Фэйсбүүкээ Хулганаар Бус Гараараа Удирд

  Хүмүүс бид нийтийн сүлжээ хөгжихийн хэрээр их бага ч гэсэн өөрсдийн үнэтэй цаг хугацааг хэн нэгний хуримын зураг үзэж хэрэгтэй хэрэггүй сайн муу янз янзын зүйлсийг уншсаар дэмий өнгөрөөж байна. Харин би таны тэрхүү дэмий үрж буй цаг хугацааг багасгах аргыг санал болгоё.
   Та коммент бичих, пост унших зураг үзэх, группт орох гэх мэтчилэн бүх үйлдэлдээ хулгана ашигладаг биз дээ. Энэ бүхний та компьютерийн гар дээрээсээ хийх боломжтой юм. Хэрэв та Home буюу News Feed талбар дээр байгаа бол K ба J товчлуурын тусламжтай дараагийн болон өмнөх  пост руу дээш доош гүйлгэж болно. J товчлуур нь дараагийн поструу гүйх бол K нь өмнөх буюу дээд поструу гүйнэ.
L: тухайн пост дээр like эсвэл unlike хийнэ
C: тухайн пост дээр коммент бичнэ
S: тухайн постийг шэйр хийнэ
O: тухайн постийн зураг видеог нээнэ
/(слэш): home дээр хайлтын хэсэг идэвхжинэ

Хамгийн аятайхан нь хэрэв та эдгээр товчлууруудыг мартвал ? дарахад бүх жагсаалт гарч ирэх болно. 

Хандалтын Товчлуурууд
Та эдгээр товчлууруудыг аль ч хуудас нүүр дээрээс дарж ашиглаж болно. Харин та ямар үйлдлийн систем болон хөтөч ашиглаж байгаагаас шалтгаалан өөр өөр кодтой байна.
Жишээ нь та Firefox ашиглаад өөрийн профайл руу орохын тулд  Shift + Alt +2 гэж дарна.

Internet Explorer for Win: Alt + [#], болон Enter дарна
Firefox for Win: Shift + Alt + [#]
Chrome for Win: Alt + [#]
Safari for Mac: Control + Option + [#]
Firefox for Mac: Control + Option + [#]
Chrome for Mac: Control + Option + [#]

0: Тусламж хуудас нээнэ
1: Home руу орно
2: Өөрийн профайл руу орно
3: Найзуудаа харна
4: Мессеж руу орно
5: Notification харна
6: Тохиргоо руу орно
7: Үйлдлүүдээ харна
m: Мессеж бичнэ

Эдгээрийг бүгдийг нь биш юмаа гэхэд хэдхэнийг нь л ашиглаад сурчихад та их хугацааг хэмнэх болно шүү.


Эх сурвалж: Yahoo.com/tech

Нойр Чинь Хүрвэл Ухаалаг Шил Таныг Сэрээнэ

        
        Танд аливаа уулзалт хурал цуглаан болон жолооны ард дуг хийчих гээд байдаг муу зуршил байдаг юм биш биз. Хэрэв тийм бол шинээр хөгжүүлэгдэж буй ухаалаг шил таныг нойрмоглох үед сэрээн ажил, магадгүй амийг чинь ч аврах гэнэ. Энэхүү шилийг Meme хэмээн нэрлэж байгаа бөгөөд 2015 онд Японд 70,000 иен буюу 685 ам.доллараар зарагдаж эхлэх гэнэ.

        Японы JINS компаний хөгжүүлж буй Meme ухаалаг шил нь хүний нүдний хөдөлгөөнийг мэдэрч ядарсан үгүйг таньж чаддаг байна. Meme нь таны нойр хүрч буй эсэхийг мэдмэгц тусгай аппликэйшн бүхий таны утас руу дохио илгээн чичиргэж таныг сэргээх юм. 
      Meme ухаалаг шил нь их чамин ч гэсэн нойр сэргээхээс гадна өөр олон зүйлийг хийж чадна. Энэхүү шил нь спорт функцтэй бөгөөд калори хэмжих болон гүйсэн алхсан нийт зайг гаргадаг юм байна. Мөн JINS веб сайт дээрх бичлэгийг үзэж болох бөгөөд зөөврийн компьютертай bluetooth-р холбогддог юм.
        Meme ухаалаг шил нь гоёлын, тунгалаг, нарны гэхчилэн хэд хэдэн загвараар гарах бөгөөд ухаалаг шилний зах зээлийг эзлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ одоогоор Google-н ухаалаг шил энэ төрөлд тэргүүлж байгаа билээ. Магадгүй тэд удахгүй биднийг нойрноос сэрээх функцтай болох биз. 




Эх сурвалж: Yahoo.com/tech

Хүүхдийнхээ Шүдийг Хөгжилтэйгөөр Угаалгая

    Ухаалаг шүдний сойз нь ухаалаг утастай холбогдон тоглоом хэлбэрээр таны хүүхдэд хөгжилтэйгөөр шүдээ хэрхэн зөв сайн угаахыг заах болно.
   
    Олон эцэг эхийн хувьд өглөө хүүхдийнхээ шүдийг зөв сайн угаалгана гэдэг хамгийн их стресстүүлдэг ажлуудын нэг байдаг. Шүдээ зөв сайн угааснаар эрүүл байж ядаж л сайхан инээмсэглэж чадна. Гэвч шүд угаах нь хүүхдийн хувьд цаг үрсэн хэтэрхий уйтгартай ажил мэт санагддаг. Тэгвэл Grush хэмээх мэдрэгч бүхий шүдний сойз нь таны хүүхдэд хэрхэн зөв сайн шүдээ угаахыг хөгжилтэй тоглоомын аргаар зааж өгнө. Grush нь өндөр мэдрэгч бүхий утасгүй сүлжээнд холбогддог шүдний сойз юм. Мөн баттерейгаар ажиллах бөгөөд утсан дээрх тусгай апп-тай холбогдож ямар хөдөлгөөнөөр аль хэсгийг угаах зэргийг тоглоомон хэлбэрт оруулж заах болно. Энэхүү тусгай тоглоом нь таны хүүхдийг 2-3 минутад зөв хөдөлгөөнөөр зөв өнцгөөр угаах зэрэг даалгаваруудтай бөгөөд таны хүүхдийн шүдний талаарх өгөгдлийг хадгалах боломжтой юм байна. Ингэснээр та хүүхдийнхээ шүдний мэдээллийг шүдний эмчид явуулан зөвлөгөө авах боломжтой.  Энэхүү бүтээгдэхүүн нь 2015 гэхэд худалдаанд гарна.



Эх сурвалж: Yahoo.com/tech