Обама Япон Роботтой Хөлбөмбөг Тоглолоо

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Япон улсад айлчилах айлчилалын хүрээнд Япон улсын Мирайкан музеид зочилж хамгийн сүүлийн үеийн хөгжиж буй шинжлэх ухааны салбар болон шинэ бүтээлүүдтэй танилцсан бөгөөд Асимо хэмээх хүн дүрст роботтой өөд өөдөөсөө мэхийн ёсолж Англи хэлээр бяцхан харилцан яриа хийсэн байна.

Асимогийн би хөлбөмбөг ч бас тоглож чадна гэсэн үгийг сонсоод Обама за алив үзье гээд Асимогоор бөмбөг өшиглүүлсэн бөгөөд түүний өшиглөсөн бөмбөгийг АНУ төрийн тэргүүн ч хаасан байна. Асимогийн алхах хөдөлгөөн хийх чадвар маш өндөр бөгөөд үсэрч чаддаг мөн нэг хөл дээрээ тэнцвэрээ олж тогтвортой хөдөлгөөн хийж чаддаг юм. Обама түүний хөдөлөхийг хараад яг л амьд юм шиг болохоор жаахан аймар юмаа хэмээн  хошигнож байлаа.

Мөн музеин айлчилалын үеэр Япон болон NASA-гийн хамтарсан цаг уур судлалын олон улсын сансрын станц дахь Япон сансрын нисгэгчээс видео мэндчилгээ хүлээн авсан байна.





Эх сурвалж: Yahoo.com/tech

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer