Google Motorola-гийн Гар Утасны Хэсгээ Lenovo-д Зарахаар Болжээ


Google Motorola-г худалдаж авсны дараа 22-хон сарын дараа Хятадын Lenovo-д 2.91 тэрбум доллараар зарахаар болсон байна гэхдээ Motorola-гийн патентуудыг авч үлдэх юм байна.

Google 2012 оны 5 сар Motorola-г 12.5 тэрбум доллараар худалдан авсан хэдий ч гар утасны техник хангамжийн зах зээлд Google тийм амжилттай байгаагүй юм.

Патентуудыг авч үлдсэнээр Android үйлдлийн системийн эсрэг гарах оюуны өмчид халдсан гэх зарга болон шүүх хурлуудаас хамгаалах юм гэж Google-ээс мэдэгдсэн байна.

Энэхүү үйл явдал нь мөн Lenovo-гийн илүү том зах зээлд орох сонирхолыг харуулж байгаа юм. Lenovo мөн өнгөрсөн долоо хоногт IBM-ын серверын бизнесийг худалдаж авахаар болсон байна. Lenovo нь 2005 онд IBM-ын персонал компьютерын бизнесийг худалдаж авсны дараа дэлхийд тэргүүлэх компьютер үйлдвэрлэгч болсон билээ.

Google болон IBM-тай хийсэн эдгээр ойрхон гэрээнүүд АНУ-ын зохицуулагчдын санааг зовоож байгаа бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын асуудлаас болж эдгээр шилжүүлгийн ажил нь нилээд хэдэн сараар хойшлогдох магадлалтай юм.

Энэ үйл явдлыг маш түргэн болсон бөгөөд гэрээ хэлэлцээрийн талаар мэдэж байсан нэг хүн талархлын баярын дараа л хоёр тал ярилцаж эхэлсэн гэжээ. Мөн BlackBerry өөрийгөө зарах хүсэлтэй байсан үед Lenovo бас их сонирхож байсан мөн Motorola-г зарах үед Lenovo-той өрсөлдөх өрсөлдөгч байгаагүй гэсэн байна.

Эх сурвалж: online.wsj.com

"Titanfall" Видео Тоглоом


Энэ оны хамгийн их хүлээлт үүсгэж байгаа тоглоомуудын нэг бол "Titanfall" тоглоом юм. "Call of Duty" тоглоомыг хамтран бүтээгчид энэхүү тоглоом дээр ажиллаж байгаа бөгөөд 2013 оны "E3" видео тоглоомын үзэсгэлэнгийн үеэр тоглоомчдоос өндөр үнэлгээ авсан тоглоом бөгөөд "E3"-ын хэд хэдэн шагналыг хүртсэн юм.



"Titanfall" тоглоомд тоглогч нисгэгч буюу "Pilot" эсвэл тусгай "Titan" нэртэй аварга том робот өмсгөлд орж тоглох боломжтой юм. 

Titanfall тоглоомын нисгэгч буюу Pilot

Titanfall тоглоомын Тitan

"Pilot" болон "Titan" нь хоёулаа илүү болон сул талуудтай юм. "Pilot" буюу явган байдлаар явахад тоглогчид тусгай үсрэлтийн тийрэлттэй байх бөгөөд үүний тусламжтайгаа тоглоомын ертөнцөд маш чөлөөтэй хөдлөх боломжтой юм.

Titanfall тоглоомыг тоглох явцад



Харин тоглоом эхлээд тодорхой хугацаа өнгөрсний дараа тоглогчид "Titan" тусгай робот өмсгөлийг дуудах боломжтой бөгөөд эдгээр нь маш хүчирхэг зэвсэглэлтэй робот мөн өмсгөл болдог бөгөөд хэрвээ тоглогч "Titan"-аа дуудаж өөрөө сууж хэрэглэхгүй бол дагаж явах зэрэг үүргүүдийг өгснөөр "Titan" нь автоматаар тулалддаг.

"Titan"-ууд мөн дотроо олон төрөл байх бөгөөд төрөл төрлөөсөө шалтгаалж илүү болон сул талуудтай байх юм.

Тоглоом н маш түргэн бөгөөд тоглогчид байнга хөдөлгөөнд орших болно. Энэхүү тоглоом нь тоглогчдод маш их эрх чөлөөт байдлыг олгох бөгөөд олон янзаар тоглох боломжтой. 



Зохиогчдын хэлж байгаагаар тэд "Singleplayer" болон "Multiplayer" тоглоомын төрлүүдийг холбохыг хичээсэн гэж байгаа бөгөөд "Multiplayer" байдлаар тоглоом бүтээгдсэн. Тиймээс олон найзуудтайгаар тоглох явцаж тоглоомын түүх болон үйл явдлууд гарах болно гэсэн үг юм.

"Titanfall" энэ оны 3 сарын 11-нд PC, Xbox360, Xbox One гэсэн платформууд дээр гарах юм.



Эх сурвалж: titanfall.com, gamespot.com, wikipedia.org, youtube.com

"Acer Aspire V7" Ультрабүүк


"Acer" маш олон төрлийн нөүтбүүк хийдэг билээ. Тиймээс ч сонголт маш олон байдаг. Харин одоо эдгээрийн нэгийг сонирхоё. 

Энэ бол "Acer Aspire V7" юм. Дизайны хувьд бусад ультрабүүкүүдээс ялгарахгүй ч гэсэн үзүүлэлтийн хувьд маш өндөр юм. Үзүүлэлтийн хувьд үйлдвэрээс гарсан хэд хэдэн сонголттой бөгөөд хамгийн өндөр үзүүлэлттэй хувилбарыг нь сонирхоё.


Үзүүлэлт
Үнэ: 1,199$
Дэлгэц болон нягтрал: 14 инчийн, 1920x1080 нягтралтай "touch" дэлгэцтэй
Просессор: 1.8 Ghz Intel Core i7-4500U
Шуурхай санах ой: 12GB DDR3 SDRAM 1,600MHz
График карт: 4GB Nvdia GeForce GT750M
Хатуу диск: 1TB, 24GB SSD
Диск тоглуулагч: Байхгүй
Сүлжээ: 802.11b/g/n wireless, Ethernet оролт болон Bluetooth 4.0
Үйлдлийн систем: Windows 8.0 (64 битийн)

Магадгүй бага зэрэг мөнгөө нэмээд "MacBook Air" авч болох ч та ийм үзүүлэлттэйг авч чадахгүй юм. Мөн үзүүлэлтээр арай илүү "Dell XPS 15" нь 1,900$ долларын үнэтэй юм.


Дизайны хувьд саарал өнгөтэй хөнгөн цагаан бүрхүүлтэй бөгөөд гаднаас харахад оффисын зориулалттай нөүтбүүк шиг л харагдах болно. Гэсэн хэдий ч энэ нь үзүүлэлтийн хувьд мультимидеа болон тоглоомын зориулалтаар бүрэн ашиглах боломжтой.


Мөн нэгэн сул тал нь бол "keyboard" нь юм. Хичнээн 1,200$-ын үнэтэй хэдий ч "keyboard" өндөр зэрэглэлийн нөүтбүүк шиг санагдахгүй. 

Эх сурвалж: cnet.com

"BlackBerry"-д "Android" Туслаж Байна


"BlackBerry 10" утаснуудын хамгийн сул тал бол програмуудын сонголт байсан. Харин "BlackBerry 10" утаснуудад хийсэн шинэ "update" нь "Android" үйлдлийн систем дээрх програмуудыг суулгаж ашиглах боломжийг олгож байгаа юм.

Энэ нь мэдээж програмын сонголтын асуудлыг шийдэх юм. Хэрвээ та "BlackBerry Store"-оос өөрийн хүссэн програмаа олохгүй бол "Android" үйлдлийн системийн хувилбарыг суулгаж ашиглах боломжтой болгож байгаа юм. "BlackBerry"-гийн энэхүү шинэчлэсэн үйлдлийн систем нь "BlackBerry OS 10.2.1" юм.

Хэрвээ энэ боломж нь анх "BlackBerry 10" гарахад байсан бол одоогийн байдлаасаа илүү дээр байх байсан юм. Гэсэн хэдий ч энэ нь мэдээж маш том сайжруулалт болж өгөх нь ойлгомжтой.

Мөн энэхүү шинэ "update" утсан дээр олон жижиг сайжруулалтуудыг хийх юм. 

Гэсэн хэдий ч дэлгэцний хэмжээнээс болж "Android" үйлдлийн системийн програмууд "BlackBerry"-гийн дэлгэцэнд үргэлж таарахгүй юм.

Эх сурвалж: afr.com

Бөмбөгний Хаан Буюу "Царь Бомба"


1961 он, дэлхийн улс орнууд үзэл суртлын хоёр лагерт хуваагдаж нэг талд АНУ болон НАТО нөгөө талд ЗХУ болон Варшавын гэрээний улсууд байв. 1945 онд цөмийн бөмбөгийг Японы Хирошима болон Нагасаки хотуудад хаяснаас 16 жил өнгөрөөд байв.

Царь Бомба агаарт дэлбэрэх агшин
16 жилийн турш хоёр их гүрэн цөмийн бөмбөгний туршилтууд хийж улам хүчтэй бөмбөг зохион бүтээсээр байжээ. Ийнхүү 1961 оны 10 сарын 30-ны өдөр хүн төрөлхтний бүтээсэн хамгийн том дэлбэрэлт болсон байна.

Энэхүү бөмбөг нь АН602 буюу "Царь Бомба" байжээ. "Царь Бомба" нь 58 мегатонны бөмбөг байсан бөгөөд анхны төлөвлөгөөгөөр бол 100 мегатонных байх ёстой байжээ. Гэсэн хэдий ч 100 мегатонны бөмбөг нь хэтэрхий их хор хохирол учруулах байсан учраас туршилтын үед 58 мегатонны бөмбөг ашиглажээ. Анхны төлөвлөсөн хэмжээгээ багасгасан хэдий ч энэхүү устөрөгчийн бөмбөг нь дэлхийн хамгийн хүчирхэг бөмбөг болсон юм.

АН602 "Царь Бомба"-гийн хаалт
Дэлбэрэлтийн хүчийг бусадтай харьцуулахад Хирошима болон Нагасаки хотуудыг устгасан бөмбөгүүдээс 1350-1570 дахин илүү хүчирхэг, дэлхийн хоёрдугаар дайнд ашигласан бүх энгийн тэсрэх бөмбөгүүдийг нийлүүлснээс 10 дахин илүү хүчтэй, мөн одоог хүртэлх бүх цөмийн туршилтуудын хүчнийг нэгтгэвэл зөвхөн энэ бөмбөг 10%-ыг эзлэх тийм хүчирхэг бөмбөг байжээ.

АН602-ын зохион бүтээгчид нь А.Д.Сахаров, В.Б.Адамсзий, Ю.Н.Бабаев, Ю.Н.Смирнов, Ю.А.Трутнев болон бусад зохион бүтээгчид байв.

Бөмбөгний хэмжээ нь 8 метр урт, 2,1 метр диаметр байсан бөгөөд 27,000 килограмм жинтэй байжээ.

Царь Бомбаг бусад цөмийн бөмбөгний тэсрэлттэй харьцуулахад

"Царь Бомба"-гийн туршилтыг 1961 оны 10 сарын 30-нд хийхээр болсон бөгөөд бөмбөгийг стратегийн "ТУ-95" бөмбөгдөгчөөр тээвэрлэхээр болсон байна. Гэсэн хэдий ч бөмбөгний хэмжээ хэтэрхий том байсан учраас бөмбөгдөгч дотор багтахгүй байсан юм. 


Стратегийн бөмбөгдөгч ТУ-95 АН602-ыг тээвэрлэх явц
АН602 цөмийн бөмбөгийг хаях агшин


Тиймээс туршилтанд зориулж "ТУ-95" бөмбөгдөгчийг өөрчилсөн бөгөөд бөмбөгдөгчийн гадна талд бөмбөгийг байрлуулахаар болсон байна. Түүнээс гадна бүх зүйлийг баримтжуулах зорилгоор "ТУ-16" онгоц бөмбөгдөгчийн хамт нисэх болжээ. Туршилтын үед маш их халалт үүсэх учраас хоёр онгоцыг гэрэл ойлгох тусгай цагаан будгаар будсан байна.



Бөмбөгний хүч хэтэрхий их байсан тул туршилтын багийн аюулгүй байдлыг хангахын тулд АН602-т тусгай шүхэр хийсэн байна. Энэ нь бөмбөгний унах хурдыг сааруулж өгөх бөгөөд ингэснээр туршилтын багийн нисгэгчдэд дэлбэрэлт болохоос өмнө аль болох хол явах боломжийг олгох зориулалттай байжээ. Гэсэн хэдий ч энэ бүх хамгаалалтын арга хэмжээ нь багийнханы бүрэн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байсан бөгөөд тэдний хувьд аюул үргэлж ойрхон байв.

Дэлбэрэлтийн дараа нисгэгчдийн авсан зураг
Туршилтыг "Новая Земля" дээр хийсэн бөгөөд бөмбөгийг 10,5 км-ын өндрөөс хаясан байна. Бөмбөгийг газарт биш агаарт дэлбэлэхээр төлөвлөсөн бөгөөд 4 км-ын өндөрт Москвагийн цагаар 11:32-т дэлбэрэлт  болжээ. Дэлбэрэлтийн дараах мөөг мэт утаа нь 64 км хүртэл өндөрт гарсан бөгөөд энэ нь дэлхийн стратосферт хүрсэн гэсэн үг юм. Дэлбэрэлтийн цэгээс 55 км зайд орших туршилтын тосгон устаж сүйдсэн байна. Дэлбэрэлтээс болж үүссэн дулаан нь 100км зайд байгаа хүнд гуравдугаар зэргийн түлэгдэлт өгөх хэмжээнд байсан ба цохилтын хүч нь 700-900 км зайд байгаа газарт мэдрэгдэж байсан бөгөөд цонх ч хагарч байжээ.


Ийнхүү "Царь Бомба" хамгийн хүчирхэг бөмбөг болсон бөгөөд АНУ-ын хамгийн хүчирхэг бөмбөг нь хамгийн ихдээ 25 мегатонны байх боломжтой байв. Харин АНУ-ын хийсэн хамгийн хүчирхэг бөмбөгний туршилт нь 15 мегатонных байжээ. 


Парис хотын жишээн дээр энэхүү бөмбөгний хүч чадлыг харуулсан бөгөөд улаан тойрог дотор байгаа хэсэг бүрэн устаж сүйрэх юм. Харин шар тойрог бол тэсрэлтээс болж үүсэх галт бөмбөгийн хэмжээ юм.

Эх сурвалж: wikipedia.org, youtube.com

iOS Дээрх Өндөр График Дүрслэлтэй Тоглоомууд

Орчин үед гар утас тэр тусмаа ухаалаг утас бол өндөр үнэтэй хэдий ч олон нийтийн хэрэглээ болсон төхөөрөмж болоод байгаа. Тэр тусмаа iPhone 5S олны дунд өндөр эрэлт хэрэгцээтэй утаснуудын нэг юм.

Хэрвээ та энэхүү утсыг авч утасныхаа бүрэн хүчин чадлыг мэдрэхийг хүсвэл мэдээж өндөр график үзүүлэлттэй тоглоом тоглох хэрэгтэй. Видео тоглоом бол бусад програмуудтай харьцуулахад илүү их хүчин чадал шаардсан програм байдаг билээ. Тиймээс ч орчин үеийн тоглоомуудыг утсан дээрээ тоглоход утасны хүчин чадал хэр өндөрт түвшинд хүрснийг мэдэх болно. 

Одоо ингээд зарим график дүрслэл сайтай тоглоомуудыг сонирхоё.


Infinity Blade 3
Анхны Infinity Blade тоглоом гарснаар гар утас болон мобайл төрлийн төхөөрөмжүүдийн график дүрслэлийн боломж бололцоог харуулсан гэхэд болно. Тиймээс Infinity Blade тоглоом нь үргэлж iOS-той төхөөрөмжүүдийн бүхий л хүчин чадлыг нь ашигладаг юм.


XCOM: Unknown Enemy
Саяхныг хүртэл ийм төрлийн тоглоом гар утсан дээрээ тоглоно гэдэгт итгэхэд хэцүү байсан. Зөвхөн тоглоомын консол болон компьютер дээр л боломжтой гэж бодох үе хэдхэн жилийн дотор өөрчлөгджээ.




Real Racing 3
Энэхүү тоглоомын график дүрслэл маш гайхалтай бөгөөд ямарч төхөөрөмжийн тоглоомуудтай өрсөлдөх хэмжээнд хүрсэн юм.


Asphalt 8 Airborne
Real Racing 3-тай харьцуулахад энэхүү тоглоом нь жинхэнэ мэт байхыг илүүд үзэлгүй харин илүү зугаатай байхаар хийгдсэн тоглоом юм


Modern Combat 4: Zero Hour
FPS төрлийн тоглоомууд хүртэл мобайл төхөөрөмжүүд дээр гарч ирсэн. Үүний том жишээ бол Modern Combat тоглоом юм.


Sky Gamblers: Cold War
Хэрвээ та онгоцны тулаантай тоглоом сонирхдог бол энэхүү тоглоом танд таалагдах болно.


Horn
Энэхүү тоглоом бол мөн график дүрслэлийн хувьд өндөр хийгдсэн адал явдалт тоглоом юм.


Lili
Энэхүү жагсаалтын хамгийн хуучин нь байж болох ч энэхүү тоглоом илүү амьдралд ойрхон биш харин илүү хүүхэлдэйн кино мэт график дүрслэлтэй тоглоом юм.


Injustice: Gods Among Us
Комик сэтгүүлд дуртай хүмүүсийн анхаарлыг энэ тоглооом илүү татах болно. Супер хүч чадал бүхий довтолгоонуудыг энэхүү тоглоом дээр гайхалтайгаар харуулж чадсан юм.


Deus Ex: The Fall
Энэ бол бас нэгэн шинэхэн тоглоомуудын нэг бөгөөд ирээдүйд үйл явдал нь болох юм. Мөн л бусдын адил таны мобайл төхөөрөмжийн хүч чадлыг шалгах тоглоомуудын нэг юм.

Эх сурвалж: pocketgamer.co.uk

Танкны Тоормос Шалгах Галзуу Арга

62.3 тонн жинтэй "Leopard" танкны тоормос шалгах галзуу арга.

Шаардлагатай алхмууд
Эхний алхам: 23 амьнаасаа уйдсан нидерланд хүнийг замын дунд жагсаах
Хоёрдугаар алхам: Дээд хурдаараа явах "Leopard" танк
Гуравдугаар алхам: Хүнээр хийсэн варенье болохгүй гэж залбирах




Эх сурвалж: gizmodo.com

Баримтуудаас Үзэхэд "NSA" "Angry Birds" Тоглоомоор Дамжуулж Тагнуул Хийдэг Байна


Та өөрийн утас болон таблет дээрээ "Angry Birds" тоглож байхад тоглоомоор дамжуулан таны хувийн мэдээллийг АНУ-ын "Үндэсний Аюулгүй Байдлын Алба" буюу "NSA (National Security Agency)" тагнаж байдаг.

"New York Times","The Guardian" болон "Pro Publica" Эдвард Снөүдены задруулсан баримтуудыг дэлгэж "NSA" болон Их Британы засгийн газрын алба ухаалаг утасны програмуудаар дамжуулж хэрэглэгчийн байрлал, нас, хүйс болон бусад хувийн мэдээллийг олж авдаг байсан гэдгийг мэдэгджээ.

Баримтаас үзэхэд олон нийтэд танигдсан "Facebook","Flickr","LinkedIn" болон "Twitter"-ын програмуудаар дамжуулж хэрэглэгч болон найз нөхдийнх нь мэдээллийг олж авдаг гэсэн бөгөөд мөн тэдний анхаарлыг хэрэглэгчийн байрлалыг мэдэхэд туслах "Google Maps" програм маш их татдаг байна.

Мөн "Angry Birds" мэтийн програмуудаар дамжуулж хэрэглэгчийн мэдээллийг олох чадвартай юм. Учир нь ийм төрлийн програмууд зар сурталчилгааны олон байгууллагуудтай хамтран ажилладаг учраас тэдэнд хэрэглэгчийн талаарх олон хувийн мэдээлэл байдаг байна.

Ийм байдлаар хэр олон хүний мэдээллийг олж авсан болон бусад шинэ програмуудаар дамжуулж хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авдаг эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Үүний хариуд "NSA" бид АНУ-ын иргэд болон гэм зэмгүй гадаадын иргэдийг тагнадаггүй гэсэн байна. Харин Британий агентлаг бид Британий хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн хариу хэлжээ. Түүнээс гадна "Angry Birds" тоглоомын "Rovio" бид тагнуулын байгууллагуудтай хамтарч ажилладаггүй мөн ийм үйл ажиллагаа болж байгааг ч мэдээгүй гэжээ.

Эх сурвалж: latimes.com

Герман Хэлний Сургалтын "German - Speak and Learn Pro" Програм Түр Үнэгүй Болжээ

Энгийн үедээ 9.99$-ын үнэтэй "German - Speak and Learn Pro" програм iOS дээр түр хугацаанд үнэгүй болжээ. Энэхүү хэлний програм нь "Rosetta Stone" маягаар хичээлээ заадаг бөгөөд Герман хэл сурах хүсэлтэй хүмүүст байх ёстой програмуудын нэг юм.

iPhone-ны хувилбарын зургууд:




Програмд 1000 гаруй үг хэллэг багтсан бөгөөд олон төрлийн сэдэвтэй юм.

Эх сурвалж: appshopper.com, itunes.apple.com

Gmail Түр Хугацаанд Унасанд Google Уучлалт Гуйжээ

Өнгөрсөн баасан гариг буюу 1 сарын 24-ны өдөр хэрэглэгчид өөрсдийн Gmail, Google+, Calendar болон Documents үйлчилгээг 25 минутын турш ашиглах боломжгүй болсон байна. Түүнээс гадна зарим хэрэглэгчид үүнээс ч удаан хугацаанд тухайн үйлчилгээнүүдийг ашиглах боломжгүй болсон байна.

Бараг нэг цагийн турш 42 сая гаруй хэрэглэгчид өөрсдийн хүссэн үйлчилгээг авах боломжгүй болжээ.

Асуудлыг шийдсний дараа Google энэхүү үйл явдал болсонд хэрэглэгчдээсээ уучлалт гуйжээ. Мөн ирээдүйд ийм асуудал үүсвэл илүү хурдан шийдвэрлэж байх болно гэсэн байна.

Энэхүү асуудал нь тохиргоо болон програмын алдаанаас болсон бөгөөд 10.55 (PST цагийн бүсээр) гэхэд асуудал үүссэн бөгөөд 11.30 гэхэд асуудлыг бүрэн шийдэж дууссан байна.

Мөн дахин ийм асуудал үүсгэхгүйн тулд дотоод системээ илүү сайжруулахаа мөн Google-ээс мэдэгдсэн байна.

Эх сурвалж: techtimes.com

"Bill Gates"-ыг 80 Секундын Дотор Шатраар Ялжээ


Норвегийн шатрын залуу мастер "Magnus Carlsen"-тай "Bill Gates" нэгэн телевизийн оройн нэвтрүүлэг дээр тоглосон байна. Шатрын мастер өрсөлдөгчөө 80 секундын дотор буулган авчээ. Ингээд бичлэгийг сонирхоё.



Эх сурвалж: tgdaily.com, youtube.com

Шууд явж буй дэлгэцийн бичлэг дээр засвар хийжээ


Иймэрхүү нүүр будалтыг том студидэд Фотошоп зэрэг өндөр зэрэглэлийн програмаар бүтээдэг билээ. Гэтэл энэхүү клипээс үзвэл дэлгэц дээр шууд засвар хийж байна. 

Унгарын дуучин Csemer Bolglarka-ын шинэ дууны клипыг маш өвөрц аргаар бүтээжээ. Дуучин дэлгэц дээр дуулж байхад нь засвар хийж дээд зэрэглэлийн сэтгүүлийн нүүрэнд гардаг ковертой адил болгож.



Гэхдээ энэхүү клипыг CGI буюу виртуал дүрслэл ашиглан бүтээсэн байна. Учир нь бидний мэдэх зургийн эсвэл видео засварын програм энд байхгүй байгааг анзаарсан биз. Гэхдээ л гайхалтай бүтээл болсон байна. 
Ер нь сүүлийн үед шууд дэлгэц дээр засвар хийх технологиуд гарч ирж байгаагаас үзвэл энэ төрлийн технологи тийм ч холгүй байгаа бололтой.

Дууны үг:

Which I choose?
Why I choose?
Who wants me to choose?
I'm not their product
Of beauty, preciousness
They can not change me
Peerless, nonpareil,
The new fragrance is myself new perfume
I am mascara, blush, lipstick, lipsticks, lip liners, eye shadow, foundation, nail, pressed powder and I do not want it
Which I choose?
Why I choose?
Who wants me to choose?
I'm not their product
Of beauty, preciousness
They can not change me
Peerless, nonpareil,
The new fragrance is myself new perfume

"Joust Legend" Түр Үнэгүй Болжээ

"Joust Legend" тоглоом түр хугацаанд үнэгүй болжээ. Тоглоом дээр тоглогч дундад зууны европын хүлэг баатруудын тэмцээнд оролцох юм. Тоглогч өөрийн хүлэг баатраар тэмцээнд оролцож өөрийн хуяг болон жадыг сайжруулах боломжтой юм.



Тоглогч өрсөлдөгчөө ялахын тулд 3 үе бүхий тулаанд аль болох оновчтой довтолгоо хийж оноогоор ялах эсвэл өрсөлдөгчийгөө хүчтэй цохилтоор мориноос нь унагаах хэрэгтэй юм.



Тоглоомын удирдлага маш энгийн бөгөөд хэдхэн минутанд л сурах боломжтой юм.

График дүрслэлийн хувьд өндөр түвшинд хийгдсэн мобайл тоглоомуудыг нэг бөгөөд энэхүү тоглоомыг тоглоод хааны аврага хүлэг баатар нь болоорой.

Эх сурвалж: itunes.apple.com

Хамгийн Бодит iWatch-ийн Загвар


Өнгөрсөн CES-ээр хүмүүсийн анхаарлыг татсан онцлох зүйл нь "зүүдэг" хэрэгслүүд байв. Тэдгээрийн ихэнх нь ухаалаг цаг, тракер, биеийн эрүүл мэндийн хяналтын хэрэгслүүд байсан. Харин бараг жил хагасын өмнөөс Аппел зүүдэг төхөөрөмж гаргах гэж байна гэсэн цуурхал газар аваад байсан юм. 

Өнгөрсөн онд Аппел хуучин Наякын FuelBand-ийн зохион бүтээгчийг өөрсдийн эгнээндээ элсүүлж авсан мөн ЭлЖи-тэй уян дэлгэцийн нийлүүлэлтийн гэрээ байгуулсан зэргээс үзвэл энэхүү цуурхал нь үнэний ортой бололтой юм. 

Гэхдээ яг ямар загвартай, ямар шидтэй эд болохыг Аппел танилцуулгын өдөр хүртэл нууцлах нь мэдээж. 

Харин Сан Франциско хот байрладаг интерфейсын мэргэжлийн загвар зохион бүтээгч Тод Хамилтон FuelBand-тэй уяан дэлгэц хослуулан iWatch-ийн загвар гаргажээ.




Тэрээр iOS 7-ийн интерфейсыг дуурайлган гэхдээ босоо хэлбэрээр бүтээсэн нь нэлээд шинэлэг санаа юм. Түүнчлэн хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар байдлыг бодолцон зарим нэг онцгой саналуудыг дэлгэн харуулжээ.

Ямартай ч ноён Күүк энэ жил Аппел том зүйл хийнэ гэж амлаж байснаас үзвэл энэ удахгүй бидний гар дээр iWatch ирж магадгүй юм.


Хэрхэн USB Flash Дискээр Компьютероо Форматлах вэ?

Та анх компьютерээ авахад одооныхоос илүү хурдан ажиллагаатай байсан биз дээ. Харин та компьютероо форматласны дараа эргээд л шинэ мэт хурдан бас найдвартай ажиллагаатай болдог. Та компьютертоо олон програм, тоглоом суулгаагүй ч жил гаран болсон л бол ажиллагаа нь аяндаа удаашраад эхэлдэг. Учир нь гэвэл програм суулгах, шинэчлэл (update) хийх, файл устгах, системийн гэмтэл, интернетэд орох хүртэл компьютерийн ажиллагааг удаашруулдаг байна. За тэгээд вирустчихсэн бол бараг л форматлахаас өөр аргагүй болдог. Тэгвэл танд USB флэш дискээр компьютертоо хэрхэн Windows үйлдлийн систем суулгах талаар заая.

Танд хэрэгтэй болох зүйлс нь 4Gb ба түүнээс дээш багтаамжтай Флэш диск болон Windows XP, 7, 8 үйлдлийн систем бүхий DVD. Мөн WinToFlash програм хэрэг болно.

Алхам 1: Эхлээд та WinToFlash програмаа татаж суулгах хэрэгтэй. Энэ програмын тусламжтайгаар та өөрийн Windows системээ Флэш дискэн дээрээ хуулах боломжтой болж байгаа ба Флэш диск нь Windows үйлдлийн системийг DVD тоглуулагчаас хамаагүй хурдан суулгах болно.

Та WinToFlash.com-н Download болон Support хэсэгт өөрийн компьютерийн загвар болон эх хавтангийхаа загварыг оруулж LAN картныхаа таниулах програмыг татаж авч болно. Татсан таниулах програмаа Флэш дискэндээ мөн хадгалах хэрэгтэй. Хэрэв таны компьютертэй дагалдаж ирсэн таниулах програм бүхий диск байгаа бол бүр сайн шүү.

Алхам 2: WinToFlash програмаа татсан бол нэг шинэ хавтас үүсгээд тэр дотроо татаж авсан ZIP файлаа задлах хэрэгтэй. Эсвэл зүгээр л ZIP файлаа нээгээд файлуудаа хавтасруугаа чирээд оруулчихсан ч болно.

Алхам 3: Дээрх алхмыг хийсэн бол Windows бүхий DVD-гээ мөн Флэш дискээ компьютертээ хийх хэрэгтэй. Флэш дискэнд байгаа бүх зүйл чинь устах учир хадгалах шаардлагатай зүйлсээ хадгалж аваарай. Дараагаар нь шинээр үүсгэсэн хавтаснаасаа WinToFlash нэртэй файлыг дуудаж ачааллуулаад Next дарна.

Алхам 4: EULA гэх сонголтыг сонгож accept хийгээд ямар ч зар сурталчилгаа гарсан exit дарж гараарай. Тэгсний дараагаар танд доорхи цонх гарч ирэх ба Next дараарай.

Алхам 5: Одоо бид DVD дээрх өгөгдлүүдээ USB флэш дискрүүгээ хуулах болно. Windows Files Path гэсэн хэсэг дээр та Windows DVD бүхий DVD-ROM-оо сонгох хэрэгтэй. Харин USB Drive хэсэгт таны флэш дискийг автоматаар сонгох болно. Гэхдээ өөрөө нэг шалгачихад гэмгүй шүү.

Алхам 6: Одоо Next товчийг дарснаар таны флэш дискний бүх мэдээлэл устнаа гэсэн сануулга гарах ба Continue дарж үргэлжлүүлнэ. Ингэснээр таны флэш дискэн дээр Windows үйлдлийн систем хуулагдах болно. Харин та компьютерээ форматлахын өмнө хэрэгтэй гэсэн бүх зүйлээ зөөврийн хатуу диск дээрээ хуулах хэрэгтэй. Хуулах процесс дууссан бол DVD-гээ Rom-соо аваад флэш дискээ сайн холбогдсон эсэхийг шалгаарай.


Алхам7: Компьютерээ Restart хийгээд Boot Menu руу нэвтэрч USB Флэш дискэн дэх файлыг ачааллуулах ёстой. Үүний тулд компьютер асах үед F11 товчийг Boot menu цонх гарч ирэх хүртэл товшино. Хэрэв та нэвтэрч чадсан бол өөрийн USB портыг олж Enter дараарай.

Алхам 8: Дээрхи алхам болохгүй байгаа бол та компьютерээ асах үед Delete товчийг товшиснооор BIOS-т нэвтэрч Boot priority-г тохируулах хэрэгтэй. Boot priority дотроос та өөрийн USB портыг хамгийн эхэнд буюу хамгийн дээр тохируулж F10 даран тохиргоогоо хадгалаад гарна.

Алхам 9: Аль ч аргаар нь хийсэн таны компьютер таны USB флэш дискэн дэх файлыг дуудаж ажиллуулах бөгөөд Windows суулгах цонх гарч ирнэ. Тэр цонхон дээр та хэлээ сонгоод дараагийн цонхонд Install now дарахад Upgrade болон Custom Installation гэсэн 2 сонголт гарч ирэх ба шинээр үйлдлийн систем суулгах бол Custom installation гэснийг сонгоно.

Түүний дараагаар таны Hard Disk дэх хуваасан C,D гэх мэт дискүүд гарах ба та компьютероо бүрэн форматлана гэвэл C болон D гэх дискнүүдээ бүгдийг нь устгах хэрэгтэй. Тэгснээр таны цонхон дээр Disk: Unallocated space гэж гарах бөгөөд New гэж шинээр Hard-аа багтаамжийг нь тохируулан хуваана. Дараагаар нь үйлдлийн систем суулгах Disk-ээ сонгож Next даран Windows-оо суулгаж эхэлнэ.



Алхам 10: Үйлдлийн систем маань ойролцоогоор 10 минут суух ба цагийн тохиргоо компьютерийн нэр гэх мэт зүйлсийг тохируулна. Компьютер ассаний дараагаар интернет холболтоо холбоод сүлжээний карт чинь таниагүй бол өмнө нь бэлдсэн таниулах програмаа суулгаж таниулна.


Алхам 11: Одоо бидэнд хоёр үйлдэл үлдлээ. Эхлээд бид Windows Update хийх хэрэгтэй. Update хийснээр таны компьютерийн програм болон эд ангийн програмыг шинэчилэх болно. Үүнд нэг их хугацаа орохгүй боловч таны интернетийн хурдаас шалтгаална.


Алхам 12:  Бидний сүүлчийн алхам бол хэрэглээний програмуудаа суулгах юм. Танд NINITE гэх веб хуудасруу орж үзэхийг санал болгож байна. Энэ хуудаснаас та хэрэгтэй гэсэн програмуудаа чагтлаад Get Installer товчийг дарж татснаар тухайн програмууд таны компьютер дээр суух болно.

 Ингээд та өөрийн компьютероо USB флэш дискээр форматлаад зогсохгүй бүх хэрэглээний програмуудаа суулгах боломжтой боллоо.



Эх сурвалж: Forbes.com