Gates CTRL+ALT+DEL командын эсрэг байжээ

9/27/2013


Хамгийн анхандаа системийг ачаалахад CTRL+ALT+DEL командыг ашигладаг байсан бөгөөд одоо Windows 8 хүртэл энэхүү команд нь Task Manager-ыг ажлуулахад ашиглагдсаар байгаа.


Gates ярилцлага өгөхдөө "би ганц л товчлуур дээр энэ команд байгаасай гэж бодож байсан харин IBM-аас болж CTRL+ALT+DEL дээр тогтсон".
IBM-ын инженер анх энэ командыг бүтээсэн юм харин тэрээр эхэлж CTRL+ALT+ESC гэж бодож байсан ч хэрэглэгч санамсаргүй зэрэг дарж системээ унтраах боломжтой байсан учраас CTRL+ALT+DEL болгожээ. Ингээд хэрэглэгч санамсаргүй энэхүү командыг хийх боломжгүй болсон байна.

IBM-ын 20 жилийн ойгоор тэрээр хэлэхдээ би үүнийг бүтээсэн ч Gates олонд таниулсан юм гэжээ.

Түүний энэ бүтээл түүнийг програмчдын дунд нэгэн төрлийн баатар болгосон бөгөөд ямарваа нэг хурлын дараа түүний шүтэн бишрэгч нар нь keyboard дээрээ түүний гарын үсгийг авахыг хүсдэг байна.

1990-ээд онд компьютер хэрэглэгч бүрийн дургүй үхлийн цэнхэр дэлгэц буюу "blue screen of death"-ыг янзлах хамгийн хурдан арга нь болж байсан бөгөөд мөн командыг "three-finger salute" буюу гурван хурууны мэндчилгээ гэж ч нэрлэж байжээ.

Гэхдээ ноён Gates Харвардыг Их Сургууль дээр яриж байхдаа энэхүү командыг алдаа байсан мэтээр яриж байсан. Тэрээр хэлэхдээ "Бидэнд ганц л товчлуур байхад хангалттай байсан ч IBM-ын keyboard хийдэг залуу бидний хүссэн ганц товчлуурыг хийгээгүй" гэжээ.

Гэхдээ Reddit дээр CTRL+ALT+DEL-ын үүргийг ганц товчлуур биелүүлэхээр хийсэн бол алдаа байх байсан гэж нэг хүн сэтгэгдлээ үлдээжээ. Мөн "CTRL+ALT+DELETE-ыг хоёр гараараа дарахад цаанаа л нэг гоё" ч гэсэн сэтгэгдэл бичсэн байв.

Эх сурвалж: bbc.co.uk

1 comments:

  1. Gates Ctrl+Alt+Del Командын Эсрэг Байжээ - Intech >>>>> Download Now

    >>>>> Download Full

    Gates Ctrl+Alt+Del Командын Эсрэг Байжээ - Intech >>>>> Download LINK

    >>>>> Download Now

    Gates Ctrl+Alt+Del Командын Эсрэг Байжээ - Intech >>>>> Download Full

    >>>>> Download LINK

    ReplyDelete

 
Toggle Footer