Нойр Чинь Хүрвэл Ухаалаг Шил Таныг Сэрээнэ

        
        Танд аливаа уулзалт хурал цуглаан болон жолооны ард дуг хийчих гээд байдаг муу зуршил байдаг юм биш биз. Хэрэв тийм бол шинээр хөгжүүлэгдэж буй ухаалаг шил таныг нойрмоглох үед сэрээн ажил, магадгүй амийг чинь ч аврах гэнэ. Энэхүү шилийг Meme хэмээн нэрлэж байгаа бөгөөд 2015 онд Японд 70,000 иен буюу 685 ам.доллараар зарагдаж эхлэх гэнэ.

        Японы JINS компаний хөгжүүлж буй Meme ухаалаг шил нь хүний нүдний хөдөлгөөнийг мэдэрч ядарсан үгүйг таньж чаддаг байна. Meme нь таны нойр хүрч буй эсэхийг мэдмэгц тусгай аппликэйшн бүхий таны утас руу дохио илгээн чичиргэж таныг сэргээх юм. 
      Meme ухаалаг шил нь их чамин ч гэсэн нойр сэргээхээс гадна өөр олон зүйлийг хийж чадна. Энэхүү шил нь спорт функцтэй бөгөөд калори хэмжих болон гүйсэн алхсан нийт зайг гаргадаг юм байна. Мөн JINS веб сайт дээрх бичлэгийг үзэж болох бөгөөд зөөврийн компьютертай bluetooth-р холбогддог юм.
        Meme ухаалаг шил нь гоёлын, тунгалаг, нарны гэхчилэн хэд хэдэн загвараар гарах бөгөөд ухаалаг шилний зах зээлийг эзлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ одоогоор Google-н ухаалаг шил энэ төрөлд тэргүүлж байгаа билээ. Магадгүй тэд удахгүй биднийг нойрноос сэрээх функцтай болох биз. 




Эх сурвалж: Yahoo.com/tech

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer