Galaxy S5 Ямар Байх Ёстой Байсан бэ?

Ухаалаг утас үйлдвэрлэгч акулуудын нэг Samsung компани даваа гаригийн шөнө буюу Улаанбаатарын цагаар 2/25ны 00:00 цагт Испаний Барселон хотноо тэдний нэрийн хуудас болох Galaxy S бүлэгийн 5дах загвараа танилцуулсан билээ. Хамгийн сүүлд Galaxy S4 гарахад New York хотноо нилээн том шоу арга хэмжээ болж байсан. Харин энэ жил Galaxy S5 шинэ утасны танилцуулга тийм ч сүртэй болсонгүй. Шинээр талилцуулагдах S5 утасны талаар маш их шуугиан, цуу яриа янз бүрийн таамаглал гарч байсан бөгөөд Samsung компани S5-г гаргах хүртэл бүх зүйлийг нууц хэвээр байлгаж чадсан билээ. Харин уржигдар шөнө танилцуулгаа хийсэн S5 утас маань хүсэн хүлээж байсан хэрэглэгчидэд тийм ч их таалагдсангүй. Өмнөх загвар болох S4-с ялгарах онцлог ч бараг байсангүй. Гол ялгарах зүйл нь шинэ буюу Snapdragon 801 серийн чип, хурууны хээ мэдрэгч, усны хамгаалалт 16мега пикселийн камер болон 4төрлийн өнгөний сонголт л байлаа.

Galaxy S5 үзүүлэлт: 
 
Энэ загварыг танилцуулахаас өмнө загварын хувьд ч мөн үзүүлэлтийн хувьд ч ийм байгаасай гэмээр таамаглалууд их гарч байсан. Тэгвэл би Galaxy S5 ямар үзүүлэлт загвартай байх ёстой байсан бэ гэдэг өөрийн бодлоо хуваалцах гэсэн юм.

Galaxy S5 ямар байх ёстой байсан бэ?

Загвар: Samsung компани S5 утсан дээрээ үндсэн хэв загварыг дахин нэг бодож үзэх хэрэгтэй байсан болов уу. Үнэндээ S3 болон S4-с хол тасархай гоё загвартай утас болж чадсангүй. S4-с илүү зузаан, хүнд бас өнгөний ялгарал ч гэсэн 9ppi-р бага гээд дутагдалтай зүйл ихтэй болжээ. S5-н хувьд тэд утасныхаа хэлбэр, дэлгэц болон гадна тал дээр илүү анхаарах хэрэгтэй байжээ. Samsung Galaxy Note3 болон бусад таблетууд нь савхин артай болсон билээ. Харин S5 нь савхи болон металл гадаргуутай гарна гэсэн таамаглал байсан боловч polycarbonate материалаар хийсэн байна.


Мөн Samsung компани 2013 оны 10 сард анхны хотгор дэлгэцтэй Galaxy Round гэх утас гаргасан. Энэхүү өвөрмөц дэлгэцтэй утасны гүйлгээ дотооддоо сайн байгаа ч гадаад зах зээлд их ховор зарагдаж байгаа юм. Galalxy Round-н хотгор дэлгэц болон их биеийн хэлбэрийг S5 авч магадгүй гэсэн яриа их байсан билээ. Энэхүү ухаалаг утсанд зориулсан OLED буюу YOUM хотгор дэлгэцийн технологийг яагаад S5-д ашиглаагүй юм бол доо. 

Дэлгэц: Утасны гадаад үзэмж загвараас гадна өдөржин шахуу харж суудаг утасны дэлгэцийн үзүүлэлт маш чухал. Дэлгэцийн нягтрал, өнгөний ялгарал болон нарийвчлал тухайн утсыг сонгох том шалтгаан болдог. Шинээр гарсан S5 нь 1920x1080, 5.1 инч 432ppi бүхий Full HD дэлгэцтэй болжээ. Уг нь нэг их ялгаа байхгүй ч S4-с бас л арай муу байна. Samsung компаниас энэ жил WQHD буюу FHD-с бараг хоёр дахин илүү нарийвчлал бүхий дэлгэц гаргана гэж зарлаж байсан. Гэтэл S5-д энэхүү дэлгэцийг ашиглаагүй байна. Магадгүй WQHD дэлгэцээ хөгжүүлж дуусаагүй учир S5-д ашиглаагүй бололтой. Гэхдээ 5.1 инч 432ppi гэдэг нь дэлгэцийн хувьд тулсан үзүүлэлт нь бололтой. Дэлгэцийн хэмжээ, нягтрал хоёр нь хоорондоо урвуу хамааралтай учир дэлгэц томорвол нягтрал багасна. Нягтрал ихэсвэл хэмжээ багасна.

Санах ой: Аливаа техник технологи хөгжиж дэвшихийн хэрээр дараагийн загвар нь өмнөхийгөө илүү давсан үзүүлэлт, илүү давсан технологитой гардаг. Гэтэл Galaxy S5 өмнөх загвартайгаа яг адилхан санах ойтой гарчээ. Бараг муу ч гэхэд болохоор байна. Учир нь гэвэл S4-н санах ойн багтаамж 16/32/64Гб гэсэн сонголттой байдаг бол S5 16/32Гб гэсэн сонголттой гарсан байна. Миний хувьд ядаж 32/64Гб гэсэн санах ойн багтаамжтай байна гэж бодож байлаа.
Эцэст нь RAM: 5.1 инч дэлгэцтэй Snapdragon 801 серийн 2.5 ГигаГерцийн 4цөмтэй S5 ухаалаг утас маань 2Гб RAM-тай болжээ. Энэ зүйл миний гайхшралыг үнэхээр төрүүллээ. Тэд яагаад ядаж 3Гб-ын RAM-тай хийсэнгүй вэ. Хүн бүр 3 эсвэл 4Гб RAM-тай болно хэмээн таамаглаж байсан биз.


Дүгнэлт: Би хувьдаа GS5-г маш сайн үзүүлэлттэй дийлчихсэн утас гарна гэж найдаж их хүлээж байлаа. Гэвч тэгсэнгүй харин ч эсрэгээр байлаа. Магадгүй Samsung том компани учир бодлогын чанартай S5-н үзүүлэлтийг айхтар хөгжүүлсэнгүй бололтой. Apple компаний iPhone4, 5 болон 5S-н хооронд нэг их ялгаа гараагүй. Тийм учир iPhone6 маш өндөр үзүүлэлт бүхий сайн утас гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс iPhone6 гарахад түүнтэй өрсөлдөхүйц хэмжээний сайн утас гаргахын тулд S5-г тийм ч айхтар сайн үзүүлэлттэй хийгээгүй байж болох юм. Эсвэл Note3, Galaxy Round зэрэг таблет утаснуудаа зах зээлд өрсөлдөхүйц байлгахын тулд ингэж шийдсэн ч байж магадгүй. Ямар ч байсан Samsung хүссэн бол S5 маш сайн үзүүлэлт загвар бүхий утас байж чадах байсан биз. 

Миний бодлоор S5 ийм үзүүлэлттэй гарна гэж төсөөлж байлаа.
 -------------------------------------------------- ----------------
Дэлгэц: 5.3 инч Супер АМОЛЕД , Өргөн Quad HD ( 2560x1440 ), 560 ppi.
-------------------------------------------------- ----------------
Процессор: 2.1ГГц 8цөмтэй Exynos 5 процессор
-------------------------------------------------- ----------------
RAM: 3 ГБ
-------------------------------------------------- ----------------
Санах ой: 32/64 ГБ
-------------------------------------------------- ----------------
Баттерей: 3000 милАмпер/Цаг
-------------------------------------------------- ----------------
Үйлдлийн Систем: Android 4.4.2 (Kit Kat)
-------------------------------------------------- ----------------

Үзүүлэлтийн хувьд GS5 тийм сайн болоогүй ч дотоод функцийн хувьд сонирхолтой зүйлс их байна лээ. Жишээ нь:
Хурууны хээ уншигчаас гадна зүрхний цохилт хэмжигч, Ultra Power Saving mode болон Wi-Fi-р юм татах хурдыг ихэсгэх booster гэх мэт сонирхолтой функцуудтай бөгөөд Galaxy Gear-тай холбогдсон тохиолдолд илүү олон функцууд нэмэгдэх юм байна. Нэг зүйл нэмж хэлэхэд процессорын хувьд GS5 маань худалдаанд гарахдаа 2.1ГГц 8цөмтэй Exynos5 процессортой өөр нэг хувилбар гарч магадгүй бололтой.

Та ч гэсэн санал бодлоо хуваалцаарай.





6 comments:

  1. Танайх коммент бичиж болдогггүй юм уу

    ReplyDelete
    Replies
    1. Таны энэ коммент бичигдчихсэн байна;)

      Delete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. үнэн үнэн загварыг нь хараал үзүүлэлтийг нь сонирхоогүй ямартай ч ийм үзүүлэлттэй юм байна тайнкс интек

    ReplyDelete
    Replies
    1. Санал бодлоо илэрхийлсэнд баярлалаа.

      Delete
  4. 8-) S4 нь л дээр юм

    ReplyDelete

 
Toggle Footer