Temple Run 2: Сантагаар Гүймээр Байна уу?

12/11/2013
Imangi Studio-ийн хит тоглоомын нэг Temple Run 2 өнөөдөр шинэчлэл хийсэн байна. Шинээр усан гулгуур, Санта болон Христмасын зарим нэг баярын өнгө төрхийг оруулжээ.

Усан гулгуураар гулгах үед хад, чулуун багана зэрэг саад гарч ирэх ба баруун зүүн тийш хазайлгаж бултах юм. Өөр анхаарал татаж байгаа зүйл нь Сантагийн дүр шинээр орсон тул 60 үнэт чулуугаар авч болно эсвэл мөнгөөр худалдан авч болно. Мөн дүрүүддээ Сантагын малгай өмсгөх зэрэг баярын уур амьсгалыг оруулжээ.

Анхны Temple Run тоглоомын шинэ хувилбар болон Temple Run 2 энэ оны нэгдүгээр сард гарсаныхаа дараа л хит болж хоёр долоо хоногийн дотор 50 сая татагдаж хамгийн их хамгийн хурдан татагдсан мобайл апп болсон юм.

Хэрэв та Temple Run тоглох дуртай бол яг одоо update хийж шинэ хувилбарыг татаж аваарай.




Татах: iOS
Татах: Android

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer