Өөрт хэрэгцээтэй
программыг олж сонгоно гэдэг амаргүй
байдаг. Тэр тусмаа үнэгүй программ олж
хэрэглэнэ гэдэг төвөгтэй. Манай блог
оюутан, сурагчдад зориулсан программын
багцыг цуварлаар хүргэж байна. Энэ удаа
бид windows үйлдлийн системд зориулсан
оюутан сурагчдийн хэрэгцээнд тохирсон
программуудыг танилцуулж байна.
Синк хийдэг
тэмдэглэлийн дэвтэр: ResophNotes
Resophnotes бол
тэмдэглэл хөтлөх шилдэг программ юм.
Хичээлийнхээ бүх тэмдэглэлийг нэг дор
хадгалж, бусад төхөөрөмжрүү синк хийж
ашиглахад хамгийн тохиромжтой апп бол
Resophnotes. Ухаалаг утасандаа синк хийж
давхар ашиглаж болно. Нэг сул тал бол
зөвхөн текст л оруулах боломжтой.
Үнэ: Үнэгүй
Тэмдэглэл
хөтлөх хүчирхэг апп: Evernote
Evernote бол дуу,
зураг, тэмдэглэл гээд хичээлийнхээ бүх
зүйлийг хадгалж авахад хамгийн тохиромжтой
апп юм. Evernote-ийн давуу тал нь текст
төдийгүй зураг хадгалдаг учраас хүчирхэг
болгосон.
Үнэ: Үнэгүй
Ажлын
жагсаалт: Wunderlist
Хийх зүйлсийн
жагсаалт хөтлөх шаардлагатай бол
Wunderlist –с илүү апп та хаанаас ч олохгүй.
Ашиглахад маш энгийн тул хэрэглээд
сурчихвал тун хэрэгтэй апп. Мэдээж олон
платформд ашиглаж болно. Түүнчлэн өөрийн
жагсаалтаа бусадтайгаа хуваалцах
боломжтой.
Үнэ: Үнэгүй
Гэрийн
даалгаварын туслагч: Get Organized
Хэрвээ танд
гэрийн даалгавар, курсын ажил, бие даалт
зэргийг зохион байгуулалтанд оруулах
шаардлага байгаа бол Get Organized-ийг
ашиглаарай. Супер хялбар биш боловч
ашиглаад сурчихвал тун хэрэгтэй эд шүү.
Үнэ: Үнэгүй
Ном: Kindle
Манай нөхцөлд
ашиглахад арай эрт байж болох юм. Гэхдээ
мэдээд авчхад илүүдэхгүй биз. Барууны
орнуудын их дээд сургуулиуд сурах бичгээ
цаасаар болон дижитал хэлбэрээр гаргадаг
учраас оюутнууд нь Kindle-ийг түгээмэл
ашиглагад байна. Манайх ч гэсэн удахгүй
ийм болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Үнэ: Үнэгүй
Оффис: Google
Docs
Бидний хэрэглэж
дассан Microsoft Office програм бол гарцаагүй
шилдэг оффис багц шүү дээ. Гэхдээ GoogleDocs –ийг интернетгүй орчинд ч ашиглах
боломжтой болсноор хэрэглээ нь нэмэгдэж,
бидний амьдралд нэвтэрч эхэлсэн. Google
Docs –ийн хамгийн том давуу тал бол үнэгүй,
бас олон хүн хамтран ажиллахад хамгийн
тохиромжтойгоос гадна текст боловсруулах,
хүснэгттэй ажиллах зэрэг оффисийн
хийдэг бүхнийг хийнэ(Үүнтэй адилхан үйлчилгээг саяхан Apple танилцуулсан). Манайхан ч сүүлийн
үед их хэрэглэх болсон. Миний хувьд
ашиглаад нэлээд хэдэн жил болж байгаа
ба хаанаас ч хэзээ ч ашиглах боломжтой
учраас хамгийн их таалагддаг. Хэрвээ
та хэрэглэж үзээгүй бол яг одоо туршаад
үзээрэй! Танд таалагдах болно.
Үнэ: Үнэгүй
Файл хадгалах:
Dropbox
Файлаа
найдвартай хадгалах хамгийн шилдэг
арга бол Dropbox. Онлайн үйлчилгээ учраас
таны аюулгүй байдалд ч гэсэн амин чухал
хэрэгтэй. Компьютерын хард диск эвдрэх,
норгох, хулгайд алдах зэрэг эрсдэлийн
үед өөрийн файлуудыг хадгалж авах
хамгийн шилдэг арга.
Үнэ: Үнэгүй
Чат: Pidgin
Манайхан бараг
бүгдээрээ л Yahoo messenger ашиглаж байгаа.
Харин сүүлийн үед Facebook messenger-ийн түгээмэл
ашиглах болсон ба MSN, Google Talk зэрэг олон
төрлийн messenger байгаа байх. Тэгвэл энэ
бүгдийг нэг дор ашиглах боломжийг Pidgin
слинт олгож байна.
Үнэ: Үнэгүй,
нээлттэй эх
Одоогоор
интернет орчинд ашиглагдаж байгаа
хамгийн хүчирхэг видео чат бол Skype шүү
дээ.
Үнэ: Үнэгүй
Нөөц оффис
апп: LibreOffice
Бидний зүгээс
Google Docs-ийг ашиглахыг санал болгож байгаа
ч компьютер дээрээ LibreOffice-ийг суулгасан
байхад илүүдэхгүй.
Үнэ: Үнэгүй
Судалгааны
туслагч: Mendeley
Их сургууль,
коллежид судалгааны ажил хийнэ гэдэг
маш амаргүй даваа, ялангуяа толгой
эргүүлсэн олон судлах материалуудыг
цэгцэлэх шаардлага гардаг. Тэгвэл
академик ажлын анд Mendeley-тэй танилц.
Үнэ: Үнэгүй
Дараагийн
удаа бид та бүхэндээ бусад платформуудын
апп-ийг танилцуулах болно.
Эх сурвалж: lifehacker.com
Bayarlalaa tand
ReplyDeleteClick to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.