iOS 7-ийн давуу болон дутагдалтай талууд

8/20/2013


iOS 7 өнгөрсөн 6 сард танилцуулсанаас хойш сайн муу талыг бид сайн мэдэх болсон билээ. Энэ хооронд Apple янз бүрийн алдаагаа засаж, сайжруулалт хийсээр iOS 7 beta 6 өнгөрсөн долоо хоногт гарсан. Харин удахгүй есдүгээр сарын 10 болох WWDC-ний үеэр эцэсийн хэрэглэгчдэд зориулсан хувилбар нь гарна.
Анх iOS 7 -г гарснаас нь хойш ашиглаж байсан учраас зарим нэг давуу болон дутагдалтай талуудыг хуваалцъя гэж бодлоо. Та бүхэнд ч гэсэн өөрсдийн санаа оноо байвал бидэнтэй хуваалцаарай.


1. Хамгийн их таалагдсан зүйл бол Control Center юм. 



Таалагдсан: Control Center-т WiFi, Bluetooth, Rotate Block зэргээс гадна Гэрэл, Цаг, Тооны машин, Камер зэрэг аппыг шууд ажилуулж болно. Мөн утас түгжээтэй байхад ч апп ажилуулж байхад ч ашиглаж болно. Түүнчлэн саад болоод байвал идэвхгүй болгож болно.
Таалагдаагүй: Bluetooth болон Rotate нэг их хэрэг болдоггүй. Харин оронд Cellular Data-ийг оруулсан бол илүү дээр байсан гэж бодож байна.

2. Дараа нь Spotlight Search


Таалагдсан: Утасныхаа аль ч дэлгэцэнд байсан доош нь чирэхэд л хайлтын нүд гэрч ирнэ.
Таалагдаагүй: Хайлтын үр дүнд iOS 6 дээр Search Internet болон Wikipedia гэсэн сонголтууд гарч ирдэг байсан. Гэтэл iOS 7 дээр энэ нь алга болсон байна. Тун харамсалтай. Гэхдээ эцэсийн хувилбар дээр гарч ирж ч магадгүй юм.

Camera болон Image App




Таалагдсан: Энэ хоёр Апп дотор Layer нэмж өгсөн явдал хамгийн их таалагдсан. Зургаа дөрвөлжин хэмжээтэй авч болно. Авсан зургаа сар, жил, байршил зэргээр нь шүүж болно.
Таалагдаагүй: байхгүй.

Wallpaper болон Messages App




Таалагдсан: Урьд нь Messages апп дээр бичсэн цаг нь мессэж бүр дээр гардаггүй байсан. Харин энэ удаа баруун тийш чирэхэд цаг нь гарч ирнэ. Wallpaper -ийн хувьд Panorama зураг тавьж болно.
Таалагдаагүй: байхгүй.

Safari болон Calendar



Таалагдсан: Хуанли харахад маш цэгцтэй болсон. Safari бол Private болон Эхлэл нүүр таалагдсан. Ер нь Chrome-той төстэй болсон.
Таалагдаагүй: байхгүй.

Music App




Таалагдсан: Интернэт радио нэмж оруулсан нь үнэхээр их таалагдсан. Мөн өөрийн хүссэн FM-ээ сонсох боломжтой.
Таалагдаагүй: байхгүй.

Бусад

App Store, Weather, Phone, Монгол Keyboard, 





Таалагдсан: App Store дээр Near Me гэж оруулсан нь их зүгээр санагдсан. Weather мөн тун гоё интерфестэй болсон.
Таалагдаагүй: Phone апп дээр дугаар оруулаад буцаагаад арилгах товчлуур нь дээр дугаарын ард болсон нь нэг гараар ашиглахад төвөгтэй болсон байна. iOS 6 гарах үед Location хэсэгт Монгол батгсаныг бид бүхэн мэдэж байгаа. Энэ нь удахгүй, keyboard layout гарч магадгүй гэсэн хүлээлт үүсгээд байсан юм. Гэтэл харамсалтай гарсангүй.

Энэ бол миний л бодол. Та бүхэнд ямар санагдсан бэ? Өөрсдийнхөө санаа оноог бидэнтэй хуваалцаарай.

9 comments:

  1. Google Android ыг арай л их дуурайжээ утасны call хэсэг дэх дугаар арилгах хэсэг, safari=chrome, camera хэсэг тэр зургаа шууд edit хийдэг хэсэг, control center нь бас яг адилхан арай л их хуулж

    ReplyDelete
  2. xuulsandaa bish, xumuusiin xeregceend taaruulj bgaa sh de

    ReplyDelete
  3. Хуулсан хуулаагүйн асуудлыг хэрэглэгчид дор бүрнээ л дүгнэх байх. Хамгийн гол нь эндээс хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн хүрч байгаа нь л хамгийн чухал болов уу?

    ReplyDelete
    Replies
    1. utas chin hed ve intechee ym asuy ho

      Delete
    2. intechmongolia@gmail.com - энэ хаягаар майл илгээнэ үү? Бид утасны дугаараа танд өгье.

      Delete
  4. Миний бодлоор өөлөх юмгүй гоё IOS болж чадсан.Mongolian Keyboard харин юу л бол.

    ReplyDelete
  5. Монгол Гар орж ирэх ёстой болоогүй байхаа. Олон шалтгаан бий. Cellular data on/off хийнэ гэсэн ойлголт бол монголд л байдаг гэж бодож байна, би ч унтраадаггүй. Тэрнийг Control center-д оруулах шаардлага байхгүй.

    ReplyDelete
  6. За ер нь бол бидэнд зориулаагүй эд юм билээ ш дээ. Өөрт нь зориулж хийгээгүй хүний хувцасыг харчаад л муу, сайн гээд сууж байгаа юм шиг. Хэрэглэглэж байгаа биднийг харахаар 18-р зууны умард Америкийн индиан үндэснийхээ хувцсан дээрээ европ бүрх малгай өмсчихсэн явж байгаа шиг л харагддаг байх вий дээ.

    ReplyDelete

 
Toggle Footer