Galaxy S5 Дөрвөн Сард Худалдаанд Гарна

1/10/2014

Samsung компанийн тэргүүлэх Galaxy S төрлийн ухаалаг утас хамгийн их борлуулалттай Android үйлдлийн системтэй утас билээ. Galaxy S төрлийн утас хэрэглэгчид уг утасны шинэ загварыг хуруу даран хүлээдэг болсон гэхэд болно. Тэгвэл Samsung компаниас өгсөн мэдээллээс харвал ирэх дөрөв дүгээр сард тэд Galaxy S-ийн тав дахь хувилбарыг гаргахаар төлөвлөж байгаа ажээ. 

Шинэ загвар болгондоо шинэ технологи тэврүүлдэг уг компани энэ жил хүний нүдний торлог бүрхэвчийг таних скан нэвтрүүлэх болно гэсэн таамаг яваад байгаа. Учир нь тэдний хамгийн хүчтэй өрсөлдөгч Apple компани iPhone 5S гар утасандаа хурууны хээ таних технологи нэвтрүүлсэн нь хэрэглэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авсан билээ. Тиймээс Samsung үүнийг зүгээр хараад суухгүй нь мэдээж, хэрэглэгчийн нууцлалыг өөр хэлбэрээр тухайлбал нүдний торлогийн сканер нэвтрүүлснээр шийдэхээр ажиллаж байгаа аж. Ямартай ч ямар шинэ технологи нэвтрүүлэхийг ирэх дөрөвдүгээр сард харах биз.

0 comments:

Post a Comment

:) :)) ;(( :-) =)) ;( ;-( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ $-) (b) (f) x-) (k) (h) (c) cheer
Click to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.

 
Toggle Footer