Технологийн талаар тогтмол асуудаг 10 асуулт


Бид орчин үед хүссэн хүсээгүй техник технологи ашиглах шаардлагатай болдог. Харин энэ хэрэглээ дундаас олон асуулт гарч ирдэг. Одоо хамгийн их асуудаг 10 асуулт болон тэдгээрийн энгийн хариултыг сонирхоё.

40 жилийн турш зогсолтгүй үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн

Орчин үед гарч байгаа бүтээгдэхүүн тун удалгүй л үйлдвэрлэлтээс гарч дараагийн үедээ байраа тавьж өгдөг. Энэ хувь заяа бараг бүх л бүтээгдэхүүнд байдаг гэхэд буруутахгүй. Гэвч тэр дундаас онцгойрон үлдэх бүтээгдэхүүн байдаг. 



Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам өсч зөвхөн цуглуулга байдлаар биш ашиглах боломжтой байдаг бүтээгдэхүүнүүдийн нэг бол пянз тоглуулагч юм.

Window 8-ийг Хоёрхон Товчлуураар Унтраах


Гарснаасаа хойш л сайн муу нэлээд асуудал дагуулсан Window 8 системийг манайхан хэрэглээд багагүй хугацаа өнгөрлөө. Анх Window 95 гарснаас хойш үндсэн дүр төрхөө бараг өөрчлөөгүй явж ирсэн систем маань Window 8 дээр маш том өөрчлөлт оруулсан юм. Өөрөөр хэлбэл дисктоп хувилбарыг таблеттай нэгтгэснээр Window 8 төрсөн гэж болно. Start Menu байхгүй, Desktop, Explorer гээд нэлээд олон өөрчлөлтүүд хийгдсэн нь хуучин хувилбарыг хэрэглэж дассан бидэнд тун төвөгтэй санагдаж байсан. Гэхдээ сайн зүйлс илүү олон байгаа нь мэдээж. Бид энд хэрэглэгчдэд тохиолдож байгаа жижиг асуудлыг л шийдэхэд туслах гэсэн юм.

iPhone 5-ийн мэдрэгч дэлгэц хоёр дахин хурдан

touchmarks

Клоуд үйлчилгээ үзүүлдэг Agawi компани TouchMark бенчмарк ашиглан хэмжихэд iPhone-ийн мэдрэгч дэлгэц Android болон Windows утасны мэдрэгч дэлгэцээс хоёр дахин хурдан хариу үзүүлсэн байна.

240fps өндөр хурдны фремтэй камертэй Touchscope ашиглан хэд хэдэн утасан дээр App Response Time (ART)-ийн туршилт хийж үзжээ. ART бол хэрэглэгч дэлгэцэнд хүрэх үед дэлгэцийн хариун үйлдэл үзүүлэх хугацааг хэмжих арга юм.

Туршилт хийхэд Android утасны хувьд хамгийн хурдан нь Galaxy S4 -ийн хариу үйлдэл үзүүлэх хурд 114ms байсан бол iPhone-ийн хариу үйлдэл үзүүлэх хурд түүнээс хамгаагүй хурдан буюу 55ms байжээ. Харин Lumia 928 ухаалаг утас 117ms байсан бол iPhone 5-тай хамгийн ойр хурдыг буюу 85ms -ийг iPhone 4 үзүүлсэн байна. HTC One болон Moto X ухаалаг утаснууд 121, 123ms хурдтай мэдэрч байжээ.

Tizen принтер, камера мөн смарт зурагт дээр гарч магадгүй

Tizen нь таблет, ухаалаг утас болон нөүтбүүкт зориулсан үйлдлийн систем бөгөөд мөн магадгүй принтер, камера болон смарт зурагт дээр ч ашиглагдаж магадгүй.



"Intel болон бусад Tizen-ныг дэмжигчид энэ санааг судалж байна" гэж Intel-ын ахлах техникийн маркетингийн инженер Chris Norman хэлжээ.

Браузерын тоглоомууд



Баасан гариг ч болж олон хүмүүсийн сэтгэлд ирэх амралтын өдрүүд нь бодогдоно. Хэрвээ танд хийх чухал ажил байхгүй уйдаж сууж байгаа бол доорх тоглоомуудыг сонирхоод үзээрэй.

1998 оны Google search-руу орох

Google хайлтын системийн 15 жилийн ойд зориулж Google нэгэн сонирхолтой зүйл хийжээ. Та Google-ын хайлтын хэсэг дээр "google in 1998" гэж хайхад Google-ын хуучин интерфайс гарч ирэх юм.



Ингээд та анх "Google Search"-ыг ашиглаж байсан үеээ дурсмаар байгаа бол дээрхийг туршаад үзээрэй.

Эх сурвалж: gizmodo.com

Google хайлтын системийн шинэ алгоритмаа танилцуулав

Google хэрэглэгчийн хайлтын хүсэлтийг боловсруулах шинэчлэсэн аргаа олонд танилцуулжээ. Энэхүү шинэ алгоритмыг "Hummingbird" гэж нэрлэж байгаа бөгөөд сүүлийн 3 жил дэх хамгийн том шинэчлэл юм.



Сүүлийн сар гаруй энэхүү алгоритм нь ажиллаж байгаа бөгөөд хайлтын 90% нь энэ алгоритмыг ашиглаж байна гэжээ.

Gates CTRL+ALT+DEL командын эсрэг байжээ



Хамгийн анхандаа системийг ачаалахад CTRL+ALT+DEL командыг ашигладаг байсан бөгөөд одоо Windows 8 хүртэл энэхүү команд нь Task Manager-ыг ажлуулахад ашиглагдсаар байгаа.


Gates ярилцлага өгөхдөө "би ганц л товчлуур дээр энэ команд байгаасай гэж бодож байсан харин IBM-аас болж CTRL+ALT+DEL дээр тогтсон".

Дэлгэцийн зураг авах (screenshot): Windows


Манай блог өөр өөр платформууд (iOSAndroidдээр дэлгэцийн зураг хэрхэн авах талаар бяцхан зөвлөгөө өгч байгаа билээ. Энэ удаа бид Виндовс систем дээр дэлгэцийн зураг хэрхэн авах хэдэн аргыг танилцуулж байна.

Yelp-ийн дүгнэлтийн 20% нь хуурамч


Зарим хүмүүс Yelp-ийн гаргасан дүгнэлтийг (review) уншаад хэр их нь хуурамч бол гэж боддог байх. MarketWatch-ын мэдээлж байгаагаар бол 20% нь хуурамч дүгнэлт байдаг бөгөөд эдгээр дүгнэлтийг Филиппин, Бангладеш, Зүүн Европын улсуудаас бичдэг бөгөөд бичсэн дүгнэлт бүрдээ 1-10$ авдаг байжээ. 

Залхуу утас сурталчилгаа


Motorola Moto X утасныхаа "Lazy Phone" буюу залхуу утас гэсэн сурталчилгаагаа гаргасаар л байна. Сурталчилгаан дээр дуугаар удирдах боломжгүй утаснуудыг залхуу утас хэмээн шоглосон байдлаар гаргадаг юм.

АНУ-ын нисэх хүчин хуучин сөнөөгч онгоцоо яадаг вэ?

Сөнөөгч онгоцны ашиглалтын хугацаанд нэгэн сонирхолтой үе гардаг. Энэ нь ямар үе вэ гэхээр тухайн онгоцыг тулааны үед ашиглахад хоцрогдсон гэхдээ боломж бололцоо их учраас хаяж болохгүй болох тэр үе юм. Гэхдээ энэ үе нь ирэхэд АНУ-ын нисэх хүчин тухайн онгоцыг дасгалын нисгэгчгүй дрон болгодог байна. Ингэснээс шинэ нисгэгчид бодит ертөнцөд дасгал сургуулилт хийх боломжтой болдог байна.



Ингээд одоо F-16 төрлийн онгоцнууд дрон болж буудлагын бай болох гэж байна. Тулаанаас гадна энэхүү хүйтэн дайны үеийн онгоц нь агаарын үзүүлбэрийн Thunderbirds-ын онгоц байснаараа алдартай юм. Гэвч тэдгээр өдрүүд ард хоцорч одоо Boeing F-16 төрлийн онгоцуудад өөрчлөлт хийж QF-16 болгох бөгөөд өөрчлөлтийн дараа нисгэгчгүй дрон болох ба дасгалын үеэр дуунаас хурдан явж мөн маневр хийх чадвартай хэвээрээ байх учраас дасгалыг бодит амьдралтай байлгах юм.

Гайхалтай тогтвортой байдал

Тахиа бол байгалийн тогтвортой камера юм. Учир нь тахианд маш гайхалтай авъяас байдаг. Тэдний бие нь хөдөлж байсан ч гэсэн толгой нь хөдөлгөөнгүй тогтвортой байх чадвар юм.

Mercedes-ийн шинэ сурталчилгаанд үүнийг харуулжээ. Энэхүү сурталчилгаагаар магадгүй машиныхаа тогтвортой байдлыг харуулах гэсэн байх. Гэхдээ бидэнд зөвхөн сурталчилгаан дээр гарч буй тахиа л сонирхолтой санагдана.

Гайхалтай байгаа биз. Ихэнх шувуудын адил тахиа хөдөлж байх үедээ нүдээ удирдаж чаддаггүй байна. Хүмүүс хөдөлж байх үедээ нүдээ удирдан нэг зүйлд төвлөрч харах чадвартай байдаг бол тахианы хувьд нүдээ энэ байдлаар удирдах чадваргүй учраас толгойгоо хөдөлгөөнгүй тогтвортой байдалд барьдаг байна.

Хуурамч iOS 7-гийн сурталчилгаа



Дээрх хуурамч iOS7-гийн сурталчилгаа хэд хоногийн өмнө интернэтээр цацагдаж эхэлжээ. Заавал техникийн талын мэргэжилтэн байж уг сурталчилгаа хуурамч гэдгийг ойлгох шаардлагагүй юм. Учир нь тухайн хуурамч сурталчилгаан дээр iOS төрлийн төхөөрөмжийнхөө үйлдлийн системийг iOS 7 болгосноор таны төхөөрөмж ус нэвтэрдэггүй болно гэсэн байжээ. Мөн хуурамч сурталчилгаан дээр ноцтой үед smart-switch ажиллаж төхөөрөмжийг автоматаар унтрааснаар утасны нарийн цахилгаан хэлхээг хамгаалах болно гэсэн утгатай зүйлс бичсэн байжээ.

3D принтерээр уран зургийг хуулбарлажээ


3D принтерийн тусламжтайгаар гайхалтай зүйлс хийх боломжтой. Недерландын судлаач Tim Zaman харин 3D принтер ашиглаж хуучны уран зургийг хуулбарлах шинэ аргыг гаргасан бөгөөд үүний тусламжтайгаар зураачийн бирээрээ зурсан зураас бүрийг маш нарийвчлалтайгаар буулгах боломжтой юм байна. Тэрээр Oce printer ашигласан бөгөөд зургийг 600ppi-н нарийвчлалтай юм. Ийнхүү зургийг буулгахдаа дээш доош олон давхарлаж зургийг буулгах бөгөөд жинхэнэ зураг дээрх овон товон бүр гарах юм. Гэхдээ мэдээж зургийг ингэж хувилахын тулд жинхэнэ зураг нь хэрэгтэй тиймээс хүн бүр гайхалтай урлагийн бүтээлийн ямарч алдаагүй хувилбарыг авах боломжгүй юм.

iPhone-ыг үйлдвэрлэх зардал



Шинэ iPhone гарах бүрд IHS судалгааны байгууллага шинэ утас бүрийг хийхэд ямар зардалтай байдаг талаар судалгаа хийж ойролцоо үнийн дүнг гаргадаг. Энэ үнийн дүнг гаргаснаар Apple зарсан утас бүрдээ цэвэр хэдэн долларын ашиг олдгийг мэдэх боломжтой.

Огт танихгүй хүнд iPhone 5S өгчээ

Мэдээж хүмүүс шинэ утас авахдаа олон зүйл боддог. Ямар үнэтэй утас авах уу? Энэ утсыг ер нь ашиглах болов уу? гэх мэт олон зүйл тунгаан боддог. Харин нэгэн азтай залуу шинэ iPhone 5S-ыг үнэгүй авчээ.

Стив Жобсын 30 жилийн өмнөх хулганыг олжээ

Өнгөрсөн долоо хоногт археологичид Стив Жобсын 30 жилийн өмнө хадгалсан хулганыг олсон байна. Энэхүү хулгана нь “Steve Jobs Time Capsule”-д хадгалагдаж байсан байна.



1983 онд Aspen-нд болсон International Design Conference-ын зохион байгуулагчид Time Capsule буюу цаг хугацааны капсул дотор тухайн үеийн бүтээлүүдийг хийж хадгалсан байна. Үүний дунд Жобсын хулгана мөн орсон байна. Энэхүү капсул нь “Aspen Time Tube” гэсэн нэртэй байсан ч тухайн үедээ хувьсгал гаргаж байсан хулганаа Жобс тухайн капсулд мөн хийж хадгалснаар олны дунд “Steve Jobs Time Capsule” нэртэй болжээ.

BlackBerry маш хүнд байдалд байна


Blackberry саяхан хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа гаргасан байна. Тайлангийн үр дүн маш аймшигтай байгаа бөгөөд энэ улиралд 950-995 сая долларын алдагдалтай ажилсан байна. Үүнээс болж 4500 ажлын байрны суутгал хийхээр болжээ. Мөн илүү энгийн хэрэглэгчрүү биш байгууллагын хэрэглэгчрүү анхаарлаа төвлөрүүлэхээр шийджээ.

Та доорх электрон барааг худалдан авахаасаа өмнө дахин нэг бодоорой



Хэрвээ та доорх жагсаалтанд багтсан электрон бараанаас авах гэж байгаа бол дахин нэг бодож үзээрэй учир эдгээр бараа таны мөнгөний гарз ч байж магадгүй.

Хананы USB оролт

USB оролттой төхөөрөмж хаасайгүй болсон хэдий ч цайны газрууд, оффисууд болон гэрт U-socket шиг хананы USB оролт байхгүй байгаа хачирхалтай.


Энэ төрлийн хананы USB оролтууд гарсан бөгөөд мөн суулгахад ч тийм хэцүү биш юм.

Windows 8-д зориулсан хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх програмууд


Сүүлийн 30 жилийн туршид нөүтбүүк хөгжсөөр одоо үеийн нөүтбүүкүүд илүү хөнгөн зөөж явахад ч амар болжээ. Мөн түүнээс гадна нөүтбүүкүүд мөн таблетын үүргийг ч гүйцэтгэх болсон. Сүүлд гарсан Lenova Yoga 11S нь үүний нэг жишээ юм энэ нь Ultrabook төрлийн нөүтбүүк бөгөөд дээр нь Windows 8 ажиллах бөгөөд доорх програмуудыг дээр ашигласнаас илүү үр бүтээмжтэй болох боломжтой.

App Store-ын шинэ боломж

Apple-ын iOS-тай төхөөрөмж гараад багагүй хугацаа өнгөрсөн. Тиймээс хуучин төхөөрөмжүүд дээр шинэ iOS-ууд ч суух боломжгүй болсон байна. Харин програмуудын хувьд хамгийн их хэрэглэгддэг програмуудын зохиогчид хамгийн сүүлийн үеийн iOS-д програмаа тааруулж шинэчлэдэг. Харамсалтай нь хуучин л iOS ажиллах боломжтой төхөөрөмжтэй хэрэглэгчид шинэ програмууд болон шинэчлэсэн програмуудыг ашиглах боломжгүй болдог. Гэхдээ энэ бүхэн одоо өөрчлөгдсөн байна.

Нэг эр Windows 1.0-оос Windows 7 хүртэл upgrade хийжээ


Нэгэн эр Windows 1.0-оос Windows 7 хүртэл бүх version-ыг дараалж сайжруулан суулгах туршилт хийсэн байна. Тэрээр энэхүү туршилтаа VMware Virtual Machine ашиглаж хийсэн бөгөөд тэрээр хамгийн анхны Windows дээр тохиргоо хийж мөн програм суулгаж аль хүртэл энэ тохиргоо болон програмууд нь ажиллахыг туршилтын үеээрээ үзжээ.

1985 онд Windows 1.0 гарснаас хойш PC-ны зах зээлийг Windows гартаа авч чадсан билээ. Ингээд дэлхийн компьютер зах зээлийн хамгийн олонд танигдсан үйлдлийн системийг туршилтын бичлэгээс хэрхэн хувьсаж хөгжиж ирснийг сонирхон үзээрэй.



1985 онд гайхалтай байсан төхөөрөмжүүд


Техник технологи өдөр бүр сайжирсаар л өнөөдрийн технологи маргааш болоход хуучирсан байдаг. Одоо харин 1985 онд ямар техник технологи гайхалтайд тооцогдож байсныг үзье.

Ухаалаг утас таныг тэнэг болгож байна

Орчин үед хэнийг ч гэсэн утасгүйгээр тэр тусмаа ухаалаг утасгүйгээ төсөөлөхөд хэцүү болсон. Хэдхэн жилийн өмнөөс л ухаалаг утас жинхэнээсээ олон нийтийн хэрэглээ болж эхэлсэн. Жил өнгөрөх тусам ухаалаг утаснууд улам сайжирсаар харин хэрэглэгчид нь үүнийг дагаж сайжирч байгаа болов уу?


Мэдээж ухаалаг утас таны цаг завыг хэмнэж аливаа зүйл хийхэд илүү амархан болгож өгдөг. Харин бүх зүйл л сайн муу талтай байдаг билээ. Харамсалтай нь хүн ухаалаг утсандаа улам их дасах тусам улам тэнэг болдог гэж thescrib-ынхан бичжээ.

Oyster ном уншлагыг шинэчлэнэ

Oyster бол өнгөрсөн долоо хоногт гарсан шинэ програм юм. Энэхүү програм нь 100,000 гаруй номын сантай бөгөөд та сардаа 9,95$ төлөөд эдгээр номнуудаас сонголтоо хийж унших боломжтой юм.

Oyster-ын гол зорилго бол хүмүүсийг илүү их ном уншдаг болгоход оршино хэмээн цахим хуудас дээрээ тэмдэглэсэн бөгөөд таныг хаана ч явсан, дуртай үедээ уншлага хийх боломжийг олгоно.

Одоохондоо зөвхөн урилга ирсэн хэрэглэгчид ашиглах боломжтой байгаа (та урилга хүлээж авах дараалалд бүртгүүлэх боломжтой) юм.




Microsoft-ын AI Cortana

Apple болон Android-ын хувийн туслагчтай өрсөлдөхийн тулд Microsoft өөрийн TellMe-гийн сайжруулсан хувилбар болох Cortana (туршилтын үеийн нэр) дээр ажиллаж байна.



Хэрвээ та Cortana гэдэг нэрийг сонсоод шууд танихгүй бол Xbox-ын удирдлаган дээр гараа тавиж үзээгүй хүмүүсийн нэг байх. Halo серийн тоглоомын гол дүрийн туслагч нь Cortana гэх хиймэл оюун ухаан юм. Тоглоомын явцаж гол дүр Cortana-г өөрийн хувийн туслахаар (хүмүүсийн Apple-ын Siri-г ашигладаг шиг) ашиглах бөгөөд Cortana түүнд шаардлага бүх зүйлсийг хэлж өгдөг байна.

iPad 5 болон iPad Mini 2-ын харьцуулсан зургууд


iPhone 5S болон 5C-г албан ёсоор танилцуулах үед нэг зүйл тодорхой болсон. Тэр нь юу вэ гэвэл албан ёсны танилцуулгаас өмнө гараад байсан цуурхал ярианууд болон зургууд ихэнх нь үнэн болж таарсан. Техник хангамж болон шинэ функцууд талаарх мэдээллүүд нь цуурхал дээр гарч байсан мэдээлэлтэй таарч байсан. Үүнээс үзэхэд Apple ч шинэ бүтээгдэхүүний нууцаа их амархан алддаг болжээ. Харин одоо мөн шинэ цуурхлууд гарч байгаа бөгөөд энэ дараагийн iPad-ын талаар бөгөөд мөн л энэ бүх цуурхал үнэн байж л таарах нь.

Microsoft-ын албан ёсны дэлгүүр таны хуучин iPad-ыг 200$-ын бэлгийн картаар солиж байна

Microsoft-ын хувьд хэрэглэгчдийн гар дээр аль болох олон Surface таблетууд байгаасай гэж боддог нь гарцаагүй билээ. Харин Surface төрлийн таблет худалдаанд гараад хэрэглэгчдийг байлдан дагуулж чадаагүй бөгөөд Microsoft-д зараагүй маш олон Surface үлдсэн. Харин энэ байдлаас гарахын тулд Microsoft шийдэмгий арга хэмжээ авч байна. Тэд таны хуучин iPad-ыг авч оронд бэлгийн карт өгөх юм.



Хэрвээ та Microsoft-ын дэлгүүрийн хажуугаар өнгөрвөл таны хуучин iPad-ыг 200$-ын бэлгийн картаар солино гэсэн зарлал харах болно. Ингээд та өөрийн хуучин iPad 2,3,4-ыг хамгийн багадаа 200$-ын бэлгийн картаар солих боломжтой бөгөөд энэ нь хамгийн бага үнэ нь юм. Microsoft CExchange-тэй хамтарч ажиллаж таны хуучин iPad-ыг үнийг тогтоох бөгөөд хэрэглэсэн байдлаас шалтгаалж хамгийн багадаа 200$ ба түүнээс дээш боломжийн үнээр үнэлэх юм байна.

Таблет бүр ашигтай хөдөлмөрийн багаж байж чадна

iPad болон бусад төрлийн таблетуудыг хүмүүс зүгээр л тоглоом гэж шүүмжилдэгч үр бүтээлтэй ажлын багаж байдлаар ашиглах олон боломжуудтай байдаг. Зарим үед нөүтбүүк болон нэтбүүкүүдээс ч илүү байж чадна. 


Хүмүүс таблетыг зөвхөн юм унших тоглоом тоглох зэргээс илүү зүйл хийж чадахгүй гэж боддог. Мөн таблетууд шинэ зүйл бүтээдэг биш зөвхөн бүтээсэн зүйлийг ашигладаг төхөөрөмж ч гэж хэлдэг. Ихэнх хүмүүс таблетаар жинхэнэ ажил хийх нь ховор байдаг. Одоо юу таблетыг жирийн нөүтбүүкүүдээс илүү болгож байгааг үзье.

Ухаалаг утсаа мунхагаар ашиглах нь

Цаг өнгөрөх тусам бидний өдөр тутмын хэрэглээ болсон ухаалаг утаснууд улам их боломж бололцоо, илүү их хүч чадалтай болсоор байна. Харамсалтай хэрэглэгчид энэ хурдыг нь гүйцэхгүй байгаа бололтой. Зарим үед утсаа дэмий гэмээр байдлаар ч ашиглах юм. Ингээд доор гарах 10 зүйлийг та өдөр болгон байнга хийдэг бол laptopmag-ын үзэж байгаагаар та ухаалаг утас эзэмших ч эрхгүй гэнэ шүү.

1. Өөрийн хоол ундны зургийг байнга авч өөрийн Social Network дээр тавих. 

 Хөөх энэ яасан сайхан хоол вэ? Би зургийг нь аваад өөрийнхээ facebook бас instagram дээр тавий гэсэн болдол эргэлддэг үү? Үгүй бол сайн байна. Хэрвээ тийм бол энэ бодлоосоо салах хэрэгтэй гэнэ шүү. Учир таны юу идснийг үнэндээ сонирхох хүн бараг байхгүй л болов уу.

Та ухаалаг утсаа өдөрт хэр удаан ашигладаг вэ?

Та сүүлийн 24 цагийг эргэн санаад үзээрэй. Та утсаа хэр удаан ашигласан бэ? Ихэндээ мессэж бичиж, мэдээ уншиж эсвэл social networking зорилгоор ашигладаг уу? Жинхэнэ хүнтэй ярихын тулд хэр их утсаа ашигладаг вэ?



Хариулт нь тухайн хэрэглэгч Android төрлийн утастай юу эсвэл iPhone ашигладаг уу гэдгээс шалтгаалж өөр өөр байх юм.

"Wake N Shake" таныг сэрээж чадах болов уу?

Өглөө эрт таны утсан дээрх сэрүүлэг ажиллаж эхлэхэд “snooze” хийх маш амархан байдаг. Харин та олон удаа “snooze” хийж ажилдаа явах цаг болоход гэрээсээ яаран гарах хэрэг гарч байсан уу?

Энэ асуудлыг шийдэхийн тулд нэгэн шинэ програм гарсан байна.

 
“Wake N Shake” гэдэг нэртэй сэрүүлгийн програмыг ажиллаж эхэлсний дараа энгийн стандартны програмыг унтраахаас илүү хэцүү байх болно. Учир нь сэрүүлэг дуугарч эхэлмэгц та утсан дээр гарч байгаа хэмжүүрийг 100% болтол нь сэгсрэх хэрэгтэй болно. Хэрвээ та 100% хүргэхгүй бол таны хувь дахин буурч эхлэх болно. Мөн сэрүүлгийнхээ унтрахыг амархан хэцүүг сонгох боломжтой бөгөөд хэцүү дээр тавьсан бол та нойрноосоо дахин унтахааргүй болтлоо утсаа сэгсрэх хэрэгтэй ч болж магадгүй юм.

Шинэ гарсан 'Where's My Water? 2' үнэгүй болжээ


Disney өөрсдийн хамгийн их хэрэглэгчтэй 'Where's My Water?' тоглоомны хоёрдугаар ангийг саяхан гаргажээ. 'Where's My Water?' бол iOS дээрх хүүхдүүдийн хамгийн их тоглох дуртай тоглом юм. Энэ удаа тэд үнэгүй гаргаж байгаа ажээ. Гэхдээ тоглоомыг тоглох явцад in-app purchase буюу мөнгө төлж нэмэлт үеийг нээдэг байх юм.

Татах линк





iPhone 5S-ээр авсан видео

 
Burberry эмэгтэйчүүдийн тансаг хувцас үйлдвэрлэгч Apple -тэй хамтран тэдний хамгийн сүүлд гаргасан iPhone 5S-ийг өөрсдийн хавар/зуны шоундаа ашиглахаар болсон байна.

iPhone 5S дээр авсан энэхүү богино видео хэр болж? Таны бодлоор камер нь хэр сайжирсан байна?


Эх сурвалж: macrumors.com

iPhone 5c vs iPhone 5s алийг нь авах вэ?


Шинэ iPhone гарлаа, Apple нэг далайлтаар давхар цохилт хийлээ. Apple -ийн бүтээгдэхүүнүүд загвар сайн, чанартай байдаг боловч өндөр үнэтэй, сонголт багатай байдаг. Гэхдээ энэ удаа тэд зах зээлээ өргөжүүлэх зорилгоор хэрэглэгчдэд илүү олон сонголтыг өгч байна. 5с илүү өнгөлөг бол 5s илүү хүчирхэг. Хэрвээ та шинэ iPhone авахаар төлөвлөсөн боловч алийг нь авахаа шийдэж чадахгүй байгаа бол хоёр утасныг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж таны шийдвэрт тус больё гэж бодлоо.

5с болон 5s гол ялгаанууд


5с болон 5s -ийн ялгааг Apple сайтнаас илүү дэлгэрэнгүй харьцуулж харж болох ч үндсэн ялгаануудыг дээрх хүснэгтэнд харууллаа. Гадна талаасаа бол өнгө болон материалаар ялгаатай. 5с нь пластик гэртэй олон өнгөтэй бол 5s нь мөнгөлөг, саарал, алтлаг метал гэртэй. Гэхдээ энэ хоёр утсаны ялгаа нь гадаад гэхээсээ дотроо их ялгаатай.

Phonebloks ухаалаг утасны шинэ шийдэл

Орчин үеийн ухаалаг утас үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнөөс болж таны шинээр авсан утас дараа жилдээ л хуучирдаг. Энэ асуудлын шийдэл нь Dave Hakkens-ын Phonebloks шинэ санаа байж болох юм. Phonebloks-ын хамгийн гол санаа нь та зөвхөн хуучирсан хэсгээ л солиж байх бөгөөд ингэснээр та утсаа бүхлээр солих шаардлагагүй болж мөн электроникийн хог хаягдал ч бага гарах юм. Мөн энэ нь ч гэсэн хэрэглэгчдийн мөнгийг хэмнэх том ач холбогдолтой гэжээ.


Call of Duty: Ghosts VS Battlefield 4

Бүх зах зээлд байгууллагууд хоорондоо өрсөлдөж бусдаасаа илүү тэргүүлэгч байхыг хүсдэг. Үүнийгээ ч даган хэрэглэгчид ч гэсэн ерөнхийдөө аль нэгнийх нь талд орсон байдаг. Тоглоомын ертөнцөд ч адил бас л бусдаасаа илүү байхын тулд зохиогчид хоорондоо өрсөлддөг. Ингээд орчин үеийн FPS тоглоомын төрлийн 2 том өрсөлдөгчийг үзье.



Энэ бол мэдээж Call of Duty болон Battlefield серийн тоглоомууд юм. Он жил өнгөрсөөр энэ 2
төрлийн тоглоом жил бүр шинэ хувилбараа танилцуулж бие биетэйгээ өрсөлдөж байсаар ирсэн.

iPhone 5S: Таны Мэдэх Ёстой Зүйлс


Шинэ iPhone гарлаа. Гарахдаа бүр хоёр iPhone нэг дор зэрэг танилцуулсан нь Apple-ийн хувьд анхны тохиолдол юм. iPhone 5C бол хуванцар гадартай болохоос өнгөрсөн жил танилцуулсан iPhone 5-тай үзүүлэлтийн хувьд яг адилхан. Тиймээс бид энд iPhone 5S-ийн талаар бичих гэсэн юм. iPhone 5S бол Apple-ийн гол бренд бүтээгдэхүүн бөгөөд хэрэглэгчдийн хувьд хамгийн шилдэг iPhone юм. Гадаад загварын хувьд iPhone 5S нь ноднин танилцуулсан iPhone 5-тай адилхан боловч хурд, дотоод хүчин чадал нь өмнөхөөс тэс өөр болсон. Apple-ийн хэлж буйгаар өмнөхөөсөө хоёр дахин хурдан гэж байгаа. Мөн хурууны хээ танигчтай.

iPhone 5S болон iPhone 5C-ыг албан ёсоор зарлав

Өчигдөр болсон Apple-ын шинэ бүтээлийн танилцуулгын хамгийн гол үйл явдал нь мэдээж шинэ 2 төрлийн iPhone-ыг зарласан явдал юм.






iPhone 5C нь илүү хямд төрөл нь бөгөөд нэгдсэн пластик биетэй байх юм. Нийт 5 
өнгөны сонголттой бөгөөд iPhone 5-ыг солих загвар нь юм.

Та шинээр iOS үйлдлийн системтэй төхөөрөмж авбал iWork-ын програмууд үнэгүй дагалдана

Apple-ын гүйцэтгэх захирал Tim Cook өчигдөр болсон Apple-ын шинэ бүтээлийн танилцуулгын үеэр энэхүү мэдээг хэлжээ. Тэрээр “Та шинээр iOS төрлийн төхөөрөмж худалдан авсан тохиолдолд iWork-ын програмууд үнэгүй дагалдана. Үүнд iPhoto, iMovie, Pages, Numbers болон Keynote гэсэн програмууд багтаж байгаа” гэжээ.


iOS7 есдүгээр сарын 18-нд гарна

Өнгөрсөн мягмар гаригт болсон Apple-ын танилцуулга дээр iOS7 энэ сарын 18-нд олон нийт татаж авахад бэлэн болно гэсэн байна. Танилцуулга дээр үзүүлсэн ихэнх зүйлс нь өнгөрсөн WWDC-д харуулсан зүйлсийг нэгтгэсэн байдлаар харуулсан юм.



Ингээд ямар төхөөрөмжүүд үйлдлийн системээ iOS7 болгон сайжруулах боломжтой вэ? iPhone 4, 4S, 5 гар утаснууд, iPad 2 болон дараагийн загварууд, iPad Mini мөн iPod Touch 5.

Infinity Blade 3

Chair өчигдөр болсон Apple-ын танилцуулгын үеэр Infinity Blade 3-ыг танилцууллаа. Дараа долоо хоногоос App Store дээр тавигдах бөгөөд энэ нь Infinity Blade-ын түүхийг дуусгах сүүлийн цуврал хэмээн зохиогчид нь мэдэгдсэн байна. Ингээд тоглогч ганц Siris биш мөн Isa-гаар тоглох боломжтой бөгөөд тэр хоёр тус бүр өөрийн тусдаа зэвсэг хэрэглэлтэй байх юм.



Тоглоом үргэлжилсэн нарийн түүхийг өгүүлэх хэдий тоглогчдод мөн тухайн ертөнц дэх янз бүрийн нууцуудыг тайлах боломж олгох юм. Мөн өмнөх хоёроосоо ялгагдах бас нэг том ялгаа бол олон төрлийн байрлалд үйл явдал өрнөх юм.

Reddit гэж юу вэ?

Youtube-ын CGPGrey Channel дээр үргэлж сонирхолтой мэдээлэл гарч байдаг. Шинэ видео тавигдахдаа удаан ч гэсэн гаргасан видеонууд үргэлж сонирхолтой байдаг билээ. Энэ удаа CGPGrey Reddit гэж юу болохыг тайлбарласан шинэ видео тавьсан байна.



Эх сурвалж: youtube.com

Android үйлдлийн системд зориулсан 6 гайхалтай хөдөлгөөнт хананы зургууд

Android 2.1-ээс эхлэн Live wallpaper буюу хөдөлгөөнт хананы зургийг дэмжиж эхэлсэн билээ. Жил ирэх тусам Live Wallpaper-ууд илүү бага батарей ашигладаг болж ирсэн. Ингээд хэд хэдэн Live Wallpaper-ын талаар үзье.

The Nebulander

Nebulander нь steampunk маягийн сансрын хөлөг бөгөөд таны дэлгэц дээр нисэж байх болно. Мөн та дэлгэц дээр дарахад хариу үйлдэл үзүүлж нисэх чиглэлээ солих юм. Энэхүү live wallpaper нь үнэгүй болон үнэтэй 2 төрөлтэй бөгөөд үнэгүй загвар нь хурд, хэмжээ зэрэг энгийн зүйлсийг л солих боломжтой юм. Харин үнэтэй хувилбар нь (2.45$) нь танд илүү их зүйлийг солиж өөрчлөх боломжийг олгох юм.



Windows XP-гийн төгсгөл ойртож байна


2014 оны 4 сарын 8-нд Windows XP үйлдлийн систем ашиглалтаас гарна.

Энэ нь XP-гийн хэвийн ажиллагаа гэнэт зогсоно гэсэн үг биш юм. Хэрвээ та хүсэж байвал үргэлжлүүлэн ашиглаж болох ч танд үүнийг зөвлөхгүй байна.

Шинэ PS Vita Хөнгөн, Нимгэн, олон өнгөтэй гарна


Өнөөдөр Токио-д шинэ PS Vita-г Сони танилцууллаа. Шинэ PS Vita олон өнгөний сонголттой гарах аж.

Android утсан дээр дэлгэцийн зураг хэрхэн авах вэ?



Android утсан дээр дэлгэцийн зураг авна гэдэг утас бүр дээр адилгүй байдаг учраас бага зэрэг толгой эргүүлдэг. Android утсан дээр дэлгэцийн зураг хэрхэн авах хэдэн аргыг зөвлөе. (iOS төхөөрөмжин дээр screenshoot хийхийг эндээс уншаарай)

Android төрлийн утасны дата хэрэглээг багасгах 11 арга

Орчин үед бид үнэтэй дата багцуудыг сонгох хэрэгтэй болдог. Гэсэн хэдий ч дата хэрэглээ заримдаа хэтэрхий хурдан хязгаартай хүрч бид илүү мөнгө төлөх шаардлага гардаг. Энэ асуудлыг багасгах 11 аргыг танилцуулъя.

Бидний утсан дээрээ хэрэглэдэг програмууд cloud төрлийн үйлчилгээ үзүүлж эхэлж байна. Мөн бидний хамгийн том хэрэглээ бол social network болсон. Энэ бүгдийг ашиглахын тулд бидэнд дата багц хэрэг болно. Харамсалтай нь хязгааргүй дата багцын үйлчилгээ тийм ч их биш бөгөөд хэрвээ та хязгаараас хэтрүүлэн хэрэглэсэн бол төлбөр тооцоо өндөр гардаг.

Харин та Android төрлийн утасны хэрэглэгч бол дата хэрэглээгээ багасгах олон төрлийн тохиргооны сонголтууд байдаг.

iPhone дээр дэлгэцийн зураг хэрхэн авах вэ? (Screenshot)


Заримдаа утасан дээрээ хийж байгаа зүйлээ бусадтай хуваалцах эсвэл хийж байгаа зүйлээ хадгалах хэрэг танд гарч байсан уу? Тийм бол та азтай юм. 
Учир нь iPhone дээр дэлгэцийн зургаа хадгалах нь туйлын амархан, асаах + хом товчоо (Power + Home) зэрэг дарахад л таны дэлгэцийн зураг хадгалагдах болно. (iPad дээр мөн адилхан)

Дараагын удаа бид Android системтэй утасан дээр скриншот хэрхэн хийхийг зааж өгөх болно.


Xbox One ирэх 11 сарын 22-ноос худалдаанд гарч эхэлнэ

Xbox One ирэх 11 сарын 22-ноос худалдаанд гарч эхлэхээр болсон байна. Энэ нь PS4-ыг гарснаас бараг бүтэн долоо хоногийн дараа гэсэн үг юм. Энэ нэг долоо хоног ч гэсэн Microsoft болон Sony хоёрын хувьд маш их ач холбогдолтой юм.



Хэрвээ АНУ-д амьдардаггүй бол асуудал байхгүй. Microsoft-оос зарлахдаа АНУ-аас гадна 13 улсад худалдаанд гарах юм байна. Их Британид 429 фунт, бусад европын улсуудад 499 еврогоор зарагдаж эхэлнэ.

11 сарын 22-нд Австрали, Австри, Бразил, Канад, Франц, Герман, Ирланд, Итали, Мексик, Шинэ Зеланд, Испани, Их Британи болон АНУ-д нээлтээ хийх юм. Мөн 2014 онд бусад орнуудад мөн нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

Тоглоомын консолуудын хувьд энэ жилийн хамгийн чухал үе нь 11 сар болж байна. Мөн үүнийг даган Nintendo Wii U ч гэсэн үнээ буулгасан байна. Ингээд гол өрсөлдөгчдийн үнийг харьцуулахад Wii U 299 доллар, PS4 399 доллар, Xbox One 499 доллар байх юм.

Худалдан авагчдын хувьд энэ нь Nexus 7 юм уу iPad mini авах мөнгө юм.


Эх сурвалж: techcrunch.com

Ердийн ухаалаг утасны хэрэглэгч 25 програм татаж авдаг

Дундаж Өмнөд Солонгосын ухаалаг утасны хэрэглэгч 40 програм татаж авсан байдаг бөгөөд энэ дэлхийн бусад орнуудаас хамгийн өндөр нь юм. Дэлхийн дундаж нь 25 юм байна.



Өмнөд Солонгосын хэрэглэгчид нийт татсан 40 програмын зөвхөн 2.7-г нь худалдаж авдаг байна. Энэ програм худалдаж авагчийн тэргүүлэгч Японоос (17.5) хэд дахин бага бөгөөд мөн дэлхийн дундажаас (5.6) ч бага байгаа юм.

Samsung Galaxy төрлийн төхөөрөмжүүдийн хооронд мэдээллээ дамжуулах

Саяханыг хүртэл хуучин утаснаасаа шинэ утасруу контактын мэдээллүүд болон бусад хувийн мэдээллүүдээ шилжүүлэх нь төвөгтэй ажил байсан. Харин одоо энэ нь илүү амар болж та кабель ч ашиглах шаардлагагүй болсон.


Хэрвээ та android төрлийн утастай бол өөрийн contact, bookmark, app болон бусад мэдээллээ дамжуулахад google account-тай байхад л хангалттай. Гэсэн хэдий ч энэ арга мөн л хязгаарлагдмал байдаг учир нь хуучин SMS/MMS, мессэж, зураг, дуу зэргийг дамжуулж чаддаггүй. Харин Samsung Galaxy төрлийн төхөөрөмжтэй хэрэглэгчид үүнийг ч мөн амархан хийх боломжтой. Samsung-ын Smart Switch Mobile програмын тусламжтайгаар хуучин Galaxy төрлийн төхөөрөмжөөс шинэ Galaxy төрлийн төхөөрөмжрүү мэдээллээ хялбар аргаар шилжүүлж болно.