2014
оны Apple-ийн танилцуулах дараагийн iPhone
6 ямар байх талаар нэлээд олон таамаг
явж байна. Хамгийн сүүлийн баттай эх
сурвалжаас үзвэл бараг 6 инч хүртэл том
нумарсан дэлгэцийг Apple туршиж байгаа
ажээ.
Үзүүлэлт
- Том дэлгэц: 4.7-5.7 инч
- Нумарсан дэлгэц
- Илүү хурдан, хүчтэй А8 чип
Хүлээлт
Хэдийгээр
iPhone 5s, iPhone 5c гараад удаагүй байгаа ч
дараагийн iPhone-ийн талаарх яриа аль эрт
гараад эхэлсэн.
iPhone 6-ийн
талаарх хамгийн их яригдаж байгаа зүйл
нь дэлгэцийн хэмжээг өсөх байх гэсэн
хүлээлт юм. iPhone-ийн дэлгэц 3.5 байснаас
өнгөрсөн жил iPhone 5 танилцуулагдахад
өсөж 4 инч болсон бол дараагийн iPhone илүү
том дэлгэцтэй болно хэмээн найдаж байна.
Apple хэд хэдэн
хэмжээтэй дэлгэц тухайлбал 4.7-оос 5.7
инчийн дэлгэц туршиж байгаа гэсэн яриа
байгаа бөгөөд энэ нь сүүлийн үед өргөн
дэлгэц ашиглах болсон Android, Windows утаснуудтай
өрсөлдөх iPhone гаргахаар төлөвлөж байна.
Зүүнээс баруун: iPhone 5, Galaxy S III, “iPhone Plus”, Galaxy Note II (Сурвалж: Macro Arment) |
4.7 инчийн
дэлгэцтэй iPhone бол 4.5 дэлгэц бүхий Nokia
Lumia 1020, 5 инч дэлгэцтэй Samsung Galaxy S4-тэй
ойролцоо бол 5.7 инч дэлгэцтэй iPhone бол
Samsung Galaxy Note III зэрэг “phablet” төрлийн утас
таблетийн эрлийз болно. Өмнө нь MacRumors
сайт 5 инч iPhone -ийн
загварыг хэвлэхээр бэлтгэн хүргэж
байсан. Хэрэв хүсвэл та уг загварыг
татаж аваад хэвлэн харж болно.
Зарим
нэг сайт Apple дараагийн iPhone -ийг энэ жил
шиг 5s, 5c гэсэн хоёр төрлөөр үргэлжлүүлэн
гаргана хэмээн бичиж байгаа.
Мэдээж том
дэлгэцтэй утас илүү сонирхох болсон
хэрэглэгчид, нөгөө талаас өрсөлдөгч
компаниудын зүгээс ирэх дарам зэрэг нь
дуртай ч бай дургүй ч бай Apple-ийг алдарт
нэг гараар ашиглаж болох хэмжээгээ
өөрчлөхөд хүргэх болно.
Дэлгэц
томруулсанаар дэлгэцийн чанар, цэнэг
барих хугацаа, апплекшний чанар зэрэг
буурах талтай учраас Тим Күүк дэлгэцийн
хэмжээг томруулахын тулд бусад үзүүлэлтийг
муутгахгүй гэж амлаж байсан. Харин Apple
-ийн талаарх сүүлийн үеийн мэдээллээс
харахад дэлгэцийн болон процессорын
технологит нэлээд ахиц гаргаж буй тул
том дэлгэцтэй утас гаргахад бэлэн болсон
байх.
Дэлгэрэнгүй
Apple 4.8 инч
дэлгэцийн хэмжээтэй iPhone тестэлж
байгаа тухай мэдээ өнгөрсөн оны арван
хоёрдугаар сард мэдээлж байсан. Энэ
оны нэгдүгээр сард 4.8 инч “iPhone Math”
нэртэй шинэ iPhone-ийг энэ оны сүүлээр
танилцуулах байх гэсэн таамаг мөн гарч,
том жижиг дэлгэцтэй хоёр iPhone-ийг Apple
гаргана хэмээн найдаж байсан.
Харин хоёрдугаар
сард iPhone 5-ийг сайжруулсан 5s гарч iPhone 6 хараахан гарах болоогүй
байгаа нь тодорхой болсон юм. Харин 2013
онд Apple хямд үнэтэй iPhone-д илүү анхаарал
хандуулж, том дэлгэцтэй iPhone-ийг 2014 онд
хойшлуулсан нь нэгэнт тодорхой болоод
байна.
Өнгөрсөн
зун Reuters, The Wall Street Journal
зэрэгийн эх сурвалжаас
үзвэл Apple ирэх 2014 онд 4.7 болон 5.7 инчийн
хоёр iPhone гаргахаар төлөвлөж байгааг
мэдэж болно.
Арван
нэгдүгээр сард Bloomberg
2014 онд гарах iPhone нь 4.7, 5.5 инчийн дэлгэцтэй
байх болно гэж мэдээлэлж бол нэг сонирхол
татсан зүйл нь эдгээр iPhone доод эрмэг
нумарсан
хэлбэртэй гэсэн мэдээлэл байв.
Дэлгэцийн
Хэмжээ
Эх
сурвалжуудын мэдээлэлж байгаа дэлгэцийн
хэмжээ нь яг баттай гэж хэлэхэд хэцүү
боловч
ямар ч байсан Apple том дэлгэцийн технологи
дээр ажиллаж байгаа бололтой. Гэвч нөгөө
талаас 4.7-5.7 гэсэн хоёр хэмжээ нь дараагийн
iPhone-ийн хувьд тун эргэлзээтэй хэмжээ
юм.
Одоогийн нөхцөлд ppi буюу дэлгэцийн нягтралыг тооцож үзвэл хамгийн тохиромжтой нь 4.94 инч гэж Instapaper-ийн бүтээгч Marco Arment болон iMore захирал Rene Ritchie нар үзэж байна.
Учир нь
дэлгэцийн нягтрал өөрчлөгдөх тохиолдолд
апп хөгжүүлэгчдэд график интерфейс
болон пикселийн хэмжээг өөрчлөх шаардлага
тулгарах юм. Хэрэв ppi (инч дэх цэгийн
тоо) өөрчлөхгүйгээр инчийг нэмэгдүүлбэл
нягтрал багасаж 290 эсвэл iPad Air -ийн дэлгэц
шиг 272 цэгийн нягтралтай болно (одоогийнх
326ppi).
Хэрэв нягтралыг
өсгөж дэлгэцийн инчийг 4.7 болон 5.7
болговол апп хөгжүүлэгчдэд графикийн
асуудал тулгарах болно(Android хөгжүүлэгчдэд
хамгийн бэрхшээлтэй асуудал). Анхны
iPhone-ийг танилцуулсанаас хойш анх удаа
iPhone-ийн дэлгэцийг өөрчлөх үед 960х640
нятралаас 1136x640 болгон өсгөсөн.
Тиймээс апп хөгжүүлэгчдийг хүндрэлд оруулахгүйгээр цэгийн тоог өөрчлөхгүй инчийг нэмэх эсвэл цэгийн тоог өсгөж хөгжүүлэгчдэд хүндрэл үүсгэх боловч технологио хэвээр авч үлдэх гэсэн сонголт Apple-д тулгарч байна.
Дэлгэцийн
Технологи
Одоогийн
iPhone-д Нам Температурын Поли Цахиур (Low
Temperature Poly Silicon LTPS)-ийн технологийг
ашигладаг ба энэхүү технологио iPhone 6
дээр ашиглах төлөвтэй байна.
Өмнөх
загвараас илүү нимгэн, цэнэг бага
зарцуулдаг Indium Gallium Zinc Oxide (IGZO) дэлгэцийн
технологийг iPad Air болон Retina iPad Mini-д Apple ашигласан нь маш үр дүнгээ өгсөн.
Гэвч LTPS нь IGZO -ийг бодвол жижиг дэлгэцэнд
тохиромжтой учраас Apple iPhone-доо үүнийг
илүү ашиглах болов уу.
Шил
Apple одоогийн
байдлаар тэсвэртэй, бат бөх Corning Gorilla
Glass-ийг iPhone-д ашиглаж байгаа боловч
цаашдын төхөөрөмжүүддээ sapphire шил
(биндэрьяа) -ийг ашиглахаар төлөвлөж
байна.
Sapphire шил |
GT Advanced-д
оруулсан Apple-ийн хөрөнгө оруулалтаас
үзвэл уг компани Apple-ийн цаашдын
төхөөрөмжүүдэд зориулан хямд үнтэй
sapphire шилийг их хэмжээгээр үйлдвэрлэх
боломжтой байгаа юм.
Мөн зарим нэг
цуурхалаас үзвэл саяхан Samsung Galaxy Round-нд
анх танилцуулсан нумарсан дэлгэцийг
Apple iPhone 6-д ашиглахаар төлөвлөж байгаа
ажээ. Одоогийн байдлаар Samsung болон LG
зэрэг компаниуд уяан пластик дэлгэц
ашиглан нуман дэлгэцтэй утас үйлдвэрлэж
байгаа тул Apple шил ашиглахгүй пластик
дэлгэц iPhone-доо ашиглна гэхэд мөн
эргэлзээтэй.
Процессор
Samsung-ийн
үйлдвэрлэсэн 28 нанометрийн 64 бит, А7
чипийг iPhone 5s ашиглаж байгаа(хоёр компани
наанаа болохоор дайтаад байдаг). Харин
Apple iPhone 6 унтасандааа TSMC-ийн бүтээсэн
илүү жижиг, энерги бага зарцуулах 20
нанометрийн A8 чипийг ашиглаж магадгүй.
Гэвч Samsung чипийн ханган нийлүүлэгчээс
шууд хасагдахгүй, TSMC-тэй хамтран чип
нийлүүлэх болно.
А7
чип нь iPhone 5-н А6 чипээс 31 хувь
илүү гүйцэтгэлтэй байда бол А8 чип
нь хэмжээний хувьд багасаж, өмнхөх загвараасаа хүчин чадлын
хувьд мөн тийм хэмжээний илүү байх
болно. Мөн А8 чип нь quad-core болох учраас
хамаагүй сайжрах нь мэдээж.
iPhone
6c?
Энэ жилээс
эхлээд Apple тулгуур бүтээгдэхүүн iPhone-оо
анх удаа салаалж хоёр өөрийг танилцуулсан.
Энэ байдлаа цаашид хадгалах эсэх нь
тодорхойгүй ч хэрэв хоёр өөр iPhone гаргах
стратегиа баримталбал дэлгэцийн хэмжээ ялгаатай iPhone хөгжүүлж байж болох юм. Хэрэв тийм бол
хоёр төрлийн үнийн бодлого буюу үндсэн
iPhone болон бага үнэтэй гэсэн одоогийнхтой
адилхан үргэлжлүүлэх нь мэдээж.
Apple мөн iOS-ийн
шинэ хувилбарыг шинэ iPhone танилцуулахдаа
л хамт гаргадаг учир iPhone 6 мэдээж iOS 8-тай
хамт гарах нь тодорхой. Одоогоор iOS 8-ийн
талаар ярьхад эрт байгаа ч зарим нэг
шинэчлэл тухайлбал сайжруулсан Map, Siri
API зэрэг өөрчлөлтүүдийг хийсэн тухай
яриа явж байгаа.
Гарах Огноо
Саяхны
мэдээнээс үзвэл том дэлгэцтэй iPhone
2014 оны сүүлчээр танилцуулагдах төлөвтэй
байна. 2011 оны аравдугаар сард iPhone 4s, 2012
оны есөн сард iPhone 5, 2013 оны есөн сард
iPhone 5s, 5c танилцуулж байсан шиг мөн намар
гарах байх. Тэгэхээр ирэх оны намар бид
цоо шинэ том дэлгэцтэй дараагийн үеийн
iPhone -ийг харах нь дээ.
Эх
сурвалж: macrumors
0 comments:
Post a Comment