"Google"-ын Ухаалаг Цаг

2/27/2014
Өнгөрсөн мягмар гаригт интернэтээр Google-ын ухаалаг цагны анхны загвар гэсэн зургууд тархжээ. Google-ын энэхүү цаг нь "Gem" гэж үйлдвэрлэлийн өмнөх нэртэй гэж "Android Police"-ынхан хэлсэн байна. 

Интернэтээр тархсан зураг нь цагны ерөнхий байдал болон цагний цэсрүү орсон байгааг харуулсан байжээ. 

Android Police дээр тавигдсан зураг 1
Android Police дээр тавигдсан зураг 2
Энэхүү цагийг тухайн үеийн Google-ын мэдэлд байсан Motorola хийж байсан гэж байгаа бөгөөд зургийг Motorola Lenovo-д зарагдахаас өмнө авсан гэсэн таамаглалтай байгаа юм.

Motorola-гаас мөн албан ёсоор ухаалаг цаг дээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ нь зураг дээрх цаг мөн эсэхийг хэлээгүй байна.

Ийм төрлийн мэдээлэл өмнө ч цацагдаж байсан ба энэ талаар Google-ээс мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: mashable.com

0 comments:

Post a Comment

:) :)) ;(( :-) =)) ;( ;-( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ $-) (b) (f) x-) (k) (h) (c) cheer
Click to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.

 
Toggle Footer