Жайлбрийк (jailbreak) Гэж Юу Вэ?, Хэрхэн Хийх Вэ? (Видео заавар)

1/13/2014

Юуны түрүүнд жайлбрийк хийхээс өмнө жайлбрийк (jailbreak) гэж ямар учиртай болохыг тайлбарлая.  iDevice(iPhone, iPad, iPod touch) хэрэглэгчидийн дунд жайлбрийк  хэмээх энэ үг хэллэг их яригддаг. Магадгүй та ч сонсож байсан байх. Үүнийг монголчилбол “Jail – шорон”, “Break – чөлөөлөх” гэсэн утгатай бөгөөд бид шоронгоос суллах гэж ярьдаг. Apple iOS(үйлдлийн систем) нь системийн хязгаарлалттай байдаг, тийм ч учраас системийн болон хэрэглэгчидийн аюулгүй байдлыг хангаж, чанартай үйлчилгээг үзүүлж чаддаг. Энэхүү системийн хязгаарлалт нь системийн файл руу чөлөөтэй нэвтэрч засварлах, устгах, кракдсан арр-уудыг суулгах боломж олгодоггүй. Тэгэхээр жайлбрийк гэж энэ хаалттай системийг нээлттэй болгон, өөрчилж буй үйлдэл юм. Жайлбрийк хийхэд таны iDevice-д юуны түрүүнд Cydia гэдэг арр суух бөгөөд  АррStore-д байдаггүй iDevice-д зориулан албан ёсны бус программ хөгжүүлэгчдийн бүтээсээн нэмэлтүүд (tweak)-ийг суулгаж, нэг хэвийн харагдах байдлыг өөрчилж, хүссэн тохиргоонуудыг хийх,  кракдсан тоглоом, төрөл бүрийн арр-уудыг суулгах боломжтой болдог.  Монголчууд бидний жайлбрийк хийх нэг том шалтгаан бол монгол гарын драйвер суулгах явдал байх. Apple  iOS –ийн олон шинэчлэл хийгдсэн ч одоогоор монгол гарын драйвер албан ёсоор нэмэгдээгүй л байна. Харин жайлбрийк хийснээр монгол гарын драйвер суулгаж болно. Тэгснээр та хаана ч байхгүй хосгүй сайхан монгол хэлээрээ, ялангуяа “Ө,Ү” үсгээрээ бичих боломжтой болно.


iOS-ийн шинэчлэл хийгдэх бүрт жайлбрийк хийх багаж гарах нь энгийн хэрэглэгчид бидэнд таатай сайхан ч харин албан ёсны хөгжүүлэгчидэд тийм ч таатай зүйл биш. Тэдний хүч хөдөлмөр, цаг заваа гарган бүтээсэн төлбөртэй арр-уудыг нь хакерууд кракдсанаар жайлбрийк хийгдсэн төхөөрөмжинд чөлөөтэй суулгах боломжтой болох ба хөгжүүлэгчидэд хохиролтой юм.  iOS7 жайлбрийк хийх багажыг evasi0n–ын хамт олон гаргаад сар гаруй л болж байна. Энэ хугацаанд хөгжүүлэгчид өөрийн нэмэлтүүдээ шинэчилж, зарим нь үнэтэй болгож, үнэтэй болсон tweak-үүдийг нь зарим нэг нь кракдаж үнэгүй болгосон байна. Жайлбрийк гарсан даруйд ихэнх tweak-үүд 64bit-тэй iDevice-д ажиллахгүй байсан ч одоо алдаанууд засагдаж мөн төрөл бүрийн tweak-үүд нэмэгдсээр байна.

Мөн жайлбрийк хийх нь олон давуу тал байдаг ч зарим нэг дутагдалтай талууд байдаг. Тухайлбал зарим нэг арр-ууд ажиллахгүй гарах(гэхдээ засаж болно), нэг нэмэлт суулгахад дагаад өөр нэг зүйл алдаа зааж ажиллахгүй болох,  бас системийн үйлдэл удаашрах гэм мэт. Гэхдээ энэ нь хэрэгчид хэтэрхий олон tweak суулгаж системийг хэт их өөрчилснөөс болдог болов уу?  Бас жайлбрийк хийгдсэн утаснаас төлбөр тооцоо хийх нь эрсдэлтэй, нууц кодоо алдах аюултай гэж үздэг. Энэ мэт дутагдалтай талуудыг нь хүмүүс мэддэг ч давуу талуудыг нь харж жайлбрийк багаж гарахыг маш их хүлээж, жайлбрийк хийдэг.  Жишээ нь:  iOS6 албан ёсны жайлбрийк багаж анх гарсан эхний 10 минутанд 10000 удаа татагдаж байсан удаатай. iOS7 жайлбрийк ч ялгаагүй хүмүүсийн хүсэн хүлээсэн зүйл байв.

За тэгэхээр та жайлбрийк гэж юу болох талаар тодорхой мэдлэгтэй болсон бол. Энэхүү үйлдлийг хийх, хийхгүй гэсэн сонголт танд байна. Хэрвээ жайлбрийк хийхийг хүсвэл доорх видео зааврын дагуу хийхэд болно. Заавруудтай сайн танилцаарай.

Энэ видеонд жайлбрийк хийж, Cydia ашиглахад бэлэн болгох. (Cydia update хийхэд таны iDevice 3G эсвэл WiFi сүлжээнд холбогдсон байх ёстой.

                                            Та видеог HD дээр тохируулж үзвэл илүү тод харагдах болно

Cydia суугдсаны дараа Source нэмж, tweak суулгах талаар эндээс үзнэ үү!

Evasi0n хамгийн сүүлийн хувилбар:

(windows татах.)

(mac  татах.)

Мэдэхэд илүүдэхгүй:  

Evasi0n багийнхан жайлбрийк багажныхаа алдааг зассаар одоо 1.0.4 хувилбар нь аль хэдий нь ашиглахад бэлэн болжээ. Гэхдээ юмыг яаж мэдэхэв зарим нэг idevice дээр apple logo гарч гацах тохиолдол гарч магадгүй. Тэгвэл restore(анхны байдалд нь оруулах) хийхэд буцаад хэвийн болно. Харин та өөрийн iDevice дээрх icloud майл хаяг, нууц үгээ мэдэж байх шаардлагатай.  Хэрэв мэдэхгүй бол restore хийсний дараа iDevice-аа идэвхжүүлж чадахгүй, түгжигдэх болно.

5 comments:

  1. jailbroken iphone 7.0.1 ийг яаж update хийх вэ?

    ReplyDelete
    Replies
    1. update хийж болно. Гэхдээ жайлбрек чинь чинь алга болно. Одоогоор хамгийн сүүлчийнх нь 7.0.6 жайлбрек байгаа: http://evasi0n.com/. 7.1 ашиглахыг хүсвэл жайлбрекгүйгээр л ашиглах боломжтой.

      Delete
  2. jailbreak chin ipodiig utas bolgoj ashiglaj boldog geed bsan ugui ymuu

    ReplyDelete
  3. jailbreak hiijeed daraa ni
    setting ruugaa orood update hiihed JB alga bolchihuu ?? Humus tehler suljee ni unadag ged bhii yahuu ?????

    ReplyDelete

 
Toggle Footer