Internet Explorer-ыг муугаар их ярьдаг ч гэсэн тухайн хүний ажлаас шалтгаалж Internet Explorer-ын хуучин загварыг байнга ашиглах шаардлага мөн гардаг. Гэсэн хэдий ч "automatic update"-ээс болж санамсаргүй IE-гийн сүүлийн загвар сууж ажил болон цагаа шинэ "update" устгаж алдах тохиолдол ч гарна. Тиймээс IE-гийн "update"-ыг хэрхэн зогсоох аргын талаар одоо сонирхоё.
Хамгийн эхэлж "Internet Explorer Blocker Toolkit"-ыг өөрийн IE-гийн төрөлд тааруулж татаж авах шаардлагатай.
Microsoft-ын цахим хуудасны Blocker Toolkit татаж авах хэсэг |
Програмыг татаж аваад өөрийн дуртай байрлалдаа суулгана.
Дараа нь "Command Prompt"-ыг "System Administrator" эрхээр нээнэ. "Start" цэсний хайлтын хэсэг дээр "cmd" гэж бичихэд "command prompt" гарч ирэх бөгөөд "icon" дээр хулганы баруун товчийг дарж "Run as administrator"-ыг сонгоно.
"cmd" дээрээ шаардлагатай "dir"-руу орох нь |
Үүний дараа "Command Prompt" дээрээ програм суулгасан байрлалруу орж "IE9_Blocker.cmd /B" гэсэн командыг оруулж өгнө. Энэхүү командын "IE9" гэдэг хэсгийн төрөл нь таны IE-ын төрөлтэй адил байх болно. Жишээ нь дээр IE9 ашиглаж байна.
Команд амжилттай болсон тохиолдолд гарах мэссеж |
"Command Prompt" дээр "directory" солихын тулд "cd / cd .." команд ашиглана. Харин "partition" солихыг хүсвэл жишээ нь "D" диск дээр програмаа суулгасан бол "D:" гэсэн команд бичиж солих боломжтой.
Ингээд амжилттай тохиргоо хийгдлээ гэсэн хариу өгөхөд автоматаар "update" хийгдэхгүй болно. Хэрвээ буцаахыг хүсвэл "IE9_Blocker.cmd /U" гэсэн команд бичнэ.
Эх сурвалж: chron.com
0 comments:
Post a Comment