iTunes/Apple аккаунт төлбөрийн картгүйгээр хэрхэн нээх вэ?

8/13/2013
Манайхан сүүлийн үед ухаалаг утас, таблет, интернет ихээр ашиглах болсон. Ухаалаг утас, таблет зэрэг нь бидний амьдралыг илүү үр бүтээлтэй, зарим ажил төрлийг илүү хялбар болгож байгаа. Хэдий тийм ч гэсэн аливаа технологийг ашиглахад биднээс чамгүй чадвар мэдлэг шаарддаг. Манай блог өргөн хэрэглэгдэж байгаа орчин үеийн техник технологиудыг  ашиглахад учирдаг зарим бэрхшээл, асуудлуудыг хөндөж, тэдгээр бэрхшээлийг давахад уншигчдад аль болох энгийн хялбараар тайлбарлахыг оролдох болно.
Энэ удаа манай блог Apple-ийн бүтээгдэхүүнийг сонгож түгээмэл тохиолддог асуудлуудыг авч хэрхэн шийдэх аргыг цувралаар хүргэж байна.


iTunes/Apple аккаунт төлбөрийн картгүйгээр хэрхэн нээх вэ?

Хэрвээ та компьютероос нээх гэж байгаа бол таны компьютерт iTunes програм суусан байх ёстой. 
  1. iTunes Store гэсэн товчин (зүүн гар талд бий) дээр дараад гарч ирэх шинэ цонхоноос улсын далбаануудаас аль нэгийг сонгоно (бидний зүгээс монголын далбааг сонгохыг зөвлөж байна). Хэрвээ зүүн гар талын цэс харагдахгүй бол компьютерынхаа “Ctrl+S” товчнуудыг зэрэг дарахад цэс гарч ирэх болно.


  2. Үүний дараа дээд талд байгаа цэснүүдээс App Store гэсэн цэсийг сонгоно.


  3. Анхаарах: дараагийн алхамыг хийхдээ апплекишнүүд дотроос зөвхөн үнэгүй free гэснийг сонгож татаж ёстой. Үнэгүй App-ийг та Top Free Apps гэсэн цэсрүү ороод татаж аваарай.


  4. Шинээр гарч ирэх цонход урьд өмнө нээж байсан Apple ID танд байхгүй бол Create Apple ID товчийг дарна.


  5. “Welcome to the iTunes Store” гэсэн цонх гарч ирэхэд Continue гэсэн товчыг дарж цааш явна.


  6. Дараа нь iTunes Store Terms & Conditions гарч ирэхэд “I have read and agree to these terms and conditions” -ийг чагтлаад цааш явна.
  7. Continue товчыг дарна.
  8. Өөрийн и-майл хаягаа оруулаад, шинэ паспорт хийгээд, хэдэн нууцлалын асуултуудад хариулна, тэгээд төрсөн он сар өдрөө оруулна.
  9. Аюулгүй байдлыг үзэж нэмэлт и-майл оруулахыг хүснэ. Та үүнийг өөрийн сонголтоор шийдээрэй.
  10. Өөрийн мэдээллүүдээ оруулсан бол Continue товчийг дарна.
  11. Payment Type (Төлбөрийн төрөл) гэсэн хэсгээс None -ийг сонгоно.


  12. Нэр болон хаягаа оруулах хэрэгтэй.
  13. Үүний дараа “Verify your Account” гэсэн цонх гарч ирэхэд Done товчийг дараад өөрийнхөө урьд нь оруулсан и-майлийг нээж iTunes Store-с баталгаажуулах майлыг шалгана.
  14. Майл ирсэн бол “Verify Now” линкийг дарж баталгаажуулна.


  15. Гарч ирэх шинэ цонход таны шинээр үүсгэсэн Apple ID-ийг шалгах цонход өөрийнхөө үүсгэсэн user name болон password-аа оруулна.
  16. “Return to the Store” товчийг дарж онлайн дэлгүүр уруу буцна.
  17. Ингээд та нэвтрэн орсон бол “Congratulations” гэсэн цонх гарч ирнэ. Start Shopping товчийг дарснаар та хүссэн үнэгүй апплекшнүүдээ татах боломжтой болж байна аа гэсэн үг. 

    Ингээд та iTunes Store-ийн шинэхэн хэрэглэгч боллоо. 



Манайхан зарим хүмүүс үнэтэй iPhone, iPad авчаад дахиад мөнгө төлж апплекшн суулгуулдаг. Гэвч үнэндээ бидний өргөн хэрэглэдэг ихэнх апплекшнүүд iTunes Store дээр үнэгүй байдгийг мэддэггүй. Гэхдээ одоо та мэддэг болсон болохоор илүү мөнгө төлөх шаардлагагүй боллоо. 
Дараагийн удаа бид iPhone, iPad, iPod touch ашиглан хэрхэн акаунт нээж апп татаж суулгахыг зааж өгөх болно. Түүнчлэн төлбөрийн картаар хэрхэн үнэтэй апп татаж авахыг зааж өгөх болно.


Танд тулгарч буй ямар нэгэн бэрхшээл эсвэл асуулт байвал коммет үлдэж эсвэл бидэн уруу intechmongolia@gmail.com хаяагаар асуултаа ирүүлээрэй. Бид таны асуултад үнэн зөв, шуурхай хариулахыг хичээх болно.

6 comments:

  1. start shoping garch irehgvi bolohgvi bn a

    ReplyDelete
    Replies
    1. 17-р алхам гарч ирээгүй юу? имейл хаягаар ирсэн баталгаажуулах(verify) холбоос дээр дарсан биз дээ? хэрвээ дарсан бол хэвийн л байх ёстойдоо

      Delete
  2. nadad Payment deer none n garch irehgui bna yahu

    ReplyDelete
    Replies
    1. Хамгийн эхлээд Free App буюу үнэгүй апп татах ёстой. Тэгээд дараах алхамуудын дагуу хийхэд None сонголт гарч ирнэ.

      Delete
  3. 13дах гарч ирэхгүй бна

    ReplyDelete
    Replies
    1. мейлээ шалгаж үзсэн үү? баталгаажуулах линк ирсэн ёстой ирээгүй бол бүр эхнээс нь эхлээд хийгээрэй. Ирсэн бол линк дээр дараад аккаунт үүсэх ёстой.

      Delete

 
Toggle Footer