Үе үе бидэнд
компьютерын янз бүрийн асуудал үүсдэг. Нэг бол шинэ суулгасан программ эсвэл
шинэ “update”-аас болох ч
магадлал байдаг. Харин тэр болгонд компьютераа форматлах гэдэг бол тийм ч сайн
санаа биш юм. Учир нь энэ бүхэнд маш их цаг заваа үрж өөрийн мэдээллээ алдах ч
тохиолдол гардаг. Тиймээс ч “Windows” үйлдлийн систем дээр өмнө хэвийн ажиллаж байсан тохиргооруугаа буцах боломж
байдаг.
Энэ нь “System
Restore” функц юм. Энэ функц нь
анхны тохиргоогоо автоматаар хадгалж “Restore Point” үүсгэдэг. “Restore Point” нь тухайн үүсгэсэн өдрийн компьютерын
тохиргоог хадгалдаг бөгөөд хэрэгтэй үед энэ өдрийн тохиргооруу буцах боломжийг
олгодог байна. Мөн "Restore Point"-ыг хэрэглэгч өөрөө хүссэн үедээ үүсгэх боломжтой байдаг.
Харин “System
Restore” нь өмнө үүсгэсэн “Restore
Point”-руу буцах үйлдлийг хийдэг
байна. Одоо ингээд эдгээрийг хэрхэн бэлдэхийг үзье.
“Restore Point” үүсгэх:
“Windows 7” үйлдлийн
систем дээр “Control Panel” ->”System”->”System
Protection”->”Create”
“System Restore” хийх:
“Start” цэсний
хайлтын хэсэг дээр “system restore” гэж хайгаад “System Restore”-руу орно. Дараа нь өөрийн үүсгэсэн эсвэл автоматаар үүссэн “Restore
Point”-ыг сонгож “Restore” хийнэ. Энэ үйлдлийг хийхэд таны хадгалсан
файлуудад ямар нэг өөрчлөлт үүсэхгүй ч тухайн “Restore Point”-оос хойш суулгасан программ болон “update”-ууд арилах болно. Мөн “Restore” хийхийн өмнө “Anti-Virus”-ын программаа зогсоох хэрэгтэй үгүй бол “Restore”
үйлдэл амжилтгүй болох магадлалтай.
Sain baina uu, windows 8.1-iin ghost beldeh zaavar niitleed uguuch bas (software+serial) baiwal sain baina, Shine sodon medeelel niitledegt chin bayarlalaa
ReplyDeleteСудалж байгаад болохоор бол заавар оруулнаа.
Delete