Жинхэнэ Анчны Зэвсэг

12/06/2013

Хэрвээ үхлийн тоглоомд амьд үлдэх эсвэл харгис алуурчдаар дүүрсэн арал дээр хаягдах эсвэл харийн мангастай тулалдах, магадгүй зөвлөлтийн армитай ганцаараа тулалдаж чадах Рэмбо болохыг хүсч байгаа бол нум сум маш сайн хэрэглэж сурсан байх хэрэгтэй бололтой.


Гэхдээ нум сум бусад зэр зэвсгүүдээс юугаараа тийм онцгой гэж? гэсэн асуулт төрж магадгүй. Янз бүрийн соёл иргэншил олон он цаг үеүүдэд олон төрлийн нум сум байдаг ч ажиллах зарчим нь адил юм.

Ихэнх улс орны түүхэнд нум ашигласан байх магадлал маш өндөр. Ер нь эртний түүхэндээ нум сум ашиглаж байгаагүй улсыг олно гэвэл тун хэцүү (Австралын аборигеныхан). Тэгэхээр нум сумыг анх хаана зохион бүтээж ашиглаж эхэлсэн юм бол? Аливаа зүйл нэг газар үүсч тэндээсээ бусад газруудад тархаж хэрэглээ болсон түүх маш олон байдаг. Гэсэн хэдий ч нум сумын хувьд тийм гэж үздэггүй юм.


Нум сумыг олон хоорондоо ямарч харилцаа холбоогүй улс үндэстнүүд өөр өөр онц цагт зохион бүтээсэн гэж үздэг. Тиймээс ч үүсэл гарал нь нэг газраас биш олон газар үүссэн гэсэн үг бөгөөд энэ нь нум сумыг онцгой болгож байгаа юм. Олон үндэстэн ястанууд ан болон дайн хийхийн тулд нум сумыг зохион бүтээсэн бөгөөд хоорондоо тийм ч их ялгаагүй нэгэн зэвсэг зохион бүтээсэн байна.

Гэхдээ үүнийг батлах бас үгүйсгэх ч аргагүй юм. Учир нь археологчид эртний нум сум олох бараг боломжгүй юм. Учир нь нумны мод он удаан жил хадгалагдах боломжгүй юм. Тиймээс балар эртний үед нум сум үүсч харин дараа эртний хүмүүс дэлхий даяар тарж нум сум хаа сайгүй тархсан ч байж болох магадлалтай.

Эсвэл олон үндэстэн ястанууд хоорондоо ямарч харилцаа холбоогүйгээр өөрөө өөрсдөөсөө бусдаас хамааралгүй нум сумыг зохион бүтээсэн ч байж магадгүй юм. Хэрвээ тийм бол нум сум нь яах аргагүй жинхэнэ анчны зэвсэг бололтой.

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer