цөмийн мөргөлдөөний үед авсан хиггс босоны зураг |
Асуулт:
Бүхний Онолыг нээчихвэл бидний олох
амжилт нь юу вэ?
Мичио
Каку: Бүх Зүйлсийн Онолыг нээчихвэл,
орчин үеийн шинжлэх ухааны хувьд хамгийн
оргил нээлт байх болно гэж зарим хүмүүс
ярьдаг. Ертөнц юунаас бүтдэг вэ гэсэн
асуултыг хүн төрөлхтөн анхнаасаа л
тавьж ирсэн. Бидний хайж буй тэрхүү
асуулт нь технологийн гайхамшиг мөн
үү? Илүү гоё зурагттай болох? Илүү сайхан
кабелийн телевизтэй болох? Илүү хурдан
интернет холболттой болох нь тэр
гайхамшиг мөн үү? Хариулт бол үгүй. Бүх
зүйлсийн онолыг олох нь хүн бүрийн
амьдралд шууд тусгалаа олно гэвэл
эндүүрэл, энэхүү онол нь нэгэн зэрэг
сансар, орон зай, цаг хугацаа, орчлон
ертөнцийг хамтад нь багтаасан онол юм.
Энэ онол нь бүх цагийн үеийн оюун санааны
болоод философи сэтгэлгээний гүн гүнзгий
асуултын хариулт юм. Эхлэл 1:1 -ээс өмнө
юу болсон бэ?(Библийн эхний ном) Цаг
хугацаа мурийдаг бол яах вэ? Сансарт
үнэхээр нүх бий бол яах вэ? Хэрэв та орон
зай, цаг хугацааг удирддаг бол ямар вэ?
Эдгээр
нь Эйнштейний онолоос давсан асуултууд
юм. Их тэсрэлтийг авч үзэх үед Эйнштейний
онол замхардаг. Хар нүхнийг тайлбарлах
гэхэд Эйнштейний онол мөн л замхардаг.
Хар нүхний нөгөө талд юу байна вэ? Их
тэсрэлтийн эсрэг талд юу байна вэ? Ийм
асуултад Эйнштейний онол хүчин мөхөстдөг.
Ийм л учраас Бүх зүйлсийн онол зайлшгүй
хэрэгтэй байгаа юм. Яг одоогоор Утасны
Онол нь Их Тэсрэлтээс өмнөх цаг үед
биднийг очих боломж олгож байгаа тул
Бүх Зүйлийн онолд хамгийн дөхсөн онол
юм. Орчлон ертөнцийг хөөстэй зүйрлүүлбэл
бид тэрхүү хөөсний гадарга дээр амьдарч
байгаа бөгөөд бидний хөөснөөс гадна 11
хэмжээст орон зайд байрлах хөөсөнцрүүд
мөн бий. Тэдгээр хөөсөнцрүүд нь хооронд
хоолойгоор холбогдсон байдаг. Эдгээрийг
өтний нүх гэх ба физикчид үүнийг маш их
сонирхон судалдаг. Энэхүү өтний нүх
тогтвортой эсэхийг би мэдэхгүй ч энэ
бол гарцаагүй Бүх зүйлийн Онолын
тэгшитгэлийн нэг хэсэг мөн.
Өөр
нэг зүйл гэвэл, хүн төрөлхтөний түүхийг
физикчидийн нүдээр харвал хүч их
чухал үүрэгтэй. Исаак Ньютон таталцлын
хүчийг нээсэн нь механикийн үндэс
болсон. Механик гэдэг бол уурын хөдөлгүүр,
зүтгүүр, өндөр цамхаг зэрэг үйлдвэрлэлийн
хувьсгалын эхлэл шүү дээ.
Хоёрдугаар
хүч бол цахилгаан соронзон хүч юм. Энэ
хүчгүйгээр бид гэрээ гэрэлтүүлж, лазер
ашиглаж, компьютер зэрэг орчин үеийн
дэвшилтэд технологийг ашиглах боломжгүй
юм. Тэгэхээр физикчид хоёрдугаар хуулийг
нээснээр цахилгаан болон компьютерын
хувьслын эрэн үеийг нээсэн гэж ойлгож
болно.
Түүнчлэн
өнгөрсөн зуунд нээсэн цөмийн хүчтэй
болон сул хүчийг нээсэн нь бидэнд цөмийн
эрчим хүчийг эзэмших завшаан олгосон.
Энэ хүч бидэнд од болон бүх ертөнцийг
хөдөлгөх хүчийг эзэмших боломжийг
олгосон юм. Тэгэхээр физикчид бид шинэ
хүч нээх бүрдээ хүний түүхийг өөрчилж
байсан.
Одоо
физикчид бид Бүх Зүйлийн Онол нээхээр
чармайж байна. Ингэх нь бидэнд ямар
хэрэгтэй вэ? Богино хугацаанд бол ямар
ч ашиггүй байж болох ч урт хугацаанд
бол энэ нь магадгүй биднийг орон зай,
цаг хугацааны эзэн болгож болох юм.
Дашрамд дурдахад физик болоод, орчин үеийн шинжлэх ухааны талаар сонирхолтой нийтлэл бичдэг robomec.blogspot.com гэх бидний унших дуртай блог бий. Та уг блогоос илүү сонирхолтой танин мэдэхүйн мэдээлэл олж авах болно.
Эх сурвалж: bigthink
Орчуулга маш сайн болсон байна. Робомекийг харалгүйгээр өөрсдөө илүү сайн бичлэг хийх боломжтой юм биш үү?
ReplyDeleteБаярлалаа.
DeleteРобомек бол монгол хэл дээр гарч буй бусад блогоос онцгой блог гэж боддог. Уг нь хамтарвал хичнээн сайхан.
:)