Infinity Blade 3

9/11/2013
Chair өчигдөр болсон Apple-ын танилцуулгын үеэр Infinity Blade 3-ыг танилцууллаа. Дараа долоо хоногоос App Store дээр тавигдах бөгөөд энэ нь Infinity Blade-ын түүхийг дуусгах сүүлийн цуврал хэмээн зохиогчид нь мэдэгдсэн байна. Ингээд тоглогч ганц Siris биш мөн Isa-гаар тоглох боломжтой бөгөөд тэр хоёр тус бүр өөрийн тусдаа зэвсэг хэрэглэлтэй байх юм.



Тоглоом үргэлжилсэн нарийн түүхийг өгүүлэх хэдий тоглогчдод мөн тухайн ертөнц дэх янз бүрийн нууцуудыг тайлах боломж олгох юм. Мөн өмнөх хоёроосоо ялгагдах бас нэг том ялгаа бол олон төрлийн байрлалд үйл явдал өрнөх юм.

Ингээд танд өмнөх хоёр тоглоом нь таалагдсан бол сүүлийнх нь ч гэсэн таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Дараа долоо хоногоос буюу 9 сарын 18-аас 6.99$-оор худалдан авах боломжтой юм.

Таарах төхөөрөмжүүд: iPhone 5S, 5C, 5, 4S, 4, iPad 4,3,2,Mini, iPod Touch 5,4

Эх сурвалж: ign.com

1 comments:

 
Toggle Footer