Эрэгтэй, Эмэгтэй Хүний Тархиний Холбоос Өөр Болохыг Тогтоов

12/23/2013
Эмэгтэй хүмүүсийн тархи нийгэмийн харилцаа болон санах ой нь илүү хөгжсөн бол эрэгтэйчүүдийнх нь ойлгох болон нийцэх чадвар нь илүү болохыг мэдрэлийн системийн тархины зураг харуулж байна.

Эрэгтэй хүний тархины мэдэрлийн системийн зураг. Зурагыг: Ш/У-ны Үндэсний Академ
Эрдэмтэд 1000 гаруй тархний зургийг шинжилж үзсэний эцэст эрэгтэй, эмэгтэй хүний тархины эсүүдийн холбоос өөр өөр болохыг олж тогтоосон байна.

Тархины зургаас үзвэл ердийн эмэгтэй хүний тархины баруун зүүн тал бөмбөлгүүд хоорондоо маш нарийн холбогдсон бол эрэгтэй хүний тархины урд хойд хэсгүүдийн холбоос маш хүчтэй байжээ.

Энэхүү судалгаанаас хамгийн их гайхшруулсан зүйл нь эрэгтэй хүний тархины ойлгох болон нийцэх чадвар өндөр хөгжсөн бол эмэгтэй хүмүүсийн хувьд нийгмийн харилцаа, санах ой илүү хөгжсөн нь олон ажлыг нэгэн зэрэг хийх чадварыг олгодог болохыг Пенсилвани Их сургуулийн судлаач Ражини Верма хэлж байна.

Хүний тархины зүүн хэсэг логик сэтгэлгээ илүү хөгжсөн байдаг бол баруун тал илүү төсөөлөх чадвар хөгжсөн болохыг судалгаагаар тогтоосон. Энэхүү хоёр чадварыг хоёуланг нь оролцуулсан туршилт явуулахад эмэгтэй хүмүүс илүү үр дүн үзүүлсэн. Эмэгтэйчүүд төсөөлөх чадвараар илүү байсан. Мөн тэдний санах ой илүү хөгжсөн нь тэдний сонсон чадвартай холбоотой” хэмээн Верма хэлж байна.

Эмэгтэй хүний тархины мэдэрлийн системийн зураг. Зурагыг: Ш/У-ны Үндэсний Академ
Эрүүл эмэгтэй, эрэгтэй хүмүүс дээр хийсэн иймэрхүү судалгаа нь тун үр дүнтэй байдаг. Эрдэмтэд хүйс болон насны ялгагаар ийнхүү судалгаа гаргаснаар шизоферни болон бусад гүн дарамтанд орсон зэрэг эрүүл бус тархины зургийг гаргахад илүү хялбар болох юм.

Вермагийн багийнхан булчингийн тархац ашиглан наймаас 22 насны 428 эрэгтэй, 521 эмэгтэй хамруулж тархины мэдэрлийн холбоосын зургийг гаргасан байна. Мэдэрлийн холбоос нь авто замийн систем шиг судал даган холбогддог байна.

Эмэгтэй хүний тархины зүүн, баруун хэсгүүдийн холбоос маш нягт байсан бол эрэгтэй хүнийх тал бөмбөлгүүдийн холбоос муу харин тал бөмбөлгийн доторх холбоо нь нягт байгаа юм. Эрэгтэй хүний тархины тал бөмбөлгүүдийн хоорондоо холбоотой хэсэг нь зөвхөн төв удирдлагын буюу бага тархины хэсэг юм. “Хэрэв та цанаар гулгаж сурахыг хүсвэл, бага тархины хэсэг үүнийг гүйцэтгэх болно” гэж Верма хэлж байна. Тиймээс эрэгтэй хүмүүс шинэ чадвар эзэмшихдээ арай илүү байдаг байна. (Хэрэв уг судалгааг сонирхохыг хүсвэл Ш/У-ны Үндэсний Академийн Бүтээлээс харж болно.)

Арван гурван нас хүртэл эрэгтэй, эмэгтэй хүний тархины ялгаа бага боловч 14-17 насны хооронд ялгаа нь эрс нэмэгддэг байна.

Энэхүү судалгаа нь тархины судалгаанд маш их ач холбогдолтой. Эрэгтэй, эмэгтэй хүний тархины зургийг гаргах нь тэдний сэтгэхүйн ялгааг гаргаад зогсохгүй хүйсийн хэв шинжид тулгуурласан мэдрэлийн системийн гажгийг зэрэг өвчнийг ч судлахад дөхөв болох юм.


Эх сурвалж: theguardian

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer