Орчин үед гар утас тэр тусмаа ухаалаг утас бол өндөр үнэтэй хэдий ч олон нийтийн хэрэглээ болсон төхөөрөмж болоод байгаа. Тэр тусмаа iPhone 5S олны дунд өндөр эрэлт хэрэгцээтэй утаснуудын нэг юм.
Хэрвээ та энэхүү утсыг авч утасныхаа бүрэн хүчин чадлыг мэдрэхийг хүсвэл мэдээж өндөр график үзүүлэлттэй тоглоом тоглох хэрэгтэй. Видео тоглоом бол бусад програмуудтай харьцуулахад илүү их хүчин чадал шаардсан програм байдаг билээ. Тиймээс ч орчин үеийн тоглоомуудыг утсан дээрээ тоглоход утасны хүчин чадал хэр өндөрт түвшинд хүрснийг мэдэх болно.
Одоо ингээд зарим график дүрслэл сайтай тоглоомуудыг сонирхоё.
Infinity Blade 3
![]() |
Анхны Infinity Blade тоглоом гарснаар гар утас болон мобайл төрлийн төхөөрөмжүүдийн график дүрслэлийн боломж бололцоог харуулсан гэхэд болно. Тиймээс Infinity Blade тоглоом нь үргэлж iOS-той төхөөрөмжүүдийн бүхий л хүчин чадлыг нь ашигладаг юм. |
XCOM: Unknown Enemy
![]() |
Саяхныг хүртэл ийм төрлийн тоглоом гар утсан дээрээ тоглоно гэдэгт итгэхэд хэцүү байсан. Зөвхөн тоглоомын консол болон компьютер дээр л боломжтой гэж бодох үе хэдхэн жилийн дотор өөрчлөгджээ. |
Real Racing 3
![]() |
Энэхүү тоглоомын график дүрслэл маш гайхалтай бөгөөд ямарч төхөөрөмжийн тоглоомуудтай өрсөлдөх хэмжээнд хүрсэн юм. |
Asphalt 8 Airborne
![]() |
Real Racing 3-тай харьцуулахад энэхүү тоглоом нь жинхэнэ мэт байхыг илүүд үзэлгүй харин илүү зугаатай байхаар хийгдсэн тоглоом юм |
Modern Combat 4: Zero Hour
![]() |
FPS төрлийн тоглоомууд хүртэл мобайл төхөөрөмжүүд дээр гарч ирсэн. Үүний том жишээ бол Modern Combat тоглоом юм. |
Sky Gamblers: Cold War
![]() |
Хэрвээ та онгоцны тулаантай тоглоом сонирхдог бол энэхүү тоглоом танд таалагдах болно. |
Horn
![]() |
Энэхүү тоглоом бол мөн график дүрслэлийн хувьд өндөр хийгдсэн адал явдалт тоглоом юм. |
Lili
![]() |
Энэхүү жагсаалтын хамгийн хуучин нь байж болох ч энэхүү тоглоом илүү амьдралд ойрхон биш харин илүү хүүхэлдэйн кино мэт график дүрслэлтэй тоглоом юм. |
Injustice: Gods Among Us
![]() |
Комик сэтгүүлд дуртай хүмүүсийн анхаарлыг энэ тоглооом илүү татах болно. Супер хүч чадал бүхий довтолгоонуудыг энэхүү тоглоом дээр гайхалтайгаар харуулж чадсан юм. |
Deus Ex: The Fall
![]() |
Энэ бол бас нэгэн шинэхэн тоглоомуудын нэг бөгөөд ирээдүйд үйл явдал нь болох юм. Мөн л бусдын адил таны мобайл төхөөрөмжийн хүч чадлыг шалгах тоглоомуудын нэг юм. |
Эх сурвалж: pocketgamer.co.uk
0 comments:
Post a Comment
Click to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.