Морзын Код

10/21/2013

Morse Code буюу Морзын Код нь текст мэдээллийг дараалсан асаж унтрах авиа, гэрэл, цахилгаан гүйлдэл зэргээр дамжуулах арга юм. Мэдээллийг хүлээж авч байгаа талд мэдээллийг ойлгохын тулд ямар нэг багаж хэрэгсэл хэрэггүй бөгөөд харин туршлагатай байхад л хангалттай. Олон улсын стандартын Морзын код нь Латины цагаан толгойн үсэг болон араб тоог кодчилсон байдаг.

Үүсэл болон түүх

Самуел Морз
1836 онд Самуел Ф.Б. Морз, Жозеф Генри мөн Алфред Вайл нар анхны цахилгаан телеграфын системийг зохион бүтээсэн бөгөөд энэ нь цахилгаан гүйдлийг хэмнэлтэйгээр утсаар дамжуулдаг байв. Энэхүү дамжуулж буй өгөгдлийг хүлээн авах тал мөн адил телеграфын системээр хүлээж авах бөгөөд хоёр тал бие биетэйгээр ойлголцох хэрэгтэй болсон байна. Ийнхүү Морз анхны Морз Кодыг бүтээсэн байна.

1844 он гэхэд АНУ-д телеграфын систем ашиглаж эхэлсэн бөгөөд хүлээн авч байгаа талын систем цахилгаан гүйдэл ирэхэд цаасан дээр тэмдэглэгээ хийж харин цахилгаан гүйдэл ирэхгүй байгаа үед цаасан дээр тэмдэглэгээ хийхгүй цаасыг хоосон явуулдаг байв. Морз өөрийн кодоо зохиохдоо анх зөвхөн тоон мэдээлэл явуулахаар төлөвлөж байсан бөгөөд тухайн тоо нь цагаан толгойн нэг үсгийг төлөөлөх ёстой байв. Харин Вайл түүний кодны санааг улам өргөжүүлж үсэг, тусгай тэмдэгтийг нэмж өгсөн байна. Тэрээр Английн цагаан толгойн хамгийн их хэрэглэгддэг үсгүүдийг хамгийн богино кодоор орлуулж хийсэн байна. Ингээд богино хэсгийг нь "dots" буюу цэгүүд урт хэсгийг "dash" буюу зураас гэх болсон бөгөөд тухайн үсэг нь энэ хоёрын дараалал байдлаар кодлогдсон байна.

Альфред Вайл
Харин радио холбоо бий болж Морзын кодыг ашиглаж эхлэхэд мэдээлэл хүлээн авч байгаа талын оператор цэгийг "dit" мөн зураасыг "dah" гэх авиагаар солиж хэрэглэх болжээ. Дараа нь "dit" нь үсгийн дунд байвал "di" гэх авиагаар орлуулж хэлэх болсон бөгөөд жишээ "C" үсгийг "dah di dah dit" гэдэг байв.

Ингээд радио холбоогоор дуу дамжуулдаг болохоос өмнө Морзын кодыг өргөн хэрэглэдэг болсон байв. 1930 он гэхэд цэргийн болон иргэний нисэх онгоцны нисгэгчид Морзын кодыг мэдэх ёстой болсон байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үед радио телеграфыг улс орнууд өргөн хэрэглэж байсан бөгөөд шифрлэгдсэн нууц кодоо дамжуулдаг байв. Дайны үед их хэмжээний цэргийн хүч маш хурдан байрлалаа солиж байдаг байсан тул радио телеграфыг их өргөн хэрэглэдэг байв. Энэ бүхний жишээ бол дэлхийн хоёрдугаар дайны үеийн Назист Германы Польш, Бельги, Франц, ЗХУ болон хойд Африкт явуулсан цахилгаан дайн, Их Британы Хойд Африк, Итали болон Недерландад хийсэн довтолгоо, АНУ-ын Франц, Бельги мөн өмнөд Германруу хийсэн довтолгоонуудад радио телеграфыг өргөн ашиглаж байв.

Хэрэглэгчийн чадвар

Морзын кодын хурдыг минутанд хэдэн үг (words per minute / wpm) эсвэл минутанд хэдэн үсэг (characters per minute / cpm) гэж тооцож үздэг байна. Гэсэн хэдий Морз кодоор дамжуулж байгаа адил тооны үсгээс бүрдэх хоёр үгийн урт нь өөр өөр байдаг. Тиймээс ч операторын хурдыг тооцолохын тулд стандартны үг хэрэглэх хэрэгтэй болдог байна. 

Кодуудын харьцуулалт
Олон Улсын Морзын Кодын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 1939 онд Тед МакЕлрой дэлхий рекордыг тогтоосон юм. Тэрээр 75.2 wpm (минутанд 75.2 үг) хурданд хүрсэн бөгөөд энэ рекордыг одоо хүртэл эвдээгүй юм.

Олон Улсын Морзын Код

Морзын кодыг 160 гаруй жил ашиглаж байгаа бөгөөд одоо ашиглаж байгаа код Вайл болон Морзын зохиосон кодоос өөр болсон. Орчин үеийн Олон Улсын Морзын кодыг (өөрөөр continental code гэж нэрлэдэг) 1848 онд Фредрик Клеменс Герке бүтээсэн ба анх Германы Гамбург болон Куксхавен хот хоорондын холбоонд ашиглахын тулд бүтээсэн байна. Тэрээр кодны үсгүүдийн тэн хагасыг мөн бүх тооны кодуудыг сольсон байна. Энэхүү шинэ код нь стандартчилагдаж дараа нь олон улсын стандарт болсон байна. Харин Морзын анхны кодыг АНУ болон Канадад ашиглахаар бүтээгдсэн байсан бөгөөд Америкын Морзын Код мөн Төмөр Замын Код нэртэй байсан харин энэ кодыг хэрэглэхээ больсон байна.

Олон Улсын Морзын Код

Морзын код тухайн улсын хэлнээс шалтгаалж өөр өөр байдаг. 
КириллЛатинМорзын код
AA· −
БB− · · ·
ВW· − −
ГG− − ·
ДD− · ·
ЕE·
ЖV· · · −
ЗZ− − · ·
ИI· ·
ЙJ· − − −
КK− · −
ЛL· − · ·
МM− −
HN− ·
ОO− − −
ПP· − − ·
PR· − ·
СS· · ·
ТT
УU· · −
ФF· · − ·
ХH· · · ·
ЦC− · − ·
Чö− − − ·
Шch− − − −
ЩQ− − · −
ЬX− · · −
ЫY− · − −
Эé· · − · ·
Юü· · − −
Яä· − · −
1· − − − −
2· · − − −
3· · · − −
4· · · · −
5· · · · ·
6− · · · ·
7− − · · ·
8− − − · ·
9− − − − ·
0− − − − −
Эх сурвалж: wikipedia.org

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer