Ухаалаг утас таныг тэнэг болгож байна

9/16/2013
Орчин үед хэнийг ч гэсэн утасгүйгээр тэр тусмаа ухаалаг утасгүйгээ төсөөлөхөд хэцүү болсон. Хэдхэн жилийн өмнөөс л ухаалаг утас жинхэнээсээ олон нийтийн хэрэглээ болж эхэлсэн. Жил өнгөрөх тусам ухаалаг утаснууд улам сайжирсаар харин хэрэглэгчид нь үүнийг дагаж сайжирч байгаа болов уу?


Мэдээж ухаалаг утас таны цаг завыг хэмнэж аливаа зүйл хийхэд илүү амархан болгож өгдөг. Харин бүх зүйл л сайн муу талтай байдаг билээ. Харамсалтай нь хүн ухаалаг утсандаа улам их дасах тусам улам тэнэг болдог гэж thescrib-ынхан бичжээ.

Ингээд хэрэглэгчдэд нөлөөлж байгаа 8 зүйлийг нь сонирхож үзье.
  1. Ажил болон хичээлийн үед саад болох

Лекцийн үед утсан дээрээ social network-оо байнга шалгах, тоглох, мөн бусад зүйлс утсан дээрээ хийх. Энэ бол маш энгийн жишээ ч найзынхаа facebook дээр тавьсан зургийг үзэх нь лекцээ сонсохоос ч чухал болсон сурагч оюутнууд байгаа л байх.



  1. Ажлын бус цагаар ажлаасаа салж чадахгүй болох

Ажлынхаа утсаа салгалгүй байнга авч явах. Магадгүй ажил дээрээ юу болж байгаа талаар байнгын мэдээлэлтэй байх нь зөв гэж бодож байгаа хүмүүс байж ч магадгүй л юм. Гэсэн хэдий ч ажлаасаа салж өөрийгөө амраахгүй байснаар та илүү сайн ажилчин болох нь юу л бол.


  1. Зөв бичгийн дүрмийг баллах

Хамгийн их зөв бичгийн дүрмийг мартуулдаг зүйл бол текстээр бие биетэйгээ харьцах юм. Ямар нэг chat мессэж бичихэд хүмүүст үг үсгийн алдаа байгаа үгүй нь ямар ч хамаагүй болж бүх үгийг товчилж бичдэг. Байнгын энэ байдлаас болж хүн зөв бичих дүрмээ бараг л мартах шахана.



  1. Машин зам дээр жинхэнэ тэнэгтэх

Машинаа хүн шиг жолоодох нь ухаалаг утастай утасгүй асуултай байгаа билээ. Одоо харин тийм жолооч нар утсаа ашиглан жолооны ард суухад сайн зүйл болохгүй л болов уу.




  1. Таны төлөвлөх чадварыг муу болгоно.
Та тухайн өдөр хийх бүх зүйлээ утасны календар дээрээ тэмдэглэж ямарваа нэг зүйлийг хийх болоход таны утас дуугарч сануулдаг уу. Мэдээж чухал зүйлээ тэмдэглэх шаардлагатай гэхдээ үнийг аливаа чухал үйл явдал тэмдэглэж сануулахад л ашиглавал зохистой. Та байнга хийдэг зүйлээ тэмдэглээд нэг өдөр утсаа алдвал хийх хэрэгтэй зүйлээ санах болов уу?

  1. Хүмүүсийг үл тоомсорлох
Одоо та кино театр байна уу, зоогийн газар байна уу ер нь бүх л олон нийтийн газар доошоо утасруугаа ширтэн суух хүмүүсийг л харах болно. Найзууд зоогийн газар уулзаад хоолоо хүлээж суухдаа бүгд утсаа ширтсээр л байна. Энэ байдал нь заримдаа арай хэтэрсэн мэт санагдана. Жинхэнэ хүнтэй яридаг цаг ийнхүү төгсөж байна уу даа.



  1. Сэтгэн бодох чадварыг бууруулсаар
Одоо бол хуучны үетэй адил биш болсон. Та санахгүй байгаа зүйлээ интернэтээс хайхад гараад ирнэ шүү дээ. Бэлэн байгаа юмыг заавал санах шаардлага байна уу гэж бодож байгаа хүмүүсийн тоо харамсалтай нь өссөөр л байгаа. Юү ч санах хэрэггүй хүний оюун ухаан ямар байх нь ойлгомжтой байлгүй дээ. Ойлгомжгүй бол google-дээд мэдэж бас болно шүү.


  1. Жижигхэн пластик зүйлд донтох
Шинээр гарсан iPhone болгоныг авдаг хэрэглэгчид багагүй байгаа. Тэдний бодолд “үүнийг заавал авах хэрэгтэй илүү гоё болсон 0.0028372 инчээр нимгэн болсон” гэх сонин бодлууд эргэлдэнэ. Харин ийнхүү утсанд донтсон эцэг эхээсээ хүүхдүүд нь юу сурч байгаа бол мэдээж л шинэ гарсан болгоныг авах л гэсэн бодол.


Мэдээж хүн бүр ийм байдалтай биш ч гэсэн дээрх 8 байдалд орсон хүмүүс мөн цөөнгүй л байгаа. Та одоо бариж байгаа утсаа хэрхэн ашигладаг вэ? Одоо бариж байгаа утасныхаа 10%-ыг нь ашиглаж чаддаг болов уу? Хэрвээ үгүй бол та шинэ утасныхаа хэдэн хувийг хэрэглэх бол?

Сүүлд нь хэлэхэд та өөрийн утсаа өөртөө ач тустай байдлаар хэрэглэж. Хэрэггүй үедээ унтрааж сурах хэрэгтэй. Ингээд оюун ухаанаа тэлэхийн тулд утсаа ашиглаж байгаарай.


Эх сурвалж: thescrib.com

1 comments:

 
Toggle Footer