Фэйсбүүкээ Хулганаар Бус Гараараа Удирд

  Хүмүүс бид нийтийн сүлжээ хөгжихийн хэрээр их бага ч гэсэн өөрсдийн үнэтэй цаг хугацааг хэн нэгний хуримын зураг үзэж хэрэгтэй хэрэггүй сайн муу янз янзын зүйлсийг уншсаар дэмий өнгөрөөж байна. Харин би таны тэрхүү дэмий үрж буй цаг хугацааг багасгах аргыг санал болгоё.
   Та коммент бичих, пост унших зураг үзэх, группт орох гэх мэтчилэн бүх үйлдэлдээ хулгана ашигладаг биз дээ. Энэ бүхний та компьютерийн гар дээрээсээ хийх боломжтой юм. Хэрэв та Home буюу News Feed талбар дээр байгаа бол K ба J товчлуурын тусламжтай дараагийн болон өмнөх  пост руу дээш доош гүйлгэж болно. J товчлуур нь дараагийн поструу гүйх бол K нь өмнөх буюу дээд поструу гүйнэ.
L: тухайн пост дээр like эсвэл unlike хийнэ
C: тухайн пост дээр коммент бичнэ
S: тухайн постийг шэйр хийнэ
O: тухайн постийн зураг видеог нээнэ
/(слэш): home дээр хайлтын хэсэг идэвхжинэ

Хамгийн аятайхан нь хэрэв та эдгээр товчлууруудыг мартвал ? дарахад бүх жагсаалт гарч ирэх болно. 

Хандалтын Товчлуурууд
Та эдгээр товчлууруудыг аль ч хуудас нүүр дээрээс дарж ашиглаж болно. Харин та ямар үйлдлийн систем болон хөтөч ашиглаж байгаагаас шалтгаалан өөр өөр кодтой байна.
Жишээ нь та Firefox ашиглаад өөрийн профайл руу орохын тулд  Shift + Alt +2 гэж дарна.

Internet Explorer for Win: Alt + [#], болон Enter дарна
Firefox for Win: Shift + Alt + [#]
Chrome for Win: Alt + [#]
Safari for Mac: Control + Option + [#]
Firefox for Mac: Control + Option + [#]
Chrome for Mac: Control + Option + [#]

0: Тусламж хуудас нээнэ
1: Home руу орно
2: Өөрийн профайл руу орно
3: Найзуудаа харна
4: Мессеж руу орно
5: Notification харна
6: Тохиргоо руу орно
7: Үйлдлүүдээ харна
m: Мессеж бичнэ

Эдгээрийг бүгдийг нь биш юмаа гэхэд хэдхэнийг нь л ашиглаад сурчихад та их хугацааг хэмнэх болно шүү.


Эх сурвалж: Yahoo.com/tech

Нойр Чинь Хүрвэл Ухаалаг Шил Таныг Сэрээнэ

        
        Танд аливаа уулзалт хурал цуглаан болон жолооны ард дуг хийчих гээд байдаг муу зуршил байдаг юм биш биз. Хэрэв тийм бол шинээр хөгжүүлэгдэж буй ухаалаг шил таныг нойрмоглох үед сэрээн ажил, магадгүй амийг чинь ч аврах гэнэ. Энэхүү шилийг Meme хэмээн нэрлэж байгаа бөгөөд 2015 онд Японд 70,000 иен буюу 685 ам.доллараар зарагдаж эхлэх гэнэ.

        Японы JINS компаний хөгжүүлж буй Meme ухаалаг шил нь хүний нүдний хөдөлгөөнийг мэдэрч ядарсан үгүйг таньж чаддаг байна. Meme нь таны нойр хүрч буй эсэхийг мэдмэгц тусгай аппликэйшн бүхий таны утас руу дохио илгээн чичиргэж таныг сэргээх юм. 
      Meme ухаалаг шил нь их чамин ч гэсэн нойр сэргээхээс гадна өөр олон зүйлийг хийж чадна. Энэхүү шил нь спорт функцтэй бөгөөд калори хэмжих болон гүйсэн алхсан нийт зайг гаргадаг юм байна. Мөн JINS веб сайт дээрх бичлэгийг үзэж болох бөгөөд зөөврийн компьютертай bluetooth-р холбогддог юм.
        Meme ухаалаг шил нь гоёлын, тунгалаг, нарны гэхчилэн хэд хэдэн загвараар гарах бөгөөд ухаалаг шилний зах зээлийг эзлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ одоогоор Google-н ухаалаг шил энэ төрөлд тэргүүлж байгаа билээ. Магадгүй тэд удахгүй биднийг нойрноос сэрээх функцтай болох биз. 




Эх сурвалж: Yahoo.com/tech

Хүүхдийнхээ Шүдийг Хөгжилтэйгөөр Угаалгая

    Ухаалаг шүдний сойз нь ухаалаг утастай холбогдон тоглоом хэлбэрээр таны хүүхдэд хөгжилтэйгөөр шүдээ хэрхэн зөв сайн угаахыг заах болно.
   
    Олон эцэг эхийн хувьд өглөө хүүхдийнхээ шүдийг зөв сайн угаалгана гэдэг хамгийн их стресстүүлдэг ажлуудын нэг байдаг. Шүдээ зөв сайн угааснаар эрүүл байж ядаж л сайхан инээмсэглэж чадна. Гэвч шүд угаах нь хүүхдийн хувьд цаг үрсэн хэтэрхий уйтгартай ажил мэт санагддаг. Тэгвэл Grush хэмээх мэдрэгч бүхий шүдний сойз нь таны хүүхдэд хэрхэн зөв сайн шүдээ угаахыг хөгжилтэй тоглоомын аргаар зааж өгнө. Grush нь өндөр мэдрэгч бүхий утасгүй сүлжээнд холбогддог шүдний сойз юм. Мөн баттерейгаар ажиллах бөгөөд утсан дээрх тусгай апп-тай холбогдож ямар хөдөлгөөнөөр аль хэсгийг угаах зэргийг тоглоомон хэлбэрт оруулж заах болно. Энэхүү тусгай тоглоом нь таны хүүхдийг 2-3 минутад зөв хөдөлгөөнөөр зөв өнцгөөр угаах зэрэг даалгаваруудтай бөгөөд таны хүүхдийн шүдний талаарх өгөгдлийг хадгалах боломжтой юм байна. Ингэснээр та хүүхдийнхээ шүдний мэдээллийг шүдний эмчид явуулан зөвлөгөө авах боломжтой.  Энэхүү бүтээгдэхүүн нь 2015 гэхэд худалдаанд гарна.



Эх сурвалж: Yahoo.com/tech


Обама Япон Роботтой Хөлбөмбөг Тоглолоо

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Япон улсад айлчилах айлчилалын хүрээнд Япон улсын Мирайкан музеид зочилж хамгийн сүүлийн үеийн хөгжиж буй шинжлэх ухааны салбар болон шинэ бүтээлүүдтэй танилцсан бөгөөд Асимо хэмээх хүн дүрст роботтой өөд өөдөөсөө мэхийн ёсолж Англи хэлээр бяцхан харилцан яриа хийсэн байна.

Асимогийн би хөлбөмбөг ч бас тоглож чадна гэсэн үгийг сонсоод Обама за алив үзье гээд Асимогоор бөмбөг өшиглүүлсэн бөгөөд түүний өшиглөсөн бөмбөгийг АНУ төрийн тэргүүн ч хаасан байна. Асимогийн алхах хөдөлгөөн хийх чадвар маш өндөр бөгөөд үсэрч чаддаг мөн нэг хөл дээрээ тэнцвэрээ олж тогтвортой хөдөлгөөн хийж чаддаг юм. Обама түүний хөдөлөхийг хараад яг л амьд юм шиг болохоор жаахан аймар юмаа хэмээн  хошигнож байлаа.

Мөн музеин айлчилалын үеэр Япон болон NASA-гийн хамтарсан цаг уур судлалын олон улсын сансрын станц дахь Япон сансрын нисгэгчээс видео мэндчилгээ хүлээн авсан байна.





Эх сурвалж: Yahoo.com/tech

Вэб Хөтчийн Талаар Мэдвэл Зохих 20 Зүйлс (2-р хэсэг)



ВЕБ ХӨТЧИЙН COOKIES
 Cookie хэмээх сонин нэртэй технологи нь Интернет хэрэглэгчдийн ямар нэг вебсайтад зочилсон түүхийг хадгалдаг.

Cookie бол таны зочилсон вебсайтнаас таны хэрэглэж буй веб хөтөч рүү явуулдаг жижигхэн текст юм. Үүнд сонгосон хэл гэх мэт таны сонгосон тохиргоонуудын мэдээлэл агуулагддаг. Веб хөтөч тань энэ мэдээллийг хадгалаад, дараа таныг тухайн сайт руу зочлох үед таны өмнө нь тохируулсан байдлаар тухайн сайтыг харуулна. Жишээ нь, та киноны сайт руу зочлохдоо инээдмийн кинонд хамгийн дуртай гэсэн мэдээллийг оруулж өгвөл дараа таныг зочлох үед инээдмийн кинонууд хуудасны хамгийн эхэнд харагдах болно. (1-р хэсгийг)


Cookie-г онлайн дэлгүүрийн сагснууд мөн ашигладаг. Та хэдий тэр сайтад бүртгэлгүй байсан ч таны сагсанд нэмсэн бүтээгдэхүүний мэдээлэл алга болохгүй. Учир нь тэрхүү мэдээлэл таны веб хөтчийн cookie-д хадгалагддаг. Үүнээс гадна онлайн сурталчилгаа cookie ашиглан таныг веб ертөнцөөр аялж байх үед таны сонирхолд нийцсэн рекламуудыг харуулдаг.
Зарим хүн cookie хэрэглэх дургүй байдаг тул ихэнх сүүлийн үеийн веб хөтчүүд cookie зохицуулах тохиргоотой болсон. Та итгэдэг сайтуудаасаа cookie хүлээж авахыг зөвшөөрч, бусад сайтуудын cookie-г хүлээж авахгүй байж болно. Энэ нь танд цахим ертөнцөд хувийн мэдээлэл, нууц байдлаа хадгалахад тусална. Cookie маш олон төрөлтэй байдаг ч веб хөтөч танд тэднийг нарийн тохируулах боломжийиг олгодог.

Google Chrome хөтчийн нэг онцлог нь танд 'Flash Cookies' буюу Adobe Flash Player-ийн өөр дээрээ хадгалж болох мэдээллийн хэмжээг тохируулах боломжийг олгодог. Flash Cookies нь таны зочилсон вебсайтуудын флаш контентуудын мэдээллийг агуулдаг бөгөөд одоо та үүнийг тохируулах боломжтой болсон.


ВЕБ ХӨТӨЧ БА НУУЦЛАЛ
Эсвэл хувийн нууцаа хамгаалах сонголтыг хөтөчд олгох

 Аюулгүй байдал болон нууцлал нь хоорондоо хаамаралтай боловч ижил ойлголтууд биш. Жишээ нь, гэрийн цоож, дохиолол нь аюулгүй байдлыг хангаж өгдөг байхад цонхны хөшиг нууцлалыг олгодог. Үүнтэй адил веб хөтчийн аюулгүй байдлын тохиргоо таныг онлайн дайралтад өртөхөөс хамгаалдаг байхад нууцлалын тохиргоо нь таны веб хандалтыг бусдын нүднээс далд байлгахад анхаардаг.
Нууцлалыг илүү нарийн авч үзье. Үүний тулд таныг өдөр бүр гүйдэг гэж бодьё. Та гүйх бүртээ GPS төхөөрөмжийн тусламжтай гүйсэн замын мэдээллээ хадгалдаг бол хэсэг хугацааны дараа гэхэд таны хаагуур гүйдэг, хэр урт зам туулдаг, гүйлтийн тань дундаж хурд гэх мэт түүхэн мэдээллийг харах боломжтой болно.

Үүнтэй адил веб ертөнцөд аялах бүрт таны зочилсон сайтууд, cookies, татаж авсан файлын мэдээлэл таны компьютерт хадгалагдаж байдаг. Хэрэв та веб хөтчөө пассворд, бөглөх мэдээллийг санаж байхаар тохируулсан бол тэдгээр мэдээлэл ч мөн хадгалагдана.
Бидний зарим нь энэ мэдээллийг компьютераасаа устгаж болдог гэдгийг мэддэггүй. Үүнийг веб хөтчийн Options/Preferences цэсээр дамжуулан хялбархан хийж болно. Үүгээр ч зогсохгүй, сүүлийн үеийн веб хөтчүүд private/incognito горимыг санал болгодог болсон. Жишээ нь, Google Chrome-ын incognito горимд таны зочилсон вебсайтын мэдээлэл history буюу түүхэнд хадгалагдахгүй ба энэ горимд нээсэн бүх цонхнуудыг хаахад шинээр үүссэн cookies тэр дороо устдаг. Энэ нь та компьютерээ бусадтай хувааж хэрэглэдэг тохиолдолд маш хэрэгтэй зүйл билээ.

Веб хөтчийн нууцлалын тохиргоо нь компьютер дээр тань хадгалагдсан, эсвэл веб хөтчөөс вебсайтууд руу явуулдаг зарим мэдээллийг хянах боломж олгодог. Харин вебсайтууд дээр хадгалагдсан байж болох таны мэдээллийг үүгээр хянах боломжгүй.

Вебсайтууд таны тухай мэдээлэл хүлээж авахыг хязгаарлах хэдэн арга бий. Ихэнх веб хөтчүүд cookies, JavaScript, plugin гэх мэт тодорхой мэдээлэлтэй холбоотой өөрийн сонголтыг хийх боломж олгодог нь нууцлалаа хадгалахад тань тусална. Жишээ нь, та зөвхөн өөрийн итгэдэг сайтуудаасаа cookie хүлээн авч, бусдаас нь cookie хүлээн авахгүй байхаар тохируулж болно.

Нууцлал, үр ашигтай байдлын хооронд үргэлж зөрчилдөөн байдаг. Хэрэглэгчдээс хэрэглээний мэдээлэл болон санал хүсэлтүүдийг хүлээж авах нь компаниудад бүтээгдэхүүнээ сайжруулахад тусалдаг. Хамгийн гол нь нууцлалын тодорхой стандартыг мөрдөнгөө энэ 2 зүйлийг тэнцвэртэй барих нь зөв юм.

Бодит амьдрал дээрх нэгэн жишээ авцгаая: веб хөтчийн cookies. Нэг талаас cookie-ний тусламжтай таны байнга зочилдог вебсайтууд танд илүү хэрэгтэй мэдээллийг түргэн хугацаанд хүргэж, онлайн дэлгүүрүүд сагсны мэдээллийг хадгалж чадна. Нөгөө талаас, cookie-г зөвшөөрнө гэдэг нь тухайн сайтад таны зочилсон мэдээллийг хадгалах боломж олгож байна гэсэн үг. Та хэрвээ хүсвэл cookie-г хэзээд хааж болно. Дараагийн удаа веб хөтчийнхөө нууцлалын тохиргоог өөрчилмөөр санагдвал Options/Preferences цэс рүү ороорой.

MALWARE, PHISHING БОЛОН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТУЛГАРДАГ ЭРСДЛҮҮД
Нугас шиг дуугарч байгаа мөртлөө нугас биш байдаг

Та ATM ашиглах үедээ хэн нэгэн таны нууц кодыг харчихаагүй байгаа даа? гэдэгт анхааралтай ханддаг байх. Магадгүй хуурамч ATM биш биз? хэмээн эхлээд шалгадаг байх. Веб орчинд ажиллах, онлайн гүйлгээ хийх үед хоёр эрсдэл тулгардаг нь malware ба phishing юм. Эдгээр нь таны хувийн мэдээллийг хулгайлах, эсвэл компьютерийг тань барьцаалах зорилготой хувь хүн эсвэл байгууллагын дайралт юм.

Malware, phishing гэж яг юу юм бэ?

Хэн нэгэн хуурамч вебсайт ашиглан өөрийгөө танд өөр хэн нэгэн хэмээн итгүүлж, хувийн мэдээллийг тань авахыг phishing гэнэ. ('fishing' буюу загас барихтай адилаар электрон өгөөш бэлдэж түүнийг нь хэн нэгэн зуухыг хүлээх) Phishing-ийн нийтлэг нэг төрөл нь танд банкнаас эсвэл таны хэрэглэдэг веб үйлчилгээнээс мейл явуулсан мэт харагддаг. Мейлийн гарчиг нь магадгүй "Банкны мэдээллээ шинэчилнэ үү" гэсэн байна. Тэр мейл нь хуурамч вебсайтын линкийг агуулах ба та түүнд нэвтрэхийн тулд хувийн мэдээллээ оруулснаар муу залууст өөрийн мэдээллээ өглөө гэсэн үг.

Харин malware бол танд мэдэгдэлгүйгээр компьютерт тань суусан хортой програм юм. Вируснээс хамгаалах програм нэрийдлээр вирус тараах, эсвэл тодорхой нэг вебсайт руу ороход танаас асуулгүйгээр үл мэдэгдэх програм суулгах замаар ажилладаг. Тэрхүү програм нь кредит картны дугаар, нууц дугаар хулгайлах, эсвэл компьютерт тань хор учруулах зорилготой байдаг. Нэгэнт суусан malware-ийг устгахад хэцүү төдийгүй тэр нь таны компьютер дээрх бүх файл руу чөлөөтэй нэвтэрч, олсон мэдээллээ эзэн рүүгээ явуулж чаддаг.

Нэгэнт суусан malware-ийг устгахад хэцүү төдийгүй тэр нь таны компьютер дээрх бүх файл руу чөлөөтэй нэвтэрч, олсон мэдээллээ эзэн рүүгээ явуулж чаддаг.

Phishing, malware-ын довтолгооноос хамгаалахад сүүлийн үеийн шинэчлэгдсэн веб хөтчүүд чухал нөлөөтэй. Тэд веб хуудсуудыг шинжлэн malware байх магадлалтай бол хэрэглэгчид анхааруулдаг.

Нөгөө талаас, довтлогч заавал сүүлийн үеийн нарийн техникийг ашиглалгүй, оронд нь танаар муу сонголт хийлгэх арга олж болох юм. Дараагийн бүлгүүдэд цахим ертөнцөд хэрхэн ухаалаг шийдвэр гаргах, түүнд веб технологиуд хэрхэн тусалдаг тухай ярина.

ОРЧИН ҮЕИЙН ВЕБ ХӨТЧҮҮД MALWARE, PHISHING-ЭЭС ХАМГААЛАХАД ТУСАЛДАГ ТУХАЙ.

Хамгийн сүүлийн хувилбар хүртлээ шинэчлэгдсэн веб хөтөч 3 төрлийн аюулгүй байдлын эрсдлийг хязгаарлаж чаддаг.


Эрсдэл 1: Довтлогч та хоёрын контактын давтамж

Та хортой хуурамч веб сайт, эсвэл хакдуулсан вебсайтад зочилсноор довтлогчийн бай болдог. Ихэнх орчин үеийн веб хөтчүүд зочлох гэж буй хуудас болгоныг тань урьдчилан шалгаж, сэжигтэй зүйлс илэрвэл анхааруулдаг. Энэ мэдээлэл нь та үнэхээр тэр хуудсанд зочилмоор байгаа үгүйгээ дахин бодох боломж олгодог.

Жишээ нь Google Chrome гэх мэт зарим веб хөтчүүд Safe Browsing технологийг хэрэглэдэг. Таныг интернетээр аялж байх хооронд хуудас болгоныг malware phishing-ийн жагсаалтанд орсон вебсайтуудтай тулгадаг. Энэ жагсаалт нууцлалыг хангахын тулд таны компьютер дээр хадгалагдсан байх ба хэрэв тэр жагсаалт дээр бичигдсэн вебсайт, таны зочлох гэж буй вебсайттай тохирч байвал веб хөтөч тань Google-ээс нэмэлт мэдээлэл хүсдэг. (Тэрхүү мэдээлэл нь энгийн текстээр биш, өндөр нууцлалтай бичигдсэн байдаг) Хэрэв Google тохирч байгааг баталвал Google Chrome тухайн хуудсыг аюултай байж магадгүй гэсэн анхааруулгыг өгдөг.

Эрсдэл 2: Довтолгоонд өртсөн веб хөтчийн хэврэг байдал

Хуучирсан, шинэчлэгдээгүй веб хөтчүүд аюулгүй байдлын тал дээр довтлогчдын ашиглаж болох дутагдлуудыг агуулдаг. Хуучирсан програмууд бүгд ийм эрсдэлтэй байдаг. Тийм учраас програмуудынхаа хамгийн сүүлийн үеийн хувилбаруудыг суулгаж, хурдан шинэчилж байх нь тун чухал.

Зарим веб хөтчүүд автоматаар шинэ хувилбар гарсан эсэхийг шалгаж, хэрэглэгчид мэдээлдэг. Харин Google Chrome гэх мэт веб хөтчүүд автоматаар шинэчлэгддэг. Тэд тодорхой хугацааны давтамжтай шинэ хувилбар гарсан эсэхийг шалгаж, хэрэглээг тасалдуулалгүй өөрсдөө суулгачихдаг. Үүгээр ч зогсохгүй, Google Chrome нь Adobe Flash Player, PDF viewer-ийг нэгтгэсэн тул тэдний шинэ хувилбаруудыг мөн автоматаар суулгадаг.

Эрсдэл 3: Довтлогч таны веб хөтчийн сул талыг мэдчихсэн тохиолдол дахь хохирлын хэмжээ.

Зарим орчин үеийн веб хөтчүүд "sandbox" хэмээх хамгаалалтын нэмэлт давхаргатай байдаг. Бодит амьдрал дээр sandbox нь элсийг хальж асгарахаас сэргийлдэгийн адил веб хөтчийн sandbox нь хорт кодууд браузераас хальж компьютерт суулгагдахаас сэргийлсэн хаалттай орчинг үүсгэдэг. Үүний үр дүнд хортой код таны мэдээлэлд нэвтэрч, өөрчилж, гэмтэл учруулж чадахгүй.

Эцэст дүгнэж хэлэхэд, орчин үеийн веб хөтчүүд 1) зочлох гэж буй вебсайтуудыг урьдчилж шалгаснаар, 2) шинэ, илүү аюулгүй хувилбар гарах бүрт түүнийг автоматаар суулгаснаар, 3) sandbox ашиглан хорт кодуудыг таны компьютерт хохирол учруулахаас сэргийлснээр таныг хамгаалж чадна.

Дараагийн хэдэн бүлэгт таныг илүү мэдээлэлтэй сонголт хийхэд туслах зорилгоор веб хуудсуудын хаягны тухай энгийн ойлголтыг өгөх болно.


АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫН ТУЛД ВЕБ ХАЯГУУДЫГ АШИГЛАХ НЬ

Uniform Resourse Locator буюу URL нь төвөгтэй сонсогдож болох ч энгийн зүйл юм: энэ бол зүгээр л таны веб хөтчийнхөө дээд цонхонд бичдэг веб хуудасны хаяг юм. Таныг URL оруулах үед веб сайт дэлхийн хаа нэгтээ байрлах хостоосоо дуудагдан олон мянган милийн урттай кабелиар дамжиж таны интернет холболт руу хүргэгдэн, эцэст нь таны компьютерийн веб хөтөч дээр гарч ирдэг.

URL-ийн жишээнүүд:
URL-ийн хэсгүүдийг ойлгосноор өөрийгөө интернет халдлагаас хамгаалах боломжтой.

 Эхний хэсгийг схем гэж нэрлэдэг. Дээрх жишээний хувьд HTTP (HyperText Transfer Protocol) нь схем юм.

www.google.com бол тухайн вебсайт байрладаг хостын нэр юм. Хувь хүн, албан байгууллага шинэ вебсайт бүтээх үедээ хост нэрийг өөрийн нэр дээр бүртгүүлдэг ба зөвхөн тэд үүнийг ашиглаж чадна.

 URL нь хост нэрийнхээ дараа нэмэлт path буюу замтай байж болно. Энэ нь тэр хостын тодорхой нэг хуудас руу аваачдаг. Манай жишээн дээр энэ нь Google Maps буюу газрын зургийн хэсэг рүү аваачна. Заримдаа path нь хост нэр, эсвэл дэд домэйний өмнө бичигддэг. Жишээ нь, "maps.google.com", "news.google.com".

Харин одоо аюулгүй байдлын тухай ярилцья. Та хуурамч вебсайтаар зорчиж байгаа эсэхээ URL-ийг нь шалгаснаар мэдэж болно. Зөвхөн хууль ёсны эзэн нь л тухайн хост нэрийг ашигладаг гэдгийг санаарай.

Жишээ нь та Bank of America-ийн вебсайт руу орох гэж байна гэж бодьё.

ЖИНХЭНЭ:
- www.bankofamerica.com - хост нэр нь зөв байгаа тул энэ нь жинхэнэ URL юм.

- www.bankofamerica.com/smallbusiness - хост нэр нь зөв тул энэ нь мөн л жинхэнэ URL юм. Түүний path нь жижг бизнестэй холбоотой дэд хуудсыг зааж байна.

СЭЖИГТЭЙ:
- bankofamerica.xyz.com - Bank of America-ийн вебсайт биш юм. Энэ нь xyz.com-ын дэд домэйн юм.

- www.xyz.com/bankofamerica нь мөн л Bank of America-ийн вебсайт биш юм. Энэ нь xyz.com дотор агуулагдах path юм.

Нууц үг, эсвэл дансны дугаар шаардсан онлайн гүйлгээ гэх мэт үйлдэл хийхээсээ өмнө заавал тухайн хуудасныхаа хаягийг шалгаж байгаарай! "https://" гэсэн схемтэй, цоожны дүрс харагдаж байвал та санаа амар байж болно. "https://" нь мэдээлэл веб хөтөч сервер хоёрын дунд аюулгүй (secure) холболтоор дамжуулагдаж байгаа гэдгийг илтгэж байдаг.

Аюулгүй холболтоор холбогдсон Bank of America-ийн вебсайт дараах байдлаар харагдана: https://www.bankofamerica.com. Аюулгүй холболт нь таны мэдээллийг гуравдагч этгээд харах, сонсох боломжгүйг илтгэдэг учраас сайн зүйл юм. Гэхдээ хост нэрийг нь шалгахаа мартуузай! (Хуурамч вебсайт руу аюулгүй холболтоор холбогдох нь ямар ч хэрэггүй зүйл!)

Дараагийн бүлэгт URL-ийг шивж оруулах нь хэрхэн зөв хуудас руу аваачдаг тухай ярина.


Вэб Хөтчийн Талаар Мэдвэл Зохих 20 Зүйлс (1-р хэсэг)


Өмнөх үг

Эх сурвалж: The Google Chrome Team, November 2010
Зохиогчид: Min Li Chan, Fritz Holznagel, Michael Krantz

     Өнөө үед бидний ихэнхи нь WWW буюу дэлхий нийтийн сүлжээг өргөнөөр хэрэглэн хүссэн мэдээллээ хурууныхаа үзүүрээр л олох боломжтой болжээ. Эдгээр хүчирхэг онлайн сангуудыг хүссэн хүн нь хүссэн төхөөрөмжөөрөө дуртай үедээ вэб хөтөчээрээ дамжуулан хандан ашиглаж чаддаг.

Гэхдээ бидний мэдэх вэб хөтөч болон веб үнэн хэрэгтээ хэрхэн ажилладаг вэ? Бидний мэдэх дэлхий нийтийн сүлжээ өнөөдрийг хүртэл хэрхэн хувьсаж өөрчлөгдсөн бол? Бид вебүүдийг зөв үр ашигтай хэрэглэхийн тулд юу юуг мэдэж байх шаардлагатай вэ? “Веб брaузерын талаар мэдвэл зохих  20 зүйл” бол веб брaузерын талаар анхны мэдлэг авах хүсэлтэй хүн болгоны хөтөч болж чадахаар ном болсон. Уг товхимолоос та дараах зүйлсийг олж мэднэ.

Үүнд: Бид эхлээд интернетийг дараа нь вебийг оршин тогтноход нөлөөлж буй хүчин зүйлсийг судална. Түүнчлэн бид мөн вебыг үүлэн тооцоолол болон веб апликейшинээр дамжуулж өнөөдрийн бидний хэрэглэж буй веб хэрхэн ажиллаж байгааг үзнэ.

Дараагаар нь веб хуудсууд болох HTML JavaScript үүдийн хувьсал мөн тэдгээрийн зохион бүтээгдсэнээр бидний өдөр тутмын ордог веб хуудсуудад хэрхэн нөлөөлснийг авч үзнэ. Бид мөн орчин үеийн вэб хөтөчүүдад хэрхэн аюулгүй хандах талаарх асуудлуудыг хөндөнө. Эцэст нь бид вэб хөтөч болон веб технологиудад гарч ирж буй шинэлэг санаануудыг судлах болно.

Вебийн орчинд амьдарч буй иргэний хувьд амьдрал нь ардчилсан эрх чөлөөтэй хүчирхэг байж болох ч хувь хүмүүсээс ёс зүйг шаардаж байдаг.

Бидний эргэн тойрны хөрш зэргэлдээ амьдардаг орчинд гол баримтлах хүчин зүйлс байдаг тухайлбал ус, аюулгүй байдал, үйлчилгээ гэх мэт үүнтэй адилаар бидний онлайн амьдралд ч мөн үүнтэй адил чухал үүрэг бүхий хүчин зүйлс нөлөөлж байдаг. Энэ товхимолыг бичих болсон урам зоригийг бид үүнээс л авсан.


Happy browsing!








  
ИНТЕРНЕТ ГЭЖ ЮУ ВЭ?

     Интернет гэж яг юуг хэлэх вэ? Зарим хүмүүст магадгүй интернет гэдэг нь найз нөхөдтэйгөө холбогдох, мэдээ мэдээлэл авах, онлайн дэлгүүр хэсэх мөн тоглоом тоглох боломжтой талбар байж болох юм. Мөн заримд нь интернет гэдэг нь газар доорх зэс утаснууд, шилэн кабель тэдгээрээр дамжуулж асар их мэдээллийг авах боломжтой  сүлжээ ч гэж ойлгогдох боломжтой. Тэгвэл энэ 2 хариултын аль нь илүү зөв бэ? Уг асуултанд хариулахын тулд эхлэх хамгийн тохиромжтой үе бол 1974 он. Тус онд хэсэг компьютер судлаачид интернетийн протокол цуглуулга буюу TCP/IP ийг зохион бүтээсэн. Энэ нь компьютерууд хоорондоо ярилцаж, мэдээлэл солилцож болох дүрмүүдийн багц байсан юм. Өөрөөр хэлбэл TCP/IP нь хүмүүсийн хэл яриатай төсөөтэй. Бид хоорондоо ярихдаа хэл зүйн дүрмийг ашигладаг ингэснээр бид хоорондоо ойлголцоход илүү хялбар болдог. Үүнтэй адилаар TCP/IP нь хоорондоо холбогдсон төхөөрөмжүүдийн дүрмийг хэлнэ. Ингэснээр тэдгээр төхөөрөмжүүд мөн л хоорондоо мэдээлэл дамжуулах бие биенээ ойлгох боломжтой болох юм. Эдгээр хоорондоо холбогдсон төхөөрөмжүүд 1 өрөөнөөс олон өрөө рүү, цаашлаад олон барилгууд руу, дараагаар нь олон хотууд улсууд руу дамжиж явсаар интернет үүссэн. Интернетийн эхэн үеийн зохион бүтээгчид нь тэдгээр мэдээллүүдийг жижиг хэсгүүдэд хуваагдах мөн тус тусад нь илгээх цаашлаад дахин нэгтгэхэд илүү үр ашигтайгаар дамжуулж болох юм байна гэдгийг олж мэджээ.  Тэдгээр хэлтэрхий хэсгүүдийг пакет буюу боодол гэж нэрлэнэ. Тэгэхээр та хэрвээ интернет ашиглаж и-мейл явуулсан бол таны бүтэн и-мейл эхлээд жижиг хэлтэрхийнүүдэд хуваагдаад дараа нь хүлээн авагчид илгээгдээд эцэст нь дахин эвлүүлэгдэж бүхэл болдог. YouTube гэх мэтийн веб сайтуудаас видео бичлэг үзэхэд яг үүнтэй ижил процесс өрнөдөг. Тухайлбал таны үзэхийг хүссэн видео бичлэг  YouTube ийн сервер дээр өчүүхэн жижиг хэлтэрхийнүүдэд хуваагдсан байдаг харин та өөрийн вэб хөтөчийг ашиглан тэдгээр хэлтэрхийнүүдийг нэгтгэж  бүхэл болгон үзэх боломж нээгдэх юм.

Хурд гэж юу вэ? Хэрвээ интернетийн хурд горхи адил гэж үзвэл интернетийн хурд нь нэг секунтэд горхиор  урсах усны хэмжээтэй харьцангуй адил юм. Интернетийн хурд, давтамж гэж инженерүүд ярьж байгаа бол тэд нар интернетийн холболтоор нэг секундад хэр их дата буюу өгөгдөл явуулж чадахыг хэлж байна гэсэн үг юм. Энэ бол чиний интернет хурдыг тодорхойлно. Одоо цагт хурдан интернетийн холболт нь илүү дэвшилтэт теxнологийн ачаар боломжтой болсон. Гайхалтай бөгөөд маш өндөр теxникийн систем болох интернет нь маш нөхөрсөг ертөнц юм.

Интернетийн холболттой байхад бид өсөн үржиж буй вэб хуудсууд руу нэвтрэн орж чаддаг бөгөөд интернет нь даян дэлхийн вэбийн тулгар нуруу болж өгдөг байна. Ер нь бол тархи доторx эстэй адил тооны, тэнгэрийн заадал дах одтой адил тооны вэб хуудас бий болсон байгаа.

Дараагийн хоёр бүлэгт үүлэн тооцоолол болон вэб апп нь яаж ажилладгийг үзнэ.


ҮҮЛЭН ТООЦООЛОЛ

эсвэл яагаад ачааны машин чиний нөөтбүүкийг бяцлахад зүгээр гэж...

Интернетийн эрин үеийн орчин үеийн тооцоолол нь сонин бөгөөд содон зүйл юм. Дэлхий даяар хэдэн мянган компьютер хоорондоо холбогдох нь нөөтбүк дээрээ бичлэг үзэх, хайлтын систем ашиглан хайлт хийхийг бий болгож өгдөг. Интернетийн тусламжтайгаар энэ нь маш хүчирхэг супер компьютертай байхтай ялгаагүй юм. Энэхүү гоц зүйл нь үүлэн тооцоолол юм. Вэбийг ашиглан мэдээ уншиж, дэлгүүр хэсэж, дуу сонсож, дуртай шоугаа үзэх ба файлаа хадгалдаг. Энэхүү гоц зүйл нь үүлэн тооцоолол юм.


  Вэбийг ашиглан мэдээ уншиж, дэлгүүр хэсэж, дуу сонсож, дуртай шоугаа үзэх ба файлаа хадгалдаг. Бидний зарим нэг нь бүх банк, музей, нийгмийн байгуулгууд нь вэбсайттай хотод амьдардаг. Эцсийн ур дүн? Иймэрхүү вэбсайтууд нь төлбөр тооцоо, захиалга гэх мэт хийхэд тусладаг. Өдөр тутмын ажлыг онлайнаар хийх нь биднийг амьдралд үр бүтээлтэй амьдрахад тус болдог.
Үүлэн тооцоолол нь өөр ашиг тустай байдаг. Саяхныг хүртэл бид комьпютерт вирус гэх мэт ямар нэгэн эрсдэл тохиолдвол өөрсдийн зураг болон файлуудаа алдхаас айдаг байсан. Өнөөдөр бидний мэдээлэл хувийн комьпютераас цааш нүүдэллэх болсон. Бид мэдээллээ “үүлэнд” онлайнаар хадгалах болсон. Хэрвээ та зураг болон чухал файлаа онлайнаар хадгалах юм уу нэг бол Gmail болон Yahoo Mail ашигласан байхад таны нөөтбүкийг 18н дугуйт ачааны машин дайрсан байхад санаа зоволтгүй, яагаад гэвэл та дэлхийн аль ч өнцөгт интертнетийн холболттой байхад энэхүү файлуудаа ашиглаж болно.



ВЭБ АПП ЭСВЭЛ “АМЬДРАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ, АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛ”

Хэрэв та онлайн тоглоом тоглодог, онлайн зураг засварлагч ашигладаг, эсвэл Twitter, Amazon, Facebook, Google Maps, Youtube гэх мэтийг ашигладаг бол та Вэб АПП ертөнцийн идэвхитэй иргэн юм.

Вэб апп гэж юу вэ? Бид яагаад анхаарах ёстой гэж?

Апп гэдэг бол аппликэйшн буюу программ хангамж юм. Эд нар нь хүнд хэцүү тооцоолол хийхэд зориулагдан бүтээгдэж байсан. Онлайн ертөнцөд вэб вэб хөтөчболон ухаалаг утаснуудад апп-нууд нь ганц үйлдэлт ухаалаг апп-ууд байдаг. Вэб апп нь ихэнхдээ браузерыг ашиглахад амар болгодог. 

Google Maps нь вэб апп-ын томоохон жишээ юм. Энэ нь ганц үйлдэл төвлөрдөг: браузерыг газрын зургаар хангаж өгдөг. Газрын зургийг томруулж харж, их сургууль кафе хайж, нэг бол зам чиг авах гэх мэт үйлдэлтэй. Хэрэгтэй мэдээлэлийг вэб апп нь хангаж өгдөг. Вэб апп-ийн давуу талууд:


1. Мэдээлэл хаанаас ч авж болно.

Өмнө нь мэдээлэл компьютерт өөрт хадгалагддаг байсан. Хэрвээ амралтанд яваад компьютераа гэртээ орхисон үед би э-мэйлээ шалгаж, зураг юмуу хэрэгтэй файлаа ашиглаж чадахгүй билээ. Орчин үед вэб апп нь э-мэйл болон хэрэгтэй файлууд онлайнаар хадгалагдсан байдаг учраас интернеттэй холбогдсон ямар ч компьютерээс орж ашиглаж болох юм.

2. Би сүүлийн үеийн апп-ийн хувилбар ашигладаг.

Би өнөөдөр Youtube-ийн аль хувилбарыг ашигладаг вэ? Маргааш? Хариулт нь: үргэлж сүүлийн үеийн. Вэб апп нь шинэ онцлогуудтай хувилбараа өөрөө шинэчилж байдаг. Автоматаар шинэчлэгддэг учраас шинэ хувилбар суулгах шаардлагагүй. 

3. Вэб браузертай бүх багаж хэрэгсэл дээр ажилдаг.

Анхны компьютерт зарим программууд тохирсон тохироогүй гэж байдаг байсан. Мас-д зориулсан программ дээр ажиллахгүй гэх мэт. Тохирсон программ хангамжийг суулгах нь цаг хугацаа болон эдийн засгийн хувьд алдагдалтай юм.  Вэб нь нээлттэй талбай болж өгсөн бөгөөд гар утас, компьютер, нөөтбүк гэх мэт интернетэд холбогдсон багаж хэрэгсэл байхад хангалттай. Найзынхаа компьютерийг, интернет кафе зэрэг газраас би дуртай вэб апп-аа ашиглан мэдээлэл авж болно гэсэн үг юм.

4. Энэ нь аюулгүй.

Вэб апп нь браузерийг ашиглан ажилдаг учраас компьютертээ татах шаардлагагүй юм. Ийм учраас миний компьютерт ямар ч нөлөө байхгүй гэсэн үг. Вирус гэх мэт компьютерт хортой зүйлсээс хамгаалагдсан байдаг.


HTML, JAVASCRIPT, CSS

Вэб хуудсууд HTML-ийг ашиглан бичигдсэн байдаг, энэ нь программчлалын хэл бөгөөд вэб хуудсанд юу яаж байхыг зааж өгдөг. HTML  нь вэб хуудсын суурь болж өгдөг. Тэр суурь нь ихэнхдээ хялбар текст, линк болон зурагнууд байдаг байсан.

Одоо үед бид онлайнаар даам тоглож, гэрийнхээ ойр хавийг томруулж үзэх гэх мэтийг вэб хуудас солилгүй үзэх нь хэвийн үзэгдэл болсон.

Энэхүү хөдөлгөөнт вэб хуудсууд нь JavaScript программчлалын хэл гарч ирснээр хийгдэх болсон. Томоохон вэб хөтчүүд жаваг дэмжин ажилладаг болсноор хөдөлгөөнт  үйлдэл хялбар болсон. Жишээлбэл онлайнаар форм бөглөж байхад, вэб хуудас нь JavaScript ашиглан шууд шалган буруу бөглөсөн эсэхийг хэлж өгдөг.

Gmail, Google Maps, Microsoft Outlook гэх мэт бидний мэдэх хөдөлгөөнт вэб хуудас нь XHR (HMLHttpRequest) JavaScript-д оруулснаар боломжтой болсон. Вэб хуудсыг өөрчлөлгүйгээр вэб хуудсын хэсгүүд - тоглоом, газрын зураг, бичлэг, форум - өөрчлөгдөхөд хялбар болсноор вэб апп-ууд нь хурдан бөгөөд илүү болсон.

CSS (Cascading Style Sheets) гарж ирснээр вэб хуудсууд нь илүү ойлгомжтой болж эхлэсэн. CSS нь программчдад өнгө, дугуй өнцөгт хуудас, хөдөлгөөнт үзүүлбэрүүд гэх мэт дизайны элементүүдийг өөрчилж үзэмжийг нь сайжруулхад амархан болгож өгсөн байна.

Ихэнхи вэб программчид JavaScript, XHR, CSS болон  AJAX (Asynchronous JavaScript and XML) гэх мэт теxнологийн хослолыг ашигладаг. -ийн стандарт шинэчлэгдэж байгаатай холбогдон нь хөгжсөөр байгаа.

Internet Explorer, Firefox, Safari, Goolge Chrome гэх мэт вэб браузерт танигдах энэхүү вэб теxнологийг программчид, код бичигчидийн оролдлого хөгжсөөр байна. Энэхүү вэб теxнологийн харилцан үйлчлэл болон хослол нь вэб боловсруулагчдад вэбийг илүү нээлттэй нөхөрсөг суурь болгож өгдөг.



HTML5

эсвэл, анх <видео бичлэг> байгаагүй.

Вэб гэж юу вэ, вэбийн ирээдүй ямар вэ гэж бид HTML зохиогдоод хорин жилийн дараа ч гэсэн асууж байна. Хэрэглэгчид бид ямар программ түүний онцлогт татагдаx бол? Вэб бүтээгчид ямар программ ашиглаж сайт болон апп хийдэг вэ? Энэ сайхан бүхнийг яаж вэб хөтчөд оруулаx вэ?

Энэ асуултууд HTML-ийн шинэ загвар HTML5 гарж ирсэн бөгөөд, энэ вэб дизайнарчидад дараагийн үеийн апп бүтээхэд тус болсон. Жишээлбэл HTML5-ийн <video> тэмдэглэгээ юм. Анхны вэб хуудсанд видэо вэб хуудсын хэсэг биш байсан бөгөөд үзхийн тулд плаг-инс программ суулгаж браузертаа үздэг байж. Удалгүй видэө амархан үзэх нь шаардагдаж буй онцлог болжээ.

HTML5-ийн <video> тэмдэглэгээ нь вэб хуудсанд видэө бичлэг хялбар оруулж болдог байна.  Интернетэд холбогдоогүй байхад вэб апп хэрэглэж болохыг HTML5 хангаж өгсөн. Gmail-д жишээлбэл драг анд дроп ашиглан хэрэглэгч э-мэйлдээ файлыг шууд хялбараар хавсарган оруулах юм.

Вэб хэрэглэгч болон бүтээгчидийн төсөөллөөр ХМЛТ5 болон вэб нь зогсолтгүй хөгжилд байдаг. ХТМЛ5 нь вэбийн шилдэг үндсэн төрхийг өөртөө агуулдаг: хаана ч ажилдаг, ямар ч хэрэгсэл дээр. HD дэмждэг телевизорт HDTV үздэгтэй адил HTML5-т тохирсон хэрэгсэл хэрэглэнэ HTML5-ийн онцлогуудыг бүрэн ашиглаж чадна. Интернет ашиглагчид вэб хөтчийн өргөн сонголттой бөгөөд үнэгүй юм.

Үргэлжлэл бий

НАСА-ийн Авсан Хамгийн Сүүлийн Сансрын Зургууд

Сансар огторгуй бол үзэсгэлэн төгөлдөр төдийгүй бидний мэдэхгүй зүйлсээр дүүрэн байдаг. Харин хүн төрлөхтөний танин мэдэх гэсэн хүсэлд хязгаар байхгүй учраас шинэ шинэ нээлтүүдийг хийсээр байгаа билээ. 

Саяхан НАСА-гийнхан тветр хуудсандаа сансар огторгуйн хамгийн сүүлийн үеийн сонирхолтой зургуудыг оруулсан байна. Та бүхэн сонирхон уу.




Наран дээр болсон дэлбэрэлт



Санаанд оромгүй өчүүхэн жижиг хэмжээтэй амьд биетүүд бас оршин байдаг. "Экстримофилис" хэмээн Наса-гийнхны нэрлэсэн энэхүү бичил организм мөс, галт уулын лаавын гадарга дээр ч амьдарч чадна.




Ургамалд фотосинтез явагдах үед хүний нүдэд үл үзэгдэх гэрэл ялгаруулдаг байна. Тэрхүү гэрлийг НАСА сансраас зургийг нь авсан байна.




Сүпернова хэт шинэ одны дэлбэрэлт. НАСА-гийн үзэж байгаагаар сансар дахь хамгийн том дэлбэрэлт аж.




Магиланы үүл бол манай Тэнгэрийн Заадалын гадуур оршдог үүл юм.

эх сурвалж: mashable

Мак Компьютерт Монгол Бичгийн Гарын Дравер Суулгах (Mongolian Script Keyboard Layout for Mac)



Нэгэн уншигч маань Мак компьютер дээр Монгол бичгийн гарын дравер хэрэгтэй байна оруулж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу Монгол бичгийн нийтлэл хүргэдэг monscript блогоос энэхүү бичлэгийг авч блогтоо оруулалаа. Дэлгэрэнгүйг уг блогоос ороод харна биз.
Энэ монгол бичгийн гар нь кирилл үсгийн байрлалыг баримжаа болгож угсрагдсан бөгөөд орхиц зэргийг бичихэд хэрэглэгддэг MVS, фонтын дүрмээр тодорхойлогдохгүй байгаа үсгийн хэлбэрүүдийг сонгоход хэрэглэх  FVS1, FVS2, FVS3 зэргийг ямар нэг Shift зэрэг шилжүүлэх товч даралгүй шууд хэрэглэхээр байрлуулсан бөгөөд монгол бичгийн текстэд тийн ялгалын нөхцөлийн өмнө тохиолдох ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ буюу NNBSP товчийг зай авах товчны ард буюу Shift+Speace товчны байрлалд оноож өглөө. 




Монгол бичгийн дан нурууг i үсгийн ард байрлууллаа. 


Хэрвээ хэн нэг нь энэ гарыг тестлэж байж болох өөр хувилбарыг санал болговол МАС болон Виндовсын алинд нь ч зориулан өөрчлөн өрөх боломжтой. Үргэлжлэл: monscript.blogspot.com


Мөн бид өмнө нь мак дээр үкэлэлэ ашиглан хэрхэн өөрийн хэрэглээнд тохируулан гарын дравер бэлтгэх талаар хүргэж байсан. (Mac OS Үйлдлийн Систем дээр Ukelele Ашиглаж, Шинэ Гарын Драйвер Үүсгэх)

"NAT" Гэж Юу Вэ?


Зарим зүйлс олон нийтийн хэрэглээ болж хүн бүр дассах үед яаж ажилладгийг мэдэхгүй ажиллаж байгаа нь хараад л хэлж мэддэг. Орчин үед интернэт бол хүн бүрийн хэрэглээ болсон зүйл гэсэн хэдий ч үүний ард ямар зүйл болж байгааг тэр бүр хүн болгон мэдэхгүй байх. Тиймээс зарим нийтлэлүүдээ сүлжээний технологийн талаар уншигчиддаа хамгийн энгийн байдлаар тайлбарлах зорилгоор бичиж байгаа билээ. Харин энэ удаа "NAT" буюу "Network Address Translation"-ны талаар хүргэхээр шийдлээ.

Анх "IPv4" ("IP хаяг гэж юу вэ?") гарахад нийт хаягуудын тоо хангалттай их гэж үзэж байв. Зарчмын хувь "IPv4" нь нийт 4,294,967,296 бие биеээсээ ялгаатай хаягуудтай байх боломжтой юм. Эхэн үедээ энэ хэмжээ нь хангалттай их гэж үзэж байсан ч үнэн хэрэгтээ интернэт маш хурдацтай өргөжиж энэ тоо хэмжээ хангалтгүй гэдэг нь тодорхой болсон байна.

Энэ асуудлыг шийдэх хамгийн энгийн ойлгомжтой зүйл бол мэдээж шинэ "IP" хаягуудыг үүсгэх явдал байсан бөгөөд тиймээс ч "IPv6" стандарт гарсан байна. Гэвч "IPv4"-өөс "IPv6"-руу шилжихийн тулд маш их урт удаан хугацаа хэрэгтэй юм. Мөн "IPv4"-ыг ихэнх тохиолдолд хэрэглэж байгаа учраас "IPv4"-г ашиглахаас өөр аргагүй юм.

Тиймээс ч дотоод болон гадаад хаягуудыг хувиарлаж "IPv4"-ыг илүү үр ашигтайгаар хэрэглэх болсон бөгөөд дотоод гадаад хаягийг ашиглахын тулд "NAT" буюу "Network Address Translation" үүсчээ. Шууд орчлуулбал энэ нь "Сүлжээний Хаягийн Орчуулга" гэсэн үг юм.

"IPv4"-ын "A, B, C" төрлүүдийг хэн ч гэсэн чөлөөтэй авч хэрэглэх боломжтой байдаг. Эдгээр төрлүүдийн "IP" хаягуудыг ашиглахад ямар ч хязгаарлалт байхгүй. Харин гадаад "IP" хаягуудыг ашиглахыг хүсвэл худалдан авах шаардлагатай байдаг.

Дотоод болон гадаад хаяг ашигласнаар ямар ашигтайг "IP Хаяг гэж юу вэ?" нийтлэлийн жишээг уншиж ойлгох боломжтой.

"Харин одоо яагаад гадаад дотоод хаяг хэмээн хуваасан талаар сонирхож үзье. Өмнө хэлж байснаар "IPv4" бол хязгаарлагдмал нөөцтэй. Тиймээс ч илүү их хаяг цаг ирэх тусам хэрэгтэй болсоор ирсэн байна. Үүнийг мөн л энгийн байдлаар тайлбарлаж болно. Байрны дугааргүй хоёр өөр орон сууц байлаа гэж бодъё. Байр бүр дотроо 20 орон сууцтай гэж бодьё. Ингээд бидэнд ашиглах боломжтой 1-40 хүртэл хаяглалт байгаа. Тэгэхээр айл бүрийг өөр хаяглалттай байлгахын тулд тус бүрд нэг 01-ээс 40 хүртэлх ашиглах боломжтой хаяглалтыг өгөх хэрэгтэй болно. Энэ тохиолдолд бид хаягуудаа маш ашиггүй үрж бүгдийг нь дуусгаж байна гэсэн үг. Тэгэхээр эхний байранд 1-20 хүртэл хаалганы дугаартай айл харин дараагийн байранд 21-40 хүртэлх дугаартай нь байна гэсэн үг юм.

Харин хаяглалтаа илүү үр ашигтай ашиглахын тул бид хаягаа дотор нь хоёр хуваагаад 01-20 хүртэлхийг байр доторх айлуудыг дугаарлахад харин 21-40 гэсэн хаягуудыг бүхэл байрыг нь хаяглахад ашиглавал илүү үр дүнтэй болох юм. Ингээд бодоод үзвэл эхний байрыг 21 гэж дугаарлаад 21-ээр байр дотор нийт 1-20 хүртэлх дугаараар айлуудыг дугаарлаж харин дараа нь нөгөө байрыг нь 22 гэж дугаарлаад мөн дотор нь 1-20 хүртэлх дугаартай айлууд байх боломжтой болж байна гэсэн үг юм. Ингэхэд бидэнд дараа тус бүрдээ 20 айлтай 18-н байр дугаарлах хаяглалт үлдэж байна гэсэн үг юм. Харин энэ тохиолдолд ямар нэгэн илгээмж нэгэн айлд ирлээ гэж бодоход заавал байрны дугаар нь хэрэгтэй болох юм учир нь 2 байр дотроо адилхан дугаарлалтай айлуудтай болох юм.

Тийм ч учраас "IP" хаягийг дотоод гадаад гэж хуваасан бөгөөд дотоод нь манай жишээ нь айлын хаалганы дугаар харин гадаад хаяг нь байрны дугаартай адил юм. Тиймээс гадаад сүлжээнд дотоод хаяглалт ашиглах боломжгүй юм. "


"NAT" нь тухайн сүлжээний гадаад болон дотоод сүлжээний хил дээр байрлаж ажиллах юм. Одоо нэг жишээ нь дээр "NAT" нь хэрхэн ажиллахыг тайлбарлая.

Дотоод сүлжээнд байрлах нэг компьютераас хэрэглэгч гадаад сүлжээнрүү (интернэт) хандалт хийх хэрэгтэй болжээ гэж үзье. Гэвч тухайн компьютер дээр тавигдсан "IP" хаяг нь дотоод сүлжээний хаяг учраас гадаад сүлжээрүү шууд холбогдох боломжгүй юм. Харин хэрэглэгчийн явуулсан хүсэлт нь "NAT" дээр ирэх бөгөөд "NAT" нь хэрэглэгчийн дотоод сүлжээний хаягтай ирсэн хүсэлтэнд гадаад хаягийг өгч гадаад сүлжээрүү илгээх болно. Харин гадаад сүлжээнээс ирсэн хариу нь "NAT" дээр ирэх бөгөөд "NAT"-аас цааш дотоод сүлжээнд байгаа төхөөрөмжрүү хариуг илгээх болно. Энэ үйлдлийг яг л байгууллагуудын хүлээн авахтай адил байдлаар ойлгож болно. Тухайн байгууллагад нэг илгээмж ирлээ гэж бодоход илгээмжийг хүргэж ирсэн хүн байгууллагын хүлээн авах дээр хүлээлгэн өгөөд харин хүлээн авах нь илгээмжийг дотогш оруулж өгч байгаатай адил юм. Тиймээс ч "NAT" нь дотоод сүлжээнээс гадаад сүлжээрүү хандахыг хүссэн олон төхөөрөмжүүдийн хүсэлтэнд цөөн тооны (нэг болон түүнээс дээш) гадаад хаягийг өгч "IPv4"-ын цөөн нөөцийг илүү үр ашигтайгаар ашиглах боломжийг олгодог.

Тиймээс ч "NAT"-ын тохиргоон дээр юу байх вэ гэвэл ийм ийм дотоод хаягуудыг гадагш гарахдаа ийм гадаад хаягтай болгож гаргана гэсэн тохиргоо байдаг байна.