Үнэгүй 50 Мобайл Програм


АНУ-д талархалын баяр болж байгаатай холбогдуулан lifehacker-ийнхан өөрсдийн үнэгүйд нь талархаж явдаг 50 app-ын жагсаалтыг гаргажээ. Ингээд жагсаалтыг сонирхоё:


1. Dropbox
2. Google Chrome
3. Firefox
4. Evernote
5. Pocket
6. Skype
7. Google Maps
8. Gmail
9. Google Voice
10. Instagram
11. Spotify
12. Feedly
13. Google Drive
14. Google Calendar
15. Google Play Music
16. Google Now
17. Dolphin
18. Wunderlist
19. Pandora
20. Hangouts
21. LastPass
22. XBMC
23. VLC
24. Mint.com
25. TeamViewer
26. Avast! Free Antivirus
27. Any.DO
28. Ubuntu
29. MusicBee
30. uTorrent
31. CCleaner
32. HandBrake
33. VirtualBox
34. CyanogenMod
35. F.lux
36. GIMP
37. LibreOffice
38. Thunderbird
39. Picasa
40. Twitter
41. AutoHotkey
42. Launchy
43. Quicksilver
44. Mailbox
45. Titanium Backup
46. Google Keep
47. Adblock Plus
48. MP3Tag
49. TrueCrypt
50. 7-Zip

Эх сурвалж: lifehacker.com

Google Дээр Дуу Хоолойгоороо Хайлт Хийцгээе!


Интернет гэдэг үгийг Google -гүйгээр төсөөлөгдөхгүй болсон. Google анх хайлтын системийг танилцуулсанаас хойш хайлтын арга хэлбэрээ сайжруулсаар ирсэн. Дуу хоолойгоор, зургаар, мөн Doodles гэх мэт олон хэлбэрээр хайх боломжийг Google олгосон байдаг.

Тэгвэл Google дуу хоолойгоор хайлт хийдэг системээ илүү сайжруулан шинэчилсэн байна. Google Now үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байгаа. Энэхүү үйлчилгээг хамгийн түрүүнд Moto X дээр танилцуулж байсан юм.

Харин энэ удаа Chrome хөтөч дээр энэхүү боломжийг нээж өгсөн байна. Та ямар ч гар ашиглахгүйгээр дуу хоолойгоороо ярьж хайлт хийх боломжтой юм. Харамсалтай нь монгол хэл байхгүй учраас англи хэлээр л ярьх хэрэгтэй болж дээ.

Гэхдээ та үүнийг нэг туршаад үзээрэй. Намайг туршиж үзэхэд дажгүй сайн ажиллаж байна лээ. Яг л Siri шиг.

Үүнийг ашиглахын өмнө та Google хайлтын хэсэг дээрх мик-ийн дүрсэн дээр дарж 'OK Google' гэсэн командаар идэвхжүүлэх шаардлагатай. Ажиллахгүй байвал энэхүү өргөтгөлийг татаж суулгаарай. Дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл энд дар.




Технологийн хөгжлийн хурд үнэхээр гэрлийн хурдаар л хөгжиж байна даа. Хүүхэд байхад зөгнөлт зохиол эсвэл киноноос л хардаг байсан зүйлс өдөр ирэх бүр бодит хэрэглээ болсоор байна. Залуусаа, бид энэхүү хөгжлийг чиглүүлэгч болоогүй ч гэлээ болох хүртэл сайн хэрэглэгчид болцгооё!

Дэлхийн Нийт Ус Агаар Хэр Их Вэ?

Та бүхэн дэлхийн дээрх нийт ус болон агаар дэлхийн масстай харьцуулахад хэр их гэж бодож байна. Танд ямар нэг баримжаа байхгүй бол доорх зургийг сонирхоорой.


Эндээс бид усаа гамнаж мөн агаараа цэвэр байлгах хэрэгтэйг харж болно. Тэгэхгүй бол нөөц бодсоноос тийм ч их биш юм байна шүү.

Эх сурвалж: gizmodo.com

Ямар iPad Авах вэ?







Манай нэг уншигч бидэнд iPad-ийн худалдан авахад туслаач хэмээн захидал ирүүлсэн тул энэ удаа нийт уншигчиддаа iPad авахад нь бага зэрэг зөвлөгөө өгөхөөр шийдлээ.

"Сайн байна уу? iPad авах гэсэн юм. Ямар iPad зүгээр вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Би хөдөө байдаг юм аа. 
А****"

Сайн байна уу, А****?

Та iPad авахаар төлөвлөж байгаа боловч яг ямар iPad авахаа сайн шийдэж чадахгүй байгаа бололтой. Тэгвэл бид таны асуултад бага ч болов тус болох зорилгоор энэхүү нийтлэлийг бичлээ.

Яг одоогоор зах зээл дээр хоорондоо бага зэрэг ялгаатай боловч үндсэндээ 2 янзын iPad зарагдаж байгааг та мэдэж байгаа байх. Үүрэн сүлжээтэй, зөвхөн wifi, хар цагаан болон багтаамжаар ялгаатай хэд хэдэн төрөл бий. За ингээд тус бүрд нь авч үзэе.

iPad Air

iPad Air бол Apple-ийн хувьд iPhone-ийн дараа орох хамгийн бол бүтээгдэхүүн. Тэд өөрсдөө ч iPad-ийг “зөөврийн компьютерын ирээдүй” гэж тодорхойлдог. Тэгэхээр хамгийн шилдэг дэвшилтэд технологийг багтааж, жил бүр тасралтгүй сайжруулан хөгжүүлсээр байна. Жил болгон танилцуулж байгаа iPad-ийн хүчин чадал нь өмнөх загвараасаа хоёр дахин хурдтай болсоор iPad Air нь анхны iPad-аас хүчин чадлын хувьд 16 дахин хурдан болсон. iPad Air нь 64бит А7 процессор, М7 хөдөлгөөний процессор, урдаа болон ардаа өндөр нягтрал бүхий камертай болсон.


Эдгээр болон бусад үзүүлэлт илүү болсон ч өмнөх загвараас ялгарах гол ялгаан нь хэмжээ болон жин юм. Хэмжээ нь 7.5мм, жин 478гр болсон гэдэг нь өмнөх загвараасаа 20% нимгэн, 28% хөнгөн болсон гэсэн үг. Ер нь гаднын сайтуудын шүүмжээс харж байхад 90 гаруй хувьд нь iPad Air-т эерэг үнэлгээ өгсөн байсан. Тэгэхээр iPad Air бол гарцаагүй Apple-ийн шилдэг бүтээлсэн болсон байна.

Дэлгэцийн хэмээ нь 9.7 инч (2048/1536 пиксел) учраас ном сэтгүүл, комик ном уншихад илүү тохиромжтой. Мөн кино үзэх, зураг зурах зэргээр ашиглбал тун сайн тохирох болно. Түүнчлэн дэлгэцийн кейбоардыг түлхүү ашигладаг бол арван хуруугаар шивхэд жижиг загвараасаа хамаагүй дээр байх болно (гэхдээ монгол гарын драйвер байхгүй нь харамсалтай).

Үнийн хувьд 499 ам.доллараас эхлэн худалдаалагдаж байгаа.

iPad mini Retina дэлгэцтэй

Өмнө нь бид iPad mini Retina-ийн талаар танилцуулж байсан. Хэрэглэгчдийг гайхшруулсан нэг зүйл нь энэ удаагийн iPad mini нь техник үзүүлэлтийн хувьд iPad Air-тэй яг адилхан болсон явдал юм. Apple ер нь ийм зүйл хийдэггүй шүү дээ. iPod -оос аваад бүх бүтээгдэхүүнүүдийн загвар нь ялгаатай бол техник үзүүлэлтүүд нь мөн өөр өөр байдаг. Өнгөрсөн жил анх гарсан iPad mini-ийн техник үзүүлэлт нь аль хоёр жилийн өмнөх iPad 2-ийн техник үзүүлэлттэй адилхан байсан. Гэтэл Apple энэ жил дэлгэцийн хэмжээг эс тооцвол iPad mini-ийн үзүүлэлтийг iPad Air-тэй яг адилхан болгосон. 64 бит А7, М7 чипүүд, 128гб хүртэл багтаамж, 5 мегапикселийн 1080р өндөр нягтралтай камер зэрэг бүх үзүүлэлт адилхан.


iPad Air болон iPad mini хамгийн том ялгаа нь дэлгэцийн хэмжээ ба үнэ. Дэлгэцийн хэмжээ нь 7.9 инч, жин нь 331гр учир жижиг, хөнгөн болохоор хөнгөн жижиг загварыг сонирхож байвал iPad mini-ийг сонгоорой. Хэрэв та сошиал сүлжээ болон мессенжер их ашигладаг, мөн гадуур дотуур их явдаг хүн бол iPad mini хамгийн зөв сонголт болно. iPad mini нь жижиг цүнх эсвэл бүр зарим хувцасны халаасанд багтахуйц хэмжээтэй. Түүнчлэн нэг гараараа барьж ашиглахад яг тохирно. iPhone дээр тоглоом тоглоход жижигдээд харин iPad дээр болохоор арай томдоод байдаг бол iPad mini дээр тоглоом тоглоход үнэхээр сайхан юм билээ.

16 гб, wifi загварын эхлэх үнэ 399 ам.доллар үнэтэй учраас 100 доллар хэмнэчихнэ.

Багтаамж

Багтаамж дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй нь iPad-ийн багтаамж нэмэгдэх тусам үнэ 100 доллараар нэмэгдсээр байх болно. Та 128 гб-ийн багтаамжтай iPad Air авбал үнэ нь 799 доллар болно. Төгрөг уруу шилжүүлбэл сүпер үзүүлэлттэй зөөврийн компьютерын үнэ байгаа биз?  

Сүүлийн үед дижитал агуулгын хэмжээ асар хурдацтай нэмэгдэж байгаа болохоор 16гб гэдэг бол жижиг хэмжээ юм. iOS 7 өөрөө 1гб гаран хэмжээ эзлэх бөгөөд үйлдлийн систем өөр дээрээ нэмэлт санах ой нөөцөлж авдаг болохоор 16гб-ийн хэрэглэгчийн ашиглагдах хэмжээ нь 13гб болчихдог. Тэгээд тоглоом тоглодог хүн бол FIFA 14, Infinity Blade, Real Racing гэсэн том тоглоомууд суулгачихвал санах ойн талыг эзлэх болно. Гэхдээ бид зөвхөн тоглоом тоглох зорилгоор iPad аваагүй, өөр зүйлс ч хийх болохоор шинэ юм хуулах болбол өмнөх зүйлсийг устгаж эсвэл хуулж авах шаардлагатай болно. Энэ үед л санах ойн хэмжээний асуудал үүснэ.

Нөгөө талаар та зураг, бичлэг, видео, хөгжим, тоглоом зэрэг файлыг iPad дээрээ хадгалахыг хүсэхгүй байгаа бол 128 гб мөн л шаардлагагүй.

Харин 32гб, 64гб багтаамж бол санаа зовох зүйлгүйгээр iPad-аа ашиглахад хамгийн тохирсон хэмжээ. Жирийн хэрэглэгчийн хувьд iTunes дээрх бүх зүйлсээ хуулсан ч айлтгүй гэсэн үг.

Үүрэн сүлжээтэй эсвэл үгүй?

Энэ удаа бас нэг чухал бодолцох ёстой зүйл нь үүрэн сүлжээ юм.

Үүрэн сүлжээтэйг авахыг хүсвэл эхний ээлжид жирийн wifi загвараас 130 доллараар илүү гэдгийг санах хэрэгтэй. Мөн манайд ашиглаж болох эсэхийг, аль операторын сим таарах эсэхийг, за тэгээд цаашлбал аль операторын ямар дата багц нь хамгийн боломжийн бэ? Гэдгийг судлах хэрэгтэй. Үүрэн сүлжээтэй iPad авчихдаг гэтэл дата үйлчилгээний үнэ асар өндөр учраас хэрэглэхгүй байгаа хүмүүс нэлээд байдаг. Тэгэхээр авахаасаа өмнө өөрийн хэрэглээ болон бодит нөхцөлүүдийг давхар тооцоорой.

Миний ажигласнаар манайд хамгийн хурдан, бас хамгийн хямд дата үйлчилгээ үзүүлж байгаа нь ЖиМобайл. Тэд мөн сүүлийн үед зарим сошиал сайт болон монголын зарим сайтууд уруу үнэгүй ордог болсон байсан. Гэхдээ Жи-ийн сүлжээ нь хотоос өөр газар одоогоор барьх боломжгүй учраас хэрэглээг хязгаарлаж байна. Таны хувьд хөдөө байгаа учраас Жи хэрэглэх боломжгүй. Харин бусад гурван оператор бол бүх аймгийн төвд 3G сүлжээ нэвтэрсэн бөгөөд үнэ болон хурд нь ойролцоо. Гэхдээ Скайтел болон Юнител нь Мобикомыг бодвол арай хурдаг бас яльгүй хямд.

Ер нь интернет хэрэглээ урьд өмнө байгаагүйгээр өндөр болсон энэ үед үүрэн сүлжээтэй iPad авах нь зөв сонголт болох болов уу? Би таны хэрэглээг сайн мэдэхгүй боловч iPad дээр ашигладах бүхий л аппликешн интернет холболт шаардах болсон шүү дээ. Мөн дээр нь та гадуур дотуур их явдаг ажилтай бол үүрэн сүлжээ хэрэгтэй.

Харин та зөвхөн гэр, ажил (эсвэл сургууль) дээрээ л ашиглах гэж байгаа бол мөн та гэртээ мөн ажил дээрээ wifi интернеттэй бол wifi хувилбар нь хангалттай. Дээр нь та ухаалаг утас барьдаг бол ихэнх нь хотспот буюу богино зайн wifi-тай байдаг болохоор давхар интернетийн төлбөр төлж байхаар утасаа ашиглан интернетэд холбогдож болно.

Өнгө

Энэ ч тийм ч хэцүү биш л дээ. Хар уу, цагаан уу? гэсэн хоёр л сонголт байгаа шүү дээ. Өмнөх загваруудаа бодвол шинэ загварууд нь хар өнгөтэй нь арын өнгө нь хар болсон. Apple үүнийгээ “сансрын саарал” гэсэн хөөрхөн нэр өгсөн байналээ.


Утасан дээр бол эрэгтэй хүмүүс ихэвчлэн хар барааныг, эмэгтэйчүүд цагаан цайвар өнгийг сонгодог. Харин iPad-ийн хувьд эр эм гэлгүй ихэнх нь цагаан өнгөтэйг сонгох нь түгээмэл мэт санагдсан. Энэ нь хар утас барьсаар залхсантай холбоотой биз.

Үнэ

Энэ хүртэл та бараг сонголтоо хийсэн байх. Тэгвэл одоо хамгийн сүүлийн шийдвэрээ гаргаъя. Долларын ханш өндөр болсон энэ үед бол магадгүй шийдвэрт хамгийн их нөлөөлөх хүчин зүйл болох байх(лав л миний хувьд). Дээр дурдагдсан үнийн дүн нь Apple-ийн сайтан дээрх үнэ гэдгийг анзаарсан байх. iPad манайд орж ирэх хүртэл нэлээд хол замийг туулна шүү дээ. Тэр замдаа такс + тээврийн зардал + гаалийн татвар + худалдаалагчийн ашиг гээд нэмэгдэнэ. Эдгээрийг бодож үзвэл теди дээр багаар бодоход iPad Air бол 1300000₮, iPad mini бол 1100000₮ болох байх. Гэхдээ unegui.mn сайт дээр зарим нэг хувь хүмүүс зарж байхыг үгүйсгэхгүй учраас хайгаад үзээрэй. iPad Air мэр сэр орж ирсэн сурагтай. Харин iPad mini орж ирээгүй байх. Гэхдээ шинэ жилээс өмнө орж ирэх байх.

За бидний бэлтгэсэн зөвлөгөө таны сонголтод тус болсон бол бид баяртай байх болно. Бидний бэлтгэж хүргэж буй зөвлөгөө заавар танд таалагдсан бол цаашаа олон хүнтэй хуваалцаарай!

intech

Indie Төрлийн To The Moon Тоглоом


Indie (Independent) видео тоглоом гэдэг нь томоохон байгууллагын тусламжгүйгээр цөөн хэдэн хүнтэй багаас гарсан тоглоомыг хэлдэг. Олонд өндөр үнэлэгдэж санхүүгийн талаарч амжилттай болсон энэ төрлийн тоглоомын жишээ бол Briad, World of Goo, Minecraft зэрэг тоглоомууд юм.

Indie төрлийн тоглоомууд нь ардаа томоохон байгууллагын тусламжгүй ажилладаг учраас ч хэмжээний хувьд жижигхэн гэсэн хэдий ч мөн тоглоом бүтээгчид өөрсдийн санаагаа бүрэн илэрхийлэх боломжтой болдог. Бусад тоглоомын байгуулагаас тусламж авч бүтээж байгаа бол өөрийн санаагаа тайлагнаж тоглоомд оруулах зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг.

Тиймээс ч тоглоомоо санхүүжүүлэхийн тулд олон нийтээс тусламж хүсдэг бөгөөд зохиогчдын санаа таалагдсан хүмүүс тоглоомыг тоглохын тулд тусламж байдлаар интернэтээр дамжуулж мөнгө өгдөг байна.

Гэвч ийм төрлийн тоглоомууд үргэлж амжилт олоод байдаггүй юм.











Харин одоо indie төрлийн нэгэн тоглоомын талаар сонирхоё. Энэ нь "To The Moon" тоглоом юм.

To The Moon постер
Үйл явдал

Sigmund гэх нэртэй корпораци хүнд хиймэл дурсамж үлдээдэг байгууллага бөгөөд энэхүү дурсамж зөвхөн богино хугацаанд үлддэг. Тиймээс энэ үйлчилгээгээ зөвхөн бие нь тун муудаж цөөхөн хоногийн настай хүмүүст сүүлийн хүсэлт болгон хиймэл дурсамж үлдээх байдлаар үзүүлдэг бөгөөд шинэ дурсамжтай болсон хүмүүс үхэхийхээ өмнө юунд ч харамсахгүйгээр нас бардаг.

Ингээд Sigmund-ын хоёр ажилтан Ева Розалин болон Нейл Ваттс хоёр нэгэн хүний захиалгыг нь биелүүлэхээр гэрт нь очно. Энэхүү үйлчилгээг захиалагч нь Жонни бөгөөд түүний сүүлийн хүсэлт сарлуу очих байжээ. Гэсэн хэдий ч тэрээр хэзээ ийм хүсэлтэй болсноо өөрөө ч мэдэхгүй байх юм. Тиймээс хүсэлтийг нь биелүүлэхийн тулд Ева, Ваттс хоёр түүний бага насны дурсамжруу орж сарлуу явах хүсэл хаанаас гарч ирсэн мөн хэрхэн хүсэлтийг нь биелүүлж байгаа талаар тоглоомд өгүүлэх болно.

Тоглоомыг тоглох үеийн харагдах байдал

"To The Moon" тоглоомыг үнэлэдэг цахим хуудсуудаас эерэг үнэлгээ авсан бөгөөд "Gamespot"-ын -2011 оны хамгийн шилдэг түүхтэй тоглоомоор тодорсон юм.

Энэхүү тоглоомын хамгийн голлох хэсэг бол өгүүлэх түүх болон дуу хөгжим нь юм. Харин график дүрслэлийн хувьд маш энгийн байдлаар хийгдсэн юм.

Та энэ тоглоомыг тоглож байсан уу? Эсвэл танд indie төрлийн дуртай тоглоом байдаг уу? Тийм бол сэтгэгдлээ үлдээгээрэй.

Эх сурвалж: wikipedia.com

Tune-up Utilities Таны Компьютерт Дахин Амьдрал Өгнө



Компьютер хэрэглэгч бүгд олон асуудлууд үүсч байдаг. Энэ бүх асуудал мэдээж вирус болон бусад хорт програмаас үүсч болох ч мөн түүнээс гадна компьютераа байнга ашигладаг хэрнээ анхаарал тавихгүй байдгаас болж болох юм. Учир өдөр бүр ашиглах тусам янз бүрийн log болон temporary файлуудаар дүүрч мөн хамгийн сүүлд хэзээ ашигласнаа санахгүй програмууд хүртэл компьютер дээрээ байлгасаар байдаг нь нууц биш юм. Энэ нь хэрэглэгчдийн буруу гэж хэлэх нь мөн буруу юм. Хүн бүр л аж амьдрал ажил төрөлтэй холбоотой олон асуудлуудтай тулгарч компьютер дээрх тэр жижиг асуудлыг мартдаг билээ.

Харамсалтай нь нэг л өдөр гэхэд таны ажлын болон хувийн маш их мэдээлэл бүхий компьютерын ажиллах хурд муудаж мөн байнга алдаа зааж гацах гэсэн ч асуудлууд үүсч эцсийн эцэст бидний хэлж заншсанаар форматлах хэрэг гардаг. Нэг бодлын хамаг юм шинэ мэт болсон нь сайхан хэдий ч дахиад л ажил төрлийн олон програмуудаа суулгах, файлуудаа хуулах хэрэг гарна. Аль хэзийнээ мартсан Wi-Fi-ын нууц үгүүдээ дахин хийхээс эхлээд асуудал мундахгүй. 

Хэрвээ таны компьютер ойрд удаан болж байн байн алдаа зааж асуудал ихтэй хэдий ч Anti-Virus програмаар шалгахад цэвэр гарч байгаа бол доорх програмыг ашиглаад үзээрэй. 

Tune-up Utilites бол компьютерын засвар үйлчилгээний програм бөгөөд таны компьютерыг шинэ мэт ч болгох боломжтой.

Энэхүү програм нь компьютерын маш олон асуудлыг шийдэх чадвартай бөгөөд хамгийн гол нь 15 хоног үнэгүй ашиглах боломжтой юм. Тиймээс ч энэ өдрүүдэд нь амжуулаад компьютерээ нэг сайн цэвэрлээд авах боломжтой.

Ингээд програмын талаарх зарим мэдээллийг хүргэе

Дотроо хэд хэдэн хэсгүүдтэй бөгөөд хамгийн эхнийх нь бол "Maintenance" буюу засвар үйлчилгээ юм. Энэ нь дотроо олон асуудлыг шалгах хэсэг бөгөөд энэхүү хэсгийг ажлуулснаар програм таны компьютерыг ерөнхийд нь шалгаж олдсон асуудлуудыг гаргах болно. Олсон асуудлуудаас та харж заримыг нь хасах боломжтой бөгөөд үүний дараа нэг л товчлуур дараад програм асуудлуудыг шийдэж эхлэх болно.

TuneUp Utilities 2014 нүүр хэсэг


Дараагийн хэсэг бол "PC Performance" буюу компьютерын хурд сайжруулах хэсэг ба хэрвээ нөүтбүүк ашиглаж байгаа бол үүнд мөн батарейн тохиргоо гарч ирэх бөгөөд батарей залгаатай салгаатай байдалд хэрхэн ашиглах тохиргоог хийж болно.

Үүний дараа "PC Health" хэсэг байх байна. Энэ хэсгээс аливаа үүссэн асуудлыг шийдэх заавар зааварчилгааг харах бөгөөд түүний дагуу асуудлыг шийдэх боломжтой.

"Rescue Center" бол мэдээллийн нөөцлөлийн хэсэг бөгөөд энэ хэсгээс мөн хийсэн өөрчлөлтөө буцаах боломжтой юм.

Мөн эдгээр хэсгүүдээс гадна та компьтерын ажиллах гурван горим тохируулж болох бөгөөд эдгээр нь "Economy","Standard","Turbo" юм. Тус бүр дээр нь ямар програмыг идэвхтэй идэвхгүй болгох батарейн хэрэглээ ямар байхыг тааруулах боломжтой ба та хэрэглээнээсээ шалтгаалаад горимуудыг тухай бүрт нь солих боломжтой юм.

Харин одоо би өөрийнхөө ашиглах дуртай хэсгүүдийг товч танилцуулъя.
Миний ашиглах дуртай хэсэг бол "All Functions" юм. Энд програмын бүх функцууд байх бөгөөд энэ нь нэг цонхон дээр харагддаг нь хэрэглэхэд их амар юм.

Бүх функцууд

Доорх функцуудыг хамгийн их ашигласан.

Installed Program
Disable - Энэ хэсгээс ашиглахгүй байгаа програмаа идэвхгүй болгох боломжтой.
Disable startup programs - Компьютер асах үед аль програмууд ажиллаж аль програмууд идэвхгүй байхыг тохируулах бөгөөд энэ нь компьютерын асах хурданд маш их нөлөөлөх болно.
Uninstall - Windows-ын Control Panel дахь Programs and Features хэсэгтэй ерөнхийдөө адил бөгөөд эндээс та суулгасан програмуудаа устгах боломжтой.

Hard Disk
Defragment - Хатуу диск дээр мэдээллийг дараалсан байдлаар тохируулах бөгөөд нэг файл хатуу диск дээр үргэлжилсэн байдлаар хадгалагдахад унших хурд нь ч сайжирдаг.
Check for errors - Хатуу диск дээр асуудал байгаа эсэхийг шалгах
Securely delete data - Мэдээллээ аюулгүйгээр устгах
Restore deleted files - Устгасан мэдээллээ сэргээх
Find and remove duplicate files - Давхардсан файл олж устгах
Find and delete large amounts of data - Том хэмжээний файлуудыг олох

Usage Data
Clean up Windows and programs - Windows-ын зарим функц болон temporary файлуудыг цэвэрлэх
Clean up browser - Браузер дээрх мэдээллүүд цэвэрлэх
Remove broken shorcuts - Эвдэрсэн shortcut-уудыг илрүүлж устгах

Registry
Defragment - Registry-г эмх цэгцтэй болгох
Clean - Registry дэх асуудлуудыг арилгах

Саяхан миний нөүтүүкны хурд муудаж мөн заримдаа гацах асуудал гарсан. Ингээд энэ асуудлыг шийдэхийн тулд хамгийн эхэлж Anti-Virus програмаараа (AVG Free) нөүтүүкээ бүтэн уншуулсан (зарим ажлын програмуудыг вирус гэж гаргасныг үл тооцвол асуудалгүй байв).

Дараа нь Tune-up Utilities 2014-ын Registry-гийн "Clean" дараа нь "Defragment"-ыг ашигласан. Энгийн хэрэглэгч бүр registry гэж юу болохыг мэдэхгүй хэдий ч энэхүү програмд найдаж энэ хоёр функцыг ажлуулахад айлтгүй юм. Учир нь үүнийг ашиглаад миний нөүтбүүкэд асуудал гараагүй. Мөн шалгах явцаж маш олон асуудал үүссэнийг тогтоож (1500 гаруй) тэдгээрийг янзалсан.

Registry янзлах хэсэг

Registry цэвэрлэсний дараах тайлан
Ингээд registry хэсгийн дараа дараа hard disk хэсгийн "Check for Errors" дараа нь "Defragment"-ыг ажлуулж шалгасны дараа програм ямар зөвөлгөө өгсөн түүний дагуу сонголтыг хийсэн.

Үүний дараа installed programs хэсгийн "Uninstall" хэсгээс ойрдоо хэрэглээгүй програмуудыг устгаж дараа нь "Disable Startup Programs"-аас асахад ажиллах шаардлагагүй програмуудаа идэвхгүй болгосон.

Startup програм идэвхгүй болгох хэсэг

Ингээд сүүлд нь "Remove broken shortcuts" функцээр эвдэрсэн shortcut-уудаа устгаад дараа нь "Find and delete large amounts of data"-аар хэрэггүй болсон том хэмжээний файлуудыг олж устгав.

Их хэмжээний файл олох хэсэг


Энэ бүхнийг хийхэд бас нилээд цаг үрсэн ч форматлаж бүх зүйлээ эхнээс нь эхлэснээс амар илүү хурдан байсан юм. Дараа нь та 1-Click Maintenance-ыг ашиглаад явахад тухайн үе бүрт нь асуудлуудаа шийдээд явах боломжтой. Харин анхаарах зүйл бол браузерын history болон cookie-тэй холбоотой мэдээллүүд байсан учир нь 1-Click Maintenance-д эдгээрийг шалгадаг бөгөөд анзааралгүй бүгдийг янзал гэсэн команд өгөхөд history мэдээлэл устах магадлалтай юм.

Браузерын мэдээлэл цэвэрлэх хэсэг


Гэхдээ энэхүү програмын бүх боломжийг миний бие ашиглаагүй гэдгийг санах хэрэгтэй. Миний хэрэглэсэн хэсэг нь дөнгөж гуравны нэг нь л юм.

Зургийг: "tune-up.com"-оос

16 Сэнстэй Нисдэг Тэрэг


16 сэнстэй нисдэг тэрэг харж байсан уу? Гэхдээ хэнд ийм галзуу мэт санаа төрдөг байна аа. Хоёр сэнстэй байхад л нисдэг тэрэг асуудалгүй хөөрдөг шүү дээ.

Volocopter
Харин E-Volo-гийн Volocopter нь цахилгаанаар ажилладаг бөгөөд байгаль орчинд муу нөлөөгүй юм байна. Түүнээс гадна хоёр хүн суух боломжтой бөгөөд одоогийн байдлаар 20 минут л нисэх чадвартай ба 96 км цаг хүртэл хурдлах чадвартай юм.

Зохион бүтээгчид нь нислэгийн хугацааг нэг цаг хүртэл болгохын тулд ажиллаж байгаа юм. Түүнээс гадна бензинээр ажилладаг нисдэг тэргүүдтэй харьцуулахад илүү чимээгүй мөн маш тогтвортой юм. Мөн олон сэнстэй учраас нисдэг тэрэгний эх бие хүсээгүй үед эргэдэггүй.



Эх сурвалж: gizmodo.com

iPhone-ны Batmobile Case

Ихэнх утасны хамгаалалтын case-үүд утсанд мэдэгдэхүйц овор хэмжээ нэмэхгүйгээр утсыг хамгаалдаг билээ. Гэхдээ энэ бол Bandai-ын case хийх арга биш юм. Жинхэнэ Batman-ны үнэнч фенүүдэд зориулж тэд маш овор ихтэй iPhone-ны case хийсэн байна. Case нь "Tumbler Batmobile"-ын хэлбэртэй юм.

Batmobile Case
Энэ бүх зүйл зөвхөн харагдах байдал биш юм. Утас унахад энэхүү case аливаа гэмтлээс хамгаалж чадна. Түүнээс гадна LED гэрэлтэй бөгөөд iPhone-ны lock товчлуурыг ашиглахын тулд Batmobile хаалтын дугуйг хөдөлгөх хэрэгтэй болно.

Batmobile Case
Гэхдээ энэ case-ыг ашиглахад таны утас халаасанд багтахаа болих байх. Энэ case нь 57$-ын үнэтэй бөгөөд ард талын тийрэлтний хэсгээс "Bat" логотой гэрэл асдаг юм.



Эх сурвалж: gizmodo.com

Battlefield 4 Сэтгэгдэл


Энэ жил олон тоглоомчдын хүлээж байсан тоглоом бол яах аргагүй Battlefield 4 юм. Энэхүү тоглоом худалдаанд гараад олон тоглоомын цахим хуудсууд болон сэтгүүлүүдээс өндөр үнэлгээ авсан. Гэсэн хэдий ч орчин үед шинэ тоглоомуудад бас олон асуудлууд тулгардаг.



Ингээд тоглоомын талаар сонирхоё. Сүүлийн үед гарсан FPS (First Person Shooter) тоглоомуудын түүх шууд үргэлжилсэн биш болсон. Олон дүрээр өөр өөр цагт явдаг ерөнхий хандлага бий болсон ч Battlefield 4-ын өгүүлэх үйл явдал үргэлжилсэн хэлбэртэй юм. Мөн тоглогч "Recker" гэсэн нэгэн дүрээр багийн ахлагч болон тоглох болно. Хэрвээ та Battlefield 3-ын компанит ажил тоглож байсан бол багийн гишүүддээ тушаал өгдөггүй байсныг мэдэх байх. Харин Battlefield 4 дээр та багийн гишүүд болон бусад нэмэлт хүчдээ байг тодорхойлж өгөх боломжтой болсон юм. Энэ нь багаа бүрэн удирдахгүй ч таньд бага зэргийн удирдлагын боломж олгоно. 



Ингээд тоглогчийн багт тоглогчоос гадна 3 хүн байх "Tombstone" буюу Булшны Чулуу баг бөгөөд гол үйл явдал тэднийг тойрон өрнөх болно. Тоглоомын турш гайхалтай графикын эффект бүхий сэтгэл хөдөлгөсөн үйл явдлууд болно. Гэхдээ харамсалтай энэ бүхэнд мөн бас нэгэн асуудал бий. Battlefield 3 өмнө нь маш богино тоглоом мэт санагдаж байсан бол Battlefield 4 түүнээс ч богино. 20GB хэмжээтэй тоглоомын хувьд хэтэрхий богино тоглоом мэт санагдана.

Хэрвээ та multiplayer-ын танилцуулгыг үзвэл тоглоомд маш их потенциал байгааг харж болно. Тоглогч маш олон төрлийн буу зэвсэг, машин техник, танк, онгоц, нисдэг тэрэг, завь гэх мэт олон зүйл ашиглаж байгааг харж болно. Мөн түүнээс гадна бүтээгчдийн нэрлэж байгаа "Levolution" буюу гадаад орчны эвдрэл нь тоглоомд нөлөөлөх боломж бололцоо.



Гэвч энэ бүхнээс зөвхөн цөөн хэдийг л кампанит ажил дээр харна. Харин тоглоомын нэгэн хэсэгт жижиг усан онгоц жолоодон тулалдах хэсэг гарах бөгөөд энэ тоглоомын хамгийн зугаатай хэсгүүдийн нэг юм. Энэ үеийн далайн давалгаатай хэсэг сайн хийгдсэн бөгөөд энэ үед тоглогч усан онгоцыг бүтнээр нь удирдах болно.

Харин бусад тоглоомуудаас ялгардаг хэсэг бол яах аргагүй график дүрслэл юм. Хэрвээ кампанит ажлыг маш өндөр сэтгэгдэлтэй дуусгахыг хүсэж байгаа бол дундаж болон түүнээс дээш графикийн үзүүлэлт дээр тоглох явдал юм. Хэрвээ бидний өмнөх нийтлэл дээрх аргыг ашиглаж тогловол тийм ч өндөр сэтгэгдэл үлдэхгүй л болов уу.

Компьютерээс болон тоглогчоос хамаарахгүй бас асуудлууд бол тоглоом тоглож байх дунд эвдрэл гарах явдал юм. Кампанит ажлыг явах үед нилээд олон удаа энэ асуудал үүссэн бөгөөд интэрнэтээр ийм асуудлууд үүсч байна гэсэн олон хүний гомдол гараад байгаа. Түүнээс гадна бас нэг үүссэн асуудал бол тоглоомын хадгалсан файл нэг удаа эвдэрсэн бөгөөд кампанит ажлын дунд хавьцаа явж байхад энэ зүйл болсон явдал юм. Тиймээс ч тоглоомыг дуусгахын тулд дахин шинээр тоглох хэрэг гарсан бөгөөд энэ нь маш том асуудал болсон юм. Ийм учраас save file-ыг хадгалж нөөцлөх арга хэмжээ авч байх хэрэгтэй. Магадгүй тоглоомын patch гарч эдгээр асуудал шийдэгдэх биз.

Тоглоомын үйл явдлыг мэдэхийг хүсэхгүй байгаа бол үүнээс доош битгий уншаарай.

Харин одоо тоглоомд байгаа цөөн хэдэн асуудлыг сонирхоё.

Тоглогч "Recker" гэсэн дүрээр тоглох бөгөөд харамсалтай та өөрийн тоглож байгаа дүрээс нэг ч үг сонсохгүй юм. Орчин үед тоглоомын гол дүрүүд хэлтэй болж байгаа хэдий ч "Recker" амнаасаа унагахгүйгээр тоглоом дуусах болно.

Дараагийн сэтгэл гонсойлгосон асуудал бол тоглоомын сүүлд гарах сонголт юм. Тоглогч багийнхаа нэгийг үхлийн даалгаварт сонгох хэрэгтэй болох бөгөөд тоглогчид өөрөө явах боломж гарахгүй юм. Уг нь багийн ахлагчийн хувьд түүний үүрэгт багийнхны амь нас байдаг хэдий ч тоглоом зохиогчид хамгийн хариуцлагатай хэсэгт өөрийгөө сонгож багийн гишүүнээ аврах баатар үйлс хийх боломж олгоогүй юм.

Дараагийн асуудал бол өмнө хэлж байсан тоглоомын боломж бололцоог бүтэн ашиглаагүй явдал юм. Жишээ нь тоглогчид сөнөөгч онгоц, эсвэл нисдэг тэрэг удирдан тулалдах боломж гарахгүй. 

Дүгнээд хэлэхэд энэхүү тоглоомын хамгийн гол хэсэг бол multiplayer нь юм. Кампанит ажил нь муугүй ч хэтэрхий богино. Магадгүй илүү урт байсан бол олон төрлийн байдлаар тоглох боломжтой байх байсан биз.

Каспийн Тэнгисийн Мангас


1960-аад оны дунд үед АНУ-ын тагнуулын төв газар тагнуулын хиймэл дагуулаар Каспийн тэнгисд байрлах ЗХУ-ын нууц туршилтын төслийн зургийг авсан байна. Зураг дээрээс маш том онгоц хэлбэрийн төхөөрөмж харагдсан бөгөөд энэхүү төхөөрөмжийн далавч нь биетэй нь харьцуулахад маш жижиг байсан бөгөөд тухайн төхөөрөмж нь онгоцны буудал дээр биш харин усан боомт дээр байрлаж байв. Мөн тэд тухайн төхөөрөмж дээр "KM" гэсэн бичиг байхыг олж харсан бөгөөд үүнээс болж энэхүү төхөөрөмжид "Kaspian Monster" гэж нэрлэсэн байна.

Хиймэл дагуулаас авсан зураг


Гэсэн хэдий ч "KM" гэдэг "Корабль Макет" буюу туршилтын хөлөг гэсэн үгний товчлол байв.

Ростислав Евгеньевич Алексеев
Энэхүү төслийн ард хөлөг онгоц зохион бүтээгч Ростислав Евгеньевич Алексеев байв. Тэрээр анхны Экраноплан хөлгүүдийг зохион бүтээсэн хүн юм. Түүний ажил нисэх онгоц зохион бүтээгч Андрей Туполев мөн сансрын хөлөг зохион бүтээгч Королёвтай дүйцэхүйц юм.

Алексеев бүхэл амьдралынхаа турш хурдан хөлөг онгоц зохион бүтээх хүсэл мөрөөдөлтэй байсан бөгөөд тэрээр анх иргэний хурдан усан онгоцууд зохион бүтээж байсан бөгөөд түүний бүтээл 150 зорчигчийг 100 км цагийн хурдаар тээвэрлэх чадвартай байв.

Түүний анхны бүтээлүүд нь өндөр хурданд хүрч байсан хэдий ч түүний хөлөгийн доод хэсэг нь усанд байдаг байв. Гэвч хөлөг онгоц нь усанд байснаар тэрээр хүссэн хурдандаа хүрч чадахгүй байв. Мөн түүнээс гадна усны эсэргүүцэл нь хөлгийг өндөр хурдтай явахад эвдрэл учруулах магадлалтай байсан бөгөөд энэ бүхнийг даван туулахын тулд тэрээр экраны (оросоор) эффект ашиглахаар шийдсэн байна.

КМ - Корабль Макет


Энэ нь үзэгдэл онгоц газартай ойрхон нисэхэд үүсдэг бөгөөд үүнийг ч нисгэгчид мөн мэдэрдэг байна. Газардахын мөн нисгэгчдэд нисэх онгоц хөвөж байгаа юм шиг мэдэгддэг. Агаарын урсгал нь газар болон онгоцны далавчны хооронд маш хүчтэй болоход энэ үзэгдэл бий болох бөгөөд агаар нь газар болон далавчны дунд нааш цааш ойх байдлаар ийм үзэгдэл үүсдэг. Тиймээс ч онгоц зөвхөн газартай маш ойрхон нисэж байх үед л энэ үзэгдэл мэдэгддэг.

Алексеев энэхүү үзэгдлийг ашиглаж өөрийн дараагийн хурдан хөлөг онгоцоо зохион бүтээхээр болжээ.1964-1965 онд "KM"-ын дизайныг гаргасан бөгөөд 1966 онд анхны туршилтанд орсон байна. "КМ"-ын хэрэглээ нь тусгай аврах ажиллагаанд зориулагдаж байв.

КМ - Корабль Макет
Ингээд түүний бүтээл нь экраны эффектийг бүрэн ашиглахын тулд богино хэдий ч маш өргөн далавчтай 10 тийрэлтэт хөдөлгүүр бүхий аварга том Экраноплан (экран+(аэро)план) байв. Урд байрлах 8 хөдөлгүүрийг далавчинд экраны эффект үүсгэхийн тулд байрлуулсан байв.

Түүний үзүүлэлт нь:
Урт: 92 метр
Далавчны урт: 37.60 метр
Сүүлний тогтворжуулагчийн урт: 37 метр
Өндөр: 21.80 метр
Далавчны талбай: 662.50 метр кв
Хоосон жин: 240,000 кг
Нислэгийн жин: 544,000 кг
Хөлөлгүүр: 10 x ТРД ВД-7 тийрэлтэт хөдөлгүүр

Хүрэх хурд: 500 км цаг
Крейсерийн хурд: 430 км цаг
Хүрэх зай: 1,500 км
Экраны эффект үйлчлэх өндөр: 4-14 метр

Экраноплан КМ

Энэхүү экраноплан яах аргагүй инженерчлэлийн гайхамшиг байсан бөгөөд анхны туршилт хийх болоход флот эсвэл нисэх хүчины аль нь туршилт хийх вэ гэсэн асуулт үүссэн байна. Учир нь экраноплан нь усан дээр явдаггүй усны дээгүүр хөөрдөг гэсэн хэдий ч онгоц мэт дээш хөөрдөггүй төхөөрөмж байв. Эцсийн эцэст нисэх хүчний нисгэгчид туршилт хийхээр болжээ. Мөн Алексеев өөрийн биеэр туршилтанд хамтран оролцсон байна.

Алексеев КМ-ээс гадна A-90 Орлёнок мөн Лунь экраноплануудыг зохион бүтээсэн бөгөөд Орлёнок нь дунд зэргийн тээврийн хөлөг байсан юм. Харин Лунь бол довтолгооны хөлөг байсан бөгөөд гол зэвсэг нь хөлөг онгоцны эсрэг 6 пуужин байв. Анхны төлөвлөгөөгөөр бол Лунь-ын бай нь дайсны онгоц тээвэрлэгч хөлгүүд байсан бөгөөд экраноплан нь энгийн хөлөг онгоцуудаас илүү хурдан, усан дээрх минаны аюулд өртөхгүй давуу талуудтай байв.

Экраноплан Орлёнок
КМ - Корабль Макет
Экранопланы төсөл нь илүү талууд ихтэй байсан ч өндөр үнэтэй төсөл байсан бөгөөд нисгэгчийн буруугаас болж туршилтын явцаж осол гарсан хэдий ч хүний амь эрсдээгүй байна. Ингээд ЗХУ-ын эдийн засгийн байдал муудаж эхэлж үүнээс болж энэхүү төслийг орхисон байна.

Экраноплан Лунь

Экраноплан Лунь

Экраноплан Лунь
Харин Алексеев 1980 онд нас барсан бөгөөд экранопланы төслийн дараа өөрийн судалгаа шинжилгээний ажилд үлдсэн амьдралаа зориулсан байна.



Эх сурвалж: wikipedia.org, youtube.com

iOS7-д Зориулсан Dropbox 3.0


iOS үйлдлийн системийн Dropbox-ын шинэчлэсэн загвар 3.0 гарлаа. iOS7-ын дизайнд тааруулж шинэ харагдах байдалтай болсон бөгөөд мөн AirDrop функцыг ашиглах боломжтой болж мөн түүнээс гадна олон жижиг асуудлуудыг шийдсэн байна.

PDF унших сайжирснаас гадна видео хуваалцахад илүү амар болж мөн share болон export хийх үйлдлүүдийг сайжруулсан байна. Програм алдаа зааж эвдэрч байсан асуудал мөн шийддэгдэж хурдны хувьд мөн сайжирсан байна. Одоо iTunes App Store-оос шинэ загварыг татаж авах боломжтой болжээ.

Эх сурвалж: lifehacker.com

Xbox One Худалдаанд Гарлаа



Xbox One тоглоомын консолыг худалдан авах гэсэн тоглоомчид дэлгүүрийн үүд сахиж байна. PS4 гарснаас долоо хоногийн дараа Xbox One худалдаанд гарч байгаа бөгөөд PS4-ын адил эрэлт хэрэгцээ өндөр байна.

Microsoft 2005 онд Xbox 360-ыг гаргаж байсан бөгөөд шинэ загвар Xbox One өнөөдрөөс эхэлж хэрэглэгчдэд хүрч эхэллээ. Олон жил хүлээлэгсэн шинэ консол маш олон боломж бололцоотой бөгөөд эдгээрийн нэг нь дуу хоолойгоороо Xbox-ыг удирдах боломж юм. 

Ингээд тоглоомчид шинэ тоглоомын консолыг авахын тулд дэлгүүрүүдийн үүдийг сахиж байна.

Эх сурвалж: usatoday.com

Утасгүй JBL Pulse Спикер



Цилиндр хэлбэртэй JBL Pulse бол энгийн нэг утасгүй спикер биш юм. Бусдаас ялгарах нэг онцлог нь цилиндр хэлбэрийг тойрон байрлах LED гэрлүүд юм. Тиймээс дуу тоглуулахад мөн гэрлийн шоу давхар үзүүлэх болно.

JBL Pulse Мобайл Програм 
Мөн мобайл төхөөрөмжүүдтэй хамтран ажиллахаар зохион бүтээгдсэн учраас холболт хийхэд ч амар. Мобайл төхөөрөмжтэй NFC болон Bluetooth-ээр холбогдох бөгөөд эдгээр утасгүй холболтоор мобайл төхөөрөмжөөсөө дуу дамжуулж тоглуулах боломжтой юм.

Мобайл төхөөрөмжүүдэд зориулсан програмтай бөгөөд энэхүү програмаар спикерийн тохиргоо хийх боломжтой юм. 64 LED гэрэлтэй бөгөөд шинээр ирэхдээ 5 төрлийн гэрлийн үзүүлбэртэй байх бөгөөд эдгээрийн 2 нь дуунаас шалтгаалж гэрэл өөр өөр гардаг бол үлдсэн 3 нь тогтмол гэрлийн үзүүлбэр юм. Мөн шинэ гэрлийн үзүүлбэрийг татаж авах боломжтой юм.

Энэ бүх зүйл энэхүү спикерын дууны чанарт муугаар нөлөөгүй бөгөөд дууны чанар нь утасгүй спикер дундаа сайн нь юм.


Эх сурвалж: trustedreviews.com, uk.jbl.com