Дараагийн iPhone(S?)-ийг есдүгээр сарын арванд танилцуулна.

8/12/2013


AllThingsD-д бичсэнээс үзвэл Apple шинэ iPhone-ийг ирэх сарын 10 танилцуулахаар болжээ. Мэдээж Apple-ийн юу төлөвлөж байгааг өмнө нь мэдэх аргагүй, худлаа үнэн нь мэдэгдэхгүй баахан л таамаг ямар нэг бүтээгдэхүүн танилцуулахын өмнө явдаг.
Гэхдээ AllThingsD -ийн мэдээллүүд маш үнэн бодитой байдаг учраас бидний итгэж болох хамгийн үнэн эх сурвалж юм. Тиймээс есдүгээр сарын арваны өдөр Apple компанийн хувьд болон Алимны фэнүүдийн хувьд том өдөр болж магадгүй бололтой. Тэгвэл энэ үнэн бол Apple энэ өдөр юу юу танилцуулах бол гэсэн асуултууд гарч ирж байна. Бид энд зарим нэг таамгийг мөн дэвшүүлж байна.

iPhone 5S

Apple бол нэг бүтээгдэхүүн гаргаад түүнийгээ эцэс хүртэл худалдаанд байлгаж чаддаг компани. Энэ юу гэсэн үг вэ гэвэл аливаа технологийн компани жил болгон бүтээгдэхүүнийхээ загварыг маш томоор өөрчилж байдаг(үйлдвэрлэлийн үйл явцыг хүртэл: жишээ нь Samsung) боловч, Apple бол дор хаяж хоёр үеийн дараа л шинийг танилцуулдаг. 3G/3GS болон 4/4S-ийг бодоод үз. Анхны iPhone гарсны дараа дизайныг нь өөрчлөөд үүрэн холбооны гурав дахь үеийн технологийг багтаагаад 3G гэж гарсан ч дараа жил нь хурд, камер хоёрыг нь сайжруулаад Speed буюу 3GS гэж гарсан. Харин үүний дараа iPhone 4 гарч ирэхэд маш олон шинэ зүйл танилцуулсны дотор шинэ дизайн, Retina дэлгэц, A4 чип, түүнчлэн FaceTime, iMessege, iCloud зэрэг тэсрэлт хийсэн шинэ үйлчилгээнүүдийг танилцуулсан. Үнэндээ iPhone 4 бол ухаалаг утасны ертөнцөд дахиад нэг хуудас нээсэн гэхэд болно. Гэвч харамсалтай үүний дараа бараг 15 сар хүлээлгэж гарсан 4S олон хүний хүлээлтийг гонсойлгосон. Нөгөө л камер, хурд хоёр л нэмэгдснээс өөр онцын өөрчлөлт байхгүй байв. Гэхдээ Apple юу хийхээ сайн мэддэг учраас iPhone 4S-ээ Siri гэх ухаалаг хиймэл тархиар цэнэглэж өгөөд гаргахад түүхэндээ хамгийн их борлогдсон Apple-ийн бүтээгдэхүүн болсон. Нөгөө талаар 4S-ийн борлуулалтанд алдарт Steve Jobs-ийн үхэл бас нөлөөлсөн гэдэг, учир нь 4S бол Стевийн хамгийн сүүлчийн бүтээгдэхүүн учраас хүмүүс их худалдан авсан гэдэг. Үүний дараа нэлээд өөрчлөлт агуулсан iPhone 5 гарч ирэв. Том дэлгэцтэй, хүчирхэг чипээр тоноглогдсон боловч итгэмээргүй нимгэн, хөнгөн болсон байлаа. Харин энэ удаа Apple iPhone5(S)-аа юугаар “цэнэглэх” бол?Мэдээж бидний сайн мэдэх болсон iOS 7 нэмэгдэх нь тодорхой. Хардверийн хувьд нөгөө л илүү хурдан процессор, сайжруулсан баттерей, камер байх нь тодорхой. Харин хамгийн их яригдаж байгаа өөрчлөлт бол fingerprint буюу хурууны хээ танигч юм. Одоогоос яг нэг жилийн өмнө Apple израилийн нэгэн жижиг fingerprint технологийн компанийг худалдаж авсан бөгөөд iOS 7-г сайн ухаад үзвэл fingerprint технологийг iPhone 5S-д оруулахаар төлөвлөж байгааг мэдэж болно. Яг л өмнө нь Panorama буюу өргөн зураг авах технологи аль iPhone 4S гарахаас өмнө iOS 5 суулгасан байсан ч дараа 4S гарсны дараа л танилцуулагдсан шүү дээ.

iPhone 5c

Нөгөө нэг таамаг нь WSJ -с хүртэл баталж байсан сүүлийн хоёр жил яригдаж буй “хямд” iPhone юм. Энэ нь мэдээж хямдхан Android утаснууд Apple-ийн зах зээлийг эзлэх болсонтой холбоотой (ялангуяа Азийн зэх зээл). “Color” буюу олон өнгийн iPhone 5c -ийг танилцуулах магадлал өндөр байна.


iPhone 5c -ийн талаар бидний таамаглаж байгаа зүйлс гэвэл нэгдүгээрт пластик артай мөн олон өнгийн сонголттой, тэгээд хямд байх юм. Гэхдээ таны бодож байгаа шиг тийм ч хямд биш байх. 



One more thing (Дахиад нэг зүйл)?

Маш олон зүйлс байж болно тухайлбал iWatch (хэзээ нэг өдөр гарах л болно!), телевизор (арай ч биш байх), шинэчилсэн iPad, iPad mini. Үгүй юмаа гэхэд хоёр гурван сарын дараа шинэ iPad-ууд гарна.
Энэ мэт зүйлс л есөн сарын арванд танилцуулагдах болов уу даа.

Харин та юу гэж бодож байна? Өөрийн бодол саналыг бидэнтэй хуваалцвал их баярлах болно!


Эх сурвалж: gizmodo.com, allthingsd.com, wsj.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer