Android-ын Энэ Сарын Шилдэг App-ууд

1/14/2014

"Mensxp" цахим хуудаснаас энэ сарын шилдэг 10 "Android" үйлдлийн системийн app-уудын жагсаалтыг гаргасан байна. Ингээд агсаалтыг сонирхоё.

1. BBC iPlayer


BBC дэлхий даяар маш их мэдээллийг цуглуулж олон нийтэд телевиз болон радиогоор цацдаг билээ. Харин энэ их мэдээллийн санруу "BBC iPlayer" ашиглан нэвтэрч үзэх боломжтой. Түүнээс гадна дараа үзэхээр шийдсэн бол татаж авах ч боломжтой бөгөөд татаж авсан мэдээлэл 30 хоногийн турш хадгалах боломжтой. Энэхүү програм нь "Google Play Store" дээр үнэгүй тавигдсан байгаа.

2. Flipboard


"Flipboard" бол мэдээ байнга унших дуртай хэрэглэгчдэд зориулсан програм юм. Мөн дуртай зүйлийнхээ талаарх мэдээллийг авч байхаар тохируулах боломжтой юм. "Flipboard" нь мэдээллийн том том сурвалжуудаас мэдээллээ цуглуулдаг бөгөөд олон төрлийн цахим хуудасруу дараалан орох шаардлагагүй болгоно.

3. Pulse


"Pulse" бол бас нэгэн мэдээний програм бөгөөд та дуртай нийтлэлүүдээ нэгэн газар байрлуулах боломжтой юм. Мөн мэдээллийн эх сурвалжруу хөтлөх хэсгүүдийг бий болгоно. Ингэснээр мөн олон цахим хуудасруу дараалан орох шаардлагагүй болно.

4. Amazon Kindle


"Amazon Kindle"-ыг өөрийн "Android" төхөөрөмж дээрээ сулгаад "Kindle bookstore"-оос өнгөтөөр дуртай номуудаа унших боломжийг олгож өгнө. Таньд мөн "Amazon"-ны "account" хэрэг болох болно.

5. Shazam


Хэрвээ таньд нэг дуу таалагдаж харин та дууны нэр болон дуучны нэрийг мэдэхгүй бол та дуртай дуугаа "Shazam" ашиглаж хайгаарай. Та "Shazam"-ыг ажлуулж дуу дуугарч байгаа спикерлүү утсаа ойртуулах хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа тухайн дууны мэдээллийг танд "Shazam" харуулах болно.

6. Flickr



Flickr бол цорын ганц бүртгүүлсны дараа танд 1TB зураг хадгалах зай олгодог зургаа хуваалцах програм юм. Мөн хадгалсан зургуудаа он сар өдөр, байрлал зэргээр ангилаж мөн "social media"-руу дамжуулах боломжийг олгоно.

7. Bump


"Bump" бол "Android" үйлдлийн системтэй төхөөрөмжүүд хооронд файл дамжуулахад зориулсан програм юм. Үүний тулд энэхүү програм нь "wi-fi" сүлжээ ашигладаг бөгөөд мэдээлэл солилцох гэж байгаа төхөөрөмжүүд нэг сүлжээнд байх хэрэгтэй. Ингээд төхөөрөмжүүдээ хооронд нь нийлүүлж мэдээллээ дамжуулна.

8. Mx Player


"Mx Player" бол олон формат дэмждэг видео тоглуулагч юм. Хэрвээ видео үзэж дуусаагүй байхад утсаа унтраавал хаана явж байсны "Mx Player" санах бөгөөд дахин ажлуулахад дууссан цагаас нь үргэлжлүүлэх болно.

9. Dropbox


"Dropbox" "Cloud Storage" үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үнэгүй аккаунт нь танд 2GB хэмжээний файл хадгалах боломж олгоно. "Dropbox" маш олон төхөөрөмжүүд дээр ажиллах боломжтой бөгөөд таны мэдээлэл үргэлж таны гарт байх болно.

10. Google Drive


"Google Drive" бол бас нэгэн "Cloud Storage" үйлчилгээ юм. Одоо эхэлж бүртгүүлэхэд 5GB биш 15GB үнэгүй ашиглах боломжтой болсон. Бас та шууд утаснаа файл үүсгэж мөн өөрчлөлт хийж өөр төхөөрөмж дээр хадгалах боломжтой. "Offline" байхад мөн файлууддаа өөрчлөлт хийх боломж олгодог бөгөөд "Google Cloud Print" ашиглан файлаа буулгах боломжтой.

Эх сурвалж: mensxp.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer