Михаил Тимофеевич Калашников Нас Баржээ


Дэлхийн хамгийн алдартай автомат зохион бүтээгч Михаил Калашников 94 насандаа нас баржээ. Тэрээр 1919 оны 11 сарын 10-нд ЗХУ-д төрсөн бөгөөд тэрээр бага насандаа машин техник болон уран зохиолд сонирхолтой байжээ.

Михаил Калашников 1949 онд
1938 онд тэрээр цэрэгт татагдсан бөгөөд тэрээр машин техникт сонирхолтой мөн биеийн хувьд жижиг байсан тул түүнийг танкны механикаар авсан бөгөөд сүүлд тэрээр танкны удирдагч болсон байна.

1941 оны 10 сард "Брянск"-ын тулааны үед тэрээр шархдаж 1942 оны 4 сар хүртэл эмнэлэгт хэвтсэн бөгөөд эмнэлэгт байхдаа тэрээр тухайн үеийн ЗХУ-ын винтовны талаарх цэргүүдийн гомдолуудыг сонссон байна.

Ингээд тэрээр тухайн үеийн зэвсэглэлийн сул талуудыг арилгахын шинэ хагас автомат бууныхаа дизайныг гаргаж эхэлжээ. Түүний анхны гаргасан санаа дэмжигдээгүй хэдий ч түүний авъяас чадварыг удирдлагууд харж түүнийг 1942 оноос зэвсэг зохион бүтээгч болгосон байна.

Дайны сүүлийн жилд тэрээр өөрийн алдарт AK-47 бүтээлийнхээ төсөл дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1946 онд цэргийн туршилтанд орсон байна. 1948 онд тодорхой цэргийн ангиудад энэхүү шинэ зэвсэг ашиглалтанд орсон бөгөөд 1949 онд ЗХУ болон ихэнх Варшавын гэрээний улсуудын зэвсэгт хүчнүүдийн стандартны зэвсэглэл болжээ.

AK-47
Түүний энэхүү бүтээлийн хамгийн гол чанарууд бол найдвартай байдал, хямд, хэрэглэхэд амархан зэрэг шинж чанарууд юм.

1949 оноос хойш тэрээр AK-47-гийн загварыг улам сайжруулах ажил хийж байсан бөгөөд 1963 онд AKM (Автомат Калашников Модернизированные)-ыг гаргасан байна. AKM нь илүү хөнгөн мөн үйлдвэрлэхэд илүү хямд болж чадсан бөгөөд AKM-ээс тэрээр РПК-ийг зохион бүтээсэн байна. 

AKM

РПК гэдэг нь "Ручной пулемёт Калашникова" гэсэн товчлол бөгөөд хөнгөн төрлийн пулемёт юм. Энэхүү загвараас гадна "ПК" буюу "Пулемёт Калашникова" хүнд пулемёт зохион бүтээсэн байна.

РПК

ПК


Түүний зэвсгийн загварын гол онцлог нь маш энгийн байдагт оршдог бөгөөд энэ нь цаг уурын ямарч нөхцөлд найдвартай ажиллагааг хангаж өгдөг байна.   

Тэрээр ойролцоогоор 150 гаруй зэвсгийн загвар гаргасан бөгөөд тэдгээр дундаас хамгийн их нэрд гарснууд нь:

- AK47
- AKM
- AK74 / АКС74У / АК74М / АКС74
- AK101 / AK102
- AK103 / AK104
- AK105
- AK12
- ПРК / ПРК74
- ПК / ПКМ / ПКП

Түүний бүтээл маш амжилттай болж чадсан учраас АК-г улс орны зэвсэгт хүчнээс эхэлж, хулгайч дээрэмчид мөн террористуудын сонголт нь болдог. Тиймээс ч дайн болж байгаа газар АК байхгүй байна гэсэн ойлголтгүй болсон.

АКС-74
AK-105
2009 он гэхэд ойролцоогоор 100 сая гаруй AK47 үйлдвэрлэгдсэн хэдий ч тэрээр зэвсэг үйлдвэрлэлээс ашиг олж байгаагүй юм. 1997 онд л анх удаа түүний бүтээл патентлагдсан.

AK  Мозамбик улсын туг дээр хүртэл байдаг
2013 оны 11 сарын 17-нд түүний бие муудаж эмнэлэгт хэвтсэн бөгөөд 2013 оны 12 сарын 23-нд тэрээр нас баржээ.




Эх сурвалж: wikipedia.org, youtube.com

Хамгийн Сүүлд Та Хэзээ Сайн Үйл Хийсэн Бэ?


Заримдаа замын хөдөлгөөн хүний тэсвэр тэвчээрийг шалгасан маш том шалгуур болдог. Энэ нь манай улсад ч илүү тодорхой. Гэхдээ манайхаас дутахгүй замын хөдөлгөөн маш муу газруудын нэг бол хойд хөрш ОХУ улс юм. Харин нэгэн бичлэг дээр "Когда вы последний раз совершали доброе дело" буюу "Та хэзээ хамгийн сүүлд сайн үйлс бүтээсэн бэ гэсэн" бичлэг гаргаад удаж байна. Энэхүү бичлэг дээр хүмүүс бие биедээ хэрхэн туслаж байгааг харуулах болно. Хэрвээ та үзэж амжаагүй бол сонирхоод үзээрэй.



Ингээд 2013 оныхоо хамгийн сүүлийн ганц өдөр ч гэсэн бие биетэйгээ эвтэй найртай мөн бие биедээ хүлээцтэй хандацгаая.

Бичлэгийг: youtube.com

Онцгой Содон Британика Нэвтэрхий Толь



Францын уран бүтээлч Гай Ларамей хуучин ном ашиглан гайхалтай газрын тогтоц бүтээжээ. 254 жилийн настай Британика нэвтэрхий толийн хэвлэлтийг зогсоож байгаагаа өнгөрсөн жил зарласан бол энэхүү боть нэвтэрхий толийг ашиглан гайхамшигтай урлагын бүтээлийг бүтээсэн байна.


Энэхүү бүтээлийг Adieu гэх ба гараар урлаж Эквадор болон Бразилийн үзэсгэлэнт байгалийг тусгасан байна.

Энэ бол Geographie Universelle нэртэй цуврал бүтээлийн зөвхөн нэг хэсэг нь:







Эх сурвалж: gizmodo

2013 оны Шилдэг Гар Утаснууд



2013 он утас үйлдвэрлэгч компаниудын хувьд маш их өрсөлдөөнтэй жил байлаа. Энэ байдал 2014  онд ч гэсэн адил байх болов уу. Одоо энэ оны хамгийн шилдэг гар утасны жагсаалтыг сонирхоё.


iPhone 5S



Nexus 5


LG G2


HTC One Mini


Nokia Lumia 1020


Sony Xperia Z


HTC One


BlackBerry Z10


ZTE Grand S


LG Optimus G Pro


Huawei Ascend D2


Samsung Galaxy S4


Asus Padfone 2


BlackBerry Q10


Nokia Lumia 925



Эх сурвалж: knowyourmobile.com

12 Өдөр Үнэгүй Бэлэг Аваарай!


iTunes жил болгоны оны сүүлийн өдрүүдээр буюу Христмасын баярыг тохиолдуулан онцгой хямдрал урамшуулал зарладаг билээ. Энэ жил тэд iOS хэрэглэгчиддээ онцгой бэлэг бэлдсэн байна.

Энэ бол 12 өдрийн турш бэлэг авах боломжтой Апп юм. Та уг аппыг өөрийн iOS төхөөрөмждөө суулгаснаар арван хоёрдугаар сарын 26-аас эхлээд ирэх оны нэг сарын 6 хүртэл өдөр бүр – дуу, апп, ном, кино зэрэг бэлэг авах боломжтой юм. Өдөрт нэг үнэгүй бэлэг танд санамсаргүйгээр очих ба 24 цагийн дотор та түүнийг татаж авах боломжтой. Гэхдээ бүх агуулга бүх улсад адилхан биш гэдгийг анхаарай!
За ингээд нэг өдрийн хугацаа байгаа тул та яараарай!

Татах: 12 Days of Gifts

Хүний Оюун Ухааны Эцсийн Бэхлэлт


Шатар бол хүний оюун ухааны өндөр чадвар чадамж шаардсан тоглоом билээ. Тиймээс ч компьютерын шинжлэх ухааны мэргэжилтнүүд маш олон жилийн турш шатар тоглож чадах тийм чадвартай компьютерыг зохион бүтээхийн тулд олон жилийг загцуулсан бөгөөд 1997 онд IBM-ын зохион бүтээгчид дэлхийн шатрын аврага Гарри Кимович Каспаровтой өөрсдийн зохиосон "Deep Blue" шатрын компьютераа өрсөлдүүлэхээр болжээ.

Гарри Каспаров
Энэхүү тэмцээн нь 1997 оны 5 сарын 11-нд эхлэхээр товлогдсон бөгөөд ялсан тал 700,000$-ын шагналтай байсан хэдий ч шагналын асуудал тийм ч сонирхол татсан зүйл биш байв. Хамгийн гол хүний оюун ухаан тооцоолон бодох машины эсрэг өрсөлдөж ялж чадах уу гэсэн асуулт байв.

Ингээд хүн төрөлхтнийг төлөөж Гарри Каспаров харин тооцоолон бодох машиныг төлөөлж IBM-ын "Deep Blue" шатрын компьютер хоорондоо өрсөлдөхөөр болжээ. Хүний оюун ухаан ялах уу эсвэл компьютерын тооцоолон бодох чадвар илүү гарах уу гэсэн асуулт олонд таржээ.

Каспаровын хувьд компьютерын эсрэг тоглоно гэдэг нь шинэ зүйл биш байсан юм. Тэрээр "Би хэзээ ч машинд хожигдохгүй" гэж ч хэлж байсан бөгөөд 1996 онд тэрээр IBM-ын "Deep Blue"-гийн хуучин загвартай тоглож ялалт байгуулж байсан юм.

IBM-ын Deep Blue компьютер
1996 оны тэмцээн нь 6 тоглолтоос бүрдэж байсан бөгөөд Каспаров "Deep Blue"-г 4:2-ын харьцаатайгаар буулган авсан бөгөөд тоглолтын дараа IBM-ын багтай ярилцаж дахин тоглолт хийхээр шийдсэн байна.

Шатар тоглохоор зориулагдаж хийгдсэн компьютеруудын хувьд хамгийн том асуудал нь тооцоолон бодох чадвар нь юм учир нь шатар тоглох үед тухайн байдлаас шалтгаалж хэдэн сая боломж бололцоо гардаг бөгөөд тухайн тохиолдол бүрийг тооцоолж тэдгээрээс хамгийн сайн сонголт хийх хэрэгтэй болдог байна. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам компьютерын тооцоолон бодох чадвар нь улам нэмэгдэж ирсэн бөгөөд 1997 оны "Deep Blue" өнгөрсөн оныхоосоо илүү сайн болсон байсан байна.

1997 оны дахин тоглолт болох үед Каспаровын өрсөлдөгч илт сайжирсан бөгөөд "Deep Blue"-гийн зохион бүтээгчдэд Каспаровын тоглолтын онцлог арга барилыг судлах маш их материал бэлэн байсан хэдий ч Каспаров өөрийн өрсөлдөгчөө мэдэхгүй тоглолтонд сохроор орсон юм.

1997 оны 5 сарын 11-нд хүмүүсийн хүсэн хүлээн тоглолт эхэлжээ. Тэмцээн нь 9 хоногийн турш 6 тоглолт болох байв. IBM-ын багийнхан тоглолт бүрийн дараа програмаа илүү сайжруулах боломжтой байсан бөгөөд энэ нь тэд нарт маш том илүү тал болсон юм.

Тоглолтын үеэр


Эхний тоглолт эхлэж Каспаров 45 нүүдлийн дараа ялалт байгуулав. Нэгдүгээр тоглолтын эцэст буюу 44-р нүүдлээ "Deep Blue" илүү нарийн төвөгтэй байдлаар хийсэн бөгөөд энэ нь Каспаровын санаанд оромгүй нүүдэл болсон байна. Каспаровт энэ нь "Deep Blue"-гийн ард илүү сайн оюун ухаан байна гэсэн сэтгэгдэлийг төрүүлсэн байна.

Хоёрдугаар тоглолт болоход "Deep Blue" илүү сайн тоглолт үзүүлж байсан бөгөөд тоглолт "Deep Blue"-гийн талд дуусав. Каспаров тоглолтын талаар хэлэхдээ эхний тоглолтыг хийсэн компьютераас хамаагүй сайн байсан. Яг л өөр хүн шиг тоглож байсан гэж хэлж байсан бөгөөд энэ тоглолтын сайжралт нь түүнд IBM-ын компьютерын ард өөр нэгэн хүн чухал нүүдлүүдыг хийж байна гэсэн хардалтанд хүргэсэн байна. "Deep Blue"-гийн хийж байсан үйлдлүүд нь яг хүн шиг нарийн сэтгэсэн үйлдлүүд байсан мөн ийм төрлийн үйлдлүүдийг компьютер хийх чадваргүй гэж үзэж байв.

Дараагийн гурав, дөрөв болон тавдугаар тоглолтуудад өрсөлдөгчид тэнцсэн бөгөөд сүүлийн тоглолтоос тэмцээний үр дүн мэдэгдэх болсон байна. 

Сүүлийн тоглолтонд Каспаров 20 нүүдэлч хийж амжилгүй бууж өгсөн байна. Тэрээр хэлэхдээ сүүлийн тоглолтонд анхаарлаа бараг хандуулаагүй зөвхөн энэ тэмцээнийг хурдхан л дуусгахыг хүсч байсан гэж хэлж байжээ. 

Тоглолтын үеэр

IBM-ийн "Deep Blue"-гийн төсөлд дээр ажиллаж байсан ажилтны сүүлд хийсэн мэдэгдлээс үзэхэд "Deep Blue"-гийн зарим гайхалтай нүүдлүүд нь програмын алдаанаас болж нүүдлийн сонголтуудаас дурын байдлаар сонгож нүүсэн гэжээ.

Харин Каспаров "Deep Blue"-гийн ард хэн нэгэн хүн байсан гэдэгт итгэх болжээ. Харин IBM-ын хувьд тоглолт дууссаны дараа нь "Deep Blue"-гийн төслөө хаасан байна. 

"Deep Blue"-г зохион бүтээсэн баг
Ийнхүү анх удаа дэлхийн шатрын аврага компьютерт ялагдсан байна.

Харин зарим хүмүүс энэ бүх үйл явдал нь зөвхөн IBM-ын нэр хүндийг өсгөж хувьцааны үнийг сайжруулах арга байсан ч гэж үздэг. Шатрын дэлхийн аврагыг ялж чадах компьютер зохион бүтээх чадвартай байгууллагын нэр хүнд мэдээж дээш өсөж ирээдүйн олон сая долларын ашгийн үүд нь болно.


Эсвэл магадгүй энэ бүхэн нь хүний байгалийн шинж чанарууд болох ядрах, сэтгэл санаагаар унах, сэжиглэх зэрэг сэтгэлзүйн олон дарамт шахалтуудаас болсон ч байж болох юм. Харин компьютерт ийм сул талууд байхгүй сэтгэл санаагаар унаж, ядрана гэж байхгүй мөн зөвхөн програмынхаа дагуу хамгийн сайн сонголтыг байнга хийддэгт байж ч магадгүй юм.

Эх сурвалж: wikipedia.org, wired.com, academicchess.org

Баяр Өдрүүдээр Дэлгэцийнхээ Зургийг Солиорой!

 Баярын өдрүүдээр компьютерийнхээ дэлгэцийн зургийг солиорой!