Epub Өргөтгөлтэй Номыг Android Дээр Яаж Унших вэ?

12/07/2013
Магадгүй таны найз чинь iPad, iPhone дээрээ зөндөөн олон номтой харагддаг уу? Тэгвэл та ч гэсэн өөрийнхөө android хэрэгсэл дээрээ тэдгээр номнуудыг FB READER хэмээх application-ны тусламжтайгаар унших боломжой. FB READER нь epub, rtf, fb2, html өргөтгөлтэй файлуудыг дэмжинэ. 

Заавар:

1. Таны утас интернэтэд холбогдсон байх ёстой.

2. Play Store (шинэчлэл хийгдээгүй бол Market гэж байгаа) – руу орно. Бүртгэлгүй бол Creat дарж бүртгүүлнэ.

3.  Search хэсэг дээр  fbreader гэж хайлт хийн, install дээр дарж суулгана. (Хэрвээ суугдахгүй байвал Settings>>Applications>>Unknown sources –ийг идэвхижүүлнэ
Уг арр-ыг компьютертоо татаж аваад SD картаар суулгах бол эндээс өөрийн утсанд тохирох хувилбарыг татаж авна уу. 

3. Номоо эндээс татаж авна. 60 орчим монгол хэлтэй ном байгаа (winrar эсвэл zip7-оор задлана)

4. Татаж авсан номнуудаа утсандаа хуулна. ( Bluetooth-ээр, SD картандаа, USB-ээр
    
Зурган тайлбар:

Play Store


Харагдах байдал (Screenshot)
Улаанаар дугуйлсан хэсэгт дарна



Хажуу тийш нь гүйлгэж уншина.

Та хүсвэл Settings хэсэгрүү орж харагдах байдал болон уншихад өөрт эвтэйхэн байдлаар тохиргоо хийж өгч болно. 

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer