Дэлгэцийн зураг авах (screenshot): Windows

9/26/2013

Манай блог өөр өөр платформууд (iOSAndroidдээр дэлгэцийн зураг хэрхэн авах талаар бяцхан зөвлөгөө өгч байгаа билээ. Энэ удаа бид Виндовс систем дээр дэлгэцийн зураг хэрхэн авах хэдэн аргыг танилцуулж байна.

Виндовс систем дээр дэлгэцийн зураг авах хэд хэдэн үр дүнтэй арга бий.


Арга 1:

А. PrntScr (Print Screen) товч дарахад л болно. Эсвэл зарим компьютер дээр PrntScreen + Fn товчийг дараад л тухайн агшинд таны дэлгэцэнд харагдаж буй зүйлсийн зургийг хадгалж авах болно. Виндовс системд хадгалагдсан зургаа Paint эсвэл Word зэрэг програм дээр Past хийж хуулж авах хэрэгтэй.

Б. Alt + PrntScr. Принт скрин хийж зургаа хадгалах нь сайхан боловч дэлгэцийг бүхэлд нь багтаачихдаг болохоор дараа нь засах ажил гардаг. Харин Alt + PrntScr дарахад тухайн идэвхтэй цонхны л зургийг авах учраас дахин засвар хийх шаардлага байхгүй.



Арга 2:

Snipping Tool ашиглах. Windows 7 системээс хойших хувилбарууд дээр Snipping Tool хэмээх маш хэрэгтэй багаж байдаг. Энэ багажийг ашиглахын давуу тал нь өөрийнхөө хүссэн хэсгийн зургийг хүссэн хэмжээгээр хуулж авах явдал юм. Та туршаад үзээрэй, тун гайхалтай.


Арга 3:

Yahoo Messenger ашиглах. Сонин сонсогдож магадгүй ч Мессенжерийн хамгийн сүүлчийн хувилбар 11-ээс хойш дэлгэцийн зураг авах боломж бий болсон. Таны хийх зүйл бол Мессенжерээ шинэчилж хамгийн сүүлийн хувилбарыг суулгах явдал юм. Тэгээд улаанаар тэмдэглэсэн товчийг дарах хэрэгтэй.



За ингээд дэлгэцийн зургаа дараад байж дээ. 

Дараагийн удаа бид Mac дээр хэрхэн дэлгэцийн зураг авах талаар заах болно.

2 comments:

  1. Дэлгэцийн Зураг Авах (Screenshot): Windows - Intech >>>>> Download Now

    >>>>> Download Full

    Дэлгэцийн Зураг Авах (Screenshot): Windows - Intech >>>>> Download LINK

    >>>>> Download Now

    Дэлгэцийн Зураг Авах (Screenshot): Windows - Intech >>>>> Download Full

    >>>>> Download LINK

    ReplyDelete

 
Toggle Footer