Хэд
сарын турш бета хувилбарыг туршиж
үзсэний эцэст 9 сард анх гарсан цагаасаа
хойш анхны том шинэчлэлийг хийсэн iOS
7.1 гарлаа. Ихээхэн шаардлагатай байсан
хурууны хээ мэдрэгч Touch ID-г сайжруулж,
CarPlay хэмээх цоо шинэ боломжийг нэмэж
өгсөн ба хэд хэдэн жижиг бааг засагдаж мэдэгдэхүйц хурдан болсон байна.
Аппел
өөрсдийн веб хуудасанд iOS 7.1-ийнхэрэглэгчдэд зориулсан шинэ хуудас
нээсэн байна.
Уг
шинэчлэлд харагдах байдалд тухайлбал
кейбоардны шифт товч, Фон, ФасеТайм,
Мессеж зэрэг аппын товч өөрчлөгдсөн
байна.
Аксесибилити
тохиргоонд “Button Shapes”, “Darken Colors” зэрэг
товчийг тодруулах, хар цагааныг тохируулах
сонголт оруулсан нь их таалагдлаа.
Түүнчлэн
аиФон 4 дээр үйлдлийн систем гацахгүй
ажиллах болсон нь 4 барьдаг хүмүүст тун
баяртай мэдээ гэж бодож байна. Өмнө нь
iOS 7 суулгасан аиФон 4 утаснууд нэлээд
гацдаг байсан бол энэ байдал арилах
бололтой. Дээр нь юу юу өөрчлөгдсөн,
нэмэгдснийг дэлгэрэнгүй хүргэе:
CarPlay
- Машинд зориулсан iOS -ийн хувилбар.
- Ашиглахын тулд аиФон утасаа CarPlay -г дэмждэг машинд холбоно.
- Утас, Хөгжим, Газрын зураг, Мессеж болон бусад аудио аппуудыг дэмжинэ.
- Утасаа Сири болон машины мэдрэгч дэлгэц, удирдлага, товчнуудаар удирдах боломжтой.
Сири
- Хом товчийг дархаас гадна автоматаар дуу хоолойгоороо мөн удирдах боломжтой болсон.
- Мандарин хятад, Их Британи, Австрали англи, Япон зэрэг эрэгтэй эмэгтэй хоолойны сонголттой болсон.
iTunes
Radio
- Сонгосон дуучиндаа тулгуурлан шинээр радио станцаа сонгож болно.
- Дуу тоглож байхад тухайн дууг худалдан авах.
- Нэмэлт захиалга хийснээр реклам харахгүй сонсох болсон.
Хуанли
- Төлөвлөсөн хуваарийг дараалуулан харах.
- Нэлээд олон улсын тэмдэглэлт ой, баярын өдрүүд нэмэгдсэн. Харамсалтай нь Монгол байхгүй байнлээ.
Аксесибилити
- Болд товчны тохиргоо.
- Цаг агаар, Мессеж болон бусад апп дээр хөдөлгөөний анимац байхгүй болсон
- Дэлгэцийн гэрэлтэлт болон хар цагааныг тохируулах.
Бусад
- аиФон 5S камер дээр HDR автоматаар идэвхжинэ.
- iCloud Keychain олон улсууд дэмжинэ.
- Дэлгэц гацах алдаа засагдсан.
- Touch ID улам сайжирсан.
- АиФон 4 дээр илүү сайжирсан.
Гэх мэт олон нэмэлтүүд орсон байгаа. Хэрэв
та татаж суулгахыг хүсвэл iTunes ашиглан
татаж болох ба утасан дээрээсээ Тохиргоо
хэсгээс шууд татаад суулгаж болно. Хэрэв
утасан дээрээ шууд суулгах бол нийт
хэмжээ нь 268МБ учир утасаа цэнэглэгчид
холбож утасгүй интернетэд холбоод татаж
суулгаарай. Settings -> General -> Software Update гэсэн дарааллаар ороод татаарай.
Дашрамд
хэлэхэд хэрэв та жайлбрек хийсэн, мөн
цаашид жайлбрекээ ашиглах бодолтой
байгаа бол одоогоор 7.1 жайлбрек гараагүй
байгаа тул түр хүлээ.
Доорх видеоноос юу нэмэгдснийг харж болно.
Доорх видеоноос юу нэмэгдснийг харж болно.
Хэрэв танд энэхүү шинэчлэлтэй холбоотой санаа бодол байвал бидэнтэй хуваалцаарай.
macrumors
Without Mongolian language , it is just useless system
ReplyDeleteiphone 4 дээр арай сайн болсон гэдэг нь яг юу юм бол
ReplyDeleteЗарим iPhone 4 дээр iOS 7 суулгахаар жоохон гацаад байдаг юм. Тэр нь гайгүй болсон.
DeleteRegion format deer Mongolia-g songoson uyd calendar app-iin garigiin too buruu garaad bgaag yer ni yaj apple-d heleh uu?
ReplyDeleteAppleChat-tai chatlaad ene aldaag helchihlee, udahgui zasna gej naidya
Deletejbtei utas upgrade hiihed asuudal bhku bizde
ReplyDeleteасуудал байхгүй. гол нь жайлбрек чинь л алга болнодоо
Delete