Google хайлтын системийг илүү үр дүнтэй ашиглах аргууд

Google хайлтын систем нь зөвхөн хайлт биш мөн дотроо маш олон жижиг функцуудтэй байдаг байна. Эдгээрээс заримыг нь сонирхож үзье.

Counter буюу тоолуур: Ашиглахыг хүсвэл та жишээ нь "30 minutes timer" гэж хайхад хайлтын эхний хэсэг тоолуур гарч ирэх бөгөөд start товчлуурыг дарахад ажиллаж эхлэх болно.









Валют шилжүүлэх: жишээ нь "10$" гэж хайхад шилжүүлгийн хэсэг гарч ирэх бөгөөд та дуртай валютруугаа шилжүүлэх боломжтой болно.


Тодорхойлолт: Хэрвээ та тодорхойлолт хайж байгаа бол хайлтын өмнө define гэсэн үгийг оруулж хайна. Жишээ нь "define: ip" 




Нэгжийг шилжүүлэх: Хайлт хийхтэй та тухайн нэгжээ хүссэн нэгжрүү гэж хайх хэрэгтэй. Жишээ нь "2mm to inches"




Орчуулга: Орчуулахыг хүссэн өгүүлбэрээ бичээд дараа нь "in 'хэлний сонголт'". Гэж хайх хэрэгтэй. Жишээ нь "Where is the library in Spanish"



Цаг агаарын мэдээ: Хайлтаа хийхдээ "weather in 'байрлал'" гэж хайлт хийнэ. Жишээ нь "weather in ulaanbaatar"




Эх сурвалж: cnet.com

No comments:

Post a Comment