Хэдэн сарын
өмнөөс Google Оруулагч монгол хэлийг туршиж
үзэж байсаныг зарим уншигчид маань
мэдэх байх. Гэтэл монгол хэлийг албан
ёсоор translate.google.mn үйлчилгээнд оруулсан
байна.
Ангилаас Монгол уруу тун муугүй орчуулж байна. гэхдээ үгийн сонголт болон дагавар зэргийн сонголт муу байгааг харж болно.
Монголоос
Англи уруу мөн давгүй орчуулж байна.
гэхдээ энд богино өгүүлбэр оруулж
үзсэнийг хараарай. Дээр нь нэмж хэлэхэд
Түвшинбаяр гэж оруулахад Найдан гэж
гарсан байна.
Google Оруулагч
систем нь үгийн сонголт зэрэг засваруудыг
оруулж өгсөн байдаг нь алдаанаасаа
суралцаж, цаашдаа сайжрах хиймэл оюуны
системтэй юм.
Та уг хаягаар
орж туршаад үзээрэй! Орчуулга хийнэ
гэдэг чамгүй хүнд хөдөлмөр учраас өнөө
үед хамгийн хэрэгтэй хэрэгсэл ч байж
магадгүй.
Update:
Google орчуулагч маань зарим хүнд болоод зарим хүмүүст болохгүй байгаа бололтой. Миний хувьд ч гэсэн ultrasurf мэт proxy ашиглан ороход болж байгаа хэрнээ, ашиглаагүй үед орохгүй байв.
Хэрэв та Mobicom эсвэл Unitel, Skytel-ийн аль нэг дугаар барьдаг бол утасаар ороод үз. Аль нэг нь зайлшгүй болох ёстой.
Update:
Google орчуулагч маань зарим хүнд болоод зарим хүмүүст болохгүй байгаа бололтой. Миний хувьд ч гэсэн ultrasurf мэт proxy ашиглан ороход болж байгаа хэрнээ, ашиглаагүй үед орохгүй байв.
Тэгэхээр
үүний учрыг ISP буюу манай интернет
үйлчилгээ үзүүлэгч компаниудаас хамаарч
байна гэж бодлоо. Миний ажигласнаар
Gemnet,
G-Mobile, Micom болохгүй байна. Харин Mobicom,
Mobinet болж байна. Бусдыг нь нарийн шалгаж
үзэх боломж одоогоор алга.
Тэгэхээр
хэрэв танд монгол хэлний сонголт гарахгүй
байгаа бол өөр интернетийг туршаад
үзээрэй. Жишээ нь Mobicom болж байна:
Хэрэв та Mobicom эсвэл Unitel, Skytel-ийн аль нэг дугаар барьдаг бол утасаар ороод үз. Аль нэг нь зайлшгүй болох ёстой.
Учир нь манай ISP компаниуд өөр өөр эх үүсвэрээс интернет авдаг болохоор тухайн эх үүсвэрийн серверт google орчуулагч үйлчилгээ маань бүрэн ороогүй байж болно.
Дашрамд
хэлэхэд дээр байгаа “хурдан хүрэн үнэг...” гэсэн өгүүлбэр дээр орчуулга буруу
болсон үед засах сонголтууд гарч ирснийг
анзаарсан байх. Та ямар нэгэн орчуулга
хийх болгондоо энэ засварыг ашиглаж
байгаарай. Хэрэв зөв сонголт гарч ирэхгүй
бол дээр нь засаад бичиж болно. Ингэж засаж
байгаагийн учир нь Google Translate нь AI буюу
хиймэл оюуны систем учраас байнга
суралцаж алдаагаа засаж байдаг. Тэгэхээр
засах бүр орчуулга маань сайжирна гэсэн
үг.
Update:
Одоо Gemnet, Micom болж байна. Магадгүй Google серверээ шинэчилж байгаа бололтой.
Update:
Одоо Gemnet, Micom болж байна. Магадгүй Google серверээ шинэчилж байгаа бололтой.
Монголоос бусад ашиглаж улсад болохгүй юу? Миний компьютерт гарахгүй байна.
ReplyDeleteproxfree.com эсвэл ultrasurf гэх мэт proxy ашиглаад үз. Монголын зарим нэг ISP-ээс хандаж болохгүй байсан. Өөр улсаас болно.
Deletetranslate.google.mn, translate.google.co.jp, translate.google.com гэж бичиж, нээж үзлээ, жапанд лав болохгүй байна. proxfree.com-ээр орохоор гарч ирж байгаа ч баахан поп ап давхар нээгдээд, дээр нь антивирус баахан юм блоклоод байна. ultrasurf-г яаж ашигладаг юм, proxy гэж юу юм ёстой чөтгөр бүү мэд. Тэгэхээр гадаадад болно гэдэг эргэлзээтэй л байна даа.
Deleteмонголд болно. Харин зарим нэг интернет үйлчилгээ үзүүлдэг компани болохгүй байна. Миний ажигласнаар Gemnet, G-Mobile, Micom болохгүй байна. Харин Mobicom, Mobinet болж байна. Бусдыг нь үзэх боломж алга. Хэрэв та Mobicom, Unitel, Skytel-ийн аль нэг дугаар барьдаг бол утасаар ороод үз. зайлшгүй болно.
Deletefrancaas odor bolhgui bainsan chin odoo bolj bain aa yamar saihan medee bain shuu Like
Deleteэхний өдөр болохгүй байсан, 2 дахь өдрөөсөө болоод эхэллээ ...
Deleteтэгсэн байна.
DeleteОрчуулгач биш орчуулагч гээч, мэдэхгүй бол наад орчуулагч дээрээ шалгасан ч болно.
ReplyDeleteТийм байна. Баярлалаа.
Deletehttp://translate.google.com/#en/mn/ энэ линкээр ороод үз
ReplyDeleteэсвэл
Google Chrome >> Settings >> Language and input settings хэсгээс mongolian гэдгийг сонгоод үзээрэй болох байх.