Дэлхийн хамгийн алдартай автомат зохион бүтээгч Михаил Калашников 94 насандаа нас баржээ. Тэрээр 1919 оны 11 сарын 10-нд ЗХУ-д төрсөн бөгөөд тэрээр бага насандаа машин техник болон уран зохиолд сонирхолтой байжээ.
Михаил Калашников 1949 онд |
1938 онд тэрээр цэрэгт татагдсан бөгөөд тэрээр машин техникт сонирхолтой мөн биеийн хувьд жижиг байсан тул түүнийг танкны механикаар авсан бөгөөд сүүлд тэрээр танкны удирдагч болсон байна.
1941 оны 10 сард "Брянск"-ын тулааны үед тэрээр шархдаж 1942 оны 4 сар хүртэл эмнэлэгт хэвтсэн бөгөөд эмнэлэгт байхдаа тэрээр тухайн үеийн ЗХУ-ын винтовны талаарх цэргүүдийн гомдолуудыг сонссон байна.
Ингээд тэрээр тухайн үеийн зэвсэглэлийн сул талуудыг арилгахын шинэ хагас автомат бууныхаа дизайныг гаргаж эхэлжээ. Түүний анхны гаргасан санаа дэмжигдээгүй хэдий ч түүний авъяас чадварыг удирдлагууд харж түүнийг 1942 оноос зэвсэг зохион бүтээгч болгосон байна.
Дайны сүүлийн жилд тэрээр өөрийн алдарт AK-47 бүтээлийнхээ төсөл дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1946 онд цэргийн туршилтанд орсон байна. 1948 онд тодорхой цэргийн ангиудад энэхүү шинэ зэвсэг ашиглалтанд орсон бөгөөд 1949 онд ЗХУ болон ихэнх Варшавын гэрээний улсуудын зэвсэгт хүчнүүдийн стандартны зэвсэглэл болжээ.
AK-47 |
Түүний энэхүү бүтээлийн хамгийн гол чанарууд бол найдвартай байдал, хямд, хэрэглэхэд амархан зэрэг шинж чанарууд юм.
1949 оноос хойш тэрээр AK-47-гийн загварыг улам сайжруулах ажил хийж байсан бөгөөд 1963 онд AKM (Автомат Калашников Модернизированные)-ыг гаргасан байна. AKM нь илүү хөнгөн мөн үйлдвэрлэхэд илүү хямд болж чадсан бөгөөд AKM-ээс тэрээр РПК-ийг зохион бүтээсэн байна.
AKM |
РПК гэдэг нь "Ручной пулемёт Калашникова" гэсэн товчлол бөгөөд хөнгөн төрлийн пулемёт юм. Энэхүү загвараас гадна "ПК" буюу "Пулемёт Калашникова" хүнд пулемёт зохион бүтээсэн байна.
РПК |
ПК |
Түүний зэвсгийн загварын гол онцлог нь маш энгийн байдагт оршдог бөгөөд энэ нь цаг уурын ямарч нөхцөлд найдвартай ажиллагааг хангаж өгдөг байна.
Тэрээр ойролцоогоор 150 гаруй зэвсгийн загвар гаргасан бөгөөд тэдгээр дундаас хамгийн их нэрд гарснууд нь:
- AK47
- AKM
- AK74 / АКС74У / АК74М / АКС74
- AK101 / AK102
- AK103 / AK104
- AK105
- AK12
- ПРК / ПРК74
- ПК / ПКМ / ПКП
Түүний бүтээл маш амжилттай болж чадсан учраас АК-г улс орны зэвсэгт хүчнээс эхэлж, хулгайч дээрэмчид мөн террористуудын сонголт нь болдог. Тиймээс ч дайн болж байгаа газар АК байхгүй байна гэсэн ойлголтгүй болсон.
Түүний бүтээл маш амжилттай болж чадсан учраас АК-г улс орны зэвсэгт хүчнээс эхэлж, хулгайч дээрэмчид мөн террористуудын сонголт нь болдог. Тиймээс ч дайн болж байгаа газар АК байхгүй байна гэсэн ойлголтгүй болсон.
АКС-74 |
AK-105 |
2009 он гэхэд ойролцоогоор 100 сая гаруй AK47 үйлдвэрлэгдсэн хэдий ч тэрээр зэвсэг үйлдвэрлэлээс ашиг олж байгаагүй юм. 1997 онд л анх удаа түүний бүтээл патентлагдсан.
AK Мозамбик улсын туг дээр хүртэл байдаг |
2013 оны 11 сарын 17-нд түүний бие муудаж эмнэлэгт хэвтсэн бөгөөд 2013 оны 12 сарын 23-нд тэрээр нас баржээ.
Эх сурвалж: wikipedia.org, youtube.com
0 comments:
Post a Comment