Нэгэн томоохон байгууллагын хэлтсийн дарга байна гэж бодъё. Тэрээр бүх ажилчдыг шаардлагатай техник хангамж болон программ хангамжаар хангах үүрэгтэй. Энэ бол ажилчдад компьютер авч өгөхөөс илүү том асуудал юм. Үүнд программ хангамж болон программ хангамжийн лицензийн асуудлыг шийдэх орно. Магадгүй шинэ ажилчин орж ирэхэд болгонд дахин программ болон лицензийн хэмжээг ихэсгэх шаардлагатай болохоос эхлүүлээд маш олон асуудлуудыг шийдэх шаардлагатай болно.
Харин "cloud computing" (шууд орчуулбал "үүлэн тооцоолол") ашигласнаар компьютер бүр дээр шинэ программуудаа суулгаж ажиллуулах хэрэггүй зөвхөн бүх программууд суулгагдсан байгаа серверт холбогдох нэг л программ ажлуулахад болно.
Өөр байгууллага хариуцаж байгаа сүлжээний компьютерууд дээр и-майлээс эхлээд текст бичихэд шаардлагатай мөн нарийн тооцоолол хийх программуудыг ажлуулах болно. Энэ бол "cloud computing" юм.
"Cloud computing"-гийн систем нь ажлын ачааллын маш том өөрчлөлт гарна. Үйлчилгээ авч байгаа талын техник болон программ хангамж хариуцсан хэсгийн ажил багасах болно. Мөн тухайн байгууллагын ажлын компьютерын тооцоолол хийх ачаалал ч багасах болно. Хамгийн гол тооцооллыг "cloud computing" үйлчилгээ үзүүлж байгаа талын компьютерууд хийх бөгөөд энэ нь хэрэглэгчийн талд шаардлагатай программ болон техник хангамжийн хэмжээг боломжийг бий болгоно.
Хэрэглэгчийн компьютер "cloud computing" үйлчилгээтэй холбогдох программыг (энэ нь энгийн браузер ч байж болно) л ажиллуулж чаддаг байхад хангалттай юм.
Энэхүү ухагдахуун нь холын мэт санагдаж байвал мөн л андуурал юм. Интернэт орж и-майлээ та шалгадаг бол "cloud computing" үйлчилгээ ашиглаж байна гэсэн үг юм. Хэрэглэгч "Gmail" ашигладаг бол хэрэглэгчийн компьютер и-майл ажлуулах программ ажилладаггүй энэ нь "google"-ын серверүүд дээр хийгддэг бөгөөд таны и-майлүүд ч гэсэн таны компьютер дээр хадгалагдаж компьютерын зай эзэлдэггүй. Бүх мэдээллүүд үйлчилгээ үзүүлж байгаа тал дээр хадгалагдаж харин хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч ашиглах боломжтой байдаг.
"Cloud computing"-ын бүтцийг ерөнхийд нь хэрэглэгчийн тал болон үйлчилгээ үзүүлж байгаа тал гэж хувааж авч үзэж болно. Хоорондоо сүлжээгээр энэ хоёр тал холбогдох бөгөөд ихэнх тохиолдолд энэ сүлжээ нь интернэт байх болно.
Хэрэглэгчийн талын хэсэгт үйлчилгээ үзүүлж байгаа талтай холбогдох программ бүхий компьютер байх бөгөөд үйлчилгээ үзүүлж байгаа газар бүрийн интерфайс өөр өөр байж болно. И-майлын үйлчилгээ ихэнхдээ өргөн хэрэглээний браузер ашигладаг бол бусад системүүд өөр өөр төрлийн программ хангамж ашиглах болно.
Харин үйлчилгээ үзүүлж байгаа талд олон төрлийн компьютер болон серверүүд, хэрэглэгчийн мэдээллийг хадгалах дата баазууд байх бөгөөд эдгээр нь хэрэглэгчийн хүссэн дурын тооцоолон бодохоос эхэлж видео тоглоом хүртэлх бүх төрлийн программуудыг ажлуулах чадвартай техник хангамж байна. Ихэнхдээ үйлчилгээ бүр өөрийн гэсэн сервер дээр ажилладаг.
Ихэнх серверүүд үргэлж 100%-ын ачаалалтай ажилладаг бөгөөд ашиглагдахгүй байгаа хүчин чадлыг виртуаль серверийн тусламжтайгаар үргэлж илүү үр дүнтэй ажлуулах боломжтой байдаг бөгөөд энэ нь ч үйлчилгээ үзүүлж байгаа талд техник хангамжийн талын зардлыг бууруулж өгдөг байна.
"Cloud computing" үйлчилгээ үзүүлж байгаа тал нь хэрэглэгчийн мэдээллийг байнга давхар хадгалдаг байна. Учир нь үйлчилгээ үзүүлж байгаа талын техник хангамжид асуудал үүссэн цагт хэрэглэгчийн мэдээллийг алдахгүй байх хэрэгтэй бөгөөд үүнийг мэдээллийн нөөцлөл гэдэг. Тиймээс маш их хэмжээний мэдээлэл хадгалах боломж бололцоотой байдаг.
Энэхүү үйлчилгээг маш олон зүйлд ашиглах боломжтой байдаг. Хэрэглэгчийн компьютер дээр ажилладаг бүх л төрлийн программуудыг "cloud computing" үйлчилгээ үзүүлж байгаа талд ажлуулах боломжтой.
Одоо зарим ашигтай талуудыг нь сонирхоё:
Хэрэглэгч тал өөрсдийн мэдээлэл болон программуудаа хүссэн газраасаа орж ашиглах боломжтой болно. Интернэтэд холбогдсон байхад л хангалттай. Мэдээлэл нь хэрэглэгчийн компьютер дээр байхгүй учраас хэрэглэгчийн компьютерын санах ойны хэмжээнээс болж хязгаарлагдахгүй.
Үйчилгээ авч байгаа байгууллагын техник хангамжид үрэх зардал буурна. Учир нь өндөр үзүүлэлт бүхий компьютер шаардсан программуудыг үйчилгээ үзүүлж байгаа тал ажиллуулах болно. "Cloud" системд холбогдож чадах дундаж компьютер байхад л хангалттай юм.
Программ хангамж нь үйлчилгээ үзүүлж буй тал дээр байх учраас үйчилгээ авч байгаа байгууллагын ажилчдын хэн нь ч гэсэн ашиглах боломжтой болно. Ингэснээр тухайн программ хангамжийг шаардлагатай ажилчин бүрийн компьютер дээр суулгаж тус бүрд нь лицензийн үнийг төлөх шаардлагагүй болох юм. Харин зөвхөн программ хангамжийн байгууллагатай урьдчилан тохиролцсон төлбөрийг төлөхөд л хангалттай юм.
Зарим байгууллагууд санах ой хангалттай байхгүй учраас түр хугацаанд бусад байгууллагаас зээлдэж авдаг. Мэдээллээ хадгалах санах ойн асуудал дээр санаа зовох хэрэггүй болно.
Байгууллагуудын мэдээллийн технологийн засвар үйчилгээ болон тусламжид авах зардал буурна.
Том судалгаа шинжилгээ болон тооцоолол хийх шаардлагатай бол энгийн компьютер дээр хэдэн жил хийгдэх тооцооллыг олон серверүүдийн нэгдсэн хүчээр хурдан хугацаанд хийх боломжтой болно.
Энэ бүгдээс харахад маш олон давуу тал гарч байгаа ч мөн сул тал бас бий.
Хамгийн том асуудал бол мэдээллийн аюулгүй байдал юм. Өөрсдийн нууц мэдээллийг оор байгууллагад хариуцуулж өгнө гэдэг санаа нь захиралуудын айдсыг төрүүлдэг.
Гэсэн хэдий ч "cloud" үйчилгээ үзүүлдэг байгууллагууд өөрсдийн нэр хүндээ данган өргөжин дэвжиж эсвэл дампуурдаг. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгийн сайн хангаж үйлчилгээ үзүүлж байгаа ийм төрлийн байгууллагуудын нэр хүнд нь өндөр байснаар энэ нь тэдний нэрийн хуудас нь болдог. Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь тэдний оршин тогтнох үгүйг тодорхойлж байдаг. Тиймээс тэд хамгийн сүүлийн үеийн мэдээллийн аюулгүй байдлын техник технологи, программ хангамж болон бусад бүх боломжит аргуудыг ашиглах дуртай байдаг.
Дараагийн асуудал бол хувийн нууц юм. Үүнийг хангахын тулд хэрэглэгчийг нууц үг болон нэвтрэх нэрээр хангаж мөн ажилчин бүрд ажилд ашиглагдах программуудад нэвтрэх эрхийг олгож өгөх явдал юм. Ингэснээр тухайн ажилчны ажил үүргээ гүйцэтгэхэд хэрэгтэй л программуудад нэвтрэх боломжийг олгож өөрийн хариуцаагүй мэдээлэлрүү орох боломжийг хааж өгнө.
Эх сурвалж: howstuffworks.com
0 comments:
Post a Comment