Долоо хоногийн шилдэг app-ууд

10/07/2013

Мобайл үйлдлийн системүүд дээр гарсан энэ долоо хоногийн шилдэг програмуудыг (app-ууд) одоо сонирхоё.


Evernote: Blackberry (үнэгүй)


 Blackberry хүнд байдалд байгаа хэдий ч мөн шинэ програм бас орж байна. Evernote бол тэмдэглэл хөтлөх програм бөгөөд ингээд Blackberry дээр ашиглах боломжтой боллоо. Ингээд утсаа ихэнхдээ ажилдаа ашигладаг хэрэглэгчдэд энэхүү програмыг үнэгүй татан авч ашиглах боломж гарч байна.








One Shot (update): Windows Phone (2$)

One Shot бол камерын програм бөгөөд хэрэглэгдэд илүү сайн чанарын зураг авах боломжийг олгож өгдөг. Одоо 3.0 загвар нь Windows Phone үйлдлийн систем дээр гарсан бөгөөд шинэ камерын горимууд, зургаа хуваалцах боломж, 1:1 нарийвчлал зэрэг боломжуудтай болсон байна.








FIFA 14: iOS болон Android (үнэгүй)

Хэрвээ та хөлбөмбөгийн хорхойтон бол энэ тоглоом танд таалагдах болно. Энэ тоглоом нь одоогийн байдлаар хамгийн өргөн тархсан хоёр үйлдлийн систем дээр үнэгүй гарсан байгаа. Тоглоомыг touchscreen ашиглаж удирдахад амархан байхаар зохион бүтээсэн бөгөөд та үнэгүй татаж авах боломжоо бүү алдаарай. Учир нь зарим програмууд үнэгүй гараад үнэтэй болох тал ч байдаг билээ.


WyFire: iOS (үнэгүй)

Хэрвээ та iOS7-гийн AirDrop функцийг Apple-ын биш төхөөрөмжүүд дээр хэрэглэмээр байгаа бол WyFire-ыг сонирхоод үзээрэй. Энэхүү програмыг ашиглаж 2 төхөөрөмжийн хооронд мэдээлэл дамжуулах нь тун энгийн. WyFire нь хоёр төхөөрөмжийн хооронд мэдээллийг дундаа ямар нэг дамжуулах хэсэггүйгээр шууд дамжуулдаг тул их хэмжээний мэдээллийг ч хурдан илгээх чадвартай юм.







The Football App (update): iOS болон Android (үнэгүй)

Ингээд дараагийн програм бол бас л хөлбөмбөгийн талаар юм. Хэрвээ та хөлбөмбөгт дуртай бол энэ таны төхөөрөмж дээр заавал байх програмуудын нэг юм. Энэхүү үнэгүй програм нь танд шинэ мэдээ мэдээллийг хүргэж өгч байх болно.









Pocket Trains: iOS болон Android (үнэгүй)

Анх Pocket Planes гэж гарч байсан бол одоо харин Pocket Trains гэх энэхүү шинэ тоглоом гарчээ. Pocket Planes-ыг тоглож үзсэн хүмүүс шинэ Pocket Trains-ыг дор нь татаж авах болно. Тоглоом дээр та төмөр зам болон өөрийн вагоноо сайжруулж олон төрлийн даалгавруудыг биелүүлэх болно.




Linqapp: Android (үнэгүй)

Хэрвээ та хэл сурах гэж байгаа бол энэхүү програм тухайн улсын хүнтэй холбож өгч танд сурахад тус болох болно. Үүн дээрх мэдээллүүд нь байнга бусад хүмүүсийн оруулсан мэдээллүүд байх бөгөөд та хүссэн асуудлуудаа үүсгэж, асуулт асууж, бусдаас тусламж авах боломжтой юм.








Dictionary.com (update): iOS (үнэгүй)

Dictionary.com бол ашиглахад амархан толь юм. Ингээд шинэчлэсэн загвар iOS7 шинэ загвартай илүү төстэй болж мөн түүнээс гадна олон функцууд нэмж өгсөн байгаа. 









Pivvot: iOS болон Android (3$)

Энэ тоглоомын хөдөлгөөнт puzzle тоглоом бөгөөд дизайн хийцийн хувьд маш сайн хийгдсэн юм. Тоглолт бүр дээр өөр өөр үеүүд гарах бөгөөд өмнө тогломж байсан үеүүдтэйгээ адил байна гэж байхгүй. Тиймээс тоглолт бүр өөр өөр байх юм. Энэхүү тоглоом анх гарахдаа үнэгүй байсан ч харамсалтай одоо үнэтэй болсон байна.




Эх сурвалж: digitaltrends.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer