Хүүхдийнхээ Шүдийг Хөгжилтэйгөөр Угаалгая

    Ухаалаг шүдний сойз нь ухаалаг утастай холбогдон тоглоом хэлбэрээр таны хүүхдэд хөгжилтэйгөөр шүдээ хэрхэн зөв сайн угаахыг заах болно.
   
    Олон эцэг эхийн хувьд өглөө хүүхдийнхээ шүдийг зөв сайн угаалгана гэдэг хамгийн их стресстүүлдэг ажлуудын нэг байдаг. Шүдээ зөв сайн угааснаар эрүүл байж ядаж л сайхан инээмсэглэж чадна. Гэвч шүд угаах нь хүүхдийн хувьд цаг үрсэн хэтэрхий уйтгартай ажил мэт санагддаг. Тэгвэл Grush хэмээх мэдрэгч бүхий шүдний сойз нь таны хүүхдэд хэрхэн зөв сайн шүдээ угаахыг хөгжилтэй тоглоомын аргаар зааж өгнө. Grush нь өндөр мэдрэгч бүхий утасгүй сүлжээнд холбогддог шүдний сойз юм. Мөн баттерейгаар ажиллах бөгөөд утсан дээрх тусгай апп-тай холбогдож ямар хөдөлгөөнөөр аль хэсгийг угаах зэргийг тоглоомон хэлбэрт оруулж заах болно. Энэхүү тусгай тоглоом нь таны хүүхдийг 2-3 минутад зөв хөдөлгөөнөөр зөв өнцгөөр угаах зэрэг даалгаваруудтай бөгөөд таны хүүхдийн шүдний талаарх өгөгдлийг хадгалах боломжтой юм байна. Ингэснээр та хүүхдийнхээ шүдний мэдээллийг шүдний эмчид явуулан зөвлөгөө авах боломжтой.  Энэхүү бүтээгдэхүүн нь 2015 гэхэд худалдаанд гарна.



Эх сурвалж: Yahoo.com/tech


0 comments:

Post a Comment

 
Toggle Footer