Та Өөрийн Ухаалаг Утсаа Тouch Mауз Болгон Ашигламаар Байна уу?

12/11/2013

Та өөрийн ухаалаг утас болон таблетаа утасгүй мауз эсвэл утасгүй keyboard болгон ашиглахыг хүсэж байна уу? Нөүтбүүк бол өөр дээрээ touchpad-тай. Сүүлийн үеийн laptop-ууд бараг бүгд multi touch -той билээ.  Тэгвэл суурин компьютероо touchpad-тай болгож яагаад болохгүй гэж. Утсаа touch мауз болгон ашиглацгаая. Долоовор хуруугаараа маузныхаа scroll –оо дээш доош нь гүйлгэх биш харин 2 хурууныхаа өндөгөөр дээш доош гүйлгэх нь сонирхолтой байх болов уу?  Мауз эвдэрсэн үед утсаа ашиглаж болох л юм. 
            
Энэ төрлийн үйлдлийг гүйцэтгэдэг төрөл бүрийн application байдаг бөгөөд жишээ болгон Hippp remote lite,  Remote mouse (Mobile/TrackPad),Touch mouse гэсэн 3 төрлийн application –ны талаар танилцуулая.

1. Hippp remote lite

Hippp remote lite хувилбар нь үнэгүй бөгөөд одоогоор iOS үйлдлийн системийг дэмжиж ажиллах юм байна. (iPhone iPod Touch, iPad).  Hippp remote Pro хувилбар нь илүү олон нэмэлт боломжуудыг агуулсан ба үнэ нь 4.99$.

Суулгах заавар:
1. Утсандаа суулгах App Store –оос Hippp remote lite гэж хайн татаж суулгана.

2. Компьютер дээрээ суулгах: 

    Энэ холбоосоор орж өөрийн компьютерт тохирох Setup-ыг суулгана.  
Суулгах явцад firewall анхааруулга гарч ирвэл, allow access (Windows XP бол unblock) дарна.
Main Settings цонх гарч ирэх ба VNC password хэсэгт нууц үг оруулж өгнө. Энэ нууц үгийг утсан дээр тохиргоо хийхэд хэрэглэнэ.

Утас болон компьютертоо суулгасан бол утсан дээр суулгасан application -руугаа орж add connection үүсгэнэ. Компьютерийн нэр, IP хаяг, нууц үгээ оруулж өгнө. 

Видео заавар:



2. Remote mouse

Remote mouse хэмээх энэ application арай өргөн хүрээнд ажиллах юм байна.  Андройд болон iOS, Windows Phone-ыг дэмжиж ажиллана.


Суулгах заавар:
1. Таны утас болон компьютер нэг сүлжээнд холбогдсон байх. (Нэг Рүүтерт )

2. Энэ холбоосоор орж өөрийн компьютерт тохирох setup-ыг татаж суулгана.

3. Утсандаа суулгана. (Үнэгүй хувилбар)
  • Apple хэрэглэгчид:  App store
  • Андройд хэрэглэгчид:  Play Store (эсвэл Market)
  • Windows Phone хэрэглэгчид:  MarketPlace –рүү орж Remote Mouse гэж хайн, татаж суулгана. Утсан дээрээ суулгасан application-руугаа орж Start товчыг дарахад автоматаар сүлжээнд байгаа компьютеруудыг харуулах ба та өөрийн компьютерийг сонгож өгөхөд холбогдох болно.

Автоматаар суугдахгүй бол та өөрөө IP хаягаа оруулж өгөөрэй.  Нэг сүлжээнд олон хүн энэ арр-ыг ашиглаж байгаа бол нууц үг хийж өгөх хэрэгтэй.

Энэ тухай илүү дэлгэрэнгүйг эндээс үзэж болно.



3. Touch Mouse

Дээрх хоёр application-тай ижил төстэй бас нэг application бол Logitech компаниас гаргасан Touch Mouse  application юм.  Суулгах заавар болон зарчим нь дээрхтэй төстэй учир 
Та  ийшээ орж заавруудтай танилцаарай.



0 comments:

Post a Comment

 
Toggle Footer