Туршилтын "PL-01" Танк


Польш улс нэгэн шинэ туршилтын танктай болсон байна. Энэ нь "PL-01" танк юм. Энэхүү танкны гол онцлог бол хэт улаан туяаны онио байны системд үл үзэгдэх явдал ажээ. Мөн ойролцоогоор 35 тонн жинтэй бөгөөд 3 багийнхантай байх юм.


Ирээдүйн мэт энэ танк яг л трон киноны нэгэн техник шиг харагдана.


Орчин үеийн ихэнх онио байны системүүд хэт улаан туяа ашигладаг бөгөөд харин энэ танк нь үүнээс сэргийлж гадаргуу нь гадаад орчны ялгаруулах хэт улаан туяа тэнцүү хэмжээний туяа ялгаруулж орчинтой уусах алга болох зориулалттай ажээ. 


Тиймээс ч дайсны хэт улаан туяаны онио байны системд үл үзэгдэгч болдог байна.

Эх сурвалж: gizmodo.com

"iOS" Дээрх "Darklings" Тоглоом


"Darklings" бол гарч ирснээсээ хойш нилээд өндөр үнэлгээ авсан тоглоом юм. Тоглоомын гол механик нь дэлгэц дээр гарч байгаа дүрсүүдийг зурж дайснуудаа устгахад оршино.




Тоглогч дайснаа өөрт нь хүрэхээс өмнө тэдний дээр зурагдсан багаа тэмдгийг дуурайлгаж зурах ёстой бөгөөд мөн зөвхөн жижиг цэргүүд биш мөн үе бүрийн эцэст боссуудтай нь тулалдах болно.

"Darklings" тоглоомын тоглоод гэрлийг авраарай.

Эх сурвалж: itunes.apple.com

Адмирал Кузнецов


"Адмирал Кузнецов" бол ОХУ-ын хэрэглээнд байгаа энэ төрлийн цорын ганц онгоц тээвэрлэгч хөлөг юм. "Кузнецов" төрлийн онгоц тээвэрлэгч онгоцыг хоёрыг барьсан бөгөөд нөгөө дэхийг нь БНХАУ-д зарсан байна.

Барууны стандартаа бол онгоц тээвэрлэгч хөлөгт багтах хэдий ч АНУ-ын "Nimitz" төрлийн онгоц тээвэрлэгчээс өөр зориулалтаар бүтээгдсэн байна. Учир нь "Nimitz" нь зөвхөн ойрын зайны зэвсэглэлтэй байдаг бол "Кузнецов" нь онгоц тээвэрлэгч хүнд крейсер юм. Тиймээс ч зэвсэглэлийн хувьд илүү бөгөөд харин онгоц болон нисдэг тэргийн тээвэрлэх хэмжээ нь бага юм.


"Адмирал Кузнецов" онгоц тээвэрлэгч

Гол үүрэгт нь пуужин тээвэрлэгч шумбагч онгоц болон бусад төрлийн хөлөг онгоцуудад тусламж үзүүлэх зориулалттай юм. Гол зэвсэглэлд нь "Гранит" хөлөг онгоцны эсрэг пуужин, "Кинжал" газар-агаар төрлийн пуужин болон "Су-33" төрлийн сөнөөгч онгоцууд багтдаг байна. Хөлөг дээрх сөнөөгч онгоцууд агаарын давуу байдлыг хангаж харин нисдэг тэргүүд нь дайсны шумбагч онгоцуудыг олж устгах болон аврах ажиллагаанд ашигладаг байна.


"Киев" төрлийн онгоц тээвэрлэгч

Хөлөг онгоцны загвар нь өмнөх "Киев" төрлийн онгоц тээвэрлэгчээс гаралтай бөгөөд илүү том хэмжээтэй юм. Хөлөг онгоц дээрх талбай нь 14700 метр квадрат юм. Хамгийн урт хэсгээрээ 305 метр, хамгийн өргөн хэсэг нь 72 метр хэмжээтэй. 

Нисэх онгоцуудыг хөөргөхийн тулд шидэгч ашигладаггүй харин 12 градусаар өгссөн зам ашигладаг юм. Харин онгоц газардахад тусгай олс ашигладаг байна. Энэ нь бусад онгоц тээвэрлэгчтэй адил.  


Онгоц хөөрөх зам нь дээшээ өгссөн хэлбэртэй

Хөлөг онгоц дотор нийт 1960 хөлгийн багийнхан, 626 нисгэгчдийн багийнхан болон 55 удирдах офицерууд байрлаж ажил үүргээ гүйцэтгэдэг.

Анх төлөвлөснөөр бол Кузнецов" нь 33 онгоц болон 12 нисдэг тэрэг тээвэрлэх үзүүлэлттэй байжээ. Харин 2014 оны байдлаар хөлөг дээр 20 сөнөөгч онгоц мөн 17 нисдэг тэрэг тээвэрлэж байна. Эдгээр нь:

14 ширхэг "Су-33", 2 ширхэг "МиГ-29К", 2 ширхэг "МиГ-29КУБ", 2 ширхэг сургалтын "Су-25УТГ" байрлах бөгөөд эдгээр нь бүгд хөлөг онгоц дээрээс хөөрөх болон газардах зориулалттай загварууд нь юм.

"Су-33"

"МиГ-29К"
"Су-25УТГ"
Онгоцнуудаас гадна 15 ширхэг олон төрлийн үүрэг гүйцэтгэх "Ка-27/Ка-27ПС", радарын зориулалт бүхий 2 ширхэг "Ка-31" нисдэг тэргүүд хөлөг дээр байрладаг.

"Ка-31"


Харин хөлөг онгоц дээр суурилсан зэвсэглэл нь:


"AK-630"

12 ширхэг хөлөг онгоцны эсрэг "Гранит" пуужин.
Нийт 192 пуужинтай 24 ширхэг газар-агаар төрлийн "Кинжал" пуужин харвах систем.
Нийт 256 пуужин бүхий 8 ширхэг "Каштан" пуужин харвах систем.
60 ширхэг "Удав" гүний бөмбөг.
6 ширхэг "AK-630" агаарын хамгаалалтын буу.


"П-700 Гранит"


"Каштан"

"Адмирал  Кузнецов" нь нийт 53 км/ц хүртэл хурдлах чадвартай бөгөөд хамгийн хурднаараа нийт 6,196 км зам туулах боломжтой хэдий ч 33 км/ц хурдтай явж байх үедээ түлшээ хамгийн үр ашигтайгаар үрдэг бөгөөд энэ хурдаараа нийт 12,875 км туулах чадвартай юм.




Эх сурвалж: wikipedia.org

Ван Аллены Радиацын Бүсүүд


АНУ-ын анхны хиймэл дагуул болох "Explorer 1"-ын тусламжтайгаар нэгэн нээлтийг хийсэн бөгөөд энэ нь "Van Allen Radiation Belts" буюу "Ван Аллены Радиацын Бүсүүд" байдгийг баталсан байна. Дэлхийг тойрон байрлах радиацын бүс байгаа талаар анх Джаймс А. Ван Аллен тамааглал дэвшүүлж мөн судалгаа хийж байсан байна. Харин "Explorer 1"-ын дараа түүний таамаглал үнэн болох нь тогтоогдсон байна. Тиймээс эдгээр радиацын бүсүүдийг түүний нэрээр нэрлэжээ.

"Explorer 1"

"Ван Аллены Радиацын Бүсүүд" нь дэлхийг тойрсон хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэг нь 1000-аас 6000 км-ын өндөр орших бөгөөд өндөр энерги бүхий маш хурдан хөдлөж байгаа протонуудаас бүрддэг бол гадна орших бүс нь 15000-аас 25000 км-ын хооронд орших бөгөөд энэ бүсэд харин протон нейтрон хоёр байдаг байна.

Джаймс Альфред Ван Аллен
Цацраг идэвхтэй эдгээр бүсүүд нь хиймэл дагуул болон сансрын нисгэгчдэд хор хөнөөлтэй байдаг бөгөөд энэхүү бүсэд эргэж байгаа хиймэл дагуулыг тусгай хамгаалалтын бүрхүүлээр хамгаалах шаардлагатай байдаг.

Ван Аллены Радиацын Бүсүүд

Мөн энэ бүсийг өнгөрч байгаа хиймэл дагуулуудын электроник төхөөрөмжүүд эвдрэх магадлалтай байдаг. Тиймээс ч "Hubble" сансрын телескоп хамгийн их цацраг идэвхтэй бүсийг өнгөрөх үедээ бүх электрон төхөөрөмжүүдээ унтрааж өнгөрдөг байна.

Цацраг идэвхтэй энэ бүс нь мөн сансрын нисгэгчдэд аюултай байдаг. Хүн саран дээр гарсан гэдэг нь худал хуурамч зүйл гэж олон хүмүүс үздэг. Саран дээрх зургууд дээрх сүүдрүүдийн байрлалаас эхлээд олон шалтгаануудыг зарим хүмүүс хэлдэг бөгөөд эдгээр шалтгаануудын нэгэнд Ван Аллены радиацын бүсүүд багтдаг. Ван Аллены радиацын бүсийг сансрын нисгэгчид давж гарна гэдэг боломжгүй гэж үздэг. Хүний биеийг энэ бүсийн нөлөөллөөс хамгаалж чадах хамгаалалт одоогийн байдлаар байхгүй тиймээс ч "Apollo"-гийн сарны даалгаврууд нь хуурамч зүйл гэж үзэх хүмүүс олон байдаг.

Гэхдээ "Apollo"-гийн сансрын нисгэгчид радиацын хамгаалалттай мөн энэ бүсийг бага хугацаанд туулан гардаг учраас ямар нэгэн асуудалгүй гэсэн тайлбар өгдөг байна.


Эх сурвалж: wikipedia.org, spacemath.gsfc.nasa.gov


"iOS" Дээрх "5coins" Программ

Та өдөрт хэр их мөнгө үрдэг вэ? Хэрвээ та энэ асуултын хариултыг мэдмээр байгаа бол "5coins" программыг ашиглаад үзээрэй. 


Ашиглахад амархан маш энгийн байдлаар хийгдсэн. Өдөр бүр оруулсан мэдээллийн дагуу нийт хэр их мөнгө үрсэн мөн юу юунд үрсэн талаар тайлан гаргах боломжтой.

Энэ программ нь түр хугацаанд үнэгүй болсон байна.

Эх сурвалж: appshopper.com

Мянган Төгрөгний Үнэтэй Цаасан Микроскоф



Мянган төгрөгөөр бид юу хийж чадах вэ? Нэг ширхэг сникерс авч идэх үү? Эсвэл хоёр удаа автобусаар явах уу? Тэгвэл хумхаа өвчнийг илрүүлэх чадалтай микроскоф хийвэл яаж байна? Тиймээ, үнэн шүү. Станфордын их сургуулийн биоинженерийн багийнхан ганц ширхэг сникерс авах мөнгөөр хүний амийг аврах боломжтой шинэ багаж бүтээсэн байна. 

Доктор Ману Пракашаар удирдуулсан баг ЭвхдэгСкоф (FoldScope) бүтээжээ. Үүнийг ашиглахдаа цаасан дээр хэвлээд өгөгдсөн зааврын дагуу нугалаад л болоо (эхийг arXiv эндээс татаж болно). Нэмэлтээр линз, бугуйн цагны баттрей, ЛЕД гэрэл зэргийг суулгаад л бүрэн ажиллагаатай микроскофыг арван минутын дотор мянга төгрөгөөр л бүтээж болох аж. Гэхдээ "цаасаар хийсэн юм чинь юу шальдаг юм" гэж бодож байвал индүүрч байна. Энэ бүтээл бол хүний аминд хүрдэг олон төрлийн өвчнийг оношлох хэмжээний чадалтай шүү.

Суурьлуулсан линзнээс хамаараад томрулах чадал нь янз бүр боловч ерөнхийдөө харж буй зүйлсийг 2000х дахин томруулах чадалтай. Пракаш энэхүү бүтээлээ хөгжиж буй орнуудын эмч нарт оношлогооны багажаар ашиглахад туслах зорилготой ликц уншиж, хэлэлцүүлэг явуулаад байгаа. Түүнчлэн сургуулийн анги танхимд болон, зөөвөрлөн ашиглах шаардлагатай хүмүүст энэхүү микроскоф нь тун хэрэгтэй эд юм. Баттерагаараа 50 цаг ажиллах бөгөөд энэ нь хүнд өвчин эмгэгийг цаг алдалгүй оношлох, заавал лаборторт очилгүйгээр тухайн газартаа дээжийг судлах зэрэгт хангалттай бөгөөд хүүхдүүдэд ч бичил ертөнцийн шинэ мэдлэг олоход нь тустай юм. 

Уг микроскоф нь цаасан учир газар унгаахад эвдрэх болов уу гэж айх явдалгүй. Мөн слайд буюу дээжийг шилээр биш туузар хийх боломжтой. Мироскоф бүрт ашиглагдаж байгаа ЛЕД гэрлээс хамаараад хэмжээг өөрчилж болно. 

Цаасан микроскоф маань хэр сайн ажиллаж буйг доорх зургаас харна уу. Эдгээр дээжийг 140-1140х томруулсан байгаа:





эх сурвалж: iflscience

Тео Жансен Болон Түүний Амьтад


Тео Жансен (Theo Jansen) бол 1948 онд төрсөн Нидерландын нэгэн зохион бүтээгч юм. Тэрээр 1990 оноос эхэлж өөрийн сонирхолтой бүтээлүүд дээрээ ажиллаж эхэлсэн байна. Тэр нь “Strandbeest” юм. Шууд орчуулбал далайн эргийн амьтан гэсэн үг юм.


Түүний эдгээр бүтээлүүд урлаг болон инженерийн нийлүүлсэн бүтээл бөгөөд тэрээр “BMW”-ын нэгэн сурталчилгаанд хэлэхдээ урлаг болон инженерийн бүтээлийн хоорондох хана зөвхөн бидний оюун ухаанд л оршдоггэж хэлсэн байдаг.


Тэрээр физик болон урлагт суралцаж байсан бөгөөд өөрийн “Strandbeest”-үүдийг бүтээхээс өмнө мөн өөрийн сонирхол дээр тулгуулаж бусад машинуудыг бүтээж байжээ.

1990 оноос хойш тэрээр “Strandbeest”-үүд дээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд эдгээр зөвхөн нь салхины тусламжтайгаар явдаг юм. Мөн тэрээр эдгээрийг шар өнгийн пластик хоолойнуудаар хийдэг байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам түүний загвар нь улам сайжирсаар байгаа юм.



Theo Jansen-ны цахим хуудас

Эх сурвалж:  wikipedia.org, strandbeest.com

Өргөн Хэрэглээний "Keyboard Shortcut"-ууд


Компьютер ашиглаж байх үедээ "Keyboard"-ын "Shortcut"-уудыг хэрэглэх нь ажлыг маш их хөнгөвчилж өгдөг. Мэдээж хулганаараа тухайн үйлдлүүдийг хийх боломжтой ч энэ нь "shortcut" ашигласнаас хамаагүй их цаг авах болно. Одоо хүн бүрийн мэдэж байх хэрэгтэй 10 "keyboard shortcut"-ыг сонирхоё.

1. CTRL + C
"Copy" үйлдлийг хийнэ.

2. CTRL + V
"Copy" үйлдлийн дараах "Paste" үйлдлийг хийнэ.

3. CTRL + Z болон CTRL + Y
"Undo" буюу буцах мөн "Redo" буюу "Undo" үйлдлийг буцаах

4. CTRL + F
Тухайн ажиллаж байгаа программын хайлтын хэсгийг гаргана.

5. ALT + TAB эсвэл CTRL + TAB
ALT+TAB нь программ хооронд солих бол CTRL+TAB нь программын "Tab" дотор шилжих.

6. CTRL + BACKSPACE болон CTRL + Зүүн эсвэл CTRL + Баруун тийш заасан товчлуур
CTRL+BACKSPACE нь бүтэн үг үгээр устгах бол бусад нь курсорыг бүтэн үг үгээр шилжүүлэх

7. CTRL + S
"Save" буюу хадгалах үйлдлийг хийнэ.

8. CTRL + HOME эсвэл CTRL + END
Курсорыг мөрийн эхэнд болон сүүлд шилжүүлэх.

9. CTRL + P
Харж байгаа хуудсаа принтерээр буулгах тохиргооны хэсгийг нээх.

10. Page Up, Space, Page Down
Бүтэн хуудсаар дээш доош хөдлөх. Браузер дээрээ "Space" дарвал нэг хуудас доошлох бөгөөд SHIFT+SPACE дарвал эсрэгээр дээш нэг хуудас шилжих болно.

Эх сурвалж: computerhope.com

"Hub" Болон "Switch" Гэж Юу Вэ?

Байгууллага болон гэрийн дотоод сүлжээг бий болгохын тулд компьютеруудыг холбох тусгай төхөөрөмж хэрэгтэй болдог. Эдгээр төхөөрөмж нь байгууллагын хувьд олон оролттой "switch" болдог бөгөөд харин гэрийн сүлжээнд ихэнхдээ "Wi-Fi Router" байдаг. 

Өнөөдөр компьютерын сүлжээний хамгийн чухал төхөөрөмжүүдийн нэг болох "Switch"-ын талаар сонирхоё. Харин "Switch"-ын талаар үзэхээс өмнө бид "switch"-ээс өмнө ашиглаж байсан "hub"-ын талаар мөн хэрхэн ажилладаг зарчмын талаар мэдэх хэрэгтэй юм.

"Switch" болон "Hub" нь адил үүрэгтэй бөгөөд энэ нь олон компьютерыг хооронд холбох юм. Гэвч энэ хоёр төхөөрөмж хоорондоо маш том ялгаатай юм. Энэхүү ялгаа нь гаднах харагдах байдалдаа биш харин ажиллах зарчимдаа байдаг юм. Гаднаас харахад олон хоёулаа олон сүлжээнй кабель орох оролттой төхөөрөмж л харагддаг.

Өмнөх нийтлэл дээр бид сүлжээний протокол гэж юу болох талаар яриж ("IP" хаяг гэж юу вэ?) байсан билээ. Практик дээр энэхүү протокол нь "TCP/IP" гэсэн протокол байдаг хэдий ч олон шатлалтай энэхүү протоколыг ойлгоход Олон Улсын Стандартчилалын Байгууллагын (ISO - International Organization for Standardization) гаргасан "OSI - Open System Interconnection"-ын загварыг үзвэл илүү тохиромжтой юм.

"OSI" загвар нь 7 шатлалтай бөгөөд эдгээр нь доороосоо дээшээ "Physical", "Data Link", "Network", "Transport", "Session", "Presentation", "Application" гэсэн дараалал бүхий шатлал юм. Энэхүү загвар нь сүлжээнд холбогдсон компьютеруудын бие биедээ илгээж байгаа өгөгдөл болон мэдээллүүд хэрхэн дамжих ёстойг заадаг байна.

"Hub" нь энэхүү загварын эхний буюу физик (physical) түвшинд ажилладаг бол харин "Switch" нь "Data Link" түвшинд ажилладаг байна. 

Физик түвшинд ажиллана гэдэг нь хамгийн доод түвшинд ажиллана гэсэн үг бөгөөд "Hub" нь ирсэн мэдээлэл дээр ямар нэгэн боловсруулалт хийдэггүй байна. Үүнийг маш энгийнээр ойлгох боломжтой юм. Сүлжээнд 20 компьютер байжээ. Тэгтэл тэр дундаас А компьютер Б компьютерт мэдээлэл дамжуулах хэрэгтэй болсон гэж бодъё. Тэгэхийн тулд А компьютер мэдээллээ "Hub"-аар дамжуулах шаардлагатай болох бөгөөд А-гийн явуулсан мэдээлэл "Hub" дээр ирнэ. Харин "Hub" ирсэн мэдээллийг Б компьютерт дамжуулах үүргийг авах бөгөөд хэдий ч "Hub" нь Б хаана байгаа талаар мэдэхгүй.

Тиймээс А-гаас ирсэн мэдээллийг А-гаас бусад бүх холбогдсон компьютеруудруу цацдаг байна. Харин Б-гээс бусад компьютерууд ирсэн мэдээллийг аваад өөрт нь ирээгүй гэдгийг тодорхойлж хаядаг байна. Тиймээс ч "Hub" нь өөрийн оролтууд дээр холбогдсон компьютеруудыг ялгах чадваргүй юм. Энэ нь сүлжээний ачааллыг маш өндөр болгодог байна. Учир нь тодорхой хугацаанд нэг л компьютер бүхэл сүлжээг ашиглах шаардлагатай болдог байна. Үүнээс гадна бас нэгэн асуудал гаргах бөгөөд энэ нь мөргөлдөөн юм. Хоёр компьютер зэрэг мэдээллээ дамжуулахад "Hub" хоёуланг нь зэрэг бусад бүх холбогдсон компьютеруудруу мэдээллийг цацах болдог байна. 

Тиймээс ийм мөргөлдөөн болоход мэдээлэл дамжуулж байгаа талууд дурын хугацаагаар хүлээдэг бөгөөд үүний дараа сүлжээг хэн нэгэн нь ашиглаж байна уу үгүй юу гэж шалгадаг байна. Хэрвээ ашиглагдахгүй байгаа бол мэдээллээ дахин дамжуулдаг байна. Энэ нь жижиг хэмжээний сүлжээнд нөлөөлөх нь бага хэдий ч сүлжээ томрох тусам үр ашигтай ажиллах байдал улам буурч мөргөлдөөн улам олон тохиолдож дамжуулж буй мэдээллээ дахин дахин дамжуулах шаардлагатай болдог байна.

Харин "switch" гарч ирснээр эдгээр асуудлуудыг шийдэх чадвартай болсон байна. Одоогийн байгууллагуудын дотоод сүлжээ бүгд "Switch"-тэй байдаг ба "Switch" нь "Data Link" шатлал дээр ажилладаг сүлжээний төхөөрөмж юм. Энэ нь "Hub"-аас нэг түвшин дээр гэсэн үг юм. "Hub" ирсэн мэдээллийг шууд бусад бүх гаралтуудруугаа цацдаг байсан бол "Switch" нь илүү ухаалаг ажилладаг юм. "Switch" дотроо мэдээлэл боловсруулах чадвартай байдаг байна. Энэ мэдээлэл нь "MAC" хаяг юм. "MAC" хаяг нь сүлжээний карт бүр дээр өөр өөр байдаг хаяг бөгөөд үйлдвэрээсээ гарахдаа энэ хаягтай гардаг бөгөөд хоорондоо давхцадаггүй байна.

Тиймээс ч "MAC" хаяг нь "Data Link" шатлалын хаяглал юм. "MAC"-ын тусламжтайгаар "Hub" дээр үүсч байсан асуудлыг хэрхэн шийдэж байгааг бас нэгэн энгийн жишээгээр тайлбарлая. Өмнө байсан 20 компьютертай сүлжээний "Hub"-ыг "Switch"-ээр сольжээ. Сүлжээнд ямар ч мэдээлэл дамжаагүй тэр үед "Switch"-д ямар ч мэдээлэл байхгүй байх болно. Гэтэл А компьютер В компьютерлуу мэдээлэл дамжуулах хэрэгтэй болсон байна.

Энэ үед А-гаас "Switch"-руу мэдээлэл нь ирэх бөгөөд энэ үед "Switch" нь "MAC" хаягийн хүснэгтээ бөглөж эхлэх болно. Тиймээс ч А компьютерын "MAC" хаяг нь жишээ нь "00-00-11-22-33-44" бөгөөд тэд дэх оролт дээр байна гэсэн мэдээллийг тэмдэглэх болно. Ингээд түүний хаягийн тэмдэглэлд А-гийн байрлал орно. Гэвч "Switch" В-гийн байрлалыг одоогийн байдлаар мэдэхгүй бөгөөд нэгэн бодлын "В гэдэг компьютер байна уу?" гэсэн мэдээллийг А-гаас бусад бүх компьютерлуу дамжуулах бөгөөд В энэ мэдээллийг аваад "Switch"-руу өөрийн "МАС" хаягийн мэдээллийг дамжуулах болно. Ингэснээр "Switch" өөрийн хаяглалтын хүснэгтээ бас нэгэн холболтын мэдээллээр нэмэх бөгөөд хэсэг хугацааны дараа өөрийн сүлжээ нь дэх бүх холболтын мэдээллийг өөртөө агуулах болно. 

Энэхүү мэдээлэл нь бүрэн дүүрэн болох үед мэдээлэл дамжуулах үр ашигтай байдал нь "Hub"-тай харьцуулахад хамаагүй дээр байх болно. Учир нь А дахин В-руу мэдээлэл дамжуулах хэрэгтэй болоход А-В-гийн хооронд шууд холболтыг үүсгэх бөгөөд өмнө нь мэдээллээ цуглуулаад авсан учраас B хаана байна гэж дахин бүгдээс асуух шаардлагагүй болох юм. Мөн энэ байдал нь олон зэрэг холболт үүсгэх боломжийг олгодог байна.

"Hub" болон "Switch"-ын ажиллах зарчмыг хамгийн энгийн тайлбар танд таалагдсан байх гэж найдаж байна.

"Hub" худалдаанд байх үед нэгэн инээдтэй явдал нэгэн сүлжээний мэргэжилтэнд тохиолдсон байна. Сүлжээний төхөөрөмж оруулж ирдэг нэгэн дэлгүүрт тэрээр бараануудыг нь сонирхож явж байтал нэгэн хүн худалдагчаас "Hub" асууж явж байжээ. Худалдагч дэлгүүртэй байгаа 'Hub"-уудыг танилцуулж байтал худалдан авагчийн нүдэнд нэгэн шинээр ирсэн "switch" тусжээ. Тэрээр энэ шинэ "Switch" бусад "Hub"-уудаас ямар ялгаатай юм гэж асуухад худалдагч нь "гадна талын хийц загвар бас булангууд илүү гоё нарийн хийгдсэн" гэжээ. Худалдагчийн хэлснийг сонссон сүлжээний мэргэжилтэн үүнээс болж цочролд оржээ.

Шинжлэх Ухааны Онлайн Курс (Wold Science U)

Дунд сургуулийн болон их сургуулийн оюутнуудад зориулсан шинжлэх ухааны онлайн курс нээгджээ. Интернетээр дүүрэн үнэгүй сургалт курс байдаг боловч Ворлд Сайенс Ю (Wold Science U) бол маш энгийн ойлгомжтой курсуудыг агуулж байна. Уг сайтад орж бүртгүүлснээр та энгийн геометрийн ойлголтуудаас эхлээд Эйнштейний харьцангуй онол хүртэлх төвөгтэй ойлголтуудыг ч сурах боломжтой. Мэдээж курс нь үнэгүй бөгөөд сонирхсон хэн бүхэн ороод сурч болно. Гэхдээ бүх хичээл англи хэл дээр учраас англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай.

Та өөрийн сонирхсон хичээлээ сэдвээр болон төрлөөр нь үзэж судлах бололцоотой. Доорх бичлэгээс ерөнхий танилцуулгыг хараарай.


Wold Science U-ийн бүх хичээл үнэ төлбөргүй учраас хүссэн хэн бүхэн суралцаж болно. Курсүүд нь дотроо хэлэлцүүлэг, форум зэргийг багтаасан учраас бусад суралцагсадтай өөрийн сурсан мэдэснийг хуваалцаж мэдлэгээ арвижуулах бололцоотой юм. 

3 Сарын Шилдэг "Android" Таблетууд

Таблетууд олон нийтийн хэрэглээ болсон энэ үед "iPad"-ууд энэхүү зах зээлийн нийлээд том хэсгийг эзэлдэг. Гэсэн хэдий ч "iPad"-ын оронд сонгох боломжтой олон төрлийн "Android" үйлдлийн системтэй таблетууд зах зээлд гарч ирсэн. 

Одоо эдгээр таблетуудыг сонирхоё.

Sony Xperia Z2 Tablet
Үзүүлэлтүүд
Үйлдлийн систем: "Android 4.4"   
Просессор: "2.3GHz Snapdragon 801" болон "Adreno 330 GPU"
Дэлгэц: 10,1 инчийн 1920x1200 пикслийн
Камера: Урд 2.2 мегапиксл, хойд 8,1 мегапиксл
Хатуу диск: 16GB болон 32GB
Бусад: Ус болон тоос шороо нэвтэрдэггүй




Google Nexus 7 
Үзүүлэлтүүд
Үйлдлийн систем: "Android 4.4"   
Просессор: "1,5GHz Qualcomm Snapdragon S4 Pro quad-core" болон "Adreno 320 GPU"
Дэлгэц: 7 инчийн 1920x1200 пикслийн
Камера: Урд 1,2 мегапиксл, хойд 5.0 мегапиксл
Хатуу диск: 16GB болон 32GB
Бусад: "Stereo" болон "Surround" дуутай
Үнэ: 199$ (Эхлэх үнэ)









EVGA Tegra Note 7
Үзүүлэлтүүд
Үйлдлийн систем: "Android 4.3"   
Просессор: "1,8GHz Tegra 4" болон "72 core Nvidia GeForce GPU"
Дэлгэц: 7 инчийн 1280x800 пикслийн
Камера: Урд "VGA" камера, хойд 5,0 мегапиксл
Хатуу диск: 16GB болон "MicroSD" оролт
Бусад: "4100mAh" батарей нь 10 цаг хүртэл "HD" бичлэг гаргана
Үнэ: 199$


Amazon Kindle Fire HD
Үзүүлэлтүүд
Үйлдлийн систем: "Fire OS 3.0" өөрчилсөн "Android"   
Просессор: "1,5GHz dual core"
Дэлгэц: 7 инчийн 1280x800 пикслийн
Хатуу диск: 8GB болон 16GB
Бусад: "Dolby Audio","Dual-Band WiFi"
Үнэ: 139$ (Эхлэх үнэ)






Amazon Kindle Fire HDX
Үзүүлэлтүүд
Үйлдлийн систем: "Fire OS 3.0" өөрчилсөн "Android"   
Просессор: "2,2GHz quad core"
Дэлгэц: 7 инчийн 1920x1200 пикслийн
Камера: Урд HD камера, хойд 8 мегапиксл (8.9 инчийн загварт)
Хатуу диск: 16GB, 32GB, 64GB
Бусад: "Dolby Audio"
Үнэ: 229$ (Эхлэх үнэ)





Samsung Galaxy Note 10.1 
Үзүүлэлтүүд
Үйлдлийн систем: "Android 4.3"   
Просессор: "2.3GHz Exynos quad-core" (LTE загвар дээр)
Дэлгэц: 10,1 инчийн 2560x1600 пикслийн
Камера: Урд 2 мегапиксл, хойд 8 мегапиксл
Хатуу диск: 16GB, 32GB, 64GB
Бусад: 10 цаг хүртэл батарейгаа барина
Үнэ: 549$ (Эхлэх үнэ)

Asus Transformer Pad TF701T
Үзүүлэлтүүд
Үйлдлийн систем: "Android 4.3"   
Просессор: "Nvidia Tegra 4 quad-core"
Дэлгэц: 10,1 инчийн 2560x1600 пикслийн
Камера: Урд 1,2 мегапиксл, хойд 5 мегапиксл
Хатуу диск: 32GB болон 64GB
Бусад: 17 цаг хүртэл батарейгаа барих чадвартай
Үнэ: 449$ (Эхлэх үнэ)










8 инчийн Samsung Galaxy Tab 3
Үзүүлэлтүүд
Үйлдлийн систем: "Android 4.2"   
Просессор: "1,5GHz Exynos 4212 dual-core"
Дэлгэц: 8 инчийн 1280x800 пикслийн
Камера: Урд 1.2 мегапиксл, хойд 5 мегапиксл
Хатуу диск: 16GB
Бусад: "USB3" оролт
Үнэ: 299$ (Эхлэх үнэ)








Google Nexus 10
Үзүүлэлтүүд
Үйлдлийн систем: "Android 4.2" 4.4 болгох боломжтой  
Просессор: "Dual-core ARM Cortex A15"
Дэлгэц: 10 инчийн 2560x1600 пикслийн
Камера: Урд 1,9 мегапиксл, хойд 5 мегапиксл
Хатуу диск: 16GB болон 32GB
Бусад: 11 цагийн батарей
Үнэ: 399$ (Эхлэх үнэ)



LG G Pad 8.3 Google Play Edition
Үзүүлэлтүүд
Үйлдлийн систем: "Android 4.4"   
Просессор: "1,7GHz Snapdragon 600" болон "Adreno 320 GPU"
Дэлгэц: 8,3 инчийн 1920x1200 пикслийн
Камера: Урд 1,3 мегапиксл, хойд 5 мегапиксл
Хатуу диск: 16GB болон "MicroSD" оролт
Үнэ: 349$








Эх сурвалж: zdnet.com

Бага Насны Үеийн Компьютерын Тоглоомууд

Энэхүү нийтлэлээрээ хуучин тоглож байсан тоглоомнуудын талаар оруулахаар шийдлээ. Жагсаалтыг дурын байдлаар хийсэн ч аль болох хуучнаас орчин үерүү байхаар гаргалаа.

Interstate 76

Компьютер дээр тоглож байсан анхны машинтай тоглоомнуудын нэг. Энэхүү тоглоом нь машины тулаантай тоглоом юм. Өөрийн машин дээрээ олон янзын зэвсэглэл тавиж олон төрлийн даалгавруудыг гүйцэтгэдэг. Тухайн үед монголд интернэт өргөн хэрэглээнд байгаагүй бөгөөд өрх гэртээ интернэттэй айл байдаггүй байсан. Тиймээс ч энэхүү тоглоомыг бусад газар ямар нэр хүндтэй байсан талаар хэлж мэдэхгүй байна. Тухайн үедээ энэ тоглоомыг дундаж графикын тохиргоон дээр л бага хэмжээний гацалттайгаар тоглож чадаж байсан юм.

Megarace 2


8 машин уралдаж ялахын төлөө бие биенийгээ буужин мина болон тос зэрэг зүйлс ашиглан түрүүлэхийг оролдоно. Мөн уралдаж байгаа зам нь янз бүрийн саад болон тэсрэх бөмбөгтэй байх болно. Харин шигшигдэж дууссан цөөн хэд нь сүүлийн уралдаан дээр зэвсэглэлгүй шударгаар уралддаг. Хуучны "DOS" орчинд зориулж бүтээгдсэн тоглоом. Хуучин дискэн дээр байсан хувилбар нь ганц л газартай байсан бөгөөд тоглоом нь нэг л газартай юм уу эсвэл дутуу хувилбар юм уу гэдгийг нь мэдээгүй л байна.

Tomb Raider 1


"Lara Croft"-ын адал явдлын талаарх энэхүү анхны тоглоом бол миний адал явдалт тоглоомын эхнийх нь байсан юм. Тухайн үеийн тоглоомууд ихэнхдээ нилээд урт мөн дуусгахад хэцүү байдаг байсан. 

Red Alert 1



Компьютер дээрх стратегийн төрлийн тоглоомны хамгийн эхнийх нь миний хувьд "Red Alert 1" байсан. Хоёр дисктэй байсан энэ тоглоомны зөвхөн нэг диск нь байсан учраас зөвхөн холбоотнуудын кампанит ажлыг даалгавруудыг л явуулж байсан юм. Энэ тоглоом дээр одоогийн стратегийн төрлийн тоглоомнууд дээр байнга байдаг зарим зүйл ч байдаггүй. Жишээ нь цэрэг эсвэл зэвсэг хэдийг үйлдвэрлэх захиалга өгөх ч боломж байгаагүй юм. Мөн "Red Alert 2" дээр байдаг шиг барилга цэрэг зэвсэг хамгаалалтуудаа хувиарласан хэсэг байдаггүй зөвхөн цэрэг зэвсэг болон барилга гэсэн хэсэгтэй. Тиймээс тухайн цагт нэг л цэрэг, танк, эсвэл барилга барих боломжтой байв.

Oddworld: Abe's Oddysee


"Oddworld: Abe's Oddysee" тоглоом нь маш сонирхолтой тоглоом байсан. Энэ нь "puzzle" төрлийн тоглоом бөгөөд боолчлогдсон өөрсдийн төрлүүдээ аврахын тулд явж байгаа нэгэн харийн хүний талаар гарна. Бусадтайгаа ярилцаж, бусдаа дагуулж эрх чөлөөнд нь хүргэх нь түүний гол зорилго бөгөөд нийт 99 боолыг аврах боломжтой юм. Мөн тоглоомын сүүлд хэдийг аварч чадсанаас шалтгаалж гол дүрийн хувь заяа шийдэгдэх болно.

Age of Empires


Тухайн үед авсан "Age of Empires" тоглоом нь орос хэлний хувилбар байсан тул компьютер дээр фонт нь таарахгүй бүх бичиг нь хоосон зураас гарч байв. Тиймээс энэ тоглоомыг эхэн үедээ ойлгоход тун хэцүү байсан юм. Өмнө нь зөвхөн "RA1" тоглож байсан тул олон төрлийн нөөц цуглуулах нь ч шинэлэг санагдаж байлаа. Хичнээн фонт таарахгүй байсан хэдий ч тоглоом маш сонирхолтой санагдаж байнга тогломоор санагддаг байлаа.

Neverhood


"Neverhood" энэ тоглоом нь бас нэгэн "puzzle" төрлийн тоглоом байсан юм. Энэ тоглоомны хамгийн сонирхолтой нь хэрхэн хийгдсэн нь. Загвар дизайн нь бүгд баримлын шавраар хийгдсэн.

Dominion


"Dominion" болон хүн төрөлхтөн болон харь гаригийнханы эсрэг болж байгаа байлдааны талаарх стратегийн тоглоом юм. Энэ тоглоом олон нийтэд тийм ч хүртээлтэй байж чадаагүй хэдий ч тоглоом дээрх роботуудыг харах их гоё санагддаг байлаа. Мөн түүнээс гадна явган цэргүүддээ олон төрлийн команд өгөх боломжтой байсан. Жишээ нь хэвтэх, хоорондоо зайгаа барих, суух, эргүүл хийх зэрэг.

Need For Speed 2


"Need for Speed 2" бол миний тоглосон "Need for Speed" тоглоомын хамгийн анхных нь юм. 

WW2 Normandy


"WW2 Normandy" бол анх тоглож байсан "FPS" тоглоомуудын нэг юм. Цөөн хэдэн үетэй энэ тоглоомыг тухайн үед удаан тоглож чаддаггүй байсан юм. Учир удаан тоглох тусам улам их толгой эргэж мөн толгой өвдөх болно.

Delta Force



"Delta Force" бол бас миний тоглож байсан анхны "FPS" тоглоомнуудын нэг юм. Олон үеээс сонголтоо хийж тоглох боломжтой энэхүү тоглоомын үйл явдал нь ямар учиртайг нь ч хэлж мэддэггүй тоглодог байв. Зүгээр л яваад дайснуудаа устгадаг байлаа.

Project I.G.I


"Project I.G.I" дээр нэгэн тусгай цэрэг даалгавраа гүйцэтгэж байгаа талаар гарах болно. Үйл явдлыг нь одоо сайн санахгүй байгаа хэдий ч тухайн үед энэ тоглоомын график дүрслэл маш сайн харагддаг байлаа.

Soldier of Fortune 1


"Soldier of Fortune 1" энэ тоглоомын бусдаас ялгарах нэг л зүйл бол дайснуудын гар, хөл, толгой тасарч унах юм. Ойрын зайнааc дайснаа буудахад хаана оносноос шалтгаалж биеийн хэсгүүд нь тасарч унадаг. Энэ тоглоом нь нилээд харгис төрлийн тоглоомуудын нэг юм. Мөн энэ тоглоомыг жоохон удаан тоглоход толгой эргэж өвдөх болно.

Starcraft 1


"Dominion"-ны дараа "Starcraft"-ыг тоглосон юм. Компьютер дээр суулгахаас өмнө энэхүү тоглоомыг тоглож байгааг телевизороос нилээд олон удаа үзэж байсан. Солонгосуудын тоглож байгаа гардаг байсан шиг санаж байна. Гэхдээ тоглоомын кампанит ажлыг кодгүйгээр дуусгаж чадаагүй.

Diablo 1


"Diablo" тоглоом тоглож үзсэн хүн бүр энэ л тоглоом дээр хулганыхаа зүүн товчлуурыг хамгийн их дарж байсан байх. Гурван төрлийн баатрын сонголттой энэ тоглоом дээр гүйх боломжгүй зөвхөн л алхаж явах боломжтой байв. Алхалтын дуу нь маш тод сонсогддог. Мөн ямар ч зэвсэг хэрэглэлтэй байсан ч хамаагүй хуягны төрлөөс шалтгаалж 3 хан төрлийн байдлаар баатрууд нь харагддаг байсан.

Max Payne 1


"Bullet time" буюу цаг хугацааг үсэрч байхдаа удаашруулж харах бол "Max Payne" тоглоомны нэрийн хуудас нь юм. Тухайн үедээ маш сайн графиктай байсан энэ тоглоомны гол дүр болох "Max Payne" ба тэрээр ганцхан л нүүрний загвартай. Мөн тоглоомын дунд үсрээд буудаж байх үедээ "pause" авахад камера нь "Max Payne"-ыг тойрон харагддаг нь маш гоё санагддаг байж билээ.

Warcraft 3


Монголын телевизийн сувгаар тухай үед гарч байсан компьютерын тоглоомны нэвтрүүлгээр "Warcraft 3"-ыг танилцуулж байхад тоглоом маш их таалагдаж байсан. Өдөр шөнө солигддог. Шөнө болохоор тухайн газар байгаа мангасууд нь унтдаг гэх мэтчилэн энэ тоглоом маш гоё харагдаж байсан юм.

Knights and Merchants

Бас нэгэн хуучны стратегийн тоглоомнуудын нэг. Харин энэ тоглоом дээр бүх зүйл маш нарийн холбоотой тариа будаа тариж түүгээрээ талх хийж ажилчид болон цэргүүдээ хооллохоос эхлээд хэрэгцээтэй бүх зүйлээ олон шат дамжлагтайгаар хийж бүтээх болно. Тиймээс энэ тоглоом дээр маш олон төрлийн нөөц байдаг юм. Жишээ нь модчин нь мод огтолж мөн мод тарих үүрэгтэй бэлдсэн модыг нь зөөгчид авч агуулахад хийх бөгөөд барилга барих болоход барилгачид чулуу болон модоор барилга барих болно. Хангамж болон ажилчид хангалттай бол барилга баригдах хэсэг дээр шаардлагатай материалуудыг хурдан зөөж хурдан барилгаа барих боломжтой гэхдээ олон ажилчинтай байна гэдэг нь их тариа болон жимс тариж, гахай тэжээн хоол бэлдэх шаардлагатай гэсэн үг юм. Хэрвээ хоолны хангамжгүй бол ажилчид болон цэргүүд өлсгөлөнгөөс болж үхэх болно.

Counter Strike 1.3

Компьютер тоглоом тоглодог хүн бүр л үүний талаар мэдэх тул тайлбар шаардлагагүй байх гэж бодож байна.

Grand Theft Auto 3


"GTA-3"-ын талаар таалагдсан зүйл бол том хотод чөлөөтэй явах боломжтой байсан нь юм. Үйл явдал юу болдог талаар сайн санахгүй байгаа хэдий ч гол дүрийн амнаас нэг ч үг гардаггүй гэдгийг санаж байна. Мөн даалгавар гүйцэтгэж байх үед тоглоомоо хадгалах боломжгүй нь маш их ядаргаатай.

The Sims 1


Жинхэнэ амьдрал байхад ийм тоглоом тоглоно гэдэг нь хачирхалтай ч нилээд их нэр хүндтэй болсон тоглоомуудын нэг бол "The Sims" тоглоом юм.

Operation Flashpoint: Cold War Crisis


"Operation Flashpoint: Cold War Crisis" бол маш их боломж бололцоотой чөлөөт ертөнц бүхий тоглоом юм. Тоглогч байлдагчаас эхлээд суман ахлах офицер болтол явдаг бөгөөд кампанит ажил дээр хэд хэдэн дүрээр тоглох боломжтой. Явган цэргийн офицер, тусгай салааны дарга, нисгэгч, танкны удирдагчийн дүрээр явах болно. Явган цэргийн офицер болтлоо эхний газруудад энгийн байдагч байх бөгөөд үүрэг даалгавраа өөрийн удирдах офицераа данган биелүүлэх болно. Цол нэмсний дараа даалгавраа яаж явж хэрхэн биелүүлэхээ өөрөө сонгох боломжтой болох бөгөөд өөрийн сумангийн цэргүүдэд маш олон төрлийн тушаал өгч удирдах боломжтой. Тусгай ангийн салааны даргаар явах үед ихэнхдээ шөнийн цагт дайсны газар нутагт үйл ажиллагаагаа явуулах бөгөөд дайсны хангамж техникүүдийг нууцаар устгах даалгавруудыг гүйцэтгэнэ. Тиймээс ч энэ үед өөрийн цэргүүддээ харагдсан дайснаа шууд буудахгүй байх зэрэг тушаалыг өгч аль болох дайсандаа мэдэгдэхгүй байх хэрэгтэй юм. Нисгэгчээр ихэнхдээ нисдэг тэрэг удирдах бөгөөд тулааны талбараас цэргүүдийг зөөх эсвэл аваачих. дайсны техник болон цувааг устгах, дайсны нисдэг тэргүүдтэй тэмцэх, танкны анги нэгтгэлүүдэд тусламж үзүүлэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэх болно. Мөн танкны удирдагчаар явах боломжтой бөгөөд эхэн үедээ нэг л танк удирдах бол сүүлдээ 4 танкаас бүрдэх хэсгийг удирдах болно. Энэхүү тоглоом дээрх зэвсэг техникийг удирдах боломжтой бөгөөд жишээ нь танк л гэхэд дотроо жолооч, буучин, удирдагчийн суудалтай байх болно. Энэ тоглоомны үйл явдал цөөн хэдэн арлын төлөө АНУ болон ЗХУ-ын талуудын дунд тулаан болж байгаагаар гарах болно. Мөн тоглоом нь дээр тоглогч хүсвэл өөрийн даалгавар газруудыг хийх боломжтой юм.

Call of Duty 1


Энэ жагсаалтын сүүлийн тоглоом бол одоогийн хамгийн амжилттай тоглоомын цувралын эхлэлийг тавьсан "Call of Duty" тоглоом юм. Тухайн үедээ гарахдаа энэ тоглоом нь бусдаас ялгарч чадсан шалтгаан бол тоглоомын үйл явдал болон дууны эффектын тусламжтайгаар гаргасан байлдааны уур амьсгал нь юм. Тоглоомын үйл явдал нь түгшүүртэй, дуу чимээ ихтэй, сэтгэл хөдөлгөсөн олон хэсгүүдтэй байсан учраас маш амжилттай болсон юм.

Одоо эдгээр тоглоомуудын заримийнх цуврал ямар болсныг харъя.

Counter Strike: Global offensive
Need for Speed: Rivals
Age of Empires 3
Red Alert 3: Uprising
Call of Duty: Ghosts
Max Payne 3
Oddworld: New n Nasty
Operation Flashpoint: Red River
Tomb Raider
Diablo 3: Reaper of Souls
Starcraft 2
Харин та эдгээр тоглоомуудыг тоглож үзсэн үү. Та багадаа ямар тоглоомд дуртай байсан талаар коммент үлдээгээрэй.