Internet Explorer нийт хэрэглээ 5%-аас бага болжээ

10/02/2013


Internet Explorer 6-гийн зах зээл улам багассаар л төгсгөл нь маш ойрхон байна. Microsoft-ын энэхүү эртний браузер веб програмчдын хар дарсан зүүд юм. Харин одоо дэлхий дахины нийт хэрэглээний 5 хүрэхгүй хувийг IE6 эзэлж байна.


Microsoft хүртэл үүнд баяртай байгаа юм. IE6-гийн хэрэглээ бага болсон ч сүүлийн сард бусад IE-ын ашиглалтын хэмжээ сайн байсан байна.

Бусад төрлийн браузерын хувьд харин онцын өөрчлөлт гараагүй байна. Ингээд одоогийн байдлаар бүх төрлийн IE-ийн хэрэглэглээ нийт 57.79% хүрсэн бөгөөд энэ нь жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. IE дундаас хамгийн их хэрэглэгдэж байгаа нь IE8 (21.39%) юм. Үүний шалтгаан нь гэвэл Windows XP дээр IE8-аас дээш сайжруулах боломжгүй байдаг бөгөөд Windows XP-тэй компьютерууд маш олон байдаг. Тиймээс IE8-ын хэрэглээ Windows XP-гийн хэрэглээ багасгахад мөн буурах юм. Тиймээс IE8 мөн IE6 шиг удаан хугацааны турш байсаар байх юм.


Одоо IE11 Windows 7 болон Windows 8 дээр удахгүй гарах гэж байгаа юм. Энэ IE-гийн хамгийн сүүлийн хамгийн сайн загвар нь байх юм. Гэсэн хэдий IE6-гийн сул талуудаас болж IE нэр үргэлж муугаар хэлэгдэж ирсэн. Харин IE6-гийн хувьд HTML5 ашиглах боломжгүй зэрэг олон асуудлаас болж орчин үеийн шаардлагыг хангахаа больсон бөгөөд томоохон компаниуд түүн дундаа Microsoft хүртэл хэрэглээнээс аль болох хурдан гаргахыг хүсэж байна.

Эх сурвалж: techcrunch.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer