Шинээр
зохион бүтээсэн утасгүй төхөөрөмж нь хэлээ
хөдөлгөн тэргэнцрээр явах боломжийг
саажсан хүмүүст олгож байна.
Бүрэн
саажих (tetraplegia) өвчнөөс болж дөрвөн мөч
нь мэдээгүй болсон өвчнүүдэд
хэлээрээ-удирдах систем суурьлуулсан
тэргэнцрийг туршиж үзжээ.
АНУ-д
нурууний мэдрэлийн судасны гэмтлээс
болж бүрэн саажсан 250,000 орчим хүн байдаг
байна.
“Одоо
ч гэсэн саажилттай хүмүүст сонголт маш
хязгаарлагдмал байна” хэмээн Атланта
дахь Жоржиа Технологийн Институтын
электроникийн инженер, судалгааны
багийн ахлагч Мэйсам Гованлоо хэлж
байна. Энэхүү төхөөрөмж нь хөдөлгөөний
чадвараа бүрэн алдсан хүмүүст бие дааж
хөдлөх, амьдрах урам өгөх болно хэмээн
тэрээр мөн хэлжээ.
Хэлээрээ-жолоодох
уг систем нь хэлийг цоолж суулгасан
титан бөмбөлөг дээр суурьлуулсан
хатаасан үзэмний хэмжээтэй соронзоноос
бүрддэг юм. Улмаар толгойнд байрлуулсан
утасгүй мэдрэгч нь уг соронзоны
хөдөлгөөнийг мэдэрч байх ёстой юм.
Соронзоны байрлалыг мэдрэгч хүлээн
авангуутаа тэргэнцэрт суурьлуулсан
ухаалаг утас эсвэл компьютер уруу команд
илгээж тэргэнцрийг удирдах юм.
Одоогоор
судалгаанд Гованлоо болон түүний
багийнхан саажсан 11, эрүүл 23 оролцогчдод
суурьлуулан туршилт хийгээд байна.
Оролцсон бүх хүмүүс соронзон суулгацыг
хэлэнд суурьлуулсан байна. Судалгаанд
оролцогчид компьютерын дэлгэц дээрх
байг онох, компьютер тоглоом тоглох,
утасны дугаар уруу залгах болон
тэргэнцрийг удирдаж хөдөлгөх зэрэг хэд
хэдэн даалгавруудыг гүйцэтгэсэн ба энэ
бүгдийг оролцогчид хэлээ зүүн, баруун
шүдэндээ хүргэх хөдөлгөөнөөр хийсэн
аж.
Судалгааны
үр дүнд компьютер дээрх даалгавруудыг
эрүүл оролцогчид нь саажсан оролцогчдоос
илүү сайн гүйцэтгэж байсан бол тэргэнцрийг
удирдах даалгаварыг саажилттай оролцогчид
илүү гүйцэтгэсэн аж.
“Үр
дүнд өмнөх туршлага нөлөөлсөн гэж бид
бодож байгаа” хэмээн Гованлоо хэлж
байна. Учир нь эрүүл оролцогчид нь ихэнх
нь оюутнууд байсан ба тэд компьютерыг
үргэлж ашиглаж байдаг бол саажилттай
зарим оролцогчид өмнө нь бараг компьютер
хэрэглэж үзээгүй хүмүүс байсан юм.
Эсэргээр, саажилттай оролцогчид өдөр
бүр тэргэнцэр ашигладаг тул илүү дээр жолоодож байсан байна.
Саажилттай
хүмүүст мөн хамгийн их хэрэглэгддэг
технологи бол гуурс сорж, үлээн тэргэнцрийг
хөдөлгөдөг технологи юм. Судалгаанд
оролцсон өвчтөнүүдийн бараг талаас
илүү хувь нь сорох-үлээх системийг өдөр
тутмын амьдралдаа ашигладаг байсан аж.
“Хэлээр-жолоодох систем нь сорох-үлээх системээс гурав дахин хурдан байгааг харсан” - Гованлоо
Тэгвэл
уг системийг хэрэглэж байгаа өвчтөн
ярих, идэх үед явах болж байна? Ярьх үед
хэл зөвхөн урагш хойш л хөдөлдөг ба амны
хөндийн төв хэсэгт л байрлаж байдаг
болохоор Гованлоогын багийнхан энэхүү
хөдөлгөөнийг хэрэгсэхгүй зөвхөн хэлний
баруун зүүн хөдөлгөөнийг л мэдрэхээр
системийг загварчилсан байна.
“Гэхдээ
юм идэх үед хэл янз бүрийн хөдөлгөөн
хийдэг. Тиймээс юм идэх үед хаа хамаагүй
яваад байхгүйн тулд хэлээ хацартаа
наалдуулан гурван секунд барьхад систем
хүлээлгийн горимд шилжих болно” хэмээн
Гованлоо хэлэв. Харин хоолоо идэж
дуусахад мөн адил гурван секунд барьсанаар
системийг идэвхжүүлэх болно.
Хэлээр-жолоодох
систем нь тахир дутуу хүмүүст маш олон
сонголтыг нээж өгч байгаа. “Олон
технологиос тухайн өвчтөнд яг ямар
технологи тохирохыг сонгоход энэ нь
маш их тус хүргэж байгаа юм.”
Тусламжийн
төрлийн ийм технологи нь зөвхөн өвчтөнд
төдийгүй тэдний ар гэрийнхэн болон
асран халамжлагчдын ачааг хөнгөлж
байгаа ба эрүүл мэндийн үйлчилгээний
зардлийг буруулах сайн талтай юм.
Судлаачид
уг технологийг сайжруулах тал дээр
ажиллаж байгаа ба цаашдаа толгойд
байрлуулах мэдрэгчгүйгээр зөвхөн аманд
суурьлуулах төхөөрөмж хийхээр ажиллаж
байна. Гованлоо болон түүний хамтрагчид
төхөөрөмжөө хэрэглэгчдэд хүргэхээр
компани байгуулсан байгаа ч одоогоор
улсын яамнаас зөвшөөрөл авахын тулд
тестийн төвшинд явж байна.
Оролцогч даалгавар биелүүлж байгаа нь |
Манай
улсад тахир дутуу болон саажилттай
иргэдэд хандсан ийм төрлийн судалгаа,
техник технологи ашиглах боломж маш
хязгаарлагдмал бараг байхгүйтэй адилхан.
Тиймээс энэ мэт технологиудыг хөгжүүлж
чадахгүй ч оруулж ирээд ашиглах,
хөнгөлөлттэй үнээр худалдан авах
боломжийг олгох цаг болсон гэж бодож
байна.
эх
сурвалж: mashable
0 comments:
Post a Comment