Nokia Дээрх Утасны Дугаараа iPhone –Руу Хэрхэн Хуулах Вэ?

12/17/2013

iPhone 3болон 3gs нь Nokia шиг адилхан хэмжээтэй сим карт ордог учраас энэ нь нэг их асуудал болохгүй. Та дугааруудаа сим картандаа хадгалсан байхад симээ iPhone-доо хийгээд settings>>Mail, ContactsCalendars>>Import SIM Contact гэсэн сонголтыг хийхэд сим картан дээрх бүх дугаарууд таны iPhone-нд орж ирэх болно.  Харин iPhone 4,4s -д Mini Sim Card, iPhone 5,5c,5s -д Nano Sim Card таарах учир та хуучин симээ заавал солих шаардлагатай. Шинээр iPhone хэрэглэж буй хүмүүст энэ асуудал тулгардаг. Олон дугаар байвал нэг нэгээр нь харж дахин шинээр тэмдэглэнэ гэвэл нилээд ажил болно. Тэгвэл хуучин утсан дээрх дугааруудаа хэрхэн хуулж iPhone-руугаа оруулах вэ? MS office Outlook, Nokia Ovi Suite, Google SyncPhoneCopy.com зэргийг ашиглан та дугаараа хадгалж авч iPhone-руугаа оруулж болно. Гэхдээ доорх арга нь хамгийн хялбар байх болов уу?

Шаардлагатай зүйлс:
Таны Nokia memory card-тай байх
Компьютерт itune суугдсан байх

Заавар: (Nokia)
1. Contacts/phonebook -рүү орно
2. Options
3. Select all contacts
4. Copy >>to memory card
Зарим Nokia -ны хувьд доорх дарааллаар хуулна.
Contacts Menu>Options<Mark All>Creat Backup>Phone to memory card

5. Утсаа USB-ээр компьютерт холбоно. (usb байхгүй бол memory card-аа card reader-ээр компьютертоо холбоно. )
6. Card-руугаа орно.
7. Other>>Contacts фолдер доторх бүх дугааруудаа Windows contacts хэсэгт хуулна.(Windows contacts  нь windows XP хэрэглэгчидын хувьд C:\Users\Logged-in-user\Contacts хэсэгт байрлана. Windows 7 хэрэглэгчид start цэснээс contacts гэж хайхад contacts цонх гарч ирэх болно.)
8. iPhone-оо компьютерт холбоно.
9. itune-ээ нээнэ
10. iPhone >>info
11. Sync contacts хэсгийг зөвлөөд windows contacts-аа зааж өгнө.
12. Sync товчин дээр дарна.
13. Ингээд л болно.




Видео заавар:

























Эх сурвалжhttp://pranav.amrute.me

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer