Энэхүү нийтлэлээрээ хуучин тоглож байсан тоглоомнуудын талаар оруулахаар шийдлээ. Жагсаалтыг дурын байдлаар хийсэн ч аль болох хуучнаас орчин үерүү байхаар гаргалаа.
Interstate 76
Компьютер дээр тоглож байсан анхны машинтай тоглоомнуудын нэг. Энэхүү тоглоом нь машины тулаантай тоглоом юм. Өөрийн машин дээрээ олон янзын зэвсэглэл тавиж олон төрлийн даалгавруудыг гүйцэтгэдэг. Тухайн үед монголд интернэт өргөн хэрэглээнд байгаагүй бөгөөд өрх гэртээ интернэттэй айл байдаггүй байсан. Тиймээс ч энэхүү тоглоомыг бусад газар ямар нэр хүндтэй байсан талаар хэлж мэдэхгүй байна. Тухайн үедээ энэ тоглоомыг дундаж графикын тохиргоон дээр л бага хэмжээний гацалттайгаар тоглож чадаж байсан юм.
Megarace 2
8 машин уралдаж ялахын төлөө бие биенийгээ буужин мина болон тос зэрэг зүйлс ашиглан түрүүлэхийг оролдоно. Мөн уралдаж байгаа зам нь янз бүрийн саад болон тэсрэх бөмбөгтэй байх болно. Харин шигшигдэж дууссан цөөн хэд нь сүүлийн уралдаан дээр зэвсэглэлгүй шударгаар уралддаг. Хуучны "DOS" орчинд зориулж бүтээгдсэн тоглоом. Хуучин дискэн дээр байсан хувилбар нь ганц л газартай байсан бөгөөд тоглоом нь нэг л газартай юм уу эсвэл дутуу хувилбар юм уу гэдгийг нь мэдээгүй л байна.
Tomb Raider 1
"Lara Croft"-ын адал явдлын талаарх энэхүү анхны тоглоом бол миний адал явдалт тоглоомын эхнийх нь байсан юм. Тухайн үеийн тоглоомууд ихэнхдээ нилээд урт мөн дуусгахад хэцүү байдаг байсан.
Red Alert 1
Компьютер дээрх стратегийн төрлийн тоглоомны хамгийн эхнийх нь миний хувьд "Red Alert 1" байсан. Хоёр дисктэй байсан энэ тоглоомны зөвхөн нэг диск нь байсан учраас зөвхөн холбоотнуудын кампанит ажлыг даалгавруудыг л явуулж байсан юм. Энэ тоглоом дээр одоогийн стратегийн төрлийн тоглоомнууд дээр байнга байдаг зарим зүйл ч байдаггүй. Жишээ нь цэрэг эсвэл зэвсэг хэдийг үйлдвэрлэх захиалга өгөх ч боломж байгаагүй юм. Мөн "Red Alert 2" дээр байдаг шиг барилга цэрэг зэвсэг хамгаалалтуудаа хувиарласан хэсэг байдаггүй зөвхөн цэрэг зэвсэг болон барилга гэсэн хэсэгтэй. Тиймээс тухайн цагт нэг л цэрэг, танк, эсвэл барилга барих боломжтой байв.
Oddworld: Abe's Oddysee
"Oddworld: Abe's Oddysee" тоглоом нь маш сонирхолтой тоглоом байсан. Энэ нь "puzzle" төрлийн тоглоом бөгөөд боолчлогдсон өөрсдийн төрлүүдээ аврахын тулд явж байгаа нэгэн харийн хүний талаар гарна. Бусадтайгаа ярилцаж, бусдаа дагуулж эрх чөлөөнд нь хүргэх нь түүний гол зорилго бөгөөд нийт 99 боолыг аврах боломжтой юм. Мөн тоглоомын сүүлд хэдийг аварч чадсанаас шалтгаалж гол дүрийн хувь заяа шийдэгдэх болно.
Age of Empires
Тухайн үед авсан "Age of Empires" тоглоом нь орос хэлний хувилбар байсан тул компьютер дээр фонт нь таарахгүй бүх бичиг нь хоосон зураас гарч байв. Тиймээс энэ тоглоомыг эхэн үедээ ойлгоход тун хэцүү байсан юм. Өмнө нь зөвхөн "RA1" тоглож байсан тул олон төрлийн нөөц цуглуулах нь ч шинэлэг санагдаж байлаа. Хичнээн фонт таарахгүй байсан хэдий ч тоглоом маш сонирхолтой санагдаж байнга тогломоор санагддаг байлаа.
Neverhood
"Neverhood" энэ тоглоом нь бас нэгэн "puzzle" төрлийн тоглоом байсан юм. Энэ тоглоомны хамгийн сонирхолтой нь хэрхэн хийгдсэн нь. Загвар дизайн нь бүгд баримлын шавраар хийгдсэн.
Dominion
"Dominion" болон хүн төрөлхтөн болон харь гаригийнханы эсрэг болж байгаа байлдааны талаарх стратегийн тоглоом юм. Энэ тоглоом олон нийтэд тийм ч хүртээлтэй байж чадаагүй хэдий ч тоглоом дээрх роботуудыг харах их гоё санагддаг байлаа. Мөн түүнээс гадна явган цэргүүддээ олон төрлийн команд өгөх боломжтой байсан. Жишээ нь хэвтэх, хоорондоо зайгаа барих, суух, эргүүл хийх зэрэг.
Need For Speed 2
"Need for Speed 2" бол миний тоглосон "Need for Speed" тоглоомын хамгийн анхных нь юм.
WW2 Normandy
"WW2 Normandy" бол анх тоглож байсан "FPS" тоглоомуудын нэг юм. Цөөн хэдэн үетэй энэ тоглоомыг тухайн үед удаан тоглож чаддаггүй байсан юм. Учир удаан тоглох тусам улам их толгой эргэж мөн толгой өвдөх болно.
Delta Force
"Delta Force" бол бас миний тоглож байсан анхны "FPS" тоглоомнуудын нэг юм. Олон үеээс сонголтоо хийж тоглох боломжтой энэхүү тоглоомын үйл явдал нь ямар учиртайг нь ч хэлж мэддэггүй тоглодог байв. Зүгээр л яваад дайснуудаа устгадаг байлаа.
Project I.G.I
"Project I.G.I" дээр нэгэн тусгай цэрэг даалгавраа гүйцэтгэж байгаа талаар гарах болно. Үйл явдлыг нь одоо сайн санахгүй байгаа хэдий ч тухайн үед энэ тоглоомын график дүрслэл маш сайн харагддаг байлаа.
Soldier of Fortune 1
"Soldier of Fortune 1" энэ тоглоомын бусдаас ялгарах нэг л зүйл бол дайснуудын гар, хөл, толгой тасарч унах юм. Ойрын зайнааc дайснаа буудахад хаана оносноос шалтгаалж биеийн хэсгүүд нь тасарч унадаг. Энэ тоглоом нь нилээд харгис төрлийн тоглоомуудын нэг юм. Мөн энэ тоглоомыг жоохон удаан тоглоход толгой эргэж өвдөх болно.
Starcraft 1
"Dominion"-ны дараа "Starcraft"-ыг тоглосон юм. Компьютер дээр суулгахаас өмнө энэхүү тоглоомыг тоглож байгааг телевизороос нилээд олон удаа үзэж байсан. Солонгосуудын тоглож байгаа гардаг байсан шиг санаж байна. Гэхдээ тоглоомын кампанит ажлыг кодгүйгээр дуусгаж чадаагүй.
Diablo 1
"Diablo" тоглоом тоглож үзсэн хүн бүр энэ л тоглоом дээр хулганыхаа зүүн товчлуурыг хамгийн их дарж байсан байх. Гурван төрлийн баатрын сонголттой энэ тоглоом дээр гүйх боломжгүй зөвхөн л алхаж явах боломжтой байв. Алхалтын дуу нь маш тод сонсогддог. Мөн ямар ч зэвсэг хэрэглэлтэй байсан ч хамаагүй хуягны төрлөөс шалтгаалж 3 хан төрлийн байдлаар баатрууд нь харагддаг байсан.
Max Payne 1
"Bullet time" буюу цаг хугацааг үсэрч байхдаа удаашруулж харах бол "Max Payne" тоглоомны нэрийн хуудас нь юм. Тухайн үедээ маш сайн графиктай байсан энэ тоглоомны гол дүр болох "Max Payne" ба тэрээр ганцхан л нүүрний загвартай. Мөн тоглоомын дунд үсрээд буудаж байх үедээ "pause" авахад камера нь "Max Payne"-ыг тойрон харагддаг нь маш гоё санагддаг байж билээ.
Warcraft 3
Монголын телевизийн сувгаар тухай үед гарч байсан компьютерын тоглоомны нэвтрүүлгээр "Warcraft 3"-ыг танилцуулж байхад тоглоом маш их таалагдаж байсан. Өдөр шөнө солигддог. Шөнө болохоор тухайн газар байгаа мангасууд нь унтдаг гэх мэтчилэн энэ тоглоом маш гоё харагдаж байсан юм.
Knights and Merchants
Бас нэгэн хуучны стратегийн тоглоомнуудын нэг. Харин энэ тоглоом дээр бүх зүйл маш нарийн холбоотой тариа будаа тариж түүгээрээ талх хийж ажилчид болон цэргүүдээ хооллохоос эхлээд хэрэгцээтэй бүх зүйлээ олон шат дамжлагтайгаар хийж бүтээх болно. Тиймээс энэ тоглоом дээр маш олон төрлийн нөөц байдаг юм. Жишээ нь модчин нь мод огтолж мөн мод тарих үүрэгтэй бэлдсэн модыг нь зөөгчид авч агуулахад хийх бөгөөд барилга барих болоход барилгачид чулуу болон модоор барилга барих болно. Хангамж болон ажилчид хангалттай бол барилга баригдах хэсэг дээр шаардлагатай материалуудыг хурдан зөөж хурдан барилгаа барих боломжтой гэхдээ олон ажилчинтай байна гэдэг нь их тариа болон жимс тариж, гахай тэжээн хоол бэлдэх шаардлагатай гэсэн үг юм. Хэрвээ хоолны хангамжгүй бол ажилчид болон цэргүүд өлсгөлөнгөөс болж үхэх болно.
Counter Strike 1.3
Компьютер тоглоом тоглодог хүн бүр л үүний талаар мэдэх тул тайлбар шаардлагагүй байх гэж бодож байна.
Grand Theft Auto 3
"GTA-3"-ын талаар таалагдсан зүйл бол том хотод чөлөөтэй явах боломжтой байсан нь юм. Үйл явдал юу болдог талаар сайн санахгүй байгаа хэдий ч гол дүрийн амнаас нэг ч үг гардаггүй гэдгийг санаж байна. Мөн даалгавар гүйцэтгэж байх үед тоглоомоо хадгалах боломжгүй нь маш их ядаргаатай.
The Sims 1
Жинхэнэ амьдрал байхад ийм тоглоом тоглоно гэдэг нь хачирхалтай ч нилээд их нэр хүндтэй болсон тоглоомуудын нэг бол "The Sims" тоглоом юм.
Operation Flashpoint: Cold War Crisis
"Operation Flashpoint: Cold War Crisis" бол маш их боломж бололцоотой чөлөөт ертөнц бүхий тоглоом юм. Тоглогч байлдагчаас эхлээд суман ахлах офицер болтол явдаг бөгөөд кампанит ажил дээр хэд хэдэн дүрээр тоглох боломжтой. Явган цэргийн офицер, тусгай салааны дарга, нисгэгч, танкны удирдагчийн дүрээр явах болно. Явган цэргийн офицер болтлоо эхний газруудад энгийн байдагч байх бөгөөд үүрэг даалгавраа өөрийн удирдах офицераа данган биелүүлэх болно. Цол нэмсний дараа даалгавраа яаж явж хэрхэн биелүүлэхээ өөрөө сонгох боломжтой болох бөгөөд өөрийн сумангийн цэргүүдэд маш олон төрлийн тушаал өгч удирдах боломжтой. Тусгай ангийн салааны даргаар явах үед ихэнхдээ шөнийн цагт дайсны газар нутагт үйл ажиллагаагаа явуулах бөгөөд дайсны хангамж техникүүдийг нууцаар устгах даалгавруудыг гүйцэтгэнэ. Тиймээс ч энэ үед өөрийн цэргүүддээ харагдсан дайснаа шууд буудахгүй байх зэрэг тушаалыг өгч аль болох дайсандаа мэдэгдэхгүй байх хэрэгтэй юм. Нисгэгчээр ихэнхдээ нисдэг тэрэг удирдах бөгөөд тулааны талбараас цэргүүдийг зөөх эсвэл аваачих. дайсны техник болон цувааг устгах, дайсны нисдэг тэргүүдтэй тэмцэх, танкны анги нэгтгэлүүдэд тусламж үзүүлэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэх болно. Мөн танкны удирдагчаар явах боломжтой бөгөөд эхэн үедээ нэг л танк удирдах бол сүүлдээ 4 танкаас бүрдэх хэсгийг удирдах болно. Энэхүү тоглоом дээрх зэвсэг техникийг удирдах боломжтой бөгөөд жишээ нь танк л гэхэд дотроо жолооч, буучин, удирдагчийн суудалтай байх болно. Энэ тоглоомны үйл явдал цөөн хэдэн арлын төлөө АНУ болон ЗХУ-ын талуудын дунд тулаан болж байгаагаар гарах болно. Мөн тоглоом нь дээр тоглогч хүсвэл өөрийн даалгавар газруудыг хийх боломжтой юм.
Call of Duty 1
Энэ жагсаалтын сүүлийн тоглоом бол одоогийн хамгийн амжилттай тоглоомын цувралын эхлэлийг тавьсан "Call of Duty" тоглоом юм. Тухайн үедээ гарахдаа энэ тоглоом нь бусдаас ялгарч чадсан шалтгаан бол тоглоомын үйл явдал болон дууны эффектын тусламжтайгаар гаргасан байлдааны уур амьсгал нь юм. Тоглоомын үйл явдал нь түгшүүртэй, дуу чимээ ихтэй, сэтгэл хөдөлгөсөн олон хэсгүүдтэй байсан учраас маш амжилттай болсон юм.
Одоо эдгээр тоглоомуудын заримийнх цуврал ямар болсныг харъя.
Counter Strike: Global offensive |
Need for Speed: Rivals |
Age of Empires 3 |
Red Alert 3: Uprising |
Call of Duty: Ghosts |
Max Payne 3 |
Oddworld: New n Nasty |
Operation Flashpoint: Red River |
Tomb Raider |
Diablo 3: Reaper of Souls |
Starcraft 2 |
Харин та эдгээр тоглоомуудыг тоглож үзсэн үү. Та багадаа ямар тоглоомд дуртай байсан талаар коммент үлдээгээрэй.
ихэнхийг нь тоглож байж. Анх Delta Force лайтай санагддаг байж билээ
ReplyDeleteБага Насны Үеийн Компьютерын Тоглоомууд - Intech >>>>> Download Now
Delete>>>>> Download Full
Бага Насны Үеийн Компьютерын Тоглоомууд - Intech >>>>> Download LINK
>>>>> Download Now
Бага Насны Үеийн Компьютерын Тоглоомууд - Intech >>>>> Download Full
>>>>> Download LINK Um
Хүүхэд нас санаанд орчихлоо. RA их тоглодог байж дээ. Сайхан нийтлэл байна шүү Идэрээ.
ReplyDeleteThx
Deletera ix togoldog bailaa
ReplyDeleteСтратегийн анхны тоглож үзсэн тоглоом бол Dune Battle for arrakis байлаа.1992 оны тоглоом байхаа.Red alert-аас өмнө Command conquer гээд цуврал гардаг байсан.Харин shooter бол мэдээж doom,Zero Tolerance гээд сеганы тоглоом байсан.Энэ дээр дурдагдсан тоглоомууд сүүлд гарсан ,бүгд 3 хэмжээст тоглоомууд байна.
ReplyDeleteDiablo III toglodog humuus MGL claniig search hiigeed negdeerei.
ReplyDeleteБага Насны Үеийн Компьютерын Тоглоомууд - Intech >>>>> Download Now
ReplyDelete>>>>> Download Full
Бага Насны Үеийн Компьютерын Тоглоомууд - Intech >>>>> Download LINK
>>>>> Download Now
Бага Насны Үеийн Компьютерын Тоглоомууд - Intech >>>>> Download Full
>>>>> Download LINK
96030314
ReplyDeleteБи Анх удаа тоглох гэж байна
ReplyDelete