Бүх Зам Ромруу Хөтөлдөг

12/06/2013


Эртний Ром бол барууны орнуудын үлгэр дуурайл болсон эзэнт гүрэн юм. 3 тивийг холбосон энэхүү хүчирхэг эзэнт гүрэн олон зуун жилийн турш оршин тогтнох үедээ олон улс орнуудыг байлдан дагуулж он удаан жилийн турш өөрийн эзэгнэлдээ тэдгээр улсуудыг тогтоож байсан юм. Энэ нь мэдээж олон шалтгаантай сайн зохион байгуулалт бүхий цэрэг арми, улс төр гэх мэт. Мөн тэр олон шалтгаануудыг нэг бол зам юм.

Ромын эзэнт гүрэн оршин тогтнох үедээ маш их зам барьсан байна. Мэдээж зам барьснаар хамгийн эхэнд цэрэг арми хол замыг илүү хурдан хугацаанд туулах боломжтой болдог. Дараа нь холбоо барих, наймаа худалдаа хийхэд ч илүү амар болгодог байна.

Ромын эзэнт гүрэн хамгийн оргил үедээ ирэхэд тэд ойролцоогоор 400,000 км орчин зам барьсан бөгөөд түүний 80,500 км орчим нь чулуун хучилттай зам байсан юм. 

Мэдээж зам нь олон төрөл байсан бөгөөд гол хотууд болон цэргийн баазуудыг холбосон өргөн замаас эхэлж жижиг мужийн хэмжээний замууд бариж байжээ.

Замын балгас
Одоогийн Турк улсад үлдсэн зам

МЭӨ 450-аад оны үед хэрэглэгдэж байсан хуулийнх нь дагуу бол зам нь 2,45 метр өргөнтэй бол гадаргуу нь тэгшхэн харин өргөн нь 4,90 метр бол замын гадаргуу нумарсан хэлбэртэй байна гэсэн стандарт байжээ. 

Гэсэн хэдий ч практик дээр өөр стандарт ашигладаг байв. Ромын барилгачид хуулийн дагуу хийхийг эрмэлздэг байсан хэдий ч ихэнх зам 1,1 - 7 метр өргөн замууд барьдаг байсан байна. Мөн замыг аль болох шулуун байлгахыг илүүд үздэг байсан бөгөөд энэ нь материал хэмнэх зорилготой байв.

Ромын Замын Бүтэц


Шулуун зам илүүд үздэг байсан учраас урд тааралдсан саад хотгорыг тойрох биш харин шууд нэвтлэж давж гарах инженерын шийдлүүдийг ч мөн илүүд үздэг байв.

Олон мянган километр үргэлжлэх замыг дагаж мөн маш олон тооны гүүрнүүдийг барьсан байна. Ромын барилгачдын өргөн ашигладаг зүйл бол чулуун арк болон бетон юм. Энэ нь ч гүүрнүүд дээр тод харагдана.

"Ponte Sant'Angelo" гүүр
Туркт байдаг "Eurymedon" гүүр

Испанид байрлах "Alcantara" гүүр

Барьсан зам болон гүүрийг аль болох дахин очиж засвар хийх шаардлагагүй сайн чанартай байлгахыг зорилгоо болгодог байв.

Замууд нь одоо овон товон харагдаж байгаа хэдий тухайн үедээ гадаргуу нь тэгшхэн байжээ

Замын дагуу мөн чулуун замын тэмдэглэгээнүүдийг тавьдаг байв. 

Багана хэлбэр бүхий замын мэдэглэгээ
Чулуун тэмдэглэгээний балгас
Мөн замын газрын зураг Ромын номын сангуудад байдаг байсан хэдий ч жирийн иргэд авч чаддаггүй байв. Учир нь газрын зургийг хувилахад маш хэцүү мөн үнэтэй байсан бөгөөд хол газар аялалд явах гэж байгаа хүмүүс газрын зургаас хотууд болон тэдгээрийн хоорондын зайны баримжаа авч аялалдаа гардаг байв.

Замын газрын зураг
Цэргийн бус эрх мэдэлтнүүд легионгүй байсан тулд замын дагуу 25-30 км-ын хооронд унтаж амрах буудалд байрладаг байв. Эдгээр буудалд буухын тулд паспортоо шалгуулах шаардлагатай. Ийм төрлийн буудлуудыг даган цэргийн бааз болон жижиг тосгон байрладаг байсан ба жирийн аялагчид эдгээр албан бус буудлуудад хонодог байв. Мөн нийтийн болон хувийн шуудангийн үйлчилгээтэй байсан ба тусгай шууданг морьтой шууданчин 800 км-ыг 24 цагт туулж өгдөг байв. Шууданчны ажил тухайн үед маш аюултай мэргэжилд тооцогддог байсан бөгөөд учир нь замдаа хулгайч дээрэмчдэд амь насаа алдах өндөр магадлалтай байв.

Эртний Ромын замын газрын зураг
Одоо үед ч эдгээр зам гүүрнүүдийг харах боломжтой нь ямар чанар бариж бүтээсний илэрхийлэл болно.

Эх сурвалж: wikipedia.org

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer