iPad-д зориулсан Touchfire Keyboard

10/10/2013

Таблетад зориулсан keyboard-уудын зарим нь тийм ч хөнгөн биш мөн авч явахад ч төвөгтэй байдаг. Харин Touchfire бол өөр төрлийн keyboard юм. Зай ч бага эзлэх бөгөөд жингийн хувьд маш хөнгөн тиймээс авч явахад ч илүү амар. Харин энэ keyboard нь тусдаа ажиллахгүй харин iPad-ны дэлгэц дээр соронз ашиглаж тогтох болно.



Өмнө нь Touchfire iPad 2,3,4-т зориулж гаргадаг байсан бол одоо мөн iPad Mini дээр шинээр гарчээ. Харин та үүний ашиглахын тулд хэвтээ байдлаар төхөөрөмжөө ашиглах шаардлагатай. 


Touchfire нь силиконоор хийгдсэн тул таны iPad-ны хаалтанд ч их нөлөөлөхгүй юм.


Энэ нь iPad дээрээ их зүйл бичдэг хүмүүс тохиромжтой keyboard бөгөөд та тусдаа keyboard авч явах ч шаардлагагүй юм. Харин энэ нь зөвхөн iPad-уудад зориулсан бөгөөд Android-той таблетууд дээр гараагүй байгаа юм.

Эх сурвалж: cnet.com

0 comments:

Post a Comment

:) :)) ;(( :-) =)) ;( ;-( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ $-) (b) (f) x-) (k) (h) (c) cheer
Click to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.

 
Toggle Footer