Apple iCloud-ийн бүх хэрэглэгчдэд iWork-ийг нээлттэй болголоо
Өнгөрсөн зун Apple өөрсдийн оффис багц болох iWork-ийг iCloud-д нэгтэж байгаа тухай зарласан билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн iWork-ийн beta хувилбарыг iCloud-ийн бүх хэрэглэгчид ашиглах боломжтой болж байгаа юм байна.
Omate-ын TrueSmart ухаалаг цаг
Ухаалаг бугуйн
цагаа Samsung, Google, Apple зэрэг том байгууллагууд
удахгүй танилцуулах болж байгаа ч
тэдгээр нь таны ухаалаг утастай нийлж
ажиллах зарчимтай юм.
Харин Omate арай
өөр аргаар өөрсдийн TrueSmart ухаалаг цаг
дээрээ ажиллаж байна. Энэхүү цаг ухаалаг
утастай заавал хамарч ажиллах шаардлагагүй
бөгөөд 3G сүлжээнд холбогдох чавдартай
юм. Энэ төсөл олон нийтийн сонирхол
болон тусламж дээр суурилсан хандивын
төсөл бөгөөд тэд 100,000$ төслийг хэрэгжүүлэхэд
хэрэгтэй гэж үзэж хандивын ажлаа эхэлсэн
байна. Харин хандив авч дуусахад 28 өдөр
дутуу байхад мөнгөө аль хэзий нь
цуглуулжээ.
Утсан дээрх үнэгүй тоглоомуудын ашиг олох үр дүнтэй арга
Мобайл ертөнцөд
үнэгүй тоглоомууд маш их ашиг орлого
олох болсон. Free-to-play (FTP) буюу iTunes App
Store-ын үнэгүй тоглоомуудыг хэрэглэгч
мөнгө төлөлгүй шууд татан авч тоглох
боломжтой байдаг. Дашримд дурдахад
iPhone-ны шилдэг 100 тоглоомын 82 нь ийм
төрлийн үнэгүй тоглоомууд байдаг байна.
18 нь бол үнэтэй бол тэр дундаа зөвхөн 5
нь тоглоом дотроо ямар нэг зүйл зардаггүй
юм. Заримдаа эдгээр 13 тоглоомыг төлөөд
тогло буюу pay-to-play (PTP) ч гэж нэрлэдэг.

Ингээд үзэхээр
шилдэг 100 тоглоом дотроо 5 нь л хэрэглэгчийн
анхны худалдан авалтын мөнгөнөөс ашгаа
гаргадаг гэсэн үг юм. FTP төрлийн тоглоомууд
яаж ашиг олж байна гэвэл тэд тоглоом
доторх виртуаль зүйлсийг зарж ашиг
олдог байна.
Steve Ballmer ажлаа хүлээлгэн өгөх болжээ
Steve Ballmer дараагийн 12 сарын дотор гүйцэтгэх захирлынхаа албыг хүлээлгэж өгөхөөр болжээ. Microsoft-оос мэдэгдэхдээ "Ирэх 12 сарын дотор түүний байрыг авах хүнийг сонгоно" гэсэн байна.
Ballmer Microsoft-ыг ганц програм хангамжийн биш харин төхөөрөмж болон үйлчилгээний байгууллага болох зорилготой ажиллаж байсан ба тэрээр хэлэхдээ "Ийм төрлийн том шилжилт хийхэд тохиромжтой цаг гэж байдаггүй харин ажлаа одооноос эхлэх нь зөв" гэж хэлж байжээ.
Бизнесын сурвалжлагч Mariko Oi хэлэхдээ Ballmer-ын удирдлага доор байсан Microsoft ойрын үед их шүүмжлэл доор ажиллаж байсан гэжээ.
Эх сурвалж: bbc.co.uk
Android утасны хурдыг хэрхэн өсгөх вэ?
Android төрлийн
төхөөрөмжийг ашиглаад тодорхой хугацаа
болоход шинэ байхаасаа илүү удаан болсон
байдаг. Энэхүү амархан хэдхэн аргыг
ашиглаад төхөөрөмжөө шинэ юм шиг
болгоорой.

Та ойрын хэдэн
сард таны Android төрлийн төхөөрөмж удаан
болсныг анзаарч магадгүй. Програм
хооронд шилжүүлэх гэсэн энгийн үйлдэл
хүртэл удаан болсон ч байж болно. Өмнө
нь уг нь ийм байгаагүй дээ гэж бодож
байж болох юм. Ингээд төхөөрөмжийнхөө
хурдыг дахин сайжруулах энгийн хэдэн
аргыг үзье.
'Sky Gamblers: Storm Raiders' апп үнэгүй боллоо
App
Store-ийн долоо хоногийн шилдэг Апп болж
байсан Дэлхийн хоёрдугаар дайны алдартай
нисэх онгоцны тулаант 'Sky Gamblers: Storm
Raiders' апп өнөөдрөөс 7 хоногийн турш үнэгүй
боллоо.
2012 оны сүүлээр
анх гарсан Sky Gamblers: Storm Raiders нь халз тулаан,
хот хамгаалах, бөмбөгдөх гэсэн горимоор
тоглох боломжтой. Тоглоом нь Сувдан
Эрэг, Доверын Эрэг, Герман, Франц зэрэг дэлхийн хоёрдугаар дайны шийдвэрлэх тулаан болж байсан
түүхэн газруудад тоглох юм.
Түүнчлэн
iCloud, AirPlay болон бусад онлайн горимтой
учраас бусадтай хамтарч тоглох боломжтой.
Тус тоглоом нь 2013 оны Apple-ийн Дизайны
шагнал хүртсэн тоглоом юм.
Эх сурвалж:
macrumors.com
Rome 2 Total War тоглоом гарах дөхлөө
Орчин үеийн
видео тоглоом сонирхогчид маш олон
төрлийн сонголт дунд байдаг билээ.
Тэдэнд PC, Xbox, PS, Nintendo гэх олон төрлийн
платформын сонголт бий болсон. Төрөл
бүрд дээр өөрийн гэсэн бусад дээр нь
байхгүй тоглоомууд байдаг.
Одоогийн
танилцуулах гэж байгаа тоглоом бол та
зөвхөн PC дээр тоглож чадах тоглоомчид
болон бусад үнэлэгчдээс үргэлж өндөр
оноо авдаг Total War цуврал тоглоомын хамгийн
сүүлд хийгдэж байгаа Rome 2 Total war тоглоом
юм.
Утасны муу дизайнууд
Утасны дизайнерууд утасны загвар хоорондоо хэтэрхий адилхан байна гэсэн гомдол байнга сонсож байдаг. Харин энэ байдлаас гарах гэж хэтэрхий хичээх бас тийм ч сайн үр дүнд хүргэдэггүй бололтой. Ингээд cnet-ээс гаргасан утасны муу загваруудыг сонирхоцгооё.
Эхний утас бол 2 дэлгэцтэй Kyocera Echo. Зарчмын хувьд давхар дэлгэц дээр ажилладаг програмууд хэвийн боловч хэн ч ийм төрлийн зүйл ашиглахын хүсдэггүй бололтой.
Эхний утас бол 2 дэлгэцтэй Kyocera Echo. Зарчмын хувьд давхар дэлгэц дээр ажилладаг програмууд хэвийн боловч хэн ч ийм төрлийн зүйл ашиглахын хүсдэггүй бололтой.
Төмөр хавчаар ашиглан утасны тогтоогч хийх (машиндаа ашиглаарай!)
Ухаалаг утасны хэрэглээ ихсэхийн хирээр бид утасаа янз бүрийн зориулалтаар ашиглаж байгаа. Тэгвэл манайхан сүүлийн үед утасныхаа газрын зураг, байрлал тогтоогч GPS-ийг их ашиглах болсон. Ялангуяа машин барьж явахад GPS их хэрэг болдог. Тэгвэл энэ удаа бид гар утсаа хялбар аргаар машиндаа хэрхэн тогтоох бяцхан заавар хүргэе. Гадуур машинд зориулсан тогтоогч хар мянгаараа байгаа ч гэсэн үнэтэй байдаг. Тэгээд ч өөрийн гараар хийвэл илүү амттай бус уу? Урьд бид CD-ны хайрцаг ашиглан суурь хийхийг хүргэсэн бол энэ удаа машинд тогтоох тогтоогч хийх аргыг хүргэе гэж бодлоо.
“Steve Jobs-ийн сургууль” нэртэй 7 сургууль анх удаа Нидерландад нээгдлээ.
Нидерландын
хэд хэдэн хотод ийм нэртэй сургуулиуд
үүдээ нээлээ. Өнөөдрөөс эхлэн Снек,
Бреда, Алмери, Иммен, Хевлейт, Амстердам
зэрэг хотуудад O4NT буюу Шинэ эриний
боловсрол нэртэй iPad-д суурилсан онцгой
сургалттай бага ангийн долоон сургууль
нээгдлээ. Тус сургуулийн програмыг 2012
оны гуравдугаар сард боловсруулсан ба
энэ нь iPad ашиглан “виртуал сургууль”-д
нэвтэрч мэдээлэл харилцааны холбооны технологи (ICT),
мэдээлэл боловсруулах чадвар, хамтран
асуудлуудыг шийдвэрлэх техник болон
бүтээлч сэтгэлгээ зэргийг сурах юм.
O4NT-ийн загварыг хэд хэдэн сургуулийн удирдлагууд судалж байгаа бөгөөд ирэх жилээс Нидерландын нилээд олон сургуулийг энэ хөтөлбөрт хамруулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Хүүхдэд хэрэгтэй чухал чадваруудыг ялгаж заах, мөн хичээлийн болон амрах цаг нь уян хатан байх зэрэг тус програм нь хэд хэдэн давуу талтай юм. “Виртуал сургуульд” хүүхдүүд жилийн 365 хоногийн аль ч үед хүссэн цагтаа нэвтэрч болох ба ICT суурилаж байгаа учраас багш нарт ч чухал нөлөөтэй ажээ. O4NT:
“O4NT-ын гол зорилго нь хүүхдүүдэд бүлгээр нь мэдлэг заахаас гадна бүлгээр болон ганцаарчилж сургалт явуулах боломжийг багш нарт гаргаж өгч байгаа явдал юм. Хүүхэд бүрийн сурах хэв маяг, сурах хурд зэрэг харилцан адилгүй учраас ерөнхий чадваруудыг сургах зориулалттай апп-ууд нь үүнд маш их хэрэг болж байна”
O4NT мөн iPad-р суралцах боломжтой бүтэн цагийн боловсролын програмыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа Нидерландын иргэний харьяалалтай хүүхэд бүрд зориулсан хувилбарыг гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж: macrumors.com
O4NT-ийн загварыг хэд хэдэн сургуулийн удирдлагууд судалж байгаа бөгөөд ирэх жилээс Нидерландын нилээд олон сургуулийг энэ хөтөлбөрт хамруулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Хүүхдэд хэрэгтэй чухал чадваруудыг ялгаж заах, мөн хичээлийн болон амрах цаг нь уян хатан байх зэрэг тус програм нь хэд хэдэн давуу талтай юм. “Виртуал сургуульд” хүүхдүүд жилийн 365 хоногийн аль ч үед хүссэн цагтаа нэвтэрч болох ба ICT суурилаж байгаа учраас багш нарт ч чухал нөлөөтэй ажээ. O4NT:
“O4NT-ын гол зорилго нь хүүхдүүдэд бүлгээр нь мэдлэг заахаас гадна бүлгээр болон ганцаарчилж сургалт явуулах боломжийг багш нарт гаргаж өгч байгаа явдал юм. Хүүхэд бүрийн сурах хэв маяг, сурах хурд зэрэг харилцан адилгүй учраас ерөнхий чадваруудыг сургах зориулалттай апп-ууд нь үүнд маш их хэрэг болж байна”
O4NT мөн iPad-р суралцах боломжтой бүтэн цагийн боловсролын програмыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа Нидерландын иргэний харьяалалтай хүүхэд бүрд зориулсан хувилбарыг гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж: macrumors.com
CD-ний хуучин сав ашиглан ухаалаг утас, таблетны суурь хийх
Ухаалаг утас болон таблетад зориулсан суурь маш олон байдаг боловч үнэтэй байдаг. Харин энд нэгэн залуу хэрэглэгдэхгүй болсон хуучин CD-ний хайрцагаар боломжийн тавиур хийсэн байна.
Тэрээр цаасны хутга ашиглан, өөрийнхөө таблетанд тохируулан хувил гаргаж хийсэн байна. Хэд хэдэн хувил гаргаснаар таблетаа өөр өөрөөр байрлуулах боломжтой. Хэдийгээр энэ тавиур харахад тийм ч сайхан биш боловч олон янзаар ашиглаж болохоос гадна, хамгийн гол нь та өөрөө хялбархан хийчих боломжтой юм. За ингээд танд CD-ний хуучин сав байвал цаасны хутга аваад дагаарай хийгээрэй!
Sony PlayStation 4-оо зах зээлд ирэх 11 сарын 15-нд гаргана
PlayStation 4 хэзээ худалдаанд гарахыг Германд болсон Gamescom-ын уулзалт дээр мэдэгдлээ. Sony PlayStation 4-ыг Хойд Америкт 11 сарын
15-нд, Европт 11 сарын 29-нд худалдаанд
гарах юм байна. Үнэ 399$-оор худалдаанд гарна.
Sony
Entertainment America-гийн гүйцэтгэх захирал Jack
Tretton USA TODAY-д утсаар өгсөн ярилцлагандаа
хэлэхдээ “Бид хэрэглэгчдийн мэдэхийг
хүсэж байсан мэдээллийг өгч
сонголтоо хийхэд нь тус болж байгаадаа
баяртай байна” гэжээ.
Google Glass хүний амь нас аврахад тусалж чадах уу?
Google
Glass-ын талаар сүүлд сонсож үзэж буй зүйл
байнга жирийн хэрэглэгчдийн хэрэглээний
талаар байдаг нь бусад үед хэрэггүй
гэсэн үг биш юм. Glass-ын хэрэглэгдэх байдал
түүн дээрх програм болон сүлжээнээс
шууд шалтгаалах болно. Нэгэн компани
Glass олон нийтийн аюулгүй байдлыг хангах
эвлүүлдэг тоглоомны сүүлын хэсэг гэж
үзэж байна.
iOS 7-ийн давуу болон дутагдалтай талууд
iOS
7 өнгөрсөн 6 сард танилцуулсанаас
хойш сайн муу талыг бид сайн
мэдэх болсон билээ. Энэ хооронд Apple янз
бүрийн алдаагаа засаж, сайжруулалт
хийсээр iOS 7 beta 6 өнгөрсөн долоо хоногт
гарсан. Харин удахгүй есдүгээр
сарын 10 болох WWDC-ний үеэр эцэсийн
хэрэглэгчдэд зориулсан хувилбар нь
гарна.
Анх
iOS
7 -г гарснаас нь хойш ашиглаж байсан учраас зарим
нэг давуу болон дутагдалтай талуудыг хуваалцъя гэж бодлоо.
Та бүхэнд ч гэсэн өөрсдийн санаа оноо
байвал бидэнтэй хуваалцаарай.
iPhone-ны талаарх сонирхолтой баримтууд
Ойрын
үед интернэтээр шинэ iPhone-ны талаар маш
их цуурхал гарч байгаа билээ. Харин одоо
энэ цуурхалуудыг түр хойш тавиад
iPhone-ны талаарх сонирхолтой баримтуудын талаар хүргэе.
Apple-ын
iPhone нь анхны iPhone биш юм
Apple
iPhone-оо зарлаад удаагүй байхад тэднийг Cisco шүүхэд өгсөн байна. Үүний учир нь
iPhone Cisco-гийн эзэмшиж байсан нэр байсан байна.
Cisco-гийн Iphone нь компьютер ашиглалгүйгээр
Skype ашиглах боломжтой VoIP утас байсан
бөгөөд Apple iPhone-оо зарлахаас 22 хоногийн
өмнө худалдаанд гарсан байна. Хоёр
компани шүүх хурлын дараа хоёулаа
iPhone нэрийг ашиглах эрхтэй болсон байна.
Утсаа усанд унагаасан бол хэрхэн хатаах вэ?
Орчин үед утасгүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй болсон, тэр тусмаа ухаалаг утасгүйгээр. Ухаалаг утас маш олон зүйл хийх чадвартай болсон ч бас ихэнх ухаалаг утас хэврэг мөн үнэтэй байдаг билээ.
Утсаа ганц удаа унагаагаад бид хэдэн зуун мянган төгрөгний алдагдалд ч орох явдал гардаг. Утсаа унагаах бараг л зүрх шимшрүүлсэн явдал болдог бол утсаа усанд унагах нь түүнээс хүнд цохилт болох биз.
Утсаа ганц удаа унагаагаад бид хэдэн зуун мянган төгрөгний алдагдалд ч орох явдал гардаг. Утсаа унагаах бараг л зүрх шимшрүүлсэн явдал болдог бол утсаа усанд унагах нь түүнээс хүнд цохилт болох биз.
Goal-line technology буюу Гоолын шугам технологийн тухай
Гоолын шугам
технологи нь хөлбөмбөгийн спортод
хэрэглэгдэх технологи бөгөөд бөмбөг
гоолын шугамыг давсан эсэхийг шалгаж,
талбай дээрх шүүгчийн шийдвэрд туслах
зорилготой юм. Гэхдээ энэхүү технологи
нь шүүгчийг орлохгүй, гоол орсон үгүй
нь эргэлзээтэй үед шүүгчдэд шийдвэр
гаргахад нь туслах юм. ГШТ (GLT) нь бөмбөг
гоолын шугамыг бүрэн давсан эсэхийг
тодорхой шалгаад шүүгчид зөв мэдээлэл
хүргэх үүрэгтэй. Английн Премиер Лиг,
2010 оны Дэлхийн Цом, 2012 оны Европын Аварга
(уг нь энэ технологийг дэмжихгүй байсан)
зэрэг тэмцээнүүд дээр гарч байсан гоолын
маргаанаас үүдэн гоолын шугам технологийг
хөгжүүлж туршиж үзэх эхлэл нь тавигдсан
юм.
2012 оны Долдугаар
сарын 5-д Олон улсын Хөлбөмбөгийн Холбооны
Удирдлагууд гоолын шугам технологийг
ашиглахаар албан ёсоор зөвшөөрсөн юм.
Энэ хүрээнд олон технологи танилцуулагдаж
байснаас тестийн явцад ГоолШүүгч(GoalRef)
болон Харцагын-Нүд (Hawk-Eye) гэсэн хоёр
үндсэн технологи шалгарсан юм. 2012 оны
Арван хоёрдугаар сард Японд зохиогдсон
ФИФА-ийн Клубуудын Дэлхийн Цомд анх
удаа уг технологи ашиглагдсан юм.
Мэдээллийн аюулгүй байдлын судлаач Mark Zuckerberg-н Wall-руу нэвтэрч өөрийнхөө олсон алдааг батлав
Өнгөрсөн
долоо хоногийн эхээр мэдээллийн аюулгүй
байдлын судлаач Khalil Shreateh Facebook-ын дурын
хэрэглэгчийн найз биш байсан ч wall-руу
нь нэвтэрч post үлдээх боломжтойг мэдсэн
байна.
Тэрээр
үүнийгээ Facebook-д батлан харуулсан ч
(Анхандаа Facebook үүнийг ямар ч системын
алдаа биш гэж хариу өгч байжээ), Facebook
түүний баталсан байдалд нь тун дургүй
байна. Учир нь тэрээр Mark Zuckerberg-н зөвхөн
найзуудын wall дээр нь post үлдээсэн байна.
Ямар ч ашиггүй вэб хуудасруу орж үзмээр байна уу?
The Useless Web энэ цахим хуудас таныг янз бүрийн ямар ч ашиггүй цахим хуудасруу санамсаргүй байдлаар оруулж өгөх болно.

Blackberry-г титмээс нь салгасан алдаанууд
2007 онд iPhone-г гарахаас өмнө Blackberry (хуучнаар RIM)ухаалаг утасны зах зээлийг гартай атгаж байлаа. Тэд анх удаа цахим шууданг хэрэглэгчдийн халаасанд багтаасан бөгөөд энэ нь тухайн үедээ бусад компаниудаас илүү зүйл байсан юм. Гэхдээ хэд хэдэн дараалсан алдаануудаас болж Blackberry нь бараг дампуурлын ирмэг дээр ирсэн.
Боломжийг нэг удаа алдах нь богино хугацааны алдагдалд оруулдаг бол дараалсан ийм алдаа нь Blackberry-г ухаалаг утасны хаанаас алиа салбадай болтол нь буурахад хүргэсэн билээ.

Google хайлтын систем унаж интернэт хэсэг хугацаанд галзуу юм шиг байлаа
Бид ер нь маш богино хугацаанд цахим хуудас унахад бид мэдэгдээд байдаггүй билээ. Харин Google-ын талаар яриж байгаа бол энэ нь их том мэдээ юм.
Search Engine Land-ын мэдээлснээр Google.com буюу Google-ийн хайлтын хэсэг 23:52-оос 23:57 BST цагийн хооронд унасан байна. 2009 оноос хойш Google нэг ч унаж байгаагүй билээ.
Үүнээс гадна Google-ын бусад үйлчилгээнүүд болох Gmail, YouTube, Google Drive, Google Calendar мөн хэсэг хугацаанд унасан байна.
Search Engine Land-ын мэдээлснээр Google.com буюу Google-ийн хайлтын хэсэг 23:52-оос 23:57 BST цагийн хооронд унасан байна. 2009 оноос хойш Google нэг ч унаж байгаагүй билээ.
Үүнээс гадна Google-ын бусад үйлчилгээнүүд болох Gmail, YouTube, Google Drive, Google Calendar мөн хэсэг хугацаанд унасан байна.
Google-ын хайлтын жижиг тоглоом
Starcraft тоглоомыг тоглоом сонирхогчид бүгд мэдэх байх. Тэгвэл та google-ээр хайлт хийхдээ "zerg rush" гэж хайгаад үзүүрэй. Хайлт хийсний дараа google-ын "o" үсгүүд таны хайлтруу довтлох бөгөөд та хайлтын үр дүнгээ хамгаалах хэрэгтэй юм. Ирж байгаа "o" үүсгүүд дээр click хийж довтолгоог зогсоохыг хичээгээрэй.
Эх сурвалж: google.com
Та аливаа зүйлийн хэмжээг бусадтай нь харьцуулж үзмээр байна уу?
Та ямар нэг зүйлийн хэмжээний талаар бодож харьцуулж үзмээр санагдаж байсан уу?
Тийм бол энэхүү сонирхолтой цахим хуудасруу ороод үзээрэй.
Тийм бол энэхүү сонирхолтой цахим хуудасруу ороод үзээрэй.
The Scale of The Universe (энд дарж цааш орно уу)
Мобайл төхөөрөмжүүд буюу зөөврийн төхөөрөмжүүд зогсошгүй ажиллах хүч гаргаж байна
Хэрвээ
байгууллагын удирдах зөвлөлд мэдээллийн технологийн мэргэжилтэн байвал ухаалаг
утас болон таблет ажилчдыг хаана байсан ажиллах боломжоор хангана.
Жирийн
оффисын ажил дуусгавар болсон гэж үү?
Samsung дараа сар бугуйн цаг шиг ухаалаг төхөөрөмжөө танилцуулана

Galaxy Gear гэсэн нэр бүхий дуудлага хийх, интернэт орох мөн цахим шуудан ашиглах боломжтой бугуйн цаг шиг төхөөрөмжийг Samsung Electronics танилцуулна гэж энэ талаар мэдэх сурвалжаас мэдээлсэн байна.
Зарим хүмүүсийн хэлж
байгаагаар энэ нь Apple-ийн танилцуулах төхөөрөмжөөс илүү байх бөгөөд Galaxy
Gear нь Google-ийн Android үйлдлийн системтэй байх юм. Энэхүү шинэ төхөөрөмжөө есөн
сарын 4-нд олон нийтэд зарлах бөгөөд энэ нь Берлинд болох хэрэглэгчийн электроникын үзүүлэнгээс 2 өдрийн өмнө
болно гэсэн үг юм.
АНУ-гийн засгийн газар эцсийн эцэст 51-р бүс байдгийг хүлээн зөвшөөрсөн байна
Хуйвалдааны онолч байхад сайхан өдөр бололтой. Сүүлийн арван жилийн турш энэ бүс байдаг
гэдгийг албан ёсоор мэдэгдэгдээгүй байсан билээ. Тагнуулын (CIA) төв газраас тагнуулын U2 онгоцны талаарх мэдээллийн нууцлалыг задалсан
бөгөөд нууцын зэрэглэлийг авсаны дараа мэдээллийг нягтлан үзэхэд 51-р бүс байдаг нь тодорхой болсон байна.

Вашингтоны Их
Сургуулийн Үндэсний Аюулгүй Байдлын Архив “U2 онгоцны нууц түүх” хэмээх тайлан гаргасан байна. Энэ тайлангийн хэд
хэдэн хуудас дээр 51-р бүсийн талаар дурдагдсан байна. Хүйтэн дайны үед
онгоц турших ажлыг энэ нууц цогцолбор дээр туршиж байжээ.
Эх сурвалж: gizmodo.com
Судалгаанаас үзэхэд Facebook хүмүүсийг улам гунигтай болгодог байна

Facebook бол дэлхийн хамгийн том social network бөгөөд сардаа
ойролцоогоор 1,15
тэрбум идэвхтэй
хэрэглэгчтэй байдаг. Хэрэглэгчийн зүгээс харахад энэ нь маш чухал
үйлчилгээнүүдийн нэгийг үзүүлдэг бөгөөд дэлхий даяар байгаа гэл бүл болон найз нөхөдтэйгээ холбогдох холбоос болдог. Гэхдээ Facebook сайнаас илүү мууг их
хийж байгаа гэнэ. Michigan-ийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хэрэглэгч олон удаа Facebook-рүү орох тусам илүү уйтгар гунигтай болдог
гэжээ.
Хэрхэн зөв сууж өөрийн эрүүл мэнддээ анхаарах вэ?
Хэрвээ та босоо
байдалтай ажлаа хийдэггүй бол хэтэрхий их сууж байна гэсэн үг. Бид бүгдээрээ л
адил гэртээ хариад амрах гэж суудаг, хоол идэх болоход мөн л суудаг, кино
театрт кино үзэхэд мөн л сууж л байдаг. Тиймээс энэ олон суултуудын дундах
хэсэг хугацаанд бидний босож явах болон зөв суухын ач холбогдолыг үзүүлсэн
доорх бичлэгийг сонирхоод үзүүрэй.
Эх сурвалж: gizmodo.com
Батарейны цэнэгийг шалгах гайхалтай хялбар арга
Батарейнд агуулагдаж буй
алкалайн (шүлт) дуусаж орон зайг нь хий
дүүрдэг байна. Танд үүнийг туршиж үзэх
батарей байвал вольтметр эсвэл өөр
багажгүйгээр батарейгаа босоогоор нь
хатуу тэгш гадаргуу дээр нам өндрөөс
унагаад үзээрэй. Цэнэгтэй батарей бол
ток гэсэн чанга дуу гаргах ба ихэвчлэн
босоогоор тогтдог бол цэнэг дууссан
батарей түк гэж бөглүү дуу гарган
ихэвчлэн тогтолгүй унадаг байна.
Хялбар байгаа биз дээ? (ингээд
хэлэндээ хүргэж цэнэгэнд цохиулах
шаардлагагүй боллоо.)
Эх сурвалж: gizmodo.com, theawesomer.com
Facebook зарим хорт програмуудыг (app) зогсоох гэж байгаад зарим хэвийн програмуудыг хаажээ

Facebook-тэй
нийлж ажилладаг зарим програмуудыг
Facebook өөрийн хорт програм хайж зогсоодог
арга ашиглан заримыг түр хугацаагаар
зогсоосон байна. Тэрхүү ашигласан арга
нь програмын үйлдлийн тодорхой давтамжийг
шалгаж хортой эсвэл хэвийн гэдгийг
тодорхойлдог юм байна.
Физикийн Ш/У-ны товч түүх
BBC Science Club - Physics from Asa Lucander on Vimeo.
Физикийн Ш/У-д өдөр бүр л шинэ
нээлт гарч буйг та сонсдог байх. Гэхдээ
өнөөдрийн бидний зогсож байгаа өндөрлөгт
яаж хүрснийг мэдэхэд илүүдэхгүй гэж
бодож байна. Нэг нэгнийхээ нээлтэн дээр
дөрөөлж хэдэн зуун жилийн турш хөгжүүлж
ирсэн эрдэмтэдийн ажлыг энэхүү богино хэмжээний хүүхэлдэйн кинод харуулжээ.
BBC-ийн хийсэн энэхүү хүүхэлдэйг ямар ч хүн үзээд ойлгохоор ажээ. Гагцхүү англи хэлний сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Ингээд тухлан сууж физикийн хичээлдээ анхаарна уу.
Хэрхэн Excel-ийн Default Font-ыг солих вэ?
Хэрвээ
ямар нэг байдлаар таны Excel-ийн default font
солигдож буцаах хэрэг гарсан бол доорх зааврын дагуу буцааж солиж болно. (Энэ нь Excel 2010
болон Excel 2013-ын тохиргоо юм)
Microsoft-оос хэлэхдээ: Google дахин Windows Phone-ны Youtube програмыг хаах шалтгаан гаргалаа
Windows
Phone-нд зориулсан Youtube-ын програмын асуудал
хэзээ ч шийдэгдэхгүй нь бололтой.
Microsoft програмыг дахин гаргахад Google дахин
гомдол гаргаж ашиглах боломжгүй болгожээ.
Zombie vs Plants 2 iOS дээр үнэгүй гарчээ
Бидний сайн мэдэх Zombie
vs Plants тоглоомны дараагийн
хувилбар Zombie vs Plants 2 iOS-ын App Store-д шинээр нэмэгджээ. Энэхүү тоглоомын та үнэгүй татаж авах
боломжтой бөгөөд энэ тоглоом маань өмнөх төрөлтэйгээ маш төстэй юм. Сэдэв нь
цаг хугацаагаар аялан үргэлжлэх бөгөөд шинэ газрын зураг, шинэ ногоо болон шинэ
зомбины төрлүүдтэй юм.

Энэхүү тоглоомыг
зохиогчид бусад төхөөрөмжүүд дээр энэ тоглоомоо хэзээ гарахыг зарлаагүй байгаа
бөгөөд хэрвээ та Apple-ын iOS
үйлдлийн системтэй төхөөрөмжтэй бол бусдаас түрүүлж мөн
дээр нь үнэгүйгээр энэхүү тоглоомыг тоглох боломжтой болжээ.
Эх сурвалж: engadget.com
Windows Phone үйлдлийн системд зориулсан Youtube-ын програмыг дахин татаж авах боломжтой болжээ
Microsoft-ын Mobile
Market-аас та одоо дахин Youtube-ын програмыг татан авах боломжтой болжээ. 5 сарын эхээр windows
phone-д youtube-ын програм бэлэн ирдэг байсан хэдий ч Google-ийн ашиглах нөхцлийг зөрчсөн тул програмыг ашиглалтыг
зогсоожээ.
Нэгэн видео дээр Social Network биднийг улам ганцаардмал болгож байгааг тайлбарласан байна.
Shinmi Cohen энэхүү видеог гаргасан байна.
Эх сурвалж: vimeo.com, youtube.com
Эх сурвалж: vimeo.com, youtube.com
АНУ-гийн Үндэсний Аюулгүй Байдлын Газар (NSA) системийн администраторуудын тоогоо 90%-аар хасч оронд нь автоматжуулалтыг нэвтрүүлнэ гэжээ
АНУ-гийн Үндэсний Аюулгүй Байдлын Газар-аас мэдэгдэхдээ
автоматжуулалтыг илүүд үзэж систем администраторуудын тоог 90%-аар хасна гэжээ.
.
Үндэсний Аюулгүй Байдлын
Газар-ын дарга Keith Alexander энэхүү мэдэгдлээ тайлбарлахдаа сүлжээний аюулгүй байдлыг сайжруулахад
оршино гэсэн байна.
Samsung олон нийтээс уян хатан дэлгэцээр юу хиймээр байгааг асууж байна

Samsung онцгой тэмцээн зохион байгуулж байгаагаа өнөөдөр зарлав. Энэ нь хэн нэг Galaxy S4 авч яваад дуусдаг тэмцээнүүдийн нэг биш юм. Солонгосын смартфон үйлдвэрлэгч уян хатан дэлгэцээр хийж болох шинэ санааг олон нийтээс хайж байна. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дээр юу хиймээр байгааг биднээс асууж, шинэ санааг хүлээж байгаа юм.
41 мегапиксл камератай шинэ смарт цагтай танилцаарай
The
Hyetis Crossbow-ийн шинэ смарт цаг ирээдүйн
Джаймс Бондын цаг шиг л харагдана. Үүний
хамгийн гол онцлог нь камера нь юм.
Apple iPhone 5S-ийн хүнд өрсөлдөгчид
Apple шинэ iPhone
5S-ийг ирэх 9 сарын 10-ны танилцуулах
хүлээлт үүсгээд байгаа билээ. Хэрвээ
өнгөрсөн 6 жилийн давтамжтайгаар байна
гэж үзвэл 5S нь зөвхөн iPhone 5S-ийн сайжруулсан
загвар л байх бөгөөд адил жин адил
хэмжээтэй байх бөгөөд зөвхөн дотоод
сайжруулалтай л байх болов уу. Гэхдээ
одоогийн зах зээл ийм бага хэмжээний
сайжруулалт хүмүүсийг гайшруулж чадахгүй
болсон.
Тэгэхээр 5S нь
5-аасаа юугаараа илүү байх вэ? Мэдээж
нэгт проссесор, камера нь 12-оос 13
мегапиксл, арай илүү батарей, харин
үйлдлийн систем нь iOS7 байх бөгөөд энэ
нь Apple-ийн хувь маш том өөрчлөлт ч бусад
үйлдлийн системээс илүү сайн байж
чадахгүй л байна.
Google Image Search
Google
image search нь бичгээр биш харин зургаар
хайлт хийх функц юм. Үүнийг ашигласнаар
оруулсан зурагтай адил төстэй зургууд
болон тухайн зураг байсан цахим хуудас
зэргийг олох боломжтой юм. Таны оруулж
байгаа зургийн юу ч байсан ч
гэсэн google image search-аар хайхад зураг дэх
зүйлийн нэрээр хайлтын үр дүн гарах юм.
Google хайлтын системийн I'm feeling lucky товчлуур
Та
google хайлтын системийн энэхүү товчлуурыг
ашигладаг байсан уу? Энэхүү товчлуур ямар шаардлагатайг
мэдэх үү?
Танд thepiratebay хуудаснаас шууд татах биш torrent файлыг нь авах хэрэг гарч байсан уу?
Хэрвээ
танд тийм хэрэг гарч байсан бол доорх
зааврын дагуу torrent файлыг татаж авах
боломжтой.
- Та татахыг хүссэн зүйлрүүгээ орно. Ингэж ороход таны браузерын хаяг http://thepiratebay.se/torrent/xxxxxxx/filename ийм байдалтай болно.
- Үүний дараа та filename-ийг арилгаж мөн torrent гэдгийг арилгаад thepiratebay гэдгийн урд нь torrents гэж нэмж өгөх хэрэгтэй. Мөн сериал дугаарын ард дурын нэрийг оруулж .torrent гэж дуусгана. Эцсийн үр дүн нь http://torrents.thepiratebay.se/xxxxxxx/newname.torrent гэсэн байдалтай болно.
- Сүүлд энийг браузерын хаяг бичих хэсэгт тавихад таны torrent-ын torrent file нь татагдах бөгөөд file-ийг нээснээр torrent client ажиллаж татаж эхлэх боломжтой болно.
Ийм
хэрэгцээ нээх их гарахгүй ч хэрвээ
torrent file нь хэрэгтэй бол туршаад үзээрэй.
Эх
сурвалж: geniouspc.com
Нийт зарагдсан ухаалаг утас дэлхий даяар анх удаа энгийн утсыг гүйцжээ
Gartner-ийн мэдээлж
байгаагаар 2013 оны 2-р улиралд зарагдсан
нийт ухаалаг утас энгийн гар утсыг анх
удаа гүйцсэн байна. Хэдэн жилийн турш
Android төрлийн утсууд энгийн утсын зах
зээлийг хүчтэйгээр эзэлсээр энэхүү
чухал цэгт хүрчээ.
Дэлхий даяар
ухаалаг утасны зах зээл тэлж байгаа
бөгөөд хамгийн их өсөлттэй байгаа
хэсгүүд нь Зүүн Өмнөд Ази, Латин Америк,
Зүүн Европ юм байна. Энгийн утасны зах
зээлийг хамгийн их давамгайлж эзэлж
байгаа ухаалаг утаснуудын ихэнх Android
төрлийн утас байна.
Харин утас
үйлдвэрлэгчдийн хувьд тэргүүлэгч нь
Samsung, Apple, LG, Lenovo гэсэн компаниуд эзэлж
байгаа юм байна.
Эх сурвалж: techcrunch.com
iPhone, iPad, iPod touch ашиглан хэрхэн акаунт нээж үнэгүй апп татаж суулгах вэ?
Манай
блог өргөн хэрэглэгдэж байгаа орчин
үеийн технологийн төхөөрөмжүүдийг
ашиглахад учирдаг зарим бэрхшээл,
асуудлуудыг хөндөж, тэдгээр бэрхшээлийг
давахад уншигчдад аль болох энгийнээр
тайлбарлахыг хичээж байгаа билээ(өмнөх нийтлэлийг эндээс харна уу).
Энэ
удаа манай блог Apple-ийн бүтээгдэхүүнийг
сонгож түгээмэл тохиолддог асуудлуудыг
авч хэрхэн шийдэх аргыг цувралаар хүргэж
байна.
Google хайлтын системийг илүү үр дүнтэй ашиглах аргууд
Google хайлтын систем нь зөвхөн хайлт биш мөн дотроо маш олон жижиг функцуудтэй байдаг байна. Эдгээрээс заримыг нь сонирхож үзье.
Counter буюу тоолуур: Ашиглахыг хүсвэл та жишээ нь "30 minutes timer" гэж хайхад хайлтын эхний хэсэг тоолуур гарч ирэх бөгөөд start товчлуурыг дарахад ажиллаж эхлэх болно.
Counter буюу тоолуур: Ашиглахыг хүсвэл та жишээ нь "30 minutes timer" гэж хайхад хайлтын эхний хэсэг тоолуур гарч ирэх бөгөөд start товчлуурыг дарахад ажиллаж эхлэх болно.
Home page-ээ google.mn-ээс google.com-руу шилжүүлэх
Танд
google.com-руу орох хэрэгтэй байхад дандаа
google.mn-руу автоматаар шилжиж, орж чадахгүй
байсан тохиолдол гарч байсан уу?
Хэрвээ
тийм асуудал гарч байсан бол та
браузерынхаа home page-ийг http://www.google.com/ncr
гэж тохируулаад үзээрэй.
Google Doodles-ийн тухай
Аливаа
нэг тэмдэглэлт өдөр эсвэл хэн нэгэн алдартай хүний төрсөн өдөр болоход бидний
хамгийн сайн мэдэх хайлтын систем google
өөрийн логоны дизайнаа маш өвөрмөц байдлаар
солиж хэрэглэгч олноо баярлуулдаг
билээ. Google-ийн энэхүү олон төрлийн логог
google doodle гэж нэрлэдэг бөгөөд энэ нь дотроо
бүх дэлхий даяар харагдах мөн тухайн
улсын онцгой баяр тэмдэглэлт өдрүүдэд
зориулсан doodle байдаг байна.
iTunes/Apple аккаунт төлбөрийн картгүйгээр хэрхэн нээх вэ?
Манайхан сүүлийн үед ухаалаг утас, таблет, интернет ихээр ашиглах болсон. Ухаалаг утас, таблет зэрэг нь бидний амьдралыг илүү үр бүтээлтэй, зарим ажил төрлийг илүү хялбар болгож байгаа. Хэдий тийм ч гэсэн аливаа технологийг ашиглахад биднээс чамгүй чадвар мэдлэг шаарддаг. Манай блог өргөн хэрэглэгдэж байгаа орчин үеийн техник технологиудыг ашиглахад учирдаг зарим бэрхшээл, асуудлуудыг хөндөж, тэдгээр бэрхшээлийг давахад уншигчдад аль болох энгийн хялбараар тайлбарлахыг оролдох болно.
Энэ удаа манай блог Apple-ийн бүтээгдэхүүнийг сонгож түгээмэл тохиолддог асуудлуудыг авч хэрхэн шийдэх аргыг цувралаар хүргэж байна.
Энэ удаа манай блог Apple-ийн бүтээгдэхүүнийг сонгож түгээмэл тохиолддог асуудлуудыг авч хэрхэн шийдэх аргыг цувралаар хүргэж байна.
iPhone 5C-гийн шинэ цуурхал болон зургууд
Apple
дараагийн iPhone 5S-ийг есөн сарын 10-ны үйл
ажиллагаандаа танилцуулана гэсэн
хүлээлт үүсгээд байгаа билээ. Мөн бусад
мэдээллээр тэд шинэ хямд iPhone 5C-г iPhone
5S-ын хамт зарлана гэсэн яриа гараад
байна.
Ойрын
үед iPhone 5C-гийн алдагдсан гэх зургууд
гарч байсан харин одоо дахин сайн чанарын
хэд хэдэн зураг гарчээ. Sonnydickson эдгээр
зургийг олон нийтэд гаргажээ гэхдээ
энэ удаа утасны гадна тал нь ногоон
өнгөтэй юм.
Apple
энэ хямд төрлийн iPhone-ийг 5-аас 6 нь өнгөний
сонголттойгоор гаргана гэсэн таамагтай байна. Мөн энэхүү утасны эхлэх үнэ
нь 99$ байх магадлалтай юм.
Google Chrome browser-д зориулсан тоглоомууд
Та
интернэт орохдоо ямар браузер ашигладаг
вэ? Хэрвээ та Google Chrome ашигладаг бол доорх
тоглоомуудыг браузер дээрээ тоглох
боломжтой.
Maze (нэр дээр дарж тоглоомруу орно уу)
Энэхүү
тоглоом нь таны сонгосон цахим хуудсыг
төөрдөг байшин болгож харин та дотор
байгаа бөмбөгийг гаргах хэрэгтэй юм.
100 болон 50 доллараар юу юу авах боломжтой вэ?
Дараагийн iPhone(S?)-ийг есдүгээр сарын арванд танилцуулна.
AllThingsD-д
бичсэнээс үзвэл Apple шинэ iPhone-ийг ирэх
сарын 10 танилцуулахаар болжээ. Мэдээж
Apple-ийн юу төлөвлөж байгааг өмнө нь мэдэх
аргагүй, худлаа үнэн нь мэдэгдэхгүй
баахан л таамаг ямар нэг бүтээгдэхүүн
танилцуулахын өмнө явдаг.
Гэхдээ AllThingsD -ийн мэдээллүүд маш үнэн бодитой байдаг учраас бидний итгэж болох хамгийн үнэн эх сурвалж юм. Тиймээс есдүгээр сарын арваны өдөр Apple компанийн хувьд болон Алимны фэнүүдийн хувьд том өдөр болж магадгүй бололтой. Тэгвэл энэ үнэн бол Apple энэ өдөр юу юу танилцуулах бол гэсэн асуултууд гарч ирж байна. Бид энд зарим нэг таамгийг мөн дэвшүүлж байна.
Гэхдээ AllThingsD -ийн мэдээллүүд маш үнэн бодитой байдаг учраас бидний итгэж болох хамгийн үнэн эх сурвалж юм. Тиймээс есдүгээр сарын арваны өдөр Apple компанийн хувьд болон Алимны фэнүүдийн хувьд том өдөр болж магадгүй бололтой. Тэгвэл энэ үнэн бол Apple энэ өдөр юу юу танилцуулах бол гэсэн асуултууд гарч ирж байна. Бид энд зарим нэг таамгийг мөн дэвшүүлж байна.
Apple компанийн удирдах зөвлөл Tim Cook-ын удирдлага доор шинэ бүтээгдэхүүн гаргах хурданд санаа зовж байна.
Apple
компани нь шинэ
хувьсал гаргах гэсэн үгтэй адил байж
ирсэнч 2010 онд гарсан анхны iPad-аас
хойш тоглоомын дүрмийг өөрчлөх шинэ
бүтээгдэхүүн гарахгүй байгаа нь удирдах
зөвлөлийн санааг зовоож эхэлжээ.
Google Chromecast шинээр танилцууллаа
Google саяхан
Chromecast нэртэй хэмжээгээр USB Flash-тай адилхан
HDMI оролт бүхий шинэ Wi-Fi төхөөрөмж
танилцууллаа. Энэхүү төхөөрөмж нь
гэрийнхээ сүлжээнээс, ухаалаг утас
болон вебээс видео, зураг, дуу зэргийг
гэрийнхээ зураг уруу дамжуулах
зориулалттай.
Chromecast-ийг
ямар ч Adroid, iOS систем бүхий ухаалаг утас
болон Chrome суусан ямар ч компьютерээс
удирдах боломжтой (эхний ээлжэнд
туршилтаар YouTube,
Netflix, Pandora, Google Play Music, Movies, TV зэрэг
апплекшнууд гарсан).