Хачин жигтэй
робот бүтээдэг Boston Dynamics-ийг Google худалдан авсан тухай мэдээг өнгөрсөн бямба гаригт
бид дуулсан билээ. Google яах гэж худалдан
авсныг мэдэхгүй ч алхаж, гүйж, хариаж,
үсэрч авирах чадвартай эдгээр роботууд
юу хийж чадахыг сонирхъё.
Атлас
Аврах болон
эрэл хийх зориулалттай 1.8м өндөртэй
Атлас робот нь DARPA-ийн Робот Уралдаанд
түрүүлж байсан. Атлас нь 150кг жинтэй
бартаат замыг туулах, нэг хөл дээрээ
зогсох үедээ цохилтонд унахгүй тэнцвэрээ
хадгалах чадвартай гээд хүнтэй нэлээд
дөхсөн робот юм.
Лазар мэдрэгч,
стерео камер, ус төрөгчөөр цэнэглэгдсэн,
титан мөчтэй хүн шиг дүрс бүхий Атлас
нь аливаа саад тотгорыг даван гарч
авралт явуулахад зориулагджээ. 2014 онд
Фукушима Дайчи цөмийн станцын сүйрлд
зориулан зохион байгуулж буй тэмцээн болох
DARPA-ийн эрэл ба авралт гэсэн төрөлд
өрсөлдүүлэхээр Атласыг зургаан баг
хамтран програмчилж байгаа аж.
Ирвэс (Cheetah)
Ирвэс бол
Boston Dynamics-ийн хурдны мангас. Уг робот нь
хөлтэй роботуудаас хамгийн хурдан буюу
45.5 км/ц хурдлах чадвартай юм (Усайн
Болтоос хурдан гэсэн үг).
DARPA-ийн
хөгжүүлсэн Эрчимт Хурд ба Хөдөлгөөний
програмаар програмчлагдсан Ирвэс нь
африкийн цоохор ирвэсийг дуурайлган
бүтээсэн учраас хугацаа өнгөрөх тусам
алхамийн тоо нэмэгддэг тул үүнийг даган
газар хороолт сайжирдаг байхаар бүтээсэн
аж. Гэвч хүч чадлаа дагаад эрчим хүч
асар их хэрэглэдэг тул лаборатороос
хол гарч чадахгүй юм.
Зэрлэг муур
Тэжээлийн утаснаасаа салж чадахгүй Ирвэсийг бодвол Зэрлэг муур нь хийн дотоод шаталтад хөдөлгүүртэй тул зэрлэг байгальд ч явах чадвартай юм. Гэхдээ их чимээтэй, мөн Ирвэсийг бодвол жин ихтэй, 25 км/ц хурдтай гүйх чадвартай.
Зэрлэг муур
нь Boston Dynamics-ийн бүтээл учраас хөдөлгөөний
чадвар маш сайн. Бичлэгээс үзвэл маневр
хийх чадвар нь жижиг оврын мотоциклтэй
адилхан байгаа биз? Мөн тэрээр маш хурдан
шаламгай тул танаас хурдан, мөн нэг удаа
банкаараа маш хол замыг туулах чадвартай.
Ийм “амьтанд” хөөгдөж байна гээд
төсөөлдөө.
Питмен
Энэхүү нэгдүгээр үеийн алхдаг робот нь гүйж, үсэрч, юманд авирах зэрэг онцгой байдалд зориулагдсан робот юм. Химийн бодисын хамгаалалтын хувцас өмсөгсөн нь хиймийн бохирдолтой онцгой нөхцөл байдлын дунд ажилахаар бүтээсэн юм.
PETMAN нь Ирвэсийн
нэгэн адил хөгжүүлэлтийн нэгдүгээр
шатанд яваа. Нөгөө талаар Атласын эцэг
гээд хэлчихэж болно. Гэхдээ энэ хоёр
роботын зориулалт нь өөр өөр юм.
Том Нохой
Boston Dynamics-ийн
хамгийн хүчирхэг робот бол Big Dog бөгөөд
154 кг ачаад өргөх чадвартай юм. 2005 оноос
хойш хөгжүүлэгдсэн уг робот нь 35 хэмийн
налуу болон мөсөн дээгүүр алхаж, цохиулсан
үед тэнцвэрээ хадгалах чадвартай юм.
Уг роботыг
тулааны талбарт цэргүүдийн зэвсэг
хэрэгслийг зөөвөрлөх зориулалттай
бүтээсэн бөгөөд энэ жилээс Том Нохойнд
толгойны оронд маш хүчирхэг гар хийж
өгсөн байна. Хүнд цементэн блок өргөж
шидэхэд тогтвортой зогсож байгааг харж
болно. Том Нохойны томруулсан хувилбар
LS3 нь 181 кг ачааг 32 км зөөвөрлөж чадна.
СандФли
Яг л хүүхдийн удирдлагатай жижиг машин шиг харагдаж
байгаа биз? Гэхдээ хүүхдийн чинь машин
энэ робот шиг өндөр барилгын орой дээр
гарч чадах уу? Эх биендээ гироскоп
тогтворжуулагчтай учраас үсрэх үедээ
тэнцвэрээ хадгалах ба камертай, 5 кг эх
биеийг 9 метр өндөрт шийдэж чадна.
Энэхүү явдаг,
үсэрдэг бот нь цэргүүдэд туслах ба
аливаа барилгын доторхыг харах зэрэг
зайнаас тадахад хэрэгтэй юм. SandFlea нь
бусад роботуудаа бодвол арай хөөрхөн
аюулгүй харагдаж байна.
RHex
Boston Dynamics-ийг хөгжүүлсэн бас нэг гайхалтай бот бол энэхүү RHex юм. Хагас дугуй зургаан хөлөө ашиглан энэ жижиг нөхөр ямар ч газраар явах чадвартайг харж байгаа биз?
Эх биедээ
гурван камер, нэг гэрэлтэй учир ямар ч
газар замаа олоод явж чадахаар бүтээгдсэн
байна.
Эх сурвалж:
gizmodo
0 comments:
Post a Comment