Хүний Оюун Ухааны Эцсийн Бэхлэлт

12/24/2013

Шатар бол хүний оюун ухааны өндөр чадвар чадамж шаардсан тоглоом билээ. Тиймээс ч компьютерын шинжлэх ухааны мэргэжилтнүүд маш олон жилийн турш шатар тоглож чадах тийм чадвартай компьютерыг зохион бүтээхийн тулд олон жилийг загцуулсан бөгөөд 1997 онд IBM-ын зохион бүтээгчид дэлхийн шатрын аврага Гарри Кимович Каспаровтой өөрсдийн зохиосон "Deep Blue" шатрын компьютераа өрсөлдүүлэхээр болжээ.

Гарри Каспаров
Энэхүү тэмцээн нь 1997 оны 5 сарын 11-нд эхлэхээр товлогдсон бөгөөд ялсан тал 700,000$-ын шагналтай байсан хэдий ч шагналын асуудал тийм ч сонирхол татсан зүйл биш байв. Хамгийн гол хүний оюун ухаан тооцоолон бодох машины эсрэг өрсөлдөж ялж чадах уу гэсэн асуулт байв.

Ингээд хүн төрөлхтнийг төлөөж Гарри Каспаров харин тооцоолон бодох машиныг төлөөлж IBM-ын "Deep Blue" шатрын компьютер хоорондоо өрсөлдөхөөр болжээ. Хүний оюун ухаан ялах уу эсвэл компьютерын тооцоолон бодох чадвар илүү гарах уу гэсэн асуулт олонд таржээ.

Каспаровын хувьд компьютерын эсрэг тоглоно гэдэг нь шинэ зүйл биш байсан юм. Тэрээр "Би хэзээ ч машинд хожигдохгүй" гэж ч хэлж байсан бөгөөд 1996 онд тэрээр IBM-ын "Deep Blue"-гийн хуучин загвартай тоглож ялалт байгуулж байсан юм.

IBM-ын Deep Blue компьютер
1996 оны тэмцээн нь 6 тоглолтоос бүрдэж байсан бөгөөд Каспаров "Deep Blue"-г 4:2-ын харьцаатайгаар буулган авсан бөгөөд тоглолтын дараа IBM-ын багтай ярилцаж дахин тоглолт хийхээр шийдсэн байна.

Шатар тоглохоор зориулагдаж хийгдсэн компьютеруудын хувьд хамгийн том асуудал нь тооцоолон бодох чадвар нь юм учир нь шатар тоглох үед тухайн байдлаас шалтгаалж хэдэн сая боломж бололцоо гардаг бөгөөд тухайн тохиолдол бүрийг тооцоолж тэдгээрээс хамгийн сайн сонголт хийх хэрэгтэй болдог байна. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам компьютерын тооцоолон бодох чадвар нь улам нэмэгдэж ирсэн бөгөөд 1997 оны "Deep Blue" өнгөрсөн оныхоосоо илүү сайн болсон байсан байна.

1997 оны дахин тоглолт болох үед Каспаровын өрсөлдөгч илт сайжирсан бөгөөд "Deep Blue"-гийн зохион бүтээгчдэд Каспаровын тоглолтын онцлог арга барилыг судлах маш их материал бэлэн байсан хэдий ч Каспаров өөрийн өрсөлдөгчөө мэдэхгүй тоглолтонд сохроор орсон юм.

1997 оны 5 сарын 11-нд хүмүүсийн хүсэн хүлээн тоглолт эхэлжээ. Тэмцээн нь 9 хоногийн турш 6 тоглолт болох байв. IBM-ын багийнхан тоглолт бүрийн дараа програмаа илүү сайжруулах боломжтой байсан бөгөөд энэ нь тэд нарт маш том илүү тал болсон юм.

Тоглолтын үеэр


Эхний тоглолт эхлэж Каспаров 45 нүүдлийн дараа ялалт байгуулав. Нэгдүгээр тоглолтын эцэст буюу 44-р нүүдлээ "Deep Blue" илүү нарийн төвөгтэй байдлаар хийсэн бөгөөд энэ нь Каспаровын санаанд оромгүй нүүдэл болсон байна. Каспаровт энэ нь "Deep Blue"-гийн ард илүү сайн оюун ухаан байна гэсэн сэтгэгдэлийг төрүүлсэн байна.

Хоёрдугаар тоглолт болоход "Deep Blue" илүү сайн тоглолт үзүүлж байсан бөгөөд тоглолт "Deep Blue"-гийн талд дуусав. Каспаров тоглолтын талаар хэлэхдээ эхний тоглолтыг хийсэн компьютераас хамаагүй сайн байсан. Яг л өөр хүн шиг тоглож байсан гэж хэлж байсан бөгөөд энэ тоглолтын сайжралт нь түүнд IBM-ын компьютерын ард өөр нэгэн хүн чухал нүүдлүүдыг хийж байна гэсэн хардалтанд хүргэсэн байна. "Deep Blue"-гийн хийж байсан үйлдлүүд нь яг хүн шиг нарийн сэтгэсэн үйлдлүүд байсан мөн ийм төрлийн үйлдлүүдийг компьютер хийх чадваргүй гэж үзэж байв.

Дараагийн гурав, дөрөв болон тавдугаар тоглолтуудад өрсөлдөгчид тэнцсэн бөгөөд сүүлийн тоглолтоос тэмцээний үр дүн мэдэгдэх болсон байна. 

Сүүлийн тоглолтонд Каспаров 20 нүүдэлч хийж амжилгүй бууж өгсөн байна. Тэрээр хэлэхдээ сүүлийн тоглолтонд анхаарлаа бараг хандуулаагүй зөвхөн энэ тэмцээнийг хурдхан л дуусгахыг хүсч байсан гэж хэлж байжээ. 

Тоглолтын үеэр

IBM-ийн "Deep Blue"-гийн төсөлд дээр ажиллаж байсан ажилтны сүүлд хийсэн мэдэгдлээс үзэхэд "Deep Blue"-гийн зарим гайхалтай нүүдлүүд нь програмын алдаанаас болж нүүдлийн сонголтуудаас дурын байдлаар сонгож нүүсэн гэжээ.

Харин Каспаров "Deep Blue"-гийн ард хэн нэгэн хүн байсан гэдэгт итгэх болжээ. Харин IBM-ын хувьд тоглолт дууссаны дараа нь "Deep Blue"-гийн төслөө хаасан байна. 

"Deep Blue"-г зохион бүтээсэн баг
Ийнхүү анх удаа дэлхийн шатрын аврага компьютерт ялагдсан байна.

Харин зарим хүмүүс энэ бүх үйл явдал нь зөвхөн IBM-ын нэр хүндийг өсгөж хувьцааны үнийг сайжруулах арга байсан ч гэж үздэг. Шатрын дэлхийн аврагыг ялж чадах компьютер зохион бүтээх чадвартай байгууллагын нэр хүнд мэдээж дээш өсөж ирээдүйн олон сая долларын ашгийн үүд нь болно.


Эсвэл магадгүй энэ бүхэн нь хүний байгалийн шинж чанарууд болох ядрах, сэтгэл санаагаар унах, сэжиглэх зэрэг сэтгэлзүйн олон дарамт шахалтуудаас болсон ч байж болох юм. Харин компьютерт ийм сул талууд байхгүй сэтгэл санаагаар унаж, ядрана гэж байхгүй мөн зөвхөн програмынхаа дагуу хамгийн сайн сонголтыг байнга хийддэгт байж ч магадгүй юм.

Эх сурвалж: wikipedia.org, wired.com, academicchess.org

2 comments:

  1. Эцсийн Бэхлэлт гэсэн нь юуг илэрхийлсэн үг юм?

    ReplyDelete
    Replies
    1. Энэ тоглолт нь хүний оюун ухаан компьютерын тооцоолон бодох чадвараас илүү байж чадах уу үгүй юу гэсэн асуултанд хариулт өгөх чухал тоглолт байсан учраас Stephen Levy "The Brain's Last Stand" гэсэн нийтлэл гаргаж байсан. Тиймээс энэ нэрээр нь нийтлэлээ нэрлэсэн юм.

      Delete

 
Toggle Footer