Apple iCloud-ийн бүх хэрэглэгчдэд iWork-ийг нээлттэй болголоо

8/28/2013

Өнгөрсөн зун Apple өөрсдийн оффис багц болох iWork-ийг iCloud-д нэгтэж байгаа тухай зарласан билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн iWork-ийн beta хувилбарыг iCloud-ийн бүх хэрэглэгчид ашиглах боломжтой болж байгаа юм байна.




Apple-ийн төхөөрөмж хэрэглэж байгаа хүн бүр тухайлбал iTunes-ээс ямар нэгэн юм татаж авдаг хүн бол iCloud аккаунт нээсэн байх ёстой. iCloud бол хэрэглэгчдийн төхөөрөмжин дахь Notes, Calendar, Contacts, Reminder зэрэг апп-д болон бусад хэрэглэгчдийг өгөгдлийг интернет серверт хадгалах зориулалттай үйлчилгээ юм. Тэгвэл энэ удаа оффисийн программыг шууд интернет броузер дээрээсээ ашиглах боломжтой болжээ. Ийм төрлийн үйлчилгээ нь мэдээж шинэ биш бөгөөд урьд нь Google, Microsoft болон бусад жижиг компаниуд ажилуулж байсан билээ.

Бидний ажигласнаар iWork тун сайн ажиллаж байсан (beta гэдгийг санаарай!) бөгөөд бусад ийм төрлийн үйлчилгээнүүдээс давуу найдвартай ажиллагаатай санагдсан. Хэрвээ танд iCloud аккаунт байгаа бол яг одоо уг үйлчилгээг туршаад үзэхийг санал болгож байна.

Numbers:
 Pages:


2 comments:

  1. yaj suulgana gesen ug ve?

    ReplyDelete
  2. Суулгах шаардлагагүй iCloud.com аккаунт байвал нэвтэрч ороод шууд ашиглана.

    ReplyDelete

 
Toggle Footer